-
2017 оны 6 сарын 26
Пакистаны зүүн нутагт бензин зөөвөрлөж явсан машин хурдтай давхиж байгаад хөмөрчээ.
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах, сонгуулийн санал авах байруудыг хамгаалалтад авах, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлүүдийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
-
2017 оны 6 сарын 26
Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 28-ны өдрөөс ирэх сарын 03-ны өдрийн хооронд Шөнийн зах, Нарантуул зах, Ахмадын хороолол, Баянзүрх дүүрэг, Батлан хамгаалах яам, СОС хотхон, 16-р хороолол, Батлан Хамгаалах Их Сургууль орчмын хэрэглээний халуун усыг хязгаарлана.
Иймд хэрэглэгч Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 26
хар тамхи хэрэглэхийн эсрэг өдөр
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч буй нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь баталгаажуулах тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байна.
-
2017 оны 6 сарын 26
Сонгогчид хүлээлгэх хариуцлага
-
2017 оны 6 сарын 26
Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ хэрхэн шалгах вэ
-
2017 оны 6 сарын 26
12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 21,3 хувийн ирцтэй байгаа бол нийслэлд 19,6 хувийн ирцтэй байна.
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд тэргүүн хатагтайн хамт очиж саналаа өглөө.
-
2017 оны 6 сарын 26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. 1918 дугаар хэсэгт нийт 2837 иргэн санал өгнө. Өдрийн 12 цагийн байдлаар 489 сонгогч саналаа өгч, ирц 18.5 хувьтай байгааг тус хэсгийн ахлах зохион байгуулагч Б.Төмөрбаатар хэллээ.
Хотын дарга С.Батболд “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20 гаруй хувь нь өгсөн байна. Иргэдийн маань идэвх сайн байна гэж харж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явагдах бүх бэлтгэлийг хангасан.” хэмээгээд нийт иргэд, сонгогчдоо Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 26
Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд маань хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн билэгдэл байдаг” хэмээлээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 936 мянга 651 сонгогч бүртгэгджээ. Санал авах 403 хэсгийн хороо ажиллаж байгаа юм. Санал авах байрууд 07:00-22:00 цагийн хооронд ажиллана гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 26
Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг Цагаан нуур гэдэг газар зусч байгаа Асгат сумын нэгдүгээр багийн, аймгийн сайн малчин Сарангэрэлийн
-
2017 оны 6 сарын 26
Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайлах гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ.
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа,
-
2017 оны 6 сарын 26
Саналын хуудас ямар тохиолдолд авал хүчингүй болох вэ?
-
2017 оны 6 сарын 26
СЕХ-ноос уриалга гаргажээ. Уг уриалгад ”Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо
-
2017 оны 6 сарын 26
Өчигдөр Ардчилсан намаас нийслэлийн 360 гаруй мянган сонгогчийн овог, нэр, хүйс ижил байна гэсэн мэдээлэл хийсэн.
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 26-нд орон даяар 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Улсын хэмжээнд нийт 1983 санал авах байр ажиллуулж, 2 сая 23 мянга 18 сонгогч санал өгнө.
Ингээд иргэн та хаана очиж саналаа өгч болох талаарх мэдээллийг хүргэе.
IFrame
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд орон даяар явагдаж байна.