-
2012 оны 1 сарын 18
АН-ын дарга Н.Алтанхуягийн оронд тэргүүн шадар сайдаар УИХ-ын гишүүн С.Баярыг ажиллуулна гэж яригдаж байсан ч МАН-ын дарга У.Хүрэлсүхийг томилохоор болоод байгаа.
-
2012 оны 1 сарын 18
Дэд сайдын орон тоонд олон нийтийн бухимдал, дургүйцлийг хүргэхгүйн тулд баячуудын өв залгамжилсан хүүхдүүдийг суулгахгүй гэж МАН-ын удирдах зөвлөлийнхөн ярилцжээ. Тиймээс дэдийн ч байтугай сайдын суудал зулгаах байх гэж таамаглаж байсан “Монгол алт”-ын залгамжлагч Н.Номтойбаяр энэ удаад “шанс”-гүй болов.
-
2012 оны 1 сарын 18
-
2012 оны 1 сарын 18
“Дэнжийн 1000”, “Нарантуул 2”, “Бөмбөгөр” зэрэг захаар нөөцийн мах зараагүй байна. Зөвхөн сүпермаркетуудаар борлуулж байгаа бөгөөд зах зээлийн ханшаас хоёр дахин хямд байгаа махыг ченжүүд овжиноор ашиглаж магадгүй. Захын мах худалддаг эмэгтэйчүүд “Сүпермаркетуудаар нөөцийн мах зараад эхэлчихэж. Очиж авчрах юмсан, орой очихоор дуусчихаад байх юм” гэж ярьж байгааг харсан хүмүүс хэллээ.
-
2012 оны 1 сарын 18
-
2012 оны 1 сарын 18
“Нэг сая хужаа авчирвал нийгэм хэвийн болно” гэж хэлэх бэлтгэлээ дарга нар хангаж байна.
Дээд Тэнгэр Бурханаас монголчуудад үрийн заяа хайрлаж, өнөр өтгөн амьдарцгаа хэмээн зарлиг буулгасан нь хувь тавилан билээ. Мөнх Тэнгэрийн заяаснаар монголчууд газар нутгаар төдйгүй, хүн амаар их хүчирхэг улс түмэн байх ёстой. Тийм байж л Монгол орших, хөгжих учиртай байв.
-
2012 оны 1 сарын 18
-
2012 оны 1 сарын 18
-
2012 оны 1 сарын 18
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилэхээр ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс хоёр хуулийн төсөл санаачлаад байна. Сонгууль дөхөж буй тул сэтгүүлчдийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах заалтууд нэн шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ хуулийн төслийг бэлтгэх Засгийн газрын ажлын хэсэгт багтаж байгаа ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Цолмонтой ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 18
Компаниудаас төрийн болон төрийн бус байгууллагуудад хандив, тусламж нэрээр мөнгө, эд зүйл тоног төхөөрөмж маш ихээр өгдөг. Харин зарим байгууллагын дарга нар тусламж, хандивын тэрхүү мөнгийг аваагүй хэмээн гүрийх болжээ.
-
2012 оны 1 сарын 18
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүн шадар сайд болсноор суудал нь эзгүйрч байгаа нь олон хүний анхаарлыг татаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ерөнхий сайд С.Батболд намаа салгаж авахын тулд У.Хүрэлсүхийг сайд болгосон аж. Тэрбээр энэ талаараа “сонгуулиас илүү засгийн ажлыг бодож У.Хүрэлсүхийг тэргүүн шадар сайд болгосон” гэсэн гоё тайлбарыг хийсэн.
-
2012 оны 1 сарын 18
Ерөнхийлөгч МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар сонгогдсон хүмүүсийг ерөнхийд нь зөвшөөрсөн ч хоёр хүний тухайд үг дуугарсангүй гэж эх сурвалж бидэнд мэдээлэв. Энэ нь татгалзсан гэсэн үг.
-
2012 оны 1 сарын 18
Аргын тоолол: Лхагва гараг. Нэгдүгээр сарын арван найман.
Билгийн тоолол: Буд гараг. Өвлийн дунд цагаан хулгана сарын хорин тавны өдөр.
Жил өдөр: шар бар
-
2012 оны 1 сарын 18
Улаанбаатар хотод үүлшинэ, бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, 18-20 градус хүйтэн байна.
-
2012 оны 1 сарын 17
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан сонирхлын зөрчлийн тухай хуулийг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж УИХ-ын чуулганд оруулахаар боллоо.
-
2012 оны 1 сарын 17
-
2012 оны 1 сарын 17
1998 оноос хойш цагаатгагдсан 17483 хэлмэгдэгсдийн ар гэрт зориулсан нөхөн олговорт сүүлийн 14 жилд нийтдээ 16.2 тэрбум төгрөг төрөөс зарцуулжээ. Зөвхөн өнгөрсөн онд багтаж цагаатгагдсан хүмүүсийн ар гэрийн 68 хүнд 63.5 сая төгрөг олгосон байна. Гэтэл 14 жилийн турш баримт материал нь бүрдээгүй, шүүхээр тогтоолгож чадаагүй 1153 хүн байгаа гэнэ.
-
2012 оны 1 сарын 17
-
2012 оны 1 сарын 17
Орчин үеийн Улаанбаатар хотод хуучирсан барилгууд байгаа гэдгийг нотолж, Хан-Уул дүүргээс зарим газарт 17 сая төгрөгийг өвөлжилтийн бэлтгэлд гаргаж өгөх гэнэ. Тухайлбал тус дүүргийн Яармагийн нэгдсэн эмнэлэг, 60 дугаар сургуульд хүйтний цаг үед хүндрэл ихтэй байгаа юм. Тиймээс тус дүүргийн өвөлжилтийн комисс хуралдаад эмнэлэгт таван сая төгрөг, сургуульд 10 сая төгрөг гаргаж өгөхөөр болжээ.
-
2012 оны 1 сарын 17
Кыргызстаны хоёр дахь том хот болох Ош хотод өндрөөрөө дэлхийд хоёрдугаарт орох морьтны хөшөө нээжээ. Суурийн хамт 26 метр өндөр энэ морьтон нь Киргизийн туулийн баатар Манас юм. 700 мянган ам.доллараар боссон уг аварга хөшөө Монголд сүндэрлэсэн