-
2011 оны 12 сарын 09
-
2011 оны 12 сарын 09
-
2011 оны 12 сарын 09
Пакистаны жүжигчин бүсгүй Виина Малек түүний зургийг нүцгэн болгон засч нүүр хуудсандаа нийтэлсэн “FHM India” сэтгүүлээс хоёр сая доллар нэхэмжиллээ. Уг сэтгүүл нь эрчүүдэд зориулсан сэтгүүл бөгөөд жүжигчин бүсгүйн зургийг засварлаж нүцгэн болгосон хэмээж байна.
-
2011 оны 12 сарын 09
-
2011 оны 12 сарын 09
Өнөө өглөө Энэтхэгийн Калькута хотын эмнэлэгт гал гарч 35 хүн амь үрэгджээ. Гал түймрийн үеэр гарч чадалгүй хашигдсан байжээ. Аврагч, гал унтраах албаныхан тэднээс өмнө 50 өвчтөнг гарган авч чадсан байна. Таван цагийн турш ажиллаж галыг дарсан аж. Аварсан өвчтнүүдийг өөр эмнэлэгт шилжүүлжээ.
-
2011 оны 12 сарын 09
100 метр өндөртэй салхин сэнс хар салхины хүчтэй урсгалын улмаас маш хурдан эргэж, шатсан байна. Британий Шотландад байдаг тус цахилгаан станцыг хоёр сая паундын зардлаар байгуулж байсан аж. Маш хурдан эргэлдсэн салхин сэнсний моторноос гал авалцаж, хар утаа гарч байсан бөгөөд зарим хэсэг нь шидэгдсэн гэнэ.
-
2011 оны 12 сарын 09
ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ахлах байцаагч Г.Эрдэнэбаатартай хар тамхины талаар ярилцлаа.
-
2011 оны 12 сарын 09
Гурав хоногийн дараа буюу энэ сарын 12-ны өглөө эхлэх хугацаагүй ажил хаялтыг улс орон даяар 15 000 орчим багш дэмжиж байна. Нийт 89 сургууль, 100 гаруй цэцэрлэгийн багш нар хамрагдах гэж байгаа аж. Одоогоор 14982 хүний гарын үсэгтэй бичиг хөдөө орон нутгаас ирсэн гэнэ.
-
2011 оны 12 сарын 09
-
2011 оны 12 сарын 09
Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох төрийн өмчийг хувьдаа завшсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж 3.6 жилийн ял оноож, Өршөөлийн тухай хуульд хамруулсан билээ.
-
2011 оны 12 сарын 09
-
2011 оны 12 сарын 09
-
2011 оны 12 сарын 09
Хүний худалдаалах гэмт хэргийн төлөв байдлын талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээллээр 2006-2010 оны хооронд нийт 188 хүн энэ төрлийн хэрэгт хохирогч болсон байна. Тухайлбал, хүн худалдаалах 51 хэрэг гарч 129 хүн хохирч үлдсэн бол, хүчээр биеийг нь үнэлүүлэх хэрэг 82 удаа гарч 59 хүн хохирогч болсон байгаа аж.
-
2011 оны 12 сарын 09
Манай улс одоо дунджаар 16 хоногийн шатахууны нөөцтэй байна. Тодруулбал, А-80 шатахуун 14 хоног, АИ-92 автобензин 20 хоног, дизель түлшний 15 хоногийн нөөцтэй байгаа аж. Дэлхий улс орнууд хагас жилийн шатахууны нөөцийг бүрдүүлсэн байдаг гэнэ. Жишээ нь Япон улсад найман сарын түлшний нөөцтэй байгаа юм. Манай улсын шатахууны нөөц, үнийг нэг компаниас хамааралтай учраас тогтворгүй гэж хүмүүс ярьдаг.
-
2011 оны 12 сарын 09
Хоёр сарын өмнө зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч хойшлогдоод байсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурал маргааш болох гэж байна. Энэ удаагийн хурлаар тус байгууллагын дүрмийг өөрчилж, шинэчлэн батлах юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид энэ хуралд оролцож байр сууриа илэрхийлэн, дүрмийн өөрчлөлтийг хамтран хэлэлцэх аж.
-
2011 оны 12 сарын 09
-
2011 оны 12 сарын 09
МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотойгоор баривчилж байгаад сулласан билээ. АНУ-д сурч байгаа ах Б.Хуяг нь дүүгээ баривчлагдсан тухай мэдээллийг олж сонсоод “Муу дүүгээ хэрэгт хутгачихлаа. Өөрөө Монголд очно” гэхэд нь ойр дотныхон нь хориглосоор байж болиулжээ.
-
2011 оны 12 сарын 09
-
2011 оны 12 сарын 09
-
2011 оны 12 сарын 09