-
2020 оны 9 сарын 14
Их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүллээ.
-
2020 оны 9 сарын 14
Яндангаа буулгаж өрхөө бүтээж өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулъя гэлээ.
-
2020 оны 9 сарын 14
Энэ онд шахмал түлшний 38 агуулах ажиллана.
-
2020 оны 9 сарын 14
БНХАУ-аас ирсэн ажилчдыг тусгаарлах хугацаа дуусгавар болсон тул Налайхын замыг хэсэгчлэн хааж, зам засварын ажлыг маргаашнаас эхлүүлэхээр болжээ.
-
2020 оны 9 сарын 14
“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон ч тэрбээр шинэ захирлыг сонгох хүртэл албан үүргээ гүйцэтгэсээр байх юм. Шинэ гүйцэтгэх захирлыг сонгох эцсийн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-нээр товлосон байна. Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэг ба гурвыг нь Монгол Улсын Засгийн газар томилдог. Харин Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас геологи уул уурхай, санхүү, эдийн засаг болон олон нийттэй харилцах чиглэлээр мэргэшсэн гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулахаар болсон байна. Монголын талыг төлөөлж Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Галсангийн Батсүх, Цэвэгмидын Түмэнцогт нар одоо ажилладаг.
-
2020 оны 9 сарын 14
Тайланд, Индонез зэрэг улсаас интернэтээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг ГХЯ-ны Консулын газраас иргэд, аж ахуйн нэгжид анхаарууллаа.
-
2020 оны 9 сарын 14
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-ныг хүртэл сунгаж, сургуулиудыг есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэх санал гаргалаа.
-
2020 оны 9 сарын 14
Нэг хүүхдийн хувьсах зардалд улсаас сар бүр 136 мянган төгрөг төлдөг. Уг мөнгөний 60 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хүүхэд харах үйлчилгээ үзүүлсний төлбөрт эцэг эхээс авч болно гэж заажээ. Энэ жилийн хувьд хүүхэд харах үйлчилгээний төлбөрийн дээд хязгаар нь 150 мянган төгрөг. Хэрэв энэ хязгаараас давбал БСШУ-ны яаманд мэдэгдэх боломжтой гэлээ.
-
2020 оны 9 сарын 14
1803 хүний шинжилгээ сөрөг гарчээ.
-
2020 оны 9 сарын 14
УИХ-ын гишүүн С.Амарсайхан нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан хаагчдаа урамшуулах зорилгоор 43 байгууллагын 2090 алба хаагчийг 855 орчим сая төгрөгөөр шагнаж, урамшуулсан байна. Мөн бүтэн жилийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд бүх зохион байгуулалтыг хийн цаг наргүй ажилласан 21 даргад тус бүрд нь нэг сая буюу нийт 21 сая төгрөгийн урамшуулал олгох санал нийслэлийн Онцгой комиссын ажлын албанаас санал гарч, энэ дагуу олгожээ. Харин энэ тухай зарим дарга нар нь мэдээгүй.
-
2020 оны 9 сарын 14
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин улирлын байдлаар 1261.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.1 мянган төгрөг буюу 8.6 хувиар өсжээ.
-
2020 оны 9 сарын 14
Короновирусийн улмаас олон аж ахуйн нэгжийн орлого эрс буурч, үүнийг дагаад татвар төлөлт, ажлын байр хумигдаж буй энэ цагт зөв бүтэцтэй төсөв оруулж ирэх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэнээс дээрх шийдвэрийг гаргасан аж. Хагас сарын өмнө 150 аж ахуйн нэгж, бизнесийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд Засгийн газрын сайд нартай хамтарсан уулзалт хийсэн. Энэ үеэр Засгийн газар бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гээд гадна, дотнын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 20 орчим төслийг танилцуулахад Засгийн газар баталгаа гаргах болон бусад бүхий л боломжоор дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.
-
2020 оны 9 сарын 14
Ослын улмаас 13 хүн гэмтэж нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ. #ЯАРААДЯАХАВДЭЭ
-
2020 оны 9 сарын 14
Улс хоорондын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг https://www.crc.gov.mn/k/2P/32 цахим хуудсанд байршуулсан болно.
-
2020 оны 9 сарын 14
Улсын онцгой комисс Төрийн оронд 10.00 цагт хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх асуудлаар хуралдана.
-
2020 оны 9 сарын 14
Хурд хэмжигч байршуулахад хүртэл тууз хайчилж байгаа улс “дуулиант” Дарханы замыг ашиглалтад оруулчихвал салют буудуулж, найр наадам хийж магадгүй л юм. Ийнхүү замгүй хурд хэмжигч өчигдрөөс ажиллаж эхэллээ.
-
2020 оны 9 сарын 14
Сэлэнгэ аймагт Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн 960 хүүхдийн суудал бүхий хичээлийн шинэ байрны шав тавих ёслол ням гарагт боллоо.
-
2020 оны 9 сарын 14
Тус аймгийн ерөнхий боловсролын "Оюуны ирээдүй", "Од" сургууль, 7, 29 дүгээр цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, сайдын А/17 тоот тушаалаар батлагдсан түр журмын хэрэгжилт, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн зохион байгуулалтын боломж, бэрхшээл, сайжруулах арга замын талаар ярилцав. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 27 сургууль байгаагаас долоо нь 3 өдөр танхимд, 2 өдөр цахим хувилбараар хичээл, сургалтаа явуулж байна. Эдгээр сургуульд 464 бүлгийн 16560 суралцагч суралцаж байсныг 920 дэд бүлэг үүсгэн зохион байгуулжээ.
-
2020 оны 9 сарын 14
Энэ хичээлийн жилийн эхний сард сурагчид сургуулиас гаргасан хуваарийн дагуу ангидаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө хичээлээ телевизээр хүлээн авч үзэх юм. Энэхүү түр журам нь аймгуудад 14-нийг хүртэл, нийслэлийн сургуулиудад энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилж, түүнээс цааш хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэнэ.
-
2020 оны 9 сарын 14
Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, цас хайлмагтан орж, сэрүүхэн, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.