Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Анхзаяа: Бид ИТХ-д хяналт тавиагүйнхээ төлөөсийг бухимдалтай амьдралаараа төлж байна

2024-10-09
0
ЖИРГЭХ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн талаар "Unfilter" улс төрийн боловсрол олгох сувгийн үүсгэн байгуулагч Б.Анхзаяатай ярилцлаа. 


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ИТХ-ын сонгууль гэж ямар түвшний сонгуулийг нэрлэж байна вэ? Энэ талаар яриагаа эхэлье. 

-Бид аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийг Орон нутгийн сонгууль гэж нэрлэдэг. Ийнхүү нэрлэж буй нэршлээсээ эхлээд бид төөрөгдөлд орж буй. Улс төрийн боловсрол дутмаг хүмүүс орон нутгийн сонгууль гэж нэрлэхээр хөдөө орон нутагт өрнөдөг сонгууль хэмээн ойлгодог. Энэ ойлголт түгээмэл бий. ИТХ-ын сонгууль бол ардчилсан Монгол Улсын иргэн хүний хувьд улс төрийн эрхээ эдлэх хамгийн эхний алхам. Өөрөөр хэлбэл, бидний асуудлыг бидний өмнөөс шийдэх төлөөний хүмүүсийг сонгох хамгийн ойрын сонгууль бол ИТХ-ын сонгууль юм. 

-ИТХ-ын төлөөлөгч гэж хэнийг хэлэх вэ? Төлөөлөгч ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Бидний хамгийн их бухимддаг утаа, түгжрэл, хүрээлэн буй орчин, бродюрын асуудал зэрэг нь УИХ-ын гишүүний шийддэг асуудал биш. Ахуйн асуудлыг УИХ-ын гишүүдээс нэхэх нь буруу зүйл.

Бид УИХ-ын сонгуульд, УИХ-ын гишүүдэд ач холбогдол өгөөд байдаг хэр нь биднийг төлөөлж буй дунд шатны төлөөлөгчөөр ямар хүн сонгосноо ч мэддэггүй. Ямар үүрэгтэй хүн бэ гэдгийг ч мэддэггүй.

Энэ нь өөрөө маш том гажуудлыг бий болгож байгаа. Учир нь бид УИХ-ын гишүүдэд анхаарлаа хандуулж, дунд шатандаа ямар ч хяналтгүй болсон. Үүнийг бид сүүлийн хэд хоногт бродюрын асуудлаас харж байна шүү дээ.  Энд ямар ч олон нийтийн хяналт алга. Ардчилсан тогтолцоонд олон нийтийн хяналтгүй бүх зүйл завхрах тийшээ явдаг. Хатуухан хэлэхэд бид үүрэг ёстой ачаагаа үүрч байна.

Бид ямар ч хяналт тавьж байгаагүй учир өнөөдрийн энэ бухимдалтай нийгэмд амьдарч байна.

ИТХ-ын төлөөлөгч бол тухайн сум, дүүрэгт ямар асуудал тулгамдаж буйг олж хараад, төсөв татан төвлөрүүлээд тэр асуудлыг шийдэх үүрэг хүлээдэг.

-Иргэд УИХ-ын сонгуульд ач холбогдол өгдөг шигээ ИТХ-ын сонгуульд төдийлөн ач холбогдол өгдөггүй шүү дээ. Иймд УИХ, ИТХ-ын сонгуулийн ялгааны талаар яриагаа үргэлжлүүлье. 

-УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Ямар асуудлыг хуулиар шийдэж болохоор байна. Тэр асуудлыг эрх ашгийнхаа хүрээнд шийднэ. Хоёрдугаарт, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын үйл ажиллагааг хянах үүрэгтэй. Харин орон нутгийн сонгуулийн хувьд "өөрсдийн асуудлыг өөрсдөө шийднэ" гэдэг агуулгаар явдаг. Ялгаа нь ердөө л энэ. УИХ бол үндэсний эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг бол ИТХ хороо, дүүргийнхээ асуудлыг ярьж шийдвэр гаргадаг.

-Орон нутгийн сонгуульд хамаатан садан, намын хүнээ сонгох нь олонтаа. Ялангуяа, сумын түвшинд. Харин мөрийн хөтөлбөртэй нь танилцаад сонгууль өгөх хэр ач холбогдолтой вэ? 

-Монгол Улсын иргэд бид өргөн уудам нутагт цөөхүүлээ тархан амьдардаг. ИТХ-ын сонгууль бол улс төрөөс ангид байх ёстой сонгууль. Тэр тусмаа сумын ИТХ-ын төлөөлөгч намын харьяалалгүй байх хуулийн заалттай. Энэ хууль одоогоор хэрэгжиж байгаа. Гэхдээ хэрэгжихгүй байгаа бүс нутгууд бол бий. Энэ сонгуулийг улс төрөөс ангид байлгах хоёрдугаар асуудал бол иргэд өөрсдөө улс төрийн боловсролтой байх ёстой.

Иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх хамгийн том платформ бол улс төрийн нам.

Намууд үүргээ биелүүлээгүйн хор уршгийг өнөөдөр бид амсаж байгаа юм. Ажил хийх хүн тэнд очиж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Олон удаа алдсан улс төрийн намд бид сонголтоороо хариуцлага тооцдоггүй.

-ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорсон. Нэр дэвшүүлэлтэд иргэд санал бодлоо илэрхийлж хяналт тавих боломжтой юу? 

-ИТХ-ын сонгуульд сонгогч бидний анхаарах ёстой хамгийн гол зүйл бол нэр дэвшилт. Улс төрийн намуудад ямар хүнийг хүлээж байгаа гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлэх ёстой. Аливаа нам үнэхээр иргэн, төр хоёрыг холбох гүүр юм бол иргэдийн хүсэл сонирхлыг тусгаад нэр дэвшүүлэлтээ хийх ёстой. Гэвч бид анхаарсангүй. ИТХ-ын сонгууль аравдугаар сард болно. Одоогоор бид нэр дэвшиж буй хүмүүсээсээ л хамгийн сайныг нь сонгох учиртай.

-ИТХ-д эмэгтэйчүүд хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Улс төрийн намуудын бүтэц бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд 50 хувиас дээш байр суурь эзэлдэг. Энэ эмэгтэйчүүдийн эзлэх хувь шийдвэр гаргах түвшинд ахих тусмаа багасдаг. Энэ нь өөрөө тухайн нам дотоод ардчилалгүй байгааг илэрхийлж байгаа юм. Дарга нартай ойр байдаг, найраад ордог хүмүүс гүйцэтгэх эрх мэдэлд очдог тогтолцоотой болоод удаж байна шүү дээ. Үүнийг улс төрийн намууд өөрийн ухамсраараа засахад магадгүй 100 жил болох байх. Харин иргэд сонгогчид хяналт тавиад эхэлбэл бидний сонголтыг авахын тулд нам өөрөө өөрчлөгдөнө гэж миний хувьд хардаг. Иймээс улс төрийн намууд иргэдтэй ойр ажиллах ёстой. Сонгогчид сонгоод орхих биш, эргээд хариуцлага нэхэж эргэх тогтолцоотой ажиллах ёстой.

УИХ-ын сонгуульд улс төрийн томоохон намууд эмэгтэйчүүдийн квотыг дөнгөж хүргэх төдий нэр дэвшүүлсэн. Энэ нь өөрөө тухайн намууд дотоод ардчилалгүй байгааг илтгэж буй.

ИТХ-ын 10 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл гүйцэтгэх түвшинд ажиллаж буй хүмүүсийг 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Энэ бол шударга тогтолцоо үйлчлэхгүй байгаагийн илрэл. Шударга тогтолцоо үйлчлэхгүй байгааг сонгуулийн тогтолцоогоор шийдэж өгсөн. Орон нутгийн сонгууль ч ингэж явагдах ёстой байсан. Харамсалтай нь, өнгөрсөн парламентын 76 гишүүн ажлаа сайн хийсэнгүй.

-УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Гэтэл ИТХ-ын сонгуулийн өмнөх тогтолцоогоор явуулах юм билээ. Энэ хоёр сонгуулийн тогтолцоог адил болгох шаардлага бий юу?

-Тийм ээ. Орон нутгийн сонгууль сонгуулийн хуучин хуулиар зохион байгуулна. УИХ-ын сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдчихсэн. Гэсэн ч Орон нутгийн сонгуулийн тухай хууль өөрчлөгдөөгүй. Гэсэн хэр нь  УИХ-ын сонгуулийн тойргийг зурсан шиг тойргийг томсгосон. Ямар үндэслэлээр дүүргийг томсгож нэг дүүрэг болгосныг мэдэхгүй байна. ИТХ-ын сонгууль хуучин хуулиар болж байгаа нь реформ дутуу хийгдсэн болж таарч байна. Энэ нь иргэн хүн нэр дэвшээд сонгогдоход ээлгүй тогтолцоо байгаа юм. Тухайлбал, сонгуулийн зардлыг нэмэгдүүлж байгаа. Сонгуульд их мөнгө зарсан хүн  дараа нь бидний боломжоос төдий чинээг авна л гэсэн үг. Ийм энгийн логик үйлчилж буй. 

Ер нь бүх шатны сонгууль ижил тогтолцоогоор явах ёстой. Ингэснээр засаглал хувааг тогтолцоо зөв системд орно.

-Улс төр дэх иргэдийг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ? 

-Ардчилсан, олон намын тогтолцоотой улсад иргэдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэх платформ бол улс төрийн нам л байдаг. Харин манай намууд тэр зарчмаар үйлчилж байгаагүй. Улс төрийн намын тухай шинэ хуулиар улс төрийн намуудыг төрөөс санхүүждэг болсон. Бидний татвар төлсөн мөнгөөр улс төрийн намууд санхүүжнэ. Иймд бид оролцоогоо сайжруулах хэрэгтэй. 

-Ярилцсанд баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (746)

  • HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.185)
    HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER If you’re lost your Bitcoin to scammers, and you’re searching for trustworthy recovery services, getting in touch with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is the only way to get your funds back. After losing my investments funds I was determined to find a solution. I began by researching online and found several recovery services claiming to retrieve lost funds. However, most of these services turned out to be scams themselves. I thought I’d never see my funds again. It was then that I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER A reputable Bitcoin recovery expert with a proven track record of retrieving lost Funds. I reached out to him, and he responded promptly, explaining the process of recovering my lost funds. They provide essential guidance on protecting digital assets, recognizing cyber threats and using effective security practices to prevent future incidents. Great communication and a successful outcome, when it comes to recovery of lost funds, quick contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Contact : Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 47 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 43 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК