зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4238 4239 4240 4241 4242 4243 4244
  • Орон нутгийн хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдана
    2017 оны 7 сарын 05
    Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.

    Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна.

    Тухайн хэрэглэгч хүйтний улиралд орой, шөнийн цагаар зөвхөн хүн оршин сууж байгаа орон байрны халаалтын болон ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгаандаа хөнгөлөлт авах юм.

    Хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.

    Харин нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Засаг дарга хамтран жил бүр шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасан байна.

    Мөн журамд хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан, баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй, цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангасан байх, тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгааны өр төлбөргүй байх зэргийг ч тусгажээ.
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ
    2017 оны 7 сарын 05
    Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа.

    Журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчиж байхаар боллоо. Иргэд тухайн аймаг, нийслэл, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллагад хандаж хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм. Үнэ төлбөргүй зорчих цахим карт хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд дууссан үед нь сунгаж байхаар журамд тусгажээ.

    Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт шаардлагатай протезийн хэрэгслийг эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан байгууллагатай гэрээтэй байгууллагаар хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлнэ. Харин даатгалаас санхүүжүүлэх боломжгүй протезийн хэрэгсэл болон гадаадад хийлгэсэн протез, ортопедийн үнийн хөнгөлөлтийг Нийгмийн халамжийн сангаас авах боломжийг бүрдүүлжээ.

    Хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асран хамгаалагч тус бүрт ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа олгож байхаар болсон байна.

    Ахмад настан жилд нэг удаа ахмадын зориулалттай амралт, сувиллын газар амарч сувилуулан Засгийн газраас баталсан жишиг үнийн дагуу эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт эдэлж байх юм.

    Тухайлбал магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулсан бол эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг ахмад настанд 50, хүндэт донор, алдар цолтонд 100 хувиар олгохоор тусгажээ.

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т орон сууцны хөлс төлөх, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг болгож Засгийн газраас тогтоосон мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж олгох зэргийг дээрх журмуудад тусгалаа.
  • Дуу цахилгаантай, усархаг аадар бороо орохыг анхааруулж байна
    2017 оны 7 сарын 05
    Малчид, иргэдийн анхааралд: 6-7-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орохыг анхааруулж байна.
  • Таван шар мэнгэтэй Харагчин могой өдөр.
    2017 оны 7 сарын 05
    Өнөөдөр 2017.7.5, Лхагва гараг / Билгийн тооллын: 12/ Зуны эхэн Хөхөгчин могой сар Таван шар мэнгэтэй Харагчин могой өдөр.
  • Оройдоо дуу цахилгаантай түр зуурын бороо орно
    2017 оны 7 сарын 05
    Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
  • БНСУ-ын зээлээр 43 автобус авчээ
    2017 оны 7 сарын 04
    БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө.

    Улс, хот хоорондын нийтийн тээвэрт 1987 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй, аж ахуйн нэгжүүд санхүүгийн байдлаасаа болж 7-8 жилийн насжилттай автобус оруулж ирэн дөрвөн жил үйлчилгээнд ашигладаг байна.
  • Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно
    2017 оны 7 сарын 04
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргалаа.

    -Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох чиглэл өгч байсан. 2017 он гараад хагас жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засагт ногоон гэрэл асч, эдийн засгийн уналтыг хязгаарлаж, зогсоож чадлаа. Өнөөдрийн байдлаар эдийн засаг 4-4,5 хувийн өсөлттэй, 500 тэрбум төгрөгийн давсан орлоготой байна. Сүүлийн 4-5 жилд анх удаа төсвийн орлого давж байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр энэ давсан орлогоосоо энэ хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгож, мөн цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх гэгээлэг шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэр маргаашаас эхэлнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ярилаа.
  • Шуурхай: Долдугаар сарын 10-ны даваа гарагт амрахаар боллоо
    2017 оны 7 сарын 04
    Засгийн газрын хуралдаан болж иргэд наадмаар хэрхэн амрах талаар хэлэлцжээ. Хуралдаанаар долдугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 16-ны ням гарагт шилжүүллээ.
  • Х.Баттулгын нэрийг татахыг шаардлаа
    2017 оны 7 сарын 04
    Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нэрийг татуулах асуудлаар өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд шаардах бичиг хүргүүллээ.
  • Гачууртын замд автобусны зургаан зогсоол шинээр нэмэгдлээ
    2017 оны 7 сарын 04
    Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс
  • ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
    2017 оны 7 сарын 04
    Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээллэх хэлтсээс авсан мэдээгээр ойрын өдрүүдэд хэт халж өдөртөө 30-35
  • LIVE: Хэнтий аймгийнхан УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эсэргүүцэн жагсав
    2017 оны 7 сарын 04
    Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Одонтой ээжүүдийн холбооны гишүүд
  • Гүтгэлэг тарааж буй цахим хуудсыг репорт хийхийг уриалав
    2017 оны 7 сарын 04
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт энэ сарын 7-нд болно. Гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн хувьд өнөөдөр саналаа өгч байгаа юм. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох энэ удаагийн сонгуулийг өмнөх сонгуулиудтай харьцуулбал “Цахим дайн” гэмээр аж. Учир нь нэр дэвшигчдийн талаар элдэв бичлэг, эвлүүлгүүдийг фэйсбүүк, твиттерт хуурамч хаягнаас тараах үзэгдэл хэрээс хэтэрч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг “Мөнгө тарааж байна” гэх эвлүүлгийг “Шантаажчин” гэдэг хуурамч хаягнаас түгээжээ. Тиймээс Д.Оюунхорол сайдын ажлын албанаас энэхүү хаягийг репорт хийхийг фэйсбүүк хэрэглэгчдэд уриалсан байна.


  • Цагдаагийн албан хаагчдад цол, шагнал гардууллаа
    2017 оны 7 сарын 04
    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд
  • Налайх дүүрэгт үүссэн газрын цөмрөлтийн нөхцөл байдалтай танилцлаа
    2017 оны 7 сарын 04
    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айлуудын
  • Д.Баян-Өндөр: Хийсэн ажлаа олон улсын эрдэмтдээр хэлэлцүүлж, үр дүнг нь харьцуулна гэдэг бол том ололт
    2017 оны 7 сарын 04
    Манай улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 1996 онд хамгийн анх хийсэн байдаг. Түүнээс хойш эмч, мэргэжилтнүүд маань ч чадавржиж, “Бөөр шилжүүлэн суулгах баг”-ийн хамт олон өнөөдрийг хүртэл олон хүнийг аварснаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байна.

    Тэгвэл энэ сарын 9,10-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” Олон улсын хуралд бөөр шилжүүлэн суулгах талаар Олон улсын эрдэмтэн, эмч нар туршлага солилцож, чухал асуудлуудыг хэлэлцэх юм байна. Энэ талаар УНТЭ-ийн “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийн ахлагч,Урологи-Андрологийн Төвийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Баян-Өндөр эмчтэй ярилцлаа.

    -Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол эмч нар маань чадварлаг хийж байна. Харин хэдхэн хоногийн дараа болох “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” Олон улсын хуралд Дэлхийн болон Азийн орнуудын эрдэмтэд, эмч, мэргэжилтнүүд чуулснаар ямар ач холбогдолтой вэ?

    -Энэ удаагийн Олон улсын хоёрдугаар хурал нь илүү өргөн хүрээтэй зохион байгуулагдах гэж байна. Хийсэн ажлаа шинжлэх ухаанчаар дүгнүүлж, олон нийтэд танилцуулан олон улсын эрдэмтдээр хэлэлцүүлж, үр дүнгээ харьцуулна гэдэг бол энэ хурлыг зохион байгуулсан хамгийн том ололт юм. Энэ хуралд Монголын эрдэмтэд 38 илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Үүнд бөөр шилжүүлэн суулгалттай холбоотой “Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ”, “Донор бөөрний судасны реконструкци”, “Бөөр шилжүүлэн суулгах үеийн дархлаа дарангуйлах үндсэн эмчилгээ”, “Бөөр шилжүүлэн суулгасны дараа шээсний замын үрэвсэл” гэх мэт өргөн хүрээг хамарсан илтгэлүүд тавигдана.

    -Ер нь эрхтэн шилжүүлэн суулгалт дээр яалт ч үгүй донорын асуудал хөндөгддөг. Бөөрний донор хэр олдоцтой байдаг вэ, мөн иргэд, өвчтөнүүд энэ талаар хэр сайн ойлголттой байдаг вэ?

    -Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг бол өөрийн эд эрхтэн нь ямар ч эмчилгээгүй болсон нөхцөлд хүнээс донор эрхтэнг авч суулгах эмчилгээ юм. Тиймээс бидний өмнө тулгамдаж буй асуудлын нэг бол донорын асуудал байдаг. 2000 онд анхны донорын тухай хууль батлагдсан. 2012 онд тус хууль нь зөвхөн цусан төрөл донор болох эрхтэй байсныг төрөл төрөгсөд нь мөн эрхтэй болж шинэчилэгдсэн. Мөн эхнэр, нөхөр харилцан донор болох боломжтой болсон төдийгүй эдгэшгүй өвчин туссан хүн сайн дураараа донор болох боломжтой болсон юм. Гэвч донорын хууль асуудлыг бүрэн шийдэж чадахгүй учир дутагдалтай байгаа. ЭМЯ болон эрхтэн шилжүүлэн суулгалтыг хариуцсан мэргэжилтнүүд маш сайн ажиллаж, донорын хуулийг өөрчлөх баг байгуулсан. Донорын хууль хэлэлцэх шатандаа явж байна.

    Донорын хууль өөрчлөгдсөнөөр тархины үхэлтэй амьгүй донорын эрхтэнээ өгөх зөвшөөрлийн асуудал, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүнийг бүртгэх, хувиарлах үйл ажиллагааг сайжруулах байгуулагатай болох зэрэг энэ чиглэлийг дэмжсэн том алхам болно.
    Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 2006 оноос 11.8 сая төгрөгөөр хийгдэж байсныг Засгийн газрын тогтоолоор үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна. Энэ төлбөрийн 3.8 сая төгрөгийг өвчтөн өөрөө төлдөг. Гэхдээ бөөр шилжүүлэн суулгах хагалгааны өртөг харилцан адилгүй байдаг нь тухайн хүний биеийн байдал, донорын зохицол, бөөрийг өөриймсгөж хүлээж авахад хэрэглэсэдэг эмнээс ихээхэн хамаардаг. Удахгүй болох олон улсын хурлаар донорын хуулийн талаар мөн хэлэлцэж, санал бодлоо солилцоно. Сонирхуулахад манай улсын хувьд нийт 130 орчим бөөрний амьд донор байдаг. Эдгээр хүмүүсийг хянах зорилгоор жил бүр тогтмол хугацаанд үзлэгт хамрагдаж зөвлөгөө өгдөг.

    123


    -Манай улсын хувьд бөөрний өвчлөл хэр өндөр орны тоонд ордог вэ?

    - Миний хувьд бөөрний өвчин, өвчлөл гэхээс илүү мэс заслын талаар нарийн ярьвал зүгээр байх. Бөөрний мэс заслын тухайд жилдээ 100-140 хүн бөөрний дутагдалд орж байна. Сүүлийн жилүүдэд төрийн зүгээс бөөрний мэс засал, бөөрний дутагдалтай хүмүүст нэлээдгүй анхаарч ажиллаж байгаа бөгөөд орон нутаг, дүүргийн олон эмнэлгүүдэд гемодиализын аппарат суурьлуулсан. Ингэснээр аппаратанд ороод донор эрхтэнээ хүлээгээд байж байх боломжтой болж болно гэсэн үг. Одоогийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор хиймэл бөөрний аппаратанд орж байгаа хүмүүс маш олон байна. Улсын хэмжээнд 160 гемодиализийн аппарат ажилладаг бөгөөд 617 өвчтөнд эмчилгээ хийж байна. Аппаратанд ордог хүмүүс байнга аппаратнаас хамааралтай байх шаардлагатай байдаг. Тиймээс бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд нэн даруй орж байж, аппаратны ачаалал багасна.

    -Энэ удаагийн хурлын нэр “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь”. Манай улсын хувьд хүний нөөцийг бэлдэх тал дээр хэр анхаарч ажилладаг вэ?

    -Ер нь энэ эмчилгээг анх Монголд хийж эхлэх үед эмч мэргэжилтнүүдээ гадаадад сургадаг байсан. Одоо бол энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй эмч нар маань бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн болоод суралцаад явж байна. Жилдээ 3-4 эмчийг гадаадад 2-3 сарын хугацаанд чиглэл, чиглэлийн эмчилгээний асуудлыг судлах зорилгоор сургаж байна. Дэлхийн болон Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хурлуудад тогтмол оролцож, туршлага судлах тал дээр нь анхаарч байна.

    -Танай бөөр шилжүүлэн суулгах багт нийт хэдэн эмч байдаг вэ?

    -Одоогийн байдлаар 14 эмч байна. Залуу эмч нарыг бэлдэхийн тулд үе шаттайгаар олон удаа мэргэжил дээшлүүлэх шаардлагатай байдаг. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараа хянах боловсон хүчин хэрэгтэй байдаг учраас удаан хугацаанд бэлтгэх шаардлага гардаг. Тухайлбал манай улсын хувьд Эрхтэн шилжүүлэн суулгах лаборатори манай эмнэлэгт л байдаг. Тиймээс манай эмнэлэг Бөөр шилжүүлэн суулгах дараа үеийн залуучуудыг бэлтгэж байна.

    Бөөр шилжүүлэн суулгах багийн хувьд хүндрэлгүй бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. Харин хүндрэлтэй эсрэг бие үүссэн нэг тохиолдолд эсрэг биеийг бууруулах эмчилгээ хийсний дараа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг саяхан хийсэн.

    ”Манай багийн хувьд цаашид цусны бүлэг өөр хүмүүст болон давтан бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд эмч нараа бэлтгэх, техникийн шинэчлэл хийх зорилт тавин ажиллаж байна.”
    -Манай улс 2006 оноос хойш хэдэн хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон бэ?

    -Одоогийн байдлаар 136 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Үүнээс 12-г нь цогцосны донороос бөөр шилжүүлэн суулгасан. Харин 2016 оны шинэ жилийн дараа 2 цогцосны донороос 4 бөөр, нэг элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс хойш амьгүй донор гараагүй байна. Ер нь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг ихэнх тохиолдолд төрөл төрөгсдөөс нь буюу амьд донороос нь авч хийнэ. Дээрх тоо нь 10 жилийн хугацаанд гэж үзэх юм бол бага тоо. Учир нь донортой шууд холбоотой асуудал. Харин манай багийн нэг дэвшилттэй тал бол өмнө нь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг төслийн хэмжээнд хийдэг байсан бол одоо ердийн төлөвлөгөөт мэс заслын хэмжээнд хийдэг болсон.

    123


    - Бид бөөрөө өвчлүүлэхгүй байх тал дээр хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

    -Монгол орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Ялангуяа хавар, намрын улиралд өдөр шөнийн хэмийн зөрөө их. Хувцасаа тохируулж өмсөөгүйн улмаас даарах нь дархлаа муудах нэг шалтгаан. Ингэснээр амьсгалын замын болон бөөр шээсний замын халдвар авах эрсдэл бий болно. Ер нь жилд нэг удаа цогц шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Цаашлаад хүүхдээ заавал үзлэгт хамруулж байх хэрэгтэй. Хүүхдийг мэдэхгүй, анзаарахгүй явснаар өвчнийг нь хүндрүүлэх аюултай байна.

    Бөөр шээсний замын үрэвсэлтэй хүмүүс болон бодисын солилцооны алдагдалтай хүмүүс зуны халуун өдрүүдэд бөөрөнд чулуу үүсэх эрсдэлтэй. Хэрвээ 1-2 удаа шээж байвал та бөөрний чулуу үүсэх эрсдэлтэй байна гэсэн үг. Энэ нь өөрийн биеийн шингэнийг арьсаар, хөлсөөр алдаж шээсний хэмжээ багасаж, давсны өндөр тунтай шээс ялгаруулна. Тиймээс ийм үед ус сайн ууж, өдөрт ойролцоогоор 5-6 удаа шээх ёстой. Хамгийн энгийн арга бол ус, шингэн сайн уухыг зөвлөнө.

    “Д.Баян-Өндөр эмч нь, Беларусын Минск хотод АУИС-ийн эмчилгээний чиглэлээр төгсөж 1995 оноос Урологийн тасагт бөөрний мэс заслын эмчээр ажиллаж байна. Түүнд 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах багт ажилласнаар эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний салбарт чадвараа сорих боломж нээгдсэн юм. Улмаар 2015 оны 4 дүгээр сараас“Бөөр шилжүүлэн суулгах баг”-ийн ахлагчаар ажиллаж байна.”
  • Орон сууц нийтийн аж ахуйнхан тулгамдсан асуудлаа ярилцлаа
    2017 оны 7 сарын 04
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба санаачлан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ, ОСНААУГ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо.

    Хэлэлцүүлгээр хот, нийтийн аж ахуйн чиглэлээр тусгай зөвшөөрөл өгдөг төрийн байгууллага болон энэ салбарт ажилладаг хувийн хэвшлийнхний өмнө тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцсан юм.



    Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдсан асуудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан шийдвэрлэнэ. Нийслэл дэх орон сууцны хэмжээнд гарч буй олон учир дутагдалтай асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалтаа тодорхой болгох, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг улс, нийслэлийн төсөвт тусгуулах, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, хувийн хувшлийн байгууллагуудаа төрийн зүгээс дэмжиж ажиллая гэсэн зорилготойгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” хэмээлээ.



    Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Хэлэлцүүлэг өргөн хүрээтэй, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Орон сууц нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь нүдэнд харагддаггүй ч хүнд хүрч байдаг онцлогтой” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Эрдэнэтийн шийдэр зөв байсан юм бол Эрдэнэтэд яагаад хамгийн бага санал авсан юм бэ
    2017 оны 7 сарын 04
    Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт тодорхой үр дүнд хүрч чадалгүй 2 дахь шатны санал хураалтад хүрээд байна. Энэ санал хураалт ард иргэд үнэндээ юуг хүсч байгаа, ямар санаа бодолтой байгааг тодорхой харууллаа.

    Сонгуулийн санал хураалт эхлээгүй байхад ялалтаа тэмдэглэж байсан МАН олон аймгаас гэнэтийн гэмээр дүн авсан. Энэ бол сонгогчдын тэдэнд өгч буй бодит дүн. Тухайлбал Орхон аймаг. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд буцаан авлаа хэмээн улс төр хийж байсан МАН Орхон аймгийн 43 хэсгийн хороодод саналаа өгсөн 42 885 иргэнээс ердөө 9 мянган санал авч сүүл мушгисан. Эндээс пиарчид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрдэнэтчүүд тэднийг дэмжихгүй байгаа юм байна. Эрдэнэтийн асуудлаарх ЗГ-ын шийдвэрийг тэд буруу гэж дүгнэж байна. Цаашлаад энэ сэдвийг ухаж төнхөх нь улс төрийн хувьд ашиггүй болж. Одоо 2 дахь шатны санал хураалтад ямар үнэлгээ авах нь цэвэр тэд нийгмийг, олон нийтийн санаа бодлыг хэр сайн мэдэрч чадахаас хамаарна
    Э.Бат
  • LIVE: МАН-ын 60 тэрбумын бичлэгийг АНУ-ын шүүхийн шинжээч эвлүүлэг биш гэжээ
    2017 оны 7 сарын 04
    УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хуульч О.Алтангэрэл нар мэдээлэл хийж, МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 60 тэрбум болон төрийн албыг наймаалцах
  • Монголчуудтай наймаа хийж болдоггүй
    2017 оны 7 сарын 04
    УИХ-ын чуулганаар олонхоороо хүч түрэн “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчид авах тогтоолын төсөл баталснаас таван сарын дараа тус үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг шүүхээс гаргаад байна. Энэ нь УИХ хууль бусаар бусдын өмчийг булааж авсныг шүүхээс нотолсон гэсэн үг. Харин УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж “Эрдэнэт”-ийн жагсчээ. Уг нь УИХ хууль баталдаг институци болохоос шүүх биш. Шүүх баталсан хуулийнх нь дагуу аливаа асуудал, хэн нэгний гэм бурууг нь тогтоодог чиг үүрэгтэй байгууллага шүү дээ. Шүүхээс бол УИХ-аас гаргасан “Эрдэнэт”-ийн тогтоолыг хууль бус л гэж үзэж. Гэтэл ямар учраас Ногоон намын дарга О.Бум-Ялагч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргадаг ч юм, бүү мэд.

    “Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа хүний нөөцийн орлогч Д.Мөнхболд “Хүмүүсийн сэтгэл айдастай байна. Ажлаас халагдах вий гэж айж байгаа” талаар хэвлэлд ярилцлага өгч. Аргагүй шүү дээ, “Эрдэнэт” эрх баригчдын хамаатан садан, найз нөхдөөр дүүрсэн, ажилгүй болох вий гэж айж байгаа нь намчид, дарга нар л байгаа байх. Шахаа, шантааж нь алга болно гэж эмээж байгаа байх. Мэдээж, шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол давж заалдах шатны шүүхэд хандах эрх тэдэнд байгаа.

    Оросын “Ростех” компанийн мэдэлд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс компани” худалдаж авсан асуудал өнгөрсөн оны өдийгөөс эхлээд бүтэн нэг жил улстөрчдийн, улс төрийн намуудын “могойд барьдаг” мод болж хувирсан. Ёстой л “Амар байна уу гэсэн биш гай болов” гэгчээр “Эрдэнэт”-ийг зуун хувь Монголд авч ирсэн биш хулгайч, худалчаараа дуудуулж, эцэстээ өмчөө дээрэмдүүлээд үлддэг нь хаанахын хууль вэ?

    “Оросууд 49 хувиа монголчуудад биш казакуудад зарчихсан бол яах байсныг бүү мэд. Ямар ч байсан Казакстаны хоёр компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах сонирхлоо оросуудад илэрхийлж байсан л гэсэн сураг дуулдсан.

    Ийнхүү “Эрдэнэт” сүүлийн хоёр сонгуулийн гол том хэрүүлийн сэдэв болж байна. Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг, Монголын топ татвар төлөгч үндэсний ганц үйлдвэр маань шүү дээ.

    Намууд нэр дэвшигчээ тодруулсан тавдугаар сараас хойш бүтэн хоёр сар монголчууд улс төржлөө. Хоёр талд гараад хоёр сар “байлдлаа”, монголчууд. Энэ их улстөржилт цаашдаа Монголын хөгжил, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхээр болж.

    Ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрэх гэсэн нэр дэвшигчид улс орныхоо эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, хөрөнгө оруулалтаараа туг тахих нь холгүй байна.

    Төсвийн алдагдал нь хагас тэрбумд хүрсэн / тавдугаар сарын байдлаар/, эдийн засаг тогтворжсон ч гадаадын хөрөнгө оруулалт сэргээгүй, гадаад өрийн хэмжээ таазаа хэдийнэ давчихсан нөхцөлд “Эрдэнэт”-ийн асуудлаар төр ба хувийн хэвшил хамтраад шийдлээ олж чадвал гадаад зах зээлд сайн сигнал болж чадна. Харин шүүхийн шийдвэрийг төр нь үл хүндэтгэх аваас бид гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа үргээж ч мэдэх юм.

    Учир нь бидний энэ их улс төржилт “Монголчуудтай наймаа хийж болохгүй” гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчдад төрүүлж мэдэхээр, бүр улсаа доог тохуу болохоороо нэг боллоо.

    Бүх зээлээ төрөөр төлүүлээд, бүх компаниа зуун хувь төрдөө аваад буцаад социализм руугаа үсрэх үү, ингэхэд?

    Ж.ЭРХЭС
4238 4239 4240 4241 4242 4243 4244
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Дэлхийн аварга “Royal dance” хамтлагийн бүжигчдийг хүлээн авч уулзлаа
    12 цаг 38 мин
  • Элсэлтийн шалгалт зохион байгуулах байршлууд
    12 цаг 44 мин
  • “Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина
    13 цаг 12 мин
  • Ж.Чинбүрэн: Сайд хийнэ гэдэг ямба биш ЯЛ
    13 цаг 45 мин
  • Н.Учрал: Бидэнд туршлага судлах, ажилтай танилцах цаг байхгүй
    13 цаг 55 мин
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
    14 цаг 11 мин
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
    14 цаг 24 мин
  • УИХ-ын чуулган 16.00 цагаас хуралдана
    14 цаг 29 мин
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
    14 цаг 45 мин
  • Л.Гантөмөр: Засгийн газарт шаардлага тавьж, шахаж ажиллана
    15 цаг 21 мин
  • Б.Чойжилсүрэн: Би хариуцлага хүлээнэ гэж хэлсэн ч намаас улираан томилохоор болж байна
    15 цаг 23 мин
  • Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
    15 цаг 44 мин
  • Я.Содбаатар: Гэрээ зөрчсөн гэдгийг тодорхой бичсэн албан тоот явуулж байсныг АН-ынхан мартаагүй байх
    16 цаг 0 мин
  • Д.Пүрэвдаваа: МАН-ын 68 гишүүнээс таван гомдох хүн бол амархан олдоно
    16 цаг 11 мин
  • Б.Баярбаатар: “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжвэл авлига хүнд суртал, тэгш бус байдал буурна
    16 цаг 26 мин
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
    16 цаг 27 мин
  • Х.Нямбаатар: Бүх зовлонг гэтэлгэх гээд хуулийн төсөл өргөн барьсан боловч харамсалтай нь дэмжигдээгүй
    16 цаг 51 мин
  • Эрэгтэйчүүдийн дундаж цалин 2.8 сая, эмэгтэйчүүдийн дундаж цалин 2.4 сая төгрөг байна
    17 цаг 39 мин
  • Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ
    17 цаг 43 мин
  • Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа
    17 цаг 58 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК