-
2017 оны 12 сарын 20
Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өдөр шөнө, халуун хүйтэн, хатуу ширүүнийг үл ажран тангарагтаа,
-
2017 оны 12 сарын 20
Нийслэлийн эрүүл мэндийн газраас ДЭМБ, ХӨСҮТ, АШУҮИС-тай хамтран 2017 энэ сарын 11-14-нд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвийн залуу эмч мэргэжилтнүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн БЗДХ-ын асуудал хариуцсан тархвар судлаач, зохицуулагч нарт зориулан “БЗДХ, ХДХВ, ДОХ- ын эрт илрүүлэг оношилгоо эмчилгээ, хавьтал илрүүлгийн чиглэлээр анхан шатны эмч нарыг чадавхжуулах” сургалтзохион байгууллаа.
Энэхүү сургалтаар дамжуулан БЗДХ, тэмбүү, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрсдэлтэй хүн амыг шинжилгээнд бүрэн хамруулж, халдвар авсан эсэхээ хэрхэн мэдэх болон эмчилгээнд эрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, халдвар дамжих эрсдлийг бууруулах, хавьтал илрүүлэх, эрт илрүүлэг, шинжилгээг хурдавчилсан арга зэрэг олон талын мэдээллийг хүргэж, холбогдох гарын авлага болон мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.
Сургалтанд нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 160 гаруй эмч мэргэжилтэн хамрагдаж БЗДХ-ын өвчлөл оношилгоо, илрүүлэг шинжилгээ, эмч мэргэжилтнүүд шинжилгээний аргачлалд суралцаж, БЗДХ-ын тархалтыг бууруулах хариу арга хэмжээг оновчтой төлөвлөхөд шаардлагатай суурь мэдээлэлтэй болсон юм.
Манай улсад бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нийт халдварт өвчний дотор дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд зонхилон тохиолдох бэлгийн замын халдварт өвчин, тэмбүүгийн өвчлөл өндөр хувьтай байна.
2017 оны эхний зургаан сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 7736 бүртгэгдсэний дотор нийт өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 40,4 хувийг тэмбүү, 29,6 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ-ийн халдвар тус, тус эзэлжээ. Улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн 2016 онд 25 тохиолдол, 2017 оны аравдугаар сарын байдлаар 33 тохиолдол бүртгэгдсэн байна.
-
2017 оны 12 сарын 20
Хөвсгөл аймгийн Цагааннуур суман хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын Хармай багийн ”Хар адар” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 93 км-т/, /Ө-51039’00”, У-98003’00”/ энэ сарын 18-ны 14.41 цагийн үед 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 15:05 цагт ирсэн бөгөөд Цагааннуур сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад, тухайн газар айл байхгүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдлээ.
-
2017 оны 12 сарын 20
НӨАТ-ын 2017 оны буцаан олголтын мөнгийг ирэх оны эхний улиралд олгогдох юм байна. Тодруулбал ирэх 2018 оны 3-р сарын 31-ны дотор нэгдсэн байдлаар олгож дуусгах юм байна. ebarimt.mn сайтад бүртгүүлснээр 100 сая төгрөг хүртэлх хонжвортой сугалаанд хамрагдах, тухайн жилийнхээ худалдан авалтын нийт үнийн дүнгийн хоёр хувь буюу төлсөн татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авахаар болсон билээ.
-
2017 оны 12 сарын 20
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.20) хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа даргалсан.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу одоогийн валютын ханшаар 116.3 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа бөгөөд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 199 төгрөг болж байна. Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэхүү өөрийн өртөг болон борлуулж байгаа үнийн зөрүү болох алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй байгааг дурдлаа.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ-аар 2005 онд /2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл/, 2011 онд /2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл/ тус тус батлуулан хэрэгжүүлж ирсэн.
УИХ-аас 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусч байгаа тул “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2021 оныг 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлов.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ий алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд улсын төсөвт мөн 8.6 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгагдсан болно. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн 2021 оныг 1 дүгээр сарын 0-ний өдрийг хүртэл төлөвлөгөөгөөр 2018 онд 2.3 тэрбум төгрөг, 2019 онд 2.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс аж ахуйн нэгжүүд, иргэд 1 кВт цахилгааныг хэдэн төгрөгөөр авч байгаа болон жилд улсаас хэдэн төгрөгийн татаас авдаг болон нийт хэчнээн төгрөгийн НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлснийг тодруулав. Мөн Хөшөөт-Үенчийн 200 км-ын шугам татах ажил ямар шатандаа яваа талаар сонирхож байв.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариултдаа, Борлуулалтын үнийн зөрүүд улсын төсвөөс 2015, 2016, 2017 онуудад тус бүр 8.6 тэрбум төгрөг буюу нийт 25.8 тэрбум төгрөгийн татаас олгосон. Мөн 2015 онд 1.5, 2016 онд 1.7, 2017 онд 2.0 тэрбум төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн. Одоогоор аж ахуйн нэгжүүд 1 кВт цахилгааныг 130, иргэд 102.3 төгрөгөөр авч байна. Харин Хөшөөт-Үенчийн 200 км-ын шугам татах ажлын эдийн засгийн үр ашгаас эхлээд дахин нягтлах шаардлагатай байгаа гэж байлаа.
Ингээд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
Дараа нь “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсвийн байнгын хорооны тогтоолыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан ахалсан билээ. Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.
Төсвийн байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналын дагуу Батлан хамгаалах яам болон Засгийн газрын авто баазын үйл ажиллагаа, төрөөс бага боловсрол олгож байгаа байдал, эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого зэрэг аудитын сэдвүүдийг хасаж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой аудитын гурван сэдвийг нэгтгэж нэг болгожээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүд болон Авлигатай тэмцэх газраас Төвсийн байнгын хороонд ирүүлсэн саналын дагуу Төрийн сан болон Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилт, Гүйцэтгэх ажиллагааны зардал, Монголын иргэний агаарын тээвэр ХК болон Монгол банкны үйл ажиллагаанд аудит хийлгэхээр аудитын сэдвийн төлөвлөгөөнд нэмж тусгасныг Ажлын хэсгийн гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэвт туссан зарим арга хэмжээний хугацааг өөрчлөх зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Төсвийн байнгын хорооны тогтоолын хавсралтад туссан улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих- шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт хийгдэх гүйцэтгэлийн адуитын хугацааг 2018.01.01-ээс эхэлж, 2018.07.01-нд дуусгах” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ. Мөн Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Байнгын хорооны хуралдаан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томъёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялган “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөхөөр тусгажээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн санал хэлэв. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс нэг хуулийн нэрийг өөрчилснөөр дагасан хуулиудад өөрчлөлт оруулдаг энэ асуудлыг цэгцлэх шаардлагатайг анхааруулж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн “3.9-д Монголбанкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж өөрчлөхдөө уг заалтыг илүү тодорхой болгох талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 20
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ.
Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
№
Байгууллага
Ажиллах цагийн хуваарь
1.
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв
Ажил, амралтын өдөр: 24 цаг
2.
Налайх дүүргийн эрүүл мэндийн төв
Ажил, амралтын өдөр: 24 цаг
3.
Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв
Ажил, амралтын өдөр: 09.00-20.00
4.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
Ажлын өдөр: 17.00-22.00
Бямба гаригт: 10.00-16.00
5.
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв
6.
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв
7.
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв
8.
Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв
9.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
-
2017 оны 12 сарын 20
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.12.20) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны
-
2017 оны 12 сарын 20
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч,
-
2017 оны 12 сарын 20
Мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж ”Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт
-
2017 оны 12 сарын 20
Пунгери цөмийн туршилтын талбайд хонгил барих ажлыг удаашруулсан гэх шалтгаанаар
-
2017 оны 12 сарын 20
УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөр БНСУ-д элчин сайдаар томилуулах ”виз”-ээ даруулсан Б.Хурц аль хэдийнэ хил давжээ.
-
2017 оны 12 сарын 20
“Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг
-
2017 оны 12 сарын 20
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд-Хиагт чиглэлийн хурдны замд микро автобус ниссан маркын суудлын тэрэгтэй мөргөлдсөний улмаас нэг хүн нас барсан хэрэг гарчээ.
-
2017 оны 12 сарын 20
Цэцийн гишүүд зөвлөлдсний эцэст Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн
-
2017 оны 12 сарын 20
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Шинэ жилийн баярын өдрийг хүртэл хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахыг да дэмжиж байна уу
-
2017 оны 12 сарын 20
Баялгийн дахин хуваарилалтын төлөөх өрсөлдөөн өрнөж байна
Манай улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн тэмцлийн объект нь:
1.Нүүрс (нэг намжаад л, нэг хурцдаад л)
2.Зэс ба Оюу Толгой. Эрдэнэтэд хийдэг “шахааны бизнес”
3.Газрын ховор элемент - тун удахгүй ширүүн өрнөнө Банк санхүүгнйн эрх мэдэл: өнөөгийн нөхцөлд хамгийн амтат “өрөм” гэж ойлгож буй бололтой.
Аргументууд:
•Манай нам банкгүй байна шүү дээ
•Тун удахгүй манай аймаг. дүүрэг банкгүй гэх нь л дээ
Үйлдлүүд:
1.Банкны хүүг захиргаадан тогтоох:
1.1. Томоохон хууль батлуулах шаардлагатай нөхцөлд сенсаци болохуйц “өгөөш” хаяж, анхаарлыг огт өөр тийш чиглүүлж төвлөрүүлдэг муу арга-технологи: 1.1.1. Хүүг хуулиар хязгаарлаж бууруулна гэх мэт. 1.1.1.1. Зээлийн хүүний бүтэц: Монгол улсын хувьд 2008-2016 оны банкны бодитой төлөгдсөн зээлийн хүү 14 орчим хувь байв. Үүний 8.5 орчим нэгж хувийг банкны бодитой төлсөн хадгаламжийн дундаж хүү, 5.2 нэгж хувийг үйл ажитлагааны зардал, 1.8 нэгж хувийг зээлийн эрсдэлийн сангийн зардал, гурав орчим нэгж хувийг банкны ашигт ажиллагаатай холбоотой нэмэгдэл хэсэг бүрдүүлсэн байдаг. 1.1.1.2. Мөнгөний нийлүүлэлтийн хомсдол, эдийн засгийн өндөр эрсдэл, байнгын өндөр инфляци нь зээлийн хүү өндөр тогтоход нөлөөлдөг суурь үзүүлэлтүүд байсаар ирсэн, байж ч байна. 1.1.2. Дээрх сэдэв дээр шуугиж, “маанагтаж” байх завсраар өөрсдөд хэрэгтэй хуулийн заалтаа батлуулдаг. 1.1.3. Энэ удаа бас тийм арга заль хэрэглэж байгаа бололтой. 1.1.3.1. Учир нь төрөөс хуулиар захиргаадан хүү тогтооно гэдэг дэндүү тэнэг учраас тайлбарлан цаг зав зарцуулах шаардлагагүй. 1.1.3.2. Энэ асуудлыг өөгшүүлэгчид - популистууд: төрөөс тун хол байлгах хүмүүсийи жагсаалтад оруулах хэрэгтэй.
2. Үндсэн асуудал нь БАЯЛГИЙН ХУВААРИЛАЛТ, ДАХИН ХУВААРИЛАЛТЫН төлөө үхэн хатан хийж буй тэмцэл
Баялаг гэдэгт газрын хэвлийн эрдэс түүхий эд, ашигт малтмал төдийгүй газрын дээрх актив хөрөнгүүд, тухайлбал 27.7 нх наяд төгрөгийн активтай Монгол Улсын банкны систем, түүний өмчлөлийн бүтцэд гадаад, дотоодын хөрөнгө, гадаадын төрийн өмчит банкаар дамжуулж өөрчлөлт оруулахыг хүсч буй санаархлууд цөм багтана.
3. Дээрэм хийх арга
3.1. Хулгай дээрэм (жижиг дундын зах зээлийг булаах гм)
3.2. Рэкет
3.3. Хуулиар дээрэмдэх- хамгийн боловсон, тэр болгон ил харагдахгүй, орчин үеийн арга
4. Жишээ нь:
4.1. Банкны тухай хуулийн төсөлд 3.1.15. “Банкны нэгдлийн толгой компани” гэж банкны нэгдэл болон түүнд хамаарах оролцогчийг удирддаг, эсвэл банкны нэгдлийн оролцогчийн 20-иос доошгүй хувийн саналын эрхтэй хувьцаа эзэмшдэг компанийг” гэсэн заалт
4.1.1. Компани “А” тодорхой нэг банкны (“X” гэж нэрлэе) 20 хувийг эзэмшдэг байж. Гэхдээ “У” банкинд өртөй бол У банк бяцхан үйлдэл хийж X банкны толгой компани болж хувирна. Хэд хэдэн банкийг ийм маягаар булаан авахаар “тоочколсон” бололтой.
4.2. Мөн хуулийн төсөлд “32.1.7.банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд нь банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан туршлагатай байх” гэж заасан нь
4.2.1. Жишээ нь IТ компанийн хүн хөрөнгө оруулагч болон ТУЗ-д өөрөө суух бололцоогүй болно.
4.2.2. Санхүүгийн дунд, дээд шатны боловсролгүй хөрөнгө оруулагч байх аргагүй юм уу? Зөвхөн банк, санхүүгийн байгууллагад 10-аас дээш жил ажиллаж байсан гэсэн шаардлага нь мэргэжилтнүүднйг ТУЗ-д гишүүнээр томилох боломжийг хязгаарлах биш үү?
4.2.3. Мөн хуулийн төсөлд “29.2.8. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг Монголбанкинд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, чөлөөлөх” гэжээ.
4.2.3.1. Гэтэл банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүнийг сонгодог баймаар юм. Монголбанк энгийн ТУЗ- ийн гишүүнийг сонгох, зөвшөөрөл өгөх журмыг тогтоохоор болж байна.
4.3. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хүрээнд УИХ-ын зарим гишүүд а) Одоогийн хуулиар банк нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр долоон төрлийн үйл ажиллагаа эрхэлдгийг болиулах, б) Банк. санхүүгийн нэгдэл дор банкнаас өөр охин, хараат компани байгуулж ажиллахыг болиулах, в). Банк охин компани байгуулахыг хориглох” гэх мэт хэт туйлширсан, сөрөг үр дагаврыг нь бодолцоогүй саналууд хэлж, тэр нь хуулийн төсөлд тусгагдаж магадгүй байгаа бололтой.
4.3.1. Монголд “банкны нэгдэл” гэсэн бүтцээр үйл ажиллагаа эрхэлж байгаа таван нэгдэл байдаг бөгөөд эдгээрийн нийт актив 23 орчим их наяд төгрөгт хүрчээ.
4.3.2. Тэд өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадын хувийн хөрөнгө оруулалтыг татаж, банкнаас гадна даатгал, санхүүгийн түрээс, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ гэх мэт хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг эрхэлж иржээ.
4.3.3. Хэрэв УИХ-ын гишүүдийн дээрх санал хуулийн төсөлд тусгагдвал энэ нь санхүүгийн зах зээлд том цочрол (шок) өгнө. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд санхүүгийн салбарт бий болгосон ололт амжилтаа үгүй хийх, санхүүгийн зуучлалыг хумигдуулах, хувийн хөрөнгө оруулалтуудыг үр ашиггүй болгох, бизнесийн орчныг эрс муутгах, хөрөнгийг гадагшлуулан дайжуулах гэх мэт сөрөг үр дагаврууд үүснэ.
4.4. Банкны тухай хуулийн төсөлд хэвийн үйл ажиллагаа нь хэдийнэ алдагдсанаас асуудалд орж, төрөөс авах албадлагын арга хэмжээнд өртөн, Төв банкаар бүтцийн өөрчлөлт хийлгэж байгаа банк, энэ бүх ажиллагаатай холбогдон гарах зардлуудыг хэвийн үйл ажиллагаатай, асуудалд ордоггүй, “онц сайн” үнэлгээтэй, номоороо ажиллаж байгаа бусад банкууд нь хариуцахаар оруулжээ. Энэ нь:
4.4.1. Нэгийг шийтгэхдээ удам угсаагаар нь бүгдийг нь хүйс тэмтэрдэг байсан дээхнэ үеийн арга барил уу?
4.4.2. Төр өөрийн шийдвэрээр хийж байгаа бодлогын зардлаа хувийн хэвшилд үүрүүлнэ гэж хуульчилжээ. Төрийн шийдвэр, төрийн зардлыг яагаад хувийн хэвшил үүрэг ёстой гэж?
4.4.3. Хадгаламжийн даатгалын тогтолцооноос гадна дахиад параллель бүтэцтэй, төр хариуцлага, зардлаас бултсан, хувийн хэвшилд, асуудалд орсон банкны асуудлыг асуудалд ороогүй банкны бүх харилцагч, ажилтан, хөрөнгө оруулагчдад тохсон, олон улсын практикт нийцэхгүй маш буруу зохицуулалт болохоор байна.
Хожим эрсдэл ч үүсгэж болзошгүй хуулийн өөрчлөлт хийхээр яарсан шинжтэй болжээ
4.4.4. Хэрэв ийм байдлаар хууль баталбал банкуудын зардал өсөх бөгөөд зээлийн хүү ч дагаад шууд өснө гэдгийг “зээлийн хүүг бууруулна” гэж хий хоосон амбицлах улстөрчид, хууль санаачлагчид, Төв банкныхан мэдэхгүй л байгаа бололтой.
4.5. Банкны тухай хуулийн төсөлд Төв банкны хяналт шалгалтын эрх мэдэл нь томорч, “ирээдүйд чамд эрсдэл үүсч болзошгүи” гэсэн нэрийдлээр банк тус бүрт харилцан адилгүй үзэмжээр акт тавьж чангалах, бизнесийн хэвийн үйл ажиллагаанд маш их саад тотгор, бичиг цаасны ажил, зардал, чирэгдэл, дарамт учруулж мэдэхээр болжээ.
4.5.1. Банкууд Монголбанкны баталсан суурь журам, шаардлагуудыг гол мөрдлөг болгож ажилладаг. Гэтэл журамд заасан шалгуураас гадна “эрсдэлд орж болзошгүй, орохгүй ч байж магадгүй” гэсэн тодорхой бус үзэмжээр хэвийн үйл ажиллагаатай банкийг үнэлж дүгнэнэ гэдэг нь зохицуулагч байгууллагын бодлогод тодорхой бус байдал бий болгох бөгөөд тэр нь хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаанд зардал, эрсдэл л болж хувирна.
4.5.2. Монголбанкны тогтоосон шаардлагыг бүрэн хангаж байгаа, бүх шалгуур үзүүлэлтийг хангасан, хэвийн үйл ажиллагаатай банк Монголбанкны хянан шалгагчийн үзэмжээр “эрсдэлд орж болзошгүй” хэмээн үнэлэгдэх, “үтүй ээ, тийм биш юм” гэж хариу тайлбар бичих, тэр маргааныг нь Монголбанкны Хяналт шалгалтын зөвлөл “хагалах” гэсэн утга учиргүй үйлдэл үүсгэхгүй байя гэвэл хуульд байгаа тодорхой бус, субьектив гэж нэрлэдэг зохицуулалтыг тодорхой болгох ёстой. Хууль хэнд ч ойлгомжтой, тодорхой байх зарчмыг хангасан байдлаар батлагдах учиртай.
4.6. Төв банкны тухай хуульд байдаг “банкинд зээл олгох” гэсэн мөнгөний бодлогын нэг хэрэгслийг зөвхөн төлбөрийн чадварын хүндрэлд орсон банкинд ашиглахаар буюу санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд хэрэглэж болно гэж хязгаарлажээ. Гэтэл энэ нь макро эдийн засгийн менежментэд ч хэрэглэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад ч ашиглах Төв банк бүрт зайлшгүй байх ёстой, хязгаарлах учиргүй мөнгөний бодлогын арга хэрэгсэл буюу зэвсэг байдаг.
4.6.1. Төв банкны мөнгөний бодлогын хэрэгслийг хэт хязгаарлаж цөөрүүлэх, шаардлагатай бодлогын арга хэмжээ авах боломжгүй болгох, мөнгөний бодлогын чадавхийг сулруулах сөрөг үр дагавартай.
4.6.2. Төслийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан үнийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтуудыг зөвхөн төсөлд заасан мөнгөний бодлогын байнгын хэрэгсэл, уламжлалт бодлого гэдгээр хангах боломжгүй юм. Төв банкинд мөнгөний уламжлалт бодлогын арга хэрэгсэл нь ч, уламжлалт бус бодлогын зэр зэвсэг нь хуулиар олгогдсон байх учиртай. Хуулийн өөрчлөлт төрийн бодлогын чадавхийг сулруулсан агуулгатай байх нь зүйд нийцэхгүй.
4.6.3. Эдийн засагт огцом цочрол үүсч, санхүү, эдийн засаг, нийгмийн хямралд оруулахаар байвал эрсдэлийг бууруулах, мөчлөг сөрсөн урьтач арга хэмжээ авах, хямралыг зөөлрүүлэх байнгын ба байнгын бус бүхий л арга хэрэгсэл нь Төв банкинд хуулиар олгогдсон байх ёстойг 2012-2016 оны эдийн засгийн хүндрэлийн сургамж хангалттай харуулсан байдаг. Монголын эдийн засагт ирээдүйд ямар том эрсдэл үүсэхийг хэн ч тааж чадахгүй. Гагцхүү тэр эрсдэлийг бууруулах, хямралыг зөөлрүүлэх ажлыг хийх бодлогын хэрэгслүүд нь хуулиараа Төв банкинд олгогдсон байх нь чухал.
4.6.4. Ер нь, асуудалд хандахдаа Олон улсын валютын сангийн нэрний ард нуугдаж, асуудлаас бултаж зайлж аргалсан шинжтэй, ажилдаа эзэн ёсоор хандах бус, “арьсаа хамгаалсан” байдлаар, харь сэтгэлээр хандаж боломгүй байгаа юм.
4.7. Төв банкны тухай хуулийн төслийн 27.2 дахь хэсэгт “Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Монголбанкны ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ-аас томилсон дөрвөн гишүүнийг оролцуулан нийт долоон гишүүнтэй байна” гэж заажээ.
4.7.1. Энэ нь УИХ өөрийн томилсон дөрвөн гишүүнээр дамжуулан мөнгөний бодлогыг тодорхойлж, мөнгөний бодлогын хэрэгслийн хүүг тогтоон, мөнгөний бодлогын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх сөрөг үр дагавартай.
4.7.2. УИХ мөнгөний бодлогод аливаа хэлбэрээр оролцохгүй байх зарчмыг алдагдуулж байна. 4.7.3. Олонх болсон намын томилгоогоор УИХ-аас томилогдсон хүмүүс мөнгөний бодлогын өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэрт оролцож, төрийн мөнгөний бодлогыг гажуудуулах, УИХ- аас томилогдсон Монголбанкны ерөнхийлөгч мөнгөний бодлогын шийдвэр бүрийг “хамтын шийдвэр байсан” гэдгээр халхавчлан үүрэг, хариуцлагаас зугтах эрсдэлтэй байна. 4.7.4. Хэрэв УИХ-аас мөнгөний бодлогын зөвлөлд гишүүн томилдоггүй болж, зөвхөн Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийг томилж, тэдгээр нь саналын ижил тэнцүү эрхтэй байна гэвэл УИХ- аас сонгогдсон Төв банкны ерөнхийлөгч, түүний тушаалаар ажилд томилогдсон Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн- Монголбанкны газрын захирлын эрх, үүрэг ялгаагүй болох утгагүй нөхцөл байдалд орохоор байна.
4.7.5. Төсөлд Мөнгөний бодлогын зөвлөл хэрхэн шийдвэр гаргах нь тодорхойгүй байна. Тухайлбал, зөвлөлийн долоон гишүүн бүр саналын ижил тэнцүү нэг эрхтэй байх уу гэсэн асуудал ямар ч зохицуулалтгүй үлдсэн. Төслийн 274.7 дахь хэсэгт Мөнгөний бодлогын зөвлөл нь мөнгөний бодлогын мэдэгдэл бус, харин УИХ шиг тогтоол гаргахаар төсөлд тусгасан нь УИХ-ын бүрэн эрх, холбогдох хууль тогтоомжид харшлах бус уу? Энэ мэтчилэн зөвхөн ЗАХ ЗУХААС нь дурдахад Банкны тухай хууль, Төв банкны тухай хуулийн төсөл нь:
1. Мэргэжлийн байгууллага (Төв банк)-ын оролцоо, манлайлал нь дутсан, салбарын оролцогчид, мэргэжлийн этгээдүүдийн үзэл санааг бүрэн шингээж чадаагүй, Олон улсын валютын сангийн англи зөвлөмжийг махчилж хуулбарласан шинжтэй, цаг хугацааны хувьд хэт яарч давчидсан, хожмоо үүсэх үр дагаврыг нь тооцолгүй оруулсан “түүхий” заалт ихтэй байна.
2. Хуулийн төсөл боловсруулахдаа Монголын эдийн засгийн сүүлийн 20 гаруй жилийн нөхцөл байдал, алдаа, оноо, урьд өмнө хэрэгжүүлсэн мөнгөний бодлогуудын үр нөлөө, нөхцөл байдлын үнэлгээг үнэн бодитой хийгээгүй, бодлогод дүгнэлт хийхдээ маш алдаатай буруу, мэргэжлийн бус ойлголтоор, зарим асуудалд улс төрийн намын агуулгаар зохисгүй хандсан шинжтэй байна.
3. Банкны тухай хуулийн төсөлд хариуцлага, хяналтыг сайжруулах заалт орсон хэдий ч ерөөсөө бизнесийг илүү зардал, төвөг, дарамттай болгох, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулах, төр аль болох өөрийн хариуцах ёстой зардлаа хувийн хэвшилд нялзаах гэсэн, одоогийн хуулиар хийж болох, зохицуулж чадах асуудлаа бүрэн утгаар нь хийхгүй мөртлөө асуудлыг хуулиас болсон мэтээр буруу тайлбарлаж, хожим эрсдэл ч үүсгэж болзошгүй хуулийн өөрчлөлт хийхээр яарсан шинжтэй болжээ.
4. Монголбанкны мөнгөний бодлогын хараат бус байх зарчмыг сулруулж, улмаар алдагдуулах эрсдэлтэй болгох, түүний захиргаадалтын боломжийг эрс нэмэгдүүлэх нь хэнд ашигтай вэ? 5. Одоогийн хуулийн зохицуулалтыг бүхэлд нь сайжруулсан агуулгагүй, зохицуулахыг оролдсон харилцаагаа бүрэн хамарч зохицуулж чадаагүй хуулийн төслийн эцсийн зорилго юу вэ?
6. Төв банкны засаглалын олон улсын сайн туршлагыг бүрэн судалж тусгаагүй, өөрийн орны онцлогийг харгалзаж түүнд нийцүүлээгүй.
7. Мөнгөний бодлогод улс төрийн нөлөөллийг нэмэгдүүлсэн эрсдэлтэй.
8. Одоо хүчинтэй мөрдөгдөж байгаа зарим зайлшгүй зохицуулалтуудыг хассан.
9. Найруулга, утга, хэл зүйн алдаатай хам хум бичигдсэн зэргийг анзаарвал
БАЯЛГИЙН ДАХИН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨӨ ӨРНӨЖ БУЙ УЛС ТӨР, БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ТЭМЦЭЛ БОЛОХООС биш
1. Мөнгөний бодлогын шийдвэр гаргалтын үйл явцыг сайжруулаагүй, мөнгөний бодлогын арга хэрэгслийг цөөлснөөр эдийн засгийн янз бүрийн орчинд Төв банк бодлогын хариу арга хэмжээ авах чадавхитай байх суурь зарчмыг алдагдуулсан.
2. Улс төрийн хэт явцуу эрх ашигт нийцүүлсэн шинжтэй. Банкны системээ чанаржуулах, чадваржуулах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэхийг гучдугаарт тавьсан байна.
3. Хамгийн гунигтай нь манай зарим банк төрийн машиныг ашигласан дахин хуваарилалтад оролцон хожоод гарна гэж тооцож байгаа бололтой.
4. Засгийн газар, УИХ, Сангийн яам, Монголбанкинд юмаа мэддэг, СЭТГЭЛТЭЙ хүмүүс ажилладаг бол санхүүгийн систем, банкны хүү гэх мэт асуудлыг нэг их яршиггүй шийдэх бололцоо байгаа.
5. Банк санхүүгийн салбарт шийдэх асуудал бишгүй байгаа ч, баялгийн дахин хуваарилалтын замаар шийдэх гэсэн оролдлого нь НУУХЫГ НБ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НБ СОХЛОВ гэгч болох вий дээ.
-
2017 оны 12 сарын 20
Томуугийн эсрэг уламжлалт эмчилгээний арга
-
2017 оны 12 сарын 20
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн
-
2017 оны 12 сарын 20
Төрийн албан хаагчдад жилд нэг удаа үр дүнгийн урамшуулал болгож 300 мянган төгрөг олгохоор болж, санхүүжилтийг нь 2018 оны төсвийн тодотгол болон 2018 оны улсын төсөвт суулгасан.
-
2017 оны 12 сарын 20
Монголын улс төрийн өрөг дээрх намуудын тоглолт сонирхолтой үед ирлээ. Өмнө нь хоёр том нам л тоглодог байлаа. Бие биеэ үзэхгүй мэт аашлавч цаагуураа хэдийнэ нэг хөгжилд орсон байх нь бий. Тохиролцоно, толхилцоно гэдгийг ч бүрэн утгаар нь үзүүлдэг дамшгууд.