-
2017 оны 12 сарын 19
Гаалийн байцаагчтай холбоотой өөр нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхээр болжээ.
-
2017 оны 12 сарын 19
УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг маргааш шийдэх гэж байна. Учир нь Үндсэн
-
2017 оны 12 сарын 19
12 дугаар сарын сүүлийн хагасын цаг агаарын урьдчилсан төлөв
-
2017 оны 12 сарын 19
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын суурин төлөөлөгч бөгөөд Хөгжлийн хөтөлбөрийн дарга Биата Транкманыг
-
2017 оны 12 сарын 19
Гашуунсухайтын нүүрс тээврийн автомашины цуваа 49 км болжээ
-
2017 оны 12 сарын 19
Өмнөд Солонгосын хамгийн алдартай k-pop хамтлагуудын нэг SHINee-гийн гоцлол дуучин Ким Жон Хюн өчигдөр
-
2017 оны 12 сарын 19
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.19) хуралдаан 12 цаг 20 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томъёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялган “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөхөөр тусгажээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нар санал хэлсэн. Гишүүдийн хувьд хэлэлцэж байгаа асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хүнс, хөдөө, аж ахуйн салбарт хэрэгжүүлж ирсэн ажлын үр дүн, цаашид баримтлах бодлого, авах арга хэмжээний талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулах, өвөлжилтийн нөхцөл байдал, 40 тэрбум төгрөгийн өвс, тэжээлийг малчдад хэдийнээс, хэрхэн түгээх гэж байгаа талаар мэдээлэл хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт онцгойлон анхааруулж байлаа.
Ингээд Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Түүнчлэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь тус тус дэмжсэн.
Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 12 сарын 19
УИХ-ын гишүүн, Уул уурхай сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийн цахим хуудсаараа дамжуулан улс төр, бизнесийн хүрээний нэр бүхий хүмүүсийн хүүхдүүдийг хар тамхи, мансууруулах
-
2017 оны 12 сарын 19
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын санаачлагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга, дүүргийн Засаг даргын Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан орлогч нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Өнөөдрийн уулзалтаар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцсон юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа томоохон ажлууд, ирэх жилүүдэд хийгдэхээр төлөвлөсөн ажлуудын талаар ярилцлаа.
Өнгөрсөн зургаадугаар сард нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний дагуу бүх дүүргүүд бэлтгэлээ хангасан байна. Тухайлбал нийслэлээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, ор бэлтгэх, агааржуулах систем, засвар үйлчилгээ гэх мэт олон зүйлс багтаж байгаа юм.
“Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Гэхдээ өргөн цар хүрээтэй дэгдсэн асуудал байхгүй, харьцангуй гайгүй байна. Одоогоор эмнэлгийн ачаалал ихэсэх хандлагатай байна. Цаашдаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулна. Түүгээр дамжуулж эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, утсаар зөвлөх зэрэг ажлыг нэлээд эрчимжүүлж байгаа. Бүх дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Бид өмнөх жилүүдээс харьцангуй сайн бэлтгэлтэй байгаа” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.
Мөн “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын ирээдүй нэлээд эерэгээр төсөөлөгдөж байгаа. Учир нь Улаанбаатар хотод үндэсний оношлогооны төв 2019 онд ашиглалтанд орно. Мөн анагаахын сургуулийн сургалтын эмнэлэг ашиглалтанд орно. Энэ хоёр бол үндэсний хэмжээний оношлогооны чадавхийг одоогийн байгаагаас өөр түвшинд хүргэнэ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт дэлхийн жишигт нийцсэн 250 мянган хүн амд үйлчлэх чадалтай нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орно” гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 19
МАХН-д элссэнийхээ дараа шууд л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр С.Ганбаатар өдгөө Н.Энхбаярын хамгийн итгэл хүнээр тодроод буй. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улстөрчийн хувьд багагүй рейтингтэй гэдгээ харуулж, МАН-ынхныг сандаргаад авсан тэрбээр өдгөө МАХН-ын дэд даргын албан тушаалтай. Гэвч тус намын УИХ дахь цор ганц төлөөлөл болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд Их хурал зарлаж, өөрийгөө намын даргаар өргөмжлөөд байгаа билээ. Ингээд О.Баасанхүүтэй үзэлцэхээр “тулаандаа” ороод буй С.Ганбаатарын тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 12 сарын 19
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой сэдэвчилсэн мэдээллийг багтаасан “Дундын мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгож, иргэдийг хот төлөвлөлтийн мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэх зорилготой онлайн системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.
Дундын мэдээллийн сангийн https://ulaanbaatar.maps.arcgis.com цахим системийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад болон олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ ирэх баасан гаригт буюу энэ сарын 22-ны 09.00 цагаас Нийслэлийн Иргэний танхимын хурлын зааланд болох юм байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 19
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга, хатагтай Чань Хойфань нар БНХАУ-ын ЗЗОБ Макаод 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Макаод суугаа Гадаад хэргийн яамны Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Юань Хөнгэ нарын хоёр талын албаны хүмүүс оролцов.
Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Макаод ял эдэлж буй Монгол иргэд эх орондоо шилжин үлдсэн ялаа эдлэх боломжтой болж байгаа юм. Мөн Монгол, Макао хоорондын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болох юм.
-
2017 оны 12 сарын 19
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга, хатагтай Чань Хойфань нар БНХАУ-ын ЗЗОБ Макаод 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Макаод суугаа Гадаад хэргийн яамны Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Юань Хөнгэ нарын хоёр талын албаны хүмүүс оролцов.
Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Макаод ял эдэлж буй Монгол иргэд эх орондоо шилжин үлдсэн ялаа эдлэх боломжтой болж байгаа юм. Мөн Монгол, Макао хоорондын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болох юм.
Гадаад харилцааны яам, Консулын газар
-
2017 оны 12 сарын 19
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ”Дэн буудал” тусгай арга хэмжээг дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга нарын баталсан удирдамжийн дагуу цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт хийжээ.
Шалгалтаар нэр бүхий 6 дэн буудал нь тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байсан зөрчлийг илрүүлэн ажиллахын зэрэгцээ дэн буудлуудын гадна дотор гэрэлтүүлэг хяналтын камертай эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын мэдэгдэл өгч ажилласан бөгөөд мөн насанд хүрээгүй, бичиг баримтгүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд үйлчлэхгүй байх талаар дотоод журамдаа тусгаж ил харагдах газар байршуулсан байх, мөн шаардлагатай бусад асуудлаар зөвлөмж зааварчилгаа өгч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх яриа таниулгыг хийж ажилласан байна.
ЭХ СУРВАЛЖ: http://prokuror.mn
-
2017 оны 12 сарын 19
Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2017.12.18) Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч болон холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд чөлөөт бүсэд 58.8 сая ам.долларын хөрөнгө орсон байна. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн эхний шат хэрэгжсэн. Энэ бүсийг яаралтай эргэлтэд оруулахгүй дахиад нэг жил өнгөрөхөд Замын-Үүд чөлөөт бүсийг олон нийт сураглахаа ч больж мэднэ. Усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулаан болон цахилгаан хангамжийн 4 багц ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Одоо чөлөөт бүсээ нээ, ажлаа эхэлье” гэв. “Алтанбулаг чөлөөт бүсийн туршлагаас харахад, чөлөөт бүсэд Гаалийн тухай, Чөлөөт бүсийн тухай хуулиуд зөрчилддөг, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаа нь ажиглагдсан. Тиймээс Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, БХБЯ, ГХЯ зэрэг чөлөөт бүсийн ажил хэрэгт оролцоотой бусад байгууллагын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, хууль журмын зохицуулалтыг нэг мөр болгоно. Чөлөөт бүс Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон олон улсын тээврийн Н2 автозамыг ашиглах ёстой” гэж Шадар сайд хэллээ.
Чөлөөт бүсэд баригдаад байгаа барилга байгууламжуудыг Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын алба өөртөө төвлөрүүлэх, удирдлага, үйл ажиллагааны менежмент, гүйцэтгэлийг хариуцан ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр илэрхийлсэн бол Шадар сайд тэдэнд хандан энэхүү томоохон хөрөнгийг ямар тооцоо, судалгаагаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үр дүнтэй ашиглах ул суурьтай төлөвлөгөө байгаа, эсэхэд нь эргэлзэж байгаагаа хэлсэн юм. Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхлэхэд 2 обьектыг ашиглалтад бүрэн өгөхөд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан, мөн станцуудын үйл ажиллагааны зардалд төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэдгийг нотлох тооцоог тус бүсийн ажлын албаны захирагч И.Батнасан өгүүлсэн.
Хорт бодисыг устгах Ажлын хэсэг байгуулахаар болов
Шадар сайд Ө.Энхтүвшин Дорногвь аймгийн Замын-Үүд суман дахь Онцгой байдлын хэлтсийн ажилтай (2017.12.18) танилцлаа. Түүний хамт ОБЕГ-ын дарга, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд уулзалтад оролцов.
39 албан хаагч, 3 гэрээт ажилтан бүхий тус хэлтэс сүүлийн 5 жилд 135 түймэр унтрааж, 89 хүний амь насыг аварчээ. Жилд 376.8-567.3 сая төгрөгтэй тэнцэх эд хөрөнгийг галын аюулаас хамгаалсан байна. Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Алтанхишиг “Бид улирч буй 2017 онд 500 орчим хүнийг гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай туулах сургалтад хамруулсан. Манай хэлтэс иргэдэд сургалт явуулах тусгай танхим тохижуулахаар төлөвлөсөн. Яг одоо бид өвөлжилтөд түлхүү анхааран ажиллаж байна” гэв. ОБЕГ-ын дарга, генерал Л.Бадрал энэ үеэр 2019 онд олон улсын “Говийн чоно” сургуулилалтыг Замын-Үүдэд хийх болсныг Шадар сайдад дуулгалаа.
Замын-Үүд сумын Засаг дарга Б.Алдарбаяр дараах хоёр асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшинд тавьлаа. “2015 онд гарсан малын цэцэг, шүлхий өвчний улмаас малаа алдсан малчид нөхөн төлбөрөө нэхэж байна. Өнгөрсөн жил хохирлын 30 хувийг барагдуулсан. Үлдэгдлийг хэрхэх бол”, “Химийн хортой бодисууд хилийн мэргэжлийн хяналтын агуулахад олноороо хадгалагдаж байна. Хэрхэн устгах талаар бидэнд ямар ч шийдэл байдаггүй” гэсэн юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин нөхөн төлбөрийн тухайд “Та бүхэн 3.3 тэрбум төгрөгийн санал өгснөөс 1.5 тэрбумыг нь шийдсэн гэж надад мэдээлсэн. Учир нь нөхөн төлбөр авах материалын бүрдүүлэлт дутуу байсан юм билээ” гэв. Харин агуулахад хураагдсан хорт бодисуудыг устгах талаар БОАЖС-ын сайдтай ярилцаж Ажлын хэсэг гарган шийдэхээ илэрхийлэв. Ийм хорт бодисууд зөвхөн Замын-Үүдийн бус, Монгол орны томоохон асууудал болж байгааг Шадар сайд хэлсэн.
“2018 оны долдугаар сард Улаанбаатар хотноо Гамшгийн эсрэг Азийн сайд нарын хурал болох юм. Энэ нь бидэнд бусдын сайн туршлагаас суралцах, тэдэнтэй харилцаа тогтооход чухал ач холбогдолтой. Аюул ослыг ирсний дараа биш, урьдчилан сэргийлэхийн тулд та бүхэн иргэдээ сургахад онцгой анхаараарай” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин онцгойгийн албан хаагчдад даалгалаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин хил дээр алба хаагчидтай ярилцлаа
Шадар сайд Ө.Энхтүвшин Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай (2017.12.18) уулзаж ярилцав.
2017 онд Замын-Үүд боомтоор 3134 галт тэрэг, 277013 автомашин, 1 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Хилийн постоор нэвтрэгчдийн хөдөлгөөн ихэссэн ч тэдэнд үйлчлэх цогцолборын багтаамж хэтэрхий бага байгааг албан хаагчид ярьж байна. Уг цогцолборт хилийн мэргэжлийн хяналтынхнаас гадна гааль, иргэн харьяатын албаныхан гээд хяналтын бүхий л байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг тул оффисын өрөө тасалгаа гэж үгүй. Албан хаагчид цалингаа нэмүүлэх, хуучирч муудсан компьютераа сайжруулах, гадаа ажилладгаас нормоос түрүүлээд элэгдчихдэг гутал, хувцасны хангалтыг сайжруулах шаардлагатайг Шадар сайд болон МХЕГ-ын дарга нарт дуулгасан.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү 2018 онд шинээр 5 компьютер албан хаагчдад өгөх, 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ амлаад “Миний хувьд Замын-Үүдийн байцаагч нарын ажиллах нөхцлийг сайн мэддэг учраас үргэлж анхаарлын төвд байдаг. Тиймээс МХЕГ-ын удирдлагын зүгээс бүх боломжоороо дэмжинэ” гэв. 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухайд Засгийн газар ОУВС-тай хэл амаа ололцож эхэлснийг Шадар сайд Ө.Энхтүвшин албан хаагчдад хэллээгэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 19
Өнгөрсөн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр хуурамч цагаан будааны талаарх мэдээлэл цацагдаж, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа билээ. Тодруулбал иргэд өөрсдийн хэрэглэж буй цагаан будаагаа шатааж үзэн хуурамч байна хэмээн шуугиад буй.
-
2017 оны 12 сарын 19
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн 5 номинациар шалгаруулсан бөгөөд энэ жилийн шалгаруулалтанд 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшлээ. Үүнээс Шилдэгийн шилдэгээр 5 хүүхэд шалгарна.
Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагааг онцлог байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд шилдэгээр шалгарсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж тэдний гаргасан амжилт бүхнийг өөрийн хүрээллийн найз нөхөд, багш, сургуулийн удирдлагуудтай хуваалцаж сургууль дээр нь гардуулав.
2017 оны НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД-ээр
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль 12 дугаар ангийн сурагч Мижидсүрэнгийн Дашсүрэн шалгарсан юм.
Түүний амжилтуудаас дурдвал:
Олон улсын хэмжээнд гаргасан амжилт:
- “Алтан гадас” 2016 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр дэд байр, гоцлол бүжгийн төрлөөр дэд байр
- “Алтан гадас” 2017 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр
Улс, үндэсний хэмжээнд гаргасан амжилт:
- 2016,2017 оны Бий биелээчдийн хүүхдийн улсын уралдаан хамтлаг биелэгээний төрлөөр хошой хүрэл, хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр
Нийслэл, бүсийн хэмжээнд гаргасан амжилт:
- 2015,2016,2017 “Бидний бахархал” Чингэлтэй дүүргийн хүүхдийн урлагийн их наадамд хамтлаг бүжгийн төрлөөр 3 удаагийн алтан медальт, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр.
Бусад гаргасан амжилт:
- БНХАУ-ын Манжуур хотын тоглолт
- Нийслэлийн хүүхдийн баярын үйл ажиллагаа
- “Бид сайн сайхныг дагуулна”
- БНТУ-ын хүүхдийн баярын хүндэтгэлийн тоглолт
- “Хавсаган” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа
- “Нийслэлийн шилдэг хүүхэд-2016” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа
Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд төр захиргааны байгууллагуудын удирдлагууд болон салбартаа амжилт гарган ажиллаж яваа олны танил хүмүүс амжилт хүсэн талархал дурсгалын зүйлийг гардуулсан юм гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 19
Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны 2018 оны 1-2 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв байдлын мэдээг малчид, тариаланчид, нийт ард иргэддээ мэдээллэж байна. Мэдээллийг ЦУОШГ-ын Ерөнхий технологич инженер Ч.Сарантуяагаас авлаа.
2017-2018 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын зураг (багийн нутгаар)
Ган зуншлагын нөхцөл байдал дээр ирэх өвөл-хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзэхэд нийт нутгийн 80 шахам хувьд бэлчээрийн даац хэтэрч, 40 хувьд нь олон дахин хэтэрч гарсан нь ирэх өвөл, хавар байгалийн бэлчээрийн нөөц муу, хүрэлцээгүй байхыг харуулж байна.
MODIS Хиймэл дагуулын үүлний зураг (2017-10-10-ны байдлаар)
Цасан бүрхүүлийн байдал (2017\11\10 )
Нутгийн 50 орчим хувьд цастай байгаагаас Баян-Өлгийн Даян /Сагсай/, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын Халхгол сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,27 г/см3, Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-33 см зузаан цастай, нягт нь 12-0,30 г/см3
2017-2018 оны Зудын эрсдэлийн төлөв (2017\11\10)
Нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй. Увс, Завханы зааг нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Төв аймгийн залгаа нутгаар хамгийн их эрсдэлтэй. Мөн Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутгаар их эрсдэлтэй.
MODIS хиймэл дагуулын цасан бүрхүүл
Цасан бүрхүүлийн байдал (2017\12\10 )
12 дугаар сарын 10-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цастай, Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Өвөрхангайн Өлзийт, Булганы Сэлэнгэ, Могод, Сэлэнгийн Ерөө /Бугант/, Төвийн Бүрэн, Цээл, Хэнтийн Өндөрхаан, Мөрөн, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Мөнххаан сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,30 г/см3, Завханы Сонгино, Хөвсгөлийн Жаргалант, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-40 см зузаан цастай,12-0,32 г/см3 нягттай байна.
12 дугаар сарын сүүлийн хагасын цаг агаарын урьдчилсан төлөв
12 дугаар сарын 19-нд төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар, 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-26нд зүүн аймгуудын нутгаар, сарын эцсээр зарим нутгаар бага зэргийн цас орж, салхилж зөөлөн цасан шуурга шуурч цасны зузаан нэмэгдэн малын бэлчээрлэлт болон зам тээвэрт хүндрэлтэй нөхцөл бүрдэх төлөвтэй.
Агаарын температур 20-21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч харьцангуй суларна. 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө томоохон голуудын хөндийгөөр -32..-42, говийн нутгаар -18..-23, бусад нутгаар -23..-28 градус хүрэх төлөвтэй.
-
2017 оны 12 сарын 19
80 ортой хүүхдийн тасагт 170 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
-
2017 оны 12 сарын 19
Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд эрүүгийн 7 хэрэг хүлээн авсан бөгөөд 19 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 194 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 эрүүгийн хэргийг хаах, 4 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 170 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.