Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4346 4347 4348 4349 4350 4351 4352
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
    2017 оны 11 сарын 10
    2017.11.10, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22

    НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР
    ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

    Аргын тооллын: 2017.11.10, Баасан гараг
    Наран ургах шингэх: 07.50-17.21
    Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт өдөртөө 4 хэмийн хүйтэн байна
    2017 оны 11 сарын 10
    2017 оны 11 дүгээр сарын 09-ний 20 цагаас 11 дүгээр сарын 10-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн нутгаар шөнөдөө 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
  • Лицензээр баяжсан гэх 30 гэр бүлтэй холбоотой мэдээллийг шалгахаар болжээ
    2017 оны 11 сарын 09
    Лицензээр баяжсан гэх 30 гэр бүлтэй холбоотой мэдээллийг шалгахаар болжээ
  • Зөрчилтэй 18 лифтийг зогсоожээ
    2017 оны 11 сарын 09
    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн санаачилгаар 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээн дэх “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах ажлын хэсэг” байгуулагдан үзлэг, хяналт шалгалтын ажил хийгдээд байна.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт бүртгэлтэй орон сууц болон олон нийтийн барилгын 4688 ширхэг лифт байдагаас Ажлын хэсгийн үзлэг шалгалтаар нийслэлийн 8 дүүргийн нийт 2298 ширхэг буюу 50 хувьд нь үзлэг шалгалт хийгээд байгаа юм. Үүнд:

    Аж ахуй нэгжийн 213 ширхэг лифт
    Сууц өмчлөгчдийн холбооны харьяа орон сууцны 2085 ширхэг лифт байна.
    Хяналт шалгалтын хүрээнд ноцтой зөрчил илэрсэн аж ахуй нэгж байгууллагын 2, орон сууцны 16 нийт 18 лифтийг НМХГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүд мэдэгдэж зогсоосон.

    Үзлэг шалгалтаар дараах нийтлэг зөрчил дутагдал илэрч байна.

    Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай гэрээ хийдэггүй, хувь хүнтэй лифтний засвар техник үйлчилгээний гэрээ хийдэг
    Техникийн паспортыг хөтлөлтийг СӨХ хянаж, мэргэжлийн байгууллагаар хөтлөлт хийлгэдэггүй зөрчил, бичиг баримтын бүрдэл дутуу, техникийн ээлжит магадлалыг хугацаанд нь хийгэдэггүй
    Лифтний ашиглалт муугаас
    Техникийн өрөөг зориулалтын бусаар ашигладаг, /агуулах хэлбэрээр ашиглах, үйл ажиллахаа эрхлэх/

    Лифтний хонгил болон худгийн хог шороог цэвэрлэдэггүй

    Гэрэлтүүлэг байхгүй

    Үндсэн ган татлага /тросс/ сойх шаардлагатайг хийдэггүй

    Тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ууд лифтийг кодлодог

    ААНБ болон СӨХ-дын холбогдох албан тушаалтан лифт ашиглах анхан шатны эрхзүйн болоод техникийн мэдлэг мэдээлэл байхгүй, Мэргэжлийн лифтчингүй, үнэмлэхний сунгалт хийгддэггүй зэрэг зөрчил дутагдал ихээр илэрч байна.
    Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Лифт ОНӨҮГ, СӨХ-ын дээд зөвлөл хамтран СӨХ-ын удирдах зөвлөлийн удирдлага нарт Лифтний ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой сургалтыг амжилттай зохион байгууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Сүхбаатар аймгийн олон нийтийн дэд зөвлөл ажлаа эхэллээ
    2017 оны 11 сарын 09
    Авлигатай тэмцэх газрын Сүхбаатар аймагт ажиллаж байгаа ажлын хэсгээс аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллага болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж байна.

    Мөн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, тодруулга авч, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтуудыг цуглуулан ажиллаж байна. Тус аймагт төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж буй албан хаагчид төрийн албан хаагчийн мэргэшлийн болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой томилгоо хийгддэг талаарх гомдол, мэдээлэл нэлээд гарч байх тул төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, ажилд эгүүлэн томилсон байдалд хяналт тавих үүднээс холбогдох тушаал, шийдвэртэй танилцаж, шаардлагатай тоон мэдээллүүдийг гаргуулан авч судлан үзэж байна.

    Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар аймгийн олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Ш.Содном-Иш, Г.Амарсайн, Л.Ганбаатар нартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
  • Хүүхдийн мөнгийг шилжүүлж эхэллээ
    2017 оны 11 сарын 09
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ. Ингэснээр энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа Монгол Улсын нийт 1043180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох боломж бүрдэж буй юм.

    Сангийн яамны Төрийн сангийн газраас холбогдох санхүүжилтийг бүрэн хийсэн тул өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 9-нөөс наймаас аравдугаар сарын хүүхдийн мөнгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгож эхэллээ. Харин үлдэж буй арван нэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой юм.

    Эдийн засгийн хүндрэлтэй үед хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660 мянган хүүхдэд олгоход Засгийн газраас 2017 оны эхний хагас жилд 76,1 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд эхний хагас жилийн эцэст Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4-4,5 хувийн өсөлттэй гарч, энэ оны төсвийн орлогын төлөвлөгөө 500 тэрбум төгрөгөөр давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг ялгамжгүйгээр олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 орчим мянган хүүхдийн 2017 оны эхний долоон сарын мөнгө болох 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгосон юм.

    Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
  • Яармагийн шинэ гүүрийн дам нуруу угсрах ажил дууслаа
    2017 оны 11 сарын 09
    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

    Энэхүү төсөл нь Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой юм.

    Төслийн хүрээнд баригдах шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10м-ийн жаазан гүүр байна. В, С рамп зам нь асфалт бетон хучилттай байна. Урд эргийн шинэ барих D рамп-д 9х30м-ийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм.

    Хуучин гүүрийн засварлах ажлын хүрээнд гүүрийн ховхорсон ригель болон бетон хучилтыг засаж нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийх юм.

    Өнөөдрийн байдлаар шинэ гүүрийн 77 дам нурууг угсарч, Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбогдох D рампын 16 тулгуур ригель цутгалтын ажлаас 12-ыг нь хийж дуусгаад байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Хонь, үхрийн махны үнэ буурчээ
    2017 оны 11 сарын 09
    Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ.

  • Дэлхийн банк хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төсөл хэрэгжүүлнэ
    2017 оны 11 сарын 09
    Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед хөдөлмөр эрхлэлтийн бодлого үйл ажиллагааг өргөжүүлэх, ажил хайгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дэх боломжуудыг илүү хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн үр дүнд ажлын байр шинээр бий болсноор ажилгүйдлийн түвшин буурч хүн амын бодит орлого өсөх замаар ядуурлаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж буй тухай Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзах үеэр танилцуулсан юм.
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүндэтгэлийн танхимд болсон уулзалтын үеэр сайд С.Чинзориг Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай олон жилийн турш нягт хамтран ажиллаж, нийгэм эдийн засгийн бүхий л түвшинд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлээд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд урьдын адил зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааг үр дүнтэйгээр үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа хэллээ. Ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төслийн шугамаар орон нутагт зохион байгуулалттай ажлын байр бий болгох, нөхөрлөл, хоршоо, хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжиж шаардлагатай жижиг зээлээс гадна МСҮТ төгссөн залуус ур чадвартаа түшиглэн өөрөө өөртөө ажлын байр бий болгоход нь гарааны дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь бага хүүтэй урт хугацааны лизингээр авахад туслах арга хэмжээг авбал үр дүнтэй гэдгийг С.Чинзориг сайд онцолсон. Тэрбээр мөн Монгол Улс сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулах талаар ярилгүй, арга хэмжээ авалгүй явж ирсэн нь бодлогын том алдаа байсныг ҮСХ Дэлхийн банктай хамтран танилцуулсан ядуурлын судалгаа харуулсан хэмээгээд шинэ Засгийн газар ядуурлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч, тодорхой бодлого барьж ажиллахаар шийдвэрлэсэн. Үүний тулд эхний ээлжинд эмзэг бүлгийн өрхөд үзүүлдэг хүнсний дэмжлэгийн хамрах хүрээг хоёр дахин нэмж нийт 240 мянган хүнд энэ дэмжлэгийг үзүүлэх, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн иргэдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 16 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгасныг дуулгаад Засгийн газраас Ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий бөгөөд энэ ажилд Дэлхийн банкнаас техникийн туслалцаа үзүүлэхийг хүсч буйг уламжилсан юм.


    Түүнчлэн Монгол Улсын нийт ажиллагсдын 50 гаруй хувийг бүрдүүлдэг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг тогтмол орлогогүй иргэдийн 80 хувь нь нийгмийн даатгалын гадна үлдэж ирээдүй нь баталгаагүй байгааг өөрчлөх үүднээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулахад Дэлхийн банкны тусламж нэн чухал байгааг дурдсан.
    Дэлхийн банкны зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах чиглэлд техникийн болон судалгаа арга зүйн зөвлөмж өгөх ажлыг үргэлжлүүлэн үр дүнтэйгээр явуулах болно гэдгийг Жеймс Андерсон хэлсэн.




  • Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа
    2017 оны 11 сарын 09
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэв. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлын талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа.

    Нийслэлийн нутгийн захиргааны 175 байгууллагаас 536 нэр төрлийн үйлчилгээг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан үзүүлж буй. Эдгээр үйлчилгээнээс 300 орчмыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх нэн шаардлагатай байгаа танилцуулгынхаа үеэр О.Чинзориг дурьдаж байв. Танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, санал хэлсний дараа хуралдаанаас “Зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусган “Нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх стандарт боловсруулах, дотоод болон гадаад нэгдсэн системийн шийдэл боловсруулах”-зэрэг тодорхой үүрэг чиглэл өгсөн тэмдэглэл гаргахаар шийдвэрлэлээ. Мөн хуралдаанаар Нийслэлийн орон зайн дундын мэдээллийн сангийн танилцуулга, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулга хийсэн.

    Энэ өдрийн хуралдаанаар архивын баримтад нэгдсэн тооллого явуулсан тухай танилцуулгыг Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа танилцууллаа. Тооллого, үзлэг шалгалтын мөрөөр арга хэмжээ авч, гарсан алдаа дутагдлыг засч, сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон хуралдааны тэмдэглэл гаргахаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд олгоно
    2017 оны 11 сарын 09
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд олгохоор шийдвэрлэлээ.
  • Үнэт цаасны компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
    2017 оны 11 сарын 09
    ”Монголын хөрөнгийн бирж” ХК-иас 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан ирүүлээгүй, газар дээрх үзлэг шалгалтаас зайлсхийсэн, шаардлага хангахгүй хэд, хэдэн компанийг гишүүнчлэлээс хасах саналыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн байна.
  • Төрийн сангийн зээлээр сураад сураггүй болсон иргэдийн нэрсийг зарлалаа
    2017 оны 11 сарын 09
    АТГ-аас Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарлах шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьсан.
  • Эрүүгийн 134 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
    2017 оны 11 сарын 09
    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 39 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 68 гомдол, мэдээллийг шалгав.

  • Ц.Баярцогтыг шүүх хурал дахин хойшиллоо
    2017 оны 11 сарын 09
    Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу “салаавч” гаргаж танхайрсан хэргээр олонд танигдсан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүх байсан шүүх хуралдаан дахин хойшилжээ
  • Дутуу нярайн эндэгдлийг бууруулна
    2017 оны 11 сарын 09
    Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүү, техникийн туслалцаатайгаар “Имж эх асаргаа” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

    Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж нь төрөх үед болон төрсний дараах эхний 3 хоногт эх, нярайд үзүүлэх цогц тусламж ба нярайн эндэгдлийн зонхилох шалтгаануудаас сэргийлэх өртөг багатай, өндөр үр дүнтэй багц арга хэмжээ юм. Энэ багц аргын нэг хэсэг нь “Имж эх асаргаа”-ны арга бөгөөд нярайд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудын нярайн эмч, нярайн сувилагч нийт 12 хүн хамрагдаж, үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж байна.



    Сургалтыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нээж, хэлсэн үгэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн нярайн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Жон Муррей “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний стратегийг хэрэгжүүлсэн амжилтаа бататгаж дутуу болон бага жинтэй төрсөн нярайн өвөрмөц тусламжид “Имж эх асаргаа”-г хэрэгжүүлснээр дутуу нярайн эндэгдлийг бууруулах өртөг багатай, өндөр үр дүнтэй арга болох талаар дурьдлаа.

    Монгол улсад 2012 онд нярайн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 10.1 байсан бол 2017 оны эхний 10 сарын байдлаар 8.9 промиль болж буурсан байна.

    Дутуу төрөлтийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, имж эх асаргааны үед хийгдэх үйлдлүүд, эрүүл ахуйн хяналт, имж эх асаргааг нэтврүүлэх төлөвлөгөө, асаргааг хэрэгжүүлэхэд эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, гэр бүлийн дэмжлэгийг авах зэрэг семинар, дадлагын хичээлүүд зохион байгуулагдаж байна.

    Сургалт 4 хоног үргэлжлэх ба бэлтгэгдсэн 12 үндэсний сургагч багш нар эмч, эмнэлгийн мэргэжилтэн багш цаашид нярайн эмч, сувилагч нарт ажлын байрны сургалт явуулж “Имж эх асаргаа” аргад сургана.



  • Даланзадгадаас Улаанбаатар хотыг чиглэсэн авто зам мөстжээ
    2017 оны 11 сарын 09
    Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хотыг чиглэсэн авто зам мөстөж хөлдсөн байна. Тиймээс жолооч нарыг хурдаа тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.









  • 55 тэрбумын шийдвэрт хариулт өгөх сайд, дарга алга
    2017 оны 11 сарын 09
    55 тэрбумын шийдвэрт хариулт өгөх сайд, дарга алга
  • Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй
    2017 оны 11 сарын 09
    Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй
  • Өрсөлдөөний тухай хуулийн төслийг хэлэлцлээ
    2017 оны 11 сарын 09
    Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтэд дүн, шинжилгээ хийж, аж ахуй эрхлэгчдийн зах зээлд чөлөөтэй, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хэрхэн анхаарах талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

    Зарим томоохон аж ахуйн нэгж зах зээлд ноёрхож, бусдыгаа хөгжихөд нь саад учруулан, шахаж гаргах хандлага бий болсон, нөгөө талаар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хараат бусаар, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин дутагдалтай байгаа учир холбогдох хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн байна.

    УИХ 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг баталсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4346 4347 4348 4349 4350 4351 4352
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Байнгын хороод хуралдана
    саяхан
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    8 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    23 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    28 мин
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
    49 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    54 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    1 цаг 21 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    1 цаг 22 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    17 цаг 4 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 40 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    18 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    18 цаг 38 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    19 цаг 46 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    20 цаг 11 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    20 цаг 23 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    20 цаг 47 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    21 цаг 9 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    21 цаг 23 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    21 цаг 38 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    21 цаг 55 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК