зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4377 4378 4379 4380 4381 4382 4383
  • Зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгджээ
    2017 оны 5 сарын 29
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр энэ амралтын өдрүүдэд нийт 603 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5, унадаг дугуй, мотоцикльтой холбоотой осол 3, мөргөлдсөн 12, онхолдсон 2 осол тус тус бүртгэгджээ.

    Мөн зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 4 хүүхэд өртсөн ба осол, хэргийн газрыг орхин явсан 3 хэрэг бүртгэгдсэн аж. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 120 жолоочийг илрүүлэн саатуулсан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг Богд уулын замд Benz маркийн автомашины жолооч Ө нь H.Starex маркийн Я жолоочтой автомашинтай мөргөлдөж 4 хүн гэмтсэн. Тухайн үед жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

    Баянгол дүүргийн нутаг, 13-р сургуулийн зүүн хойд замд T.Raum маркийн автомашины жолооч Д нь амины Y.Grizzly маркийн 4 дугуйт мотоцикльтой мөргөлдөж жолооч Д болон мотоциклийн жолооч 13 настай Б нарын 2 хүн гэмтсэн аж.

    Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарийн хөндий гэх газар асфальтан замд T.Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч 60 настай Н-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн ноцтой ослыг тус аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд амарч, хүүхэд багачуудын зуны амралт эхэлж буй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ дагуулан хөдөө, амралт зугаалгаар явах, гадаа тоглох, унадаг дугуй унах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх нь нэмэгдэж байна.

    Энэ үед эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох, харин жолооч явган зорчигч нарыг хүндлэн зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийг хурдыг хэтрүүлэхгүй байхыг оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
  • Эрүүгийн 5 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв
    2017 оны 5 сарын 29
    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
  • 24 баримт: Энхийг сахиулагчид буюу энэ цагийн баатрууд
    2017 оны 5 сарын 29
    Өнөөдөр ”Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”. Эл өдрийг 2002 онд НҮБ Ерөнхий ассамблейгаас ”Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” хэмээн зарласнаас хойш жил бүрийн эл өдрийг цэнхэр дуулгатнуудын баяр болгон тэмдэглэдэг болсон байна. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа Энхийг сахиулагчид буюу энэ цагийн баатруудын талаарх 24 баримтыг хүргэж байна.

  • Г.Мэнд-Амар шагналын мөнгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулна гэв
    2017 оны 5 сарын 29
    Г.Мэнд-Амар шагналын таван сая төгрөгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулахаа амлажээ. Тэрбээр ”Нэг сая төгрөгөөр нь эх үрсийн баярыг тохиолдуулан Нялхсын сувилалд памперс авч бэлэглэнэ, мөн нэг сая төгрөгөөрөө Ахмадын сувиллын өндөр настнуудад баярын бэлэг болгон сүү, чихэр авч очно. Мөн нэг сая төгрөгийг хүмүүнлэгийн үйлст зарцуулна. Чухам юунд зарцуулахаа цахим хуудсаараа дамжуулан дуулгана” гэв.
  • БХЯ-ны ”Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    2017 оны 5 сарын 29
    талбай
  • Амжилтгүй дүнтэй сурагчдаас авах дахин шалгалтын хуваарь
    2017 оны 5 сарын 29
    5-р анги

    Монгол хэл: 2017 оны 05-р сарын 29 өдөр 12:00 цагт

    Математик: 2017 оны 05 дугаар сарын 30 өдөр 12:00 цагт

    Байгаль шинжлэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 12:00 цагт

    9 дүгээр анги

    Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 10:00 цагт

    Математик: 2017 оны 06 дугаар сарын 2 өдөр 10:00 цагт

    Байгалийн ухаан: 2017 оны 06 дугаар сарын 5 өдөр 10:00 цагт

    Нийгмийн ухаан: 2017 оны 06 дугаар сарын 6 өдөр 10:00 цагт

    12 дугаар анги

    Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 11:00 цагт

    Сонгосон агуулгын хичээл: 2017 оны 06 дугаар сарын 2 өдөр 11:00 цагт

    Гадаад хэл: 2017 оны 06 дугаар сарын 5 өдөр 11:00 цагт

    Математик: 2017 оны 06 дугаар сарын 6 өдөр 10:00 цагт



    Улсын шалгалт үргэлжлэх хугацаа

    5 дугаар ангийн шалгалт бүр 60 минут

    9 дүгээр ангийн шалгалт бүр 80 минут

    12 дугаар ангийн шалгалт бүр 100 минут
  • УИХ дахь намын бүлгүүд хуралдана
    2017 оны 5 сарын 29
    УИХ дахь намын бүлгүүд хуралдана
  • “Well Mart” төвийн хохирогчид мэдээлэл хийнэ
    2017 оны 5 сарын 29
    09.00 цагт Туушин зочид буудалд БСШУСЯ, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлсэн “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн үр дүнг танилцуулах уулзалт болно.

    09.00 цагт ЭМЯ-нд ”Эрүүл хотыг хөгжүүлэх” нь туршлага солилцох семинар болно.

    10.00 цагт Сүхбаатарын талбайд БХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

    11.00 цагт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд олны анхаарлыг татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91912312

    11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд НЗД-ын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захиралууд мэдээлэл хийнэ.

    11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ботаникийн эцэст байрлах “Well Mart” худалдааны төвийн хохирогчид мэдээлэл хийнэ.

    11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Дэлхийн сүүний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монголын сүүний холбооны удирдлагууд мэдээлэл хийнэ.

    11.00 цагт НЗДТГ, ”Улаанбаатар цэвэр агаар” төсөл хамтран хэрэгжүүлэх ”Дулаалга” аяны нээлт Дүнжингарав худалдааны төвд болно.

    12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын Үндэсний Бөхийн Холбооны “ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар мэдээлэл хийнэ.

    14.00 цагт Нээлттэй нийгэм форумд ”Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь” зөвлөлдөх уулзалт болно.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 5 сарын 29
    Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 29-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

    10:30-16:00 цагт: 16-р хороо 9-19, 27Б, 45, 74, 75, 100-104-р байр, Альфа моторс, Саруул тэнгэр хотхон болон эдгээрийн ойр орчмоор

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

    10:30-17:30 цагт: 13-р хороо Нуурын 8, 10, 11, 12-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

    СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ

    11.00-17.00 цагт: 12, 13-р хороо. 1-р хорооллын 1-8, 10, 11, 47 р байрууд, 104-р цэцэрлэг, 36-р сургууль, Глоб центр, Халиун толгой эмнэлэг, тэр орчмын хэрэглэгчид

    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

    Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
    Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
  • Зурхай: Модон хохимой өдөр
    2017 оны 5 сарын 29
    Аргын тооллын 5 сарын 29, Сумъяа гараг. Билгийн тооллын 4, Өглөгт охин одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
    2017 оны 5 сарын 29
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарна.

    2017 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

    2017 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    Тав31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6 дугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30-1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
  • Иран улс пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ
    2017 оны 5 сарын 27
    Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус пуужингийн хүчээ нэмэгдүүлж, газар доор дахин нэг цогцолбор байгуулсан гэж тус корпусын Цэрэг, сансрын хүчний командлагч Амир Али Хажизаде мэдэгдсэнийг FARS агентлаг уламжлав. Энэ нь газар доор байрлалтай, пуужин үйлдвэрлэх гурав дахь үйлдвэр боллоо.

  • Эверестэд 4000 гаруй хүн авирахыг оролджээ
    2017 оны 5 сарын 27
    Эверестийн оргилд гарах оролдлогыг түүхэнд 4000 гаруй хүн хийснээс 200 нь амиа алдсан гэсэн баримт байдаг аж.
  • 3-5 дугаар ангийнхан лхагва гарагт хичээллээд амарна
    2017 оны 5 сарын 27
    Нийслэл болон орон нутгийн сургуулийн бага ангийн сурагчид буюу 1-2 дугаар ангийнхан энэ сарын 25-наас амарсан билээ.

  • Сэтгэцэд хамгийн муугаар нөлөөлдөг олон нийтийн сүлжээг нэрлэжээ
    2017 оны 5 сарын 27
    Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар залуу хүмүүсийн сэтгэцэд хамгийн сөргөөр нөлөөлдөг олон нийтийн сүлжээ бол “Инстаграмм” гэж тодорхойлсон байна.

  • Алаг толгойн ордоос 535 мянган тн нүүрс экспортолжээ
    2017 оны 5 сарын 27
    Алаг толгойн ордоос 535 мянган тн нүүрс экспортолжээ
  • Хөхний хавдрыг илрүүлдэг төхөөрөмж бүтээжээ
    2017 оны 5 сарын 27
    Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох “Хитачи” компани хөхний хорт хавдрын оношилгоог илүү нарийвчлалтай хийдэг технологийг боловсруулжээ.


  • Чөлөөт бөхийн 6 тамирчин ирэх намар Инчёон хотыг зорино
    2017 оны 5 сарын 27
    “Vision-2014” хөтөлбөрийн хүрээнд 2014 оны Азийн наадмыг зохион байгуулсан БНСУ-ын Инчёон хотын дарга Юү Жон Буг манай улсад хүрэлцэн иржээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр ноён Юү Жон Буг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцов. Энэ үеэр “Vision-2014” хөтөлбөрт Монголын тамирчин, дасгалжуулагчдыг хамруулах талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Сонирхуулахад, “Vision-2014” хөтөлбөр нь Азийн орнуудын спортыг ижил түвшинд хөгжүүлэх зорилготой бөгөөд Инчёон хотоос хамтарсан бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох, тоног төхөөрөмжийн бүх зардлыг даадаг юм. Өмнөх жилүүдэд Монголын байт харваа, хүндийн өргөлт, дугуйн шигшээ багийн тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж амжилтаа ахиулж байсан. Тэгвэл энэ жил спортын мастер Б.Нямбаяр, Ө.Батзул, М.Лхагвагэрэл, Б.Отгонбаяр тэргүүтэй чөлөөт бөхийн зургаан тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Манай тамирчид ирэх намар Инчёон хотыг зорино.
  • ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” ирэх мягмар гарагт болно
    2017 оны 5 сарын 27
    ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг ирэх долоо хоногийн Мягмар гарагт Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд болно.

    Өдөрлөгийн үеэр:

    - Яамны газар нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна.
    - Консулын газрынхан иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгнө.
    - Гадаад харилцааны төв архиваас Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэн үзүүлж, номын үзэсгэлэн худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргана.
    - Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн улсын соёл уламжлал, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ сурталчилж, үйл ажиллагаагаа танилцуулна.
  • Булган хайрханы их тахилга болж байна
    2017 оны 5 сарын 27
    Энэ сарын 27-ноос 28-ны өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 2, 3-нд Архангай аймагт сайн сайхныг бэлгэдэгч хэмээн үздэг Майдар бурхан эргэх ёслол болон Булган хайрхан уулын тахилга болох юм байна.

4377 4378 4379 4380 4381 4382 4383
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    2 цаг 31 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Өчигдөр 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК