Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4379 4380 4381 4382 4383 4384 4385
  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээ эхэллээ
    2017 оны 10 сарын 24
    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээ өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд эхэллээ.

    Улсын хэлэлцээрийг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 1999 оноос хойш нийгмийн зөвшлийн талууд Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран хоёр жил тутамд байгуулдаг бөгөөд 2017-2018 оны улсын хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн. Түүнчлэн Боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын ажиллагсад, Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа зэргээс үүдэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газарт асуудал оруулж нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг хийхээр болж нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүнийг батлуулсан.

    Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа нар гишүүнээр оролцож байна. Нэмэлт хэлэлцээ хийхэд Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зэрэг байр суурийг баримтлах юм.

    МҮЭ-ийн төлөөллийг тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос оролцох бүрэлдэхүүнийг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар тэргүүлж байна.

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэхээр тавьж байгаа шаардлагыг гудамжинд жагсч цуглаж биш ширээний ард сууж ойлголцох замаар шийдвэрлэх гарц гаргалгааг олох нь энэ хэлэлцээний гол зорилго хэмээн онцлоод Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т төрийн албан хаагчдын цалинг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцсонтой холбогдуулан цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэл барьж ажиллана гэдгийг танилцуулсан.

    Төрийн албан хаагчдын цалинг 2014 онд 15-20 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд сарын дундаж цалин 758,9 мянган төгрөг байгаа бол Үндэсний статистикийн хорооноос гаргасан сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966,6 мянган төгрөг байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 28.4.5-д заасан хувь хэмжээнээс 27,3 хувиар бага байгаа гэсэн үг юм байна.

    Түүнээс гадна нэмэлт хэлэлцээ эхэлснээр талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 122.2-т “Санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно” гэж заасныг биелүүлэх үүрэг хүлээж байгаа аж.
  • Лиценз олголтыг зогсоох тушаал гаргажээ
    2017 оны 10 сарын 24
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзжээ.
  • Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг ХНХ-ын сайд С.Чинзориг хүлээн авлаа
    2017 оны 10 сарын 24
    Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 14-19-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод боллоо. Монгол Улс 2015 оны 43 дэх удаагийн тэмцээнд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцоод ирлээ. 59 орны 1300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов тусгай байрын шагнал хүртсэнээс гадна Үндэсний шилдэг оролцогчоор шалгарсан юм. Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон оролцогчид болон эксперт багш нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр хүлээн авч баяр хүргэн, талархал, мөнгөн шагнал гардууллаа.

    77 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр Монгол Улс 2014 онд элссэн. Бразилийн Сан Паоло хотод 2015 онд зохион байгуулагдсан 43 дэх удаагийн тэмцээнд манай улс анх удаа есөн мэргэжлээр оролцоход гагнуурын оролцогч 463 оноо хүртэж, 36 орноос 33 дугаар байр, цахилгааны оролцогч 450 оноо хүртэж, 37 орноос 33 дугаар байр, өрөг угсралтын оролцогч 448 оноо хүртэж, 26 орноос 25 дугаар байр, тогоочийн оролцогч 379 оноо хүртэж, 35 орноос 26 дугаар байр эзэлж байсан бол мужааны оролцогч хамгийн өндөр буюу 480 оноо хүртэж, тус төрөлд өрсөлдсөн 23 орноос 18 дугаар байр эзэлж байсан юм. Иймд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдах 44 дэх удаагийн тэмцээнээс Монгол улс өмнөх тэмцээний амжилтаа ахиулах зорилттой оролцсон юм. Энэхүү зорилт биеллээ олон, гагнуурын оролцогч Ж.Жанлав-Ойдов 700 оноо хүртэж, Тусгай байрын шагнал, Үндэсний шилдэг оролцогчийн хос медалийг эх орондоо авчирлаа.

    Гагнуурын төрөлд 34 орон оролцсоноор Ж.Жанлав-Ойдов 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Тайванийн оролцогч 730 оноогоор хүрэл медаль, Япон болон Солонгосын оролцогчид 731-733 оноогоор мөнгөн медаль, Хятад улсын оролцогч 737 оноогоор алтан медаль хүртсэн нь энэхүү төрөлд оролцогчдын ур чадвар өндөр, бэлтгэл чамбай, өрсөлдөөн ширүүн байсныг харуулж байна. Монголын бусад таван оролцогчийн хувьд 2015 оны оноог мэргэжил тус бүрт ахиулсан нь энэ удаагийн тэмцээний гол амжилтын нэг юм.

    Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол улсын ерөнхий зохион байгуулагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бөгөөд дэмжигч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ”Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”, Оюутолгой компани, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Хүнс технологи политехник коллежийн дэмжигч байгууллагаар ажилласан юм.

    Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань, 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод тус тус зохион байгуулагдана. Монгол улсын хувьд энэхүү тэмцээнд амжилттай оролцохын тулд “Монгол ур чадвар”-ын тэмцээнийг даруй зохион байгуулж, оролцогчдын бэлтгэлийг эртнээс хангах нь чухал байна. Монгол улсын хэтийн зорилго бол Дэлхийн ур чадварын байгууллагын стандарт, үнэлгээний системийг Монголын мэргэжлийн байгууллагад нэвтрүүлэх юм. Монголын оролцогчид дэлхийд ур чадвараар илүүрхэх цагийг ойртуулцгаая.























  • Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
    2017 оны 10 сарын 24
    УИХ дахь Төсвийн байнгын хороо хуралдаж, энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
  • Дэд сайд асан Ж.Амарсанаа Д.Сарангэрэл сайдад юу зөвлөв
    2017 оны 10 сарын 24
    Дэд сайд асан Ж.Амарсанаа Д.Сарангэрэл сайдад юу зөвлөв
  • АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
    2017 оны 10 сарын 24
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ж.Гаалтыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.



    Сайд Д.Цогтбаатар Монгол Улс, АНУ нь ардчиллыг хөгжүүлэх, хүний эрхийг дээдлэх зэрэг адил үнэт зүйлсийг эрхэмлэж ирснийг онцолж, хоёр талын улс төрийн харилцаа өндөр түвшинд төлөвшин тогтсоныг тэмдэглэж, үүнийг талууд эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх хөшүүрэг болгон ажиллахын чухлыг онцлов.

    Элчин сайд Ж.Гаалт Гадаад харилцааны сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан Сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж, энэ жил тохиож буй Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагааны олон чухал салбарыг идэвхжүүлэх, түүний дотор соёл, хүмүүнлэгийн ажлуудыг хамтран зохион байгуулж байгааг мэдээллээ.

    Элчин сайд хоёр талын харилцааг хөгжүүлэхдээ эдийн засгийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгоход анхаарч ажиллаж ирснээ дурдаж, энэ хүрээнд Ил тод байдлын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, талууд Мянганы сорилтын корпорацитай Хоёр дахь компакт гэрээ байгуулахаар бэлтгэл ажлыг идэвхтэй хангаж байгаа талаар тус тус онцлов.

    Хоёр тал саяхан эхлүүлсэн АНУ-д “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл, сурталчилгааны аяныг үргэлжлүүлж, эл зорилтыг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан олон нийтэд хүргэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцов.
  • А: Эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа болчимгүй үйлдэл гаргаж хүний аминд хүрсэн
    2017 оны 10 сарын 24
    Цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа залуу насны ааг омог, болчимгүй үйлдлээсээ болж хүний амь нас хөнөөж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигч А-тай цөөн хором ярилцлаа.
  • Д.Эрдэнэбат: Хаанахын ямар тохиролцоо төсөвт ороод ирэв
    2017 оны 10 сарын 24
    Д.Эрдэнэбат: Хаанахын ямар тохиролцоо төсөвт ороод ирэв
  • Аврагчид 14 иргэний цогцсыг олоод байна
    2017 оны 10 сарын 24
    Эрлийн бүлэг 11:30 цагт дахин нэг иргэний цогцсыг олсон байна. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон 13 дахь иргэний цогцсыг олоод байсан. Харин 11:30 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг оллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Дахин нэг цогцсыг олжээ
    2017 оны 10 сарын 24
    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид шуурхай зохион байгуулан ажиллаж байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг олсон байна.

    Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна.

    Эрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна. Мөн аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • МАН-ын Их хурал их сард хуралдаж, даргаа сонгоно
    2017 оны 10 сарын 24
    МАН-ын Их хурал их сард хуралдаж, даргаа сонгоно
  • ”Чингис хаан” онгоцны буудалд байрлах үйлчилгээний газруудад шалгалт хийжээ
    2017 оны 10 сарын 24
    “Чингис Хаан” Олон Улсын Нисэх Буудалд байрлах хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ.
  • ”Ж.Эрдэнэбатын ЗГ маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байжээ”
    2017 оны 10 сарын 24
    Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Тус байнгын хорооны хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм.

  • ДАШ морьт харвааны тэмцээнээс манай тамирчин мөнгөн медаль хүртжээ
    2017 оны 10 сарын 24
    БНСУ-ын Согчу хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин С.Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна. Тус тэмцээнд Монгол, АНУ, Канад, Франц, Австрали, Өмнөд Африк, ОХУ, Иран, Финланд, Малайз, БНХАУ, Турк зэрэг нийт 19 орны 100 гаруй тамирчин өрсөлджээ. Тамирчид зургаан төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ.
  • Бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжилд дэмжлэг үзүүлж, хандив өргөв
    2017 оны 10 сарын 24
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжлийн сангийн 5-18 насны 24 бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хоол хүнс, хичээлийн хэрэгсэл, дулаан хувцас, түлээ нүүрс, гэр олгох, эмчилгээнд хамруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй ”Сайхан сэтгэл” сайн үйлсийн аянд нэгдэж, хандив цуглуулах ажлыг ШШГЕГ-ын алба хаагчдынхаа дунд зохион байгуулан нийт 520.000 төгрөгийг цуглуулав.
  • Дахин хоёр иргэний цогцсыг оллоо
    2017 оны 10 сарын 24
    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид үргэлжлүүлж байна.
  • Танилц: “Хуба хаяа”-гийн таван ид шид-№4
    2017 оны 10 сарын 24
    Танилц: “Хуба хаяа”-гийн таван ид шид – №4
    -Дархлааны дасгалжуулагч-
    Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахтай зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсээр байна. Агаар дахь хорт бодисын хэмжээ ч дагаж өсөн утаанаас үүдсэн элдэв өвчлөл өссөөр байгаа юм. Тэгвэл энэ бүхнээс эмгүйгээр сэргийлэх боломж байна уу. Өвдсөн хойноо эмчлүүлэхээс урьдчилан сэргийлэх нь өөрөө хавьгүй зардал багатай, илүү найдвартай арга шүү дээ.
    Өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол дархлаагаа сайжруулах гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Тэгвэл дархлаагаа дархлах хялбар арга нь “Хуба хаяа”-г өдөрт ердөө ганцхан шилийг л уух юм. Өөрөөр хэлбэл, чацарганы 100 хувь цэвэр охь “Хуба хаяа” брэндийн таван ид шидийн нэг нь ДАРХЛААГ САЙЖРУУЛАХ үйлчилгээ нь байдаг билээ.
    Дархлаа суларснаас үүдэж ханиад томуу төдийгүй хорт хавдар хүртэл бүх төрлийн өвчинд нэрвэгдэх магадлал улам ихэсдэг. Тэр тусмаа Улаанбаатар шиг агаарын бохирдол ихтэй, өвөлдөө хэт хүйтэрдэг хотод амьдарч буй иргэд дархлаагаа үргэлж тордож, сайжруулах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга гэдгийг мэргэжлийнхэн зөвлөдөг юм байна. Иймээс ч намрын сэрүүн өдрүүдэд дархлаагаа тордож, өвлийн улирлыг өвчингүй өнгөрүүлэхийн тулд дархлааны “дасгал”-ыг өдөр бүр хийцгээе. Хүний биед хэрэгцээт олон төрлийн амин дэмийг чацарганы 100 хувь цэвэр охь “Хуба хаяа” агуулдаг учраас тогтмол хэрэглэвэл дархлаа сайжирч, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломж бүрддэг ажээ.
  • Урамшилт эргүүл хулгайн гэмт хэрэг илрүүлжээ
    2017 оны 10 сарын 24
    ЦЕГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4/178 дугаартай тушаалаар батлагдсан ”Илрүүлэлт оргодол” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс улсын хэмжээнд зохион байгуулж байна.

  • 24 баримт: Ц.Нямдорж сайд С.Зоригийн хэргийн талаар юу өгүүлж байв
    2017 оны 10 сарын 24
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг 18 жил оньсого, таамаг мэт явж ирсэн ч шүүхээр эцэслэгдээд буй. Гэсэн ч захиалагч нь тодорхойгүй, хаалттай хаалганы цаана өрнөсөн энэхүү шүүх хурлын шийдвэр, шүүгдэгч нарын болоод уг хэргийг нууцын зэрэглэлээс гаргасан прокурорын мэдээлэл нь өдгөө ч олон нийтийн эргэлзээг төрүүлж, хардлага дагуулаад байгаад юм. Тэгвэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэхүү хэргийн захиалагчийг илрүүлэх ёстой, нууцын зэрэглэлээс гаргаж, ард түмний эргэлзээний зангилааг тайлах учиртай гэдгийг хэлжээ.
  • Ч.Бадрал “Competizione della Opera”-д амжилттай оролцжээ
    2017 оны 10 сарын 24
    Австри улсын Линз хотод Европын томоохон хэмжээний “А” зэрэглэлийн уралдаан “Competizione della Opera” 17 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Олон улсын дуурийн дуулаачдын хоолойн чадлыг шалгадаг тус уралдаанд Монгол улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлооч, “Сэрж меценат сан”-гийн дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал амжилттай оролцон хоёрдугаар байранд шалгарчээ. Тэрбээр энэ уралдаанд 14 орны дуулаачидтай өрсөлдөн тэмцээний хамгийн том шагнал болох Олон улсын шүүгч нарын багын Шүүгч нарын нэрэмжит “Тусгай шагнал”-ын эзэн боллоо.

    Дашрамд дурдахад энэ уралдаанд манай улсын нэр хүндтэй дуучид оролцож байсан бөгөөд Ч.Бадрал анх удаа улсынхаа нэрийг цуурайтуулжээ. Түүнээс гадна Ч.Бадрал уг тэмцээний финалын шат зохион байгуулагдсан баруун европд томоохонд тооцогдох Линз хотын Ландес театрд Ж.Вердийн Дон Карло дуурьд дуулах эрхээр шагнагдсан байна.
4379 4380 4381 4382 4383 4384 4385
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    40 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    51 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    1 цаг 50 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    2 цаг 36 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    3 цаг 56 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    5 цаг 9 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    5 цаг 42 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 49 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    5 цаг 51 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    6 цаг 2 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    6 цаг 10 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    6 цаг 24 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    6 цаг 26 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    6 цаг 28 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    7 цаг 5 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 47 мин
  • Байнгын хороод хуралдана
    7 цаг 53 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    8 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    8 цаг 17 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    8 цаг 22 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК