Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4392 4393 4394 4395 4396 4397 4398
  • Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ
    2017 оны 10 сарын 17
    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилга хот байгуулалтын сайд, Зам тээвэр хөгжлийн сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайдад нэр дэвшигчдийн сайдад томилох эсэхийг хэлэлцэж хэллээ.
  • Б.Батзориг, Н.Цэрэнбат нарыг сайдад томилохыг дэмжив
    2017 оны 10 сарын 17
    Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Б.Батзориг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбат нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэв.
  • Шүүх эмнэлэг охиноос 10,000 төгрөг нэхээгүй гэв
    2017 оны 10 сарын 17
    Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ”13 настай охин
  • Ерөнхийлөгч Нийслэлийг 4 ханатай гэрт аж төрж, ам бүл нэмсээр байгаа айлтай зүйрлэв
    2017 оны 10 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа товч танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг тэрбээр дурдав. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 3 захирамж гаргасан, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, одоо байгаагаа сайжруулах гэх мэт шийдлүүд яригдаж байгааг товч танилцуулсан юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 500 000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн нийслэл өнөөгийн хүн амын төвлөрөл ачааллаа даахаа больсон байгааг бид сайжруулах гэж оролдохоос илүү шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй, илүү ахицтай ажил байх болно хэмээн онцлов. ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа дагуул хот байгуулах төсөл санаачлан ХБНГУ-ын мэргэжилтнүүдээр ТЭЗҮ-ийг хийлгэсэн талаараа ч дурдлаа. Хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиудыг хотоос гаргах, дагуул хот байгуулах тулгамдсан асуудлаа шийдсэн Малайз Улсын нийслэл Куала Лампур, БНСУ-ын нийслэл Сөүл, Казахстан Улсын нийслэл Астана гэх мэт хотуудыг үзэж, туршлага судлаасай хэмээн хүсч байгаагаа мөн хотын даргад илэрхийллээ.

    Мөнгө хөрөнгөний бэрхшээл яриад суувал юу ч хийж чадахгүй, мөнгө босгож бодит ажил хийж үр дүн гаргах хэрэгтэй талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн сануулсан юм. Тэрбээр хэлэхдээ аль ч улс орны нийслэл хотод тулгамдсан асуудал байдаг, гэхдээ манай Улаанбаатар хот 4 ханатай гэрт анх өрх айл болоод, ам бүл нэмээд багтахаа больсон өрх айл шиг л байна хэмээн зүйрлэв.

    Улаанбаатар хотын нийт хүн ам одоогийн байдлаар 1 сая 370 мянга, нийслэлд өдөр тутам ирж очдог болон хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутны тоог оруулбал 250 мянга орчим хүн энэ тоон дээр нэмэгдэх юм.
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал
    2017 оны 10 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өгсөнтэй холбогдуулан
  • Ж.Батзандан: Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй
    2017 оны 10 сарын 17
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.17/ хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүн, 2017
  • “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
    2017 оны 10 сарын 17
    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нээлттэй дуудлагын худалдаагаар “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг 15,02 тэрбум төгрөгөөр хувьчиллаа.
  • Д.Батчулуун: 5 настай охины биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байна
    2017 оны 10 сарын 17
    Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зарим хэргийн талаар
  • ”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
    2017 оны 10 сарын 17
    Монголын уудам тал нутгийн сайхныг хоёрхон чавхдаст багтаасан морин хуурын эгшиг. Энэхүү үл тасрах уламжлалт хөг аялгууг Монголдоо төдийгүй дэлхий дахинаа эгшиглүүлж буй Морин хуурын чуулга нь байгуулагдаад 25 жил болжээ.

    Морин хуурын чуулгын уран бүтээлчид өнгөрсөн 25 жилийн хугацаанд дэлхийн 20 улсад нийт 84 удаа 250 гаруй хотуудаар 650 гаруй тоглолтыг хийсэн байна. Харин энэ сарын 21-нд болох 25 жилийн ойн баярын тоглолтоороо бидний сайн мэдэх Зууны манлай хөгжмийн удирдаач Ж.Чулууны “Уран хасын бальс”, Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал” зэрэг сор бүтээлүүдээс дээжлэн хүргэхээс татгалзжээ.

    Учрыг тус чуулгын менежер Ж.Уугантуяагаас лавлавал “Хүний насаар ярихад өнөөдөр чуулга маань эрийн цээнд хүрчээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд сонссон үзэгчид ямар боловсролтой болсон бэ. Яг тэгж бодож өнөөдрийн 25 жилийн ойн баярын хөтөлбөрийг бэлтгэсэн. Үзэгчид их сонин. Зарим нь “Хуучин бүтээлээсээ тоглоно биз дээ” гэж байхад нөгөө хэсэг нь “Хуучин уран бүтээлээ тоглохгүй биз дээ” гэж асуудаг. Бид үндэсний хөгжмөөрөө дамжуулан дэлхийн болон орчин үеийн хөгжмүүдийг хүргэхээр зорьж байна. Тэгэхээр бид баярын ойн концертоороо ийм түвшинд тоглож чадна гэдгээ харуулах болно” гэдгийг яриандаа онцолж байв. Ийн Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын тоглолтын ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байгаа бөгөөд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуур симфони найрал хөгжмийн хоёрдугаар концерт”, Н.Жанзанноровын “Ятгын хоёрдугаар концерт” зэрэг сүүлийн таван жилд хийсэн шинэ сор уран бүтээлүүдээс эгшиглүүлэх нь ээ.

    Мөн “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Зууны манлай дуучин, хатагтай Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, Ц.Чимэдцэеэ гэх мэт уран бүтээлчид урилгаар оролцох гэнэ. Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын хүрээнд энэ сарын 20-нд тус чуулгыг үүсгэн байгуулагч, удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны баримтат киног толилуулах бөгөөд үргэлжлүүлэн эрдэм шинжилгээний хурлыг Улсын филармонийн концертын танхимд хийх юм байна.
  • Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
    2017 оны 10 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа.

    Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хэлэхдээ “Түрүүчийн Засгийн газар нэг жил гурван сар орчим ажилласан. “60 тэрбум”-ын гэх Монгол Улсын төрийн ажлыг зарж үрсэн асуудал энэ үеэр гарч байсан. Шинэ Засгийн газар энэ сэдвийг битгий мартаарай. Ийм бодол санаатай байна.

    Хууль зүйн сайдад Ц.Нямдорж гишүүн нэр дэвшиж байна. Ц.Нямдорж гуай 7 дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай. Өчигдөр болж байгаа асуудлуудыг хар. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм. Тэр 5 настай хүүхдийн асуудал байна. Статистик тоогооор жилд 200 орчим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол зөвхөн илэрсэн тоо. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас 5 настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй.

    БСШУСЯ нэг жил 3 сарын хугацаанд 3 удаа сайдаа сольсон. Боловсрол бол асар их асуудалтай байгаа салбар. Дэд сайд нь элчингээр томилогдсон байна. Төрийн нарийн бичгийн даргыг хольж сольсон байна.

    Би У.Хүрэлсүхтэй олон удаа санал солилцсон. Өнөөдөр У.Хүрэлсүх гэдэг хүн байхгүй шүү. Х.Баттулга гэдэг хүн байхгүй шүү. Монгол Улс бидний дээр байгаа шүү. Хамтарч ажиллана. Ингэхийн тулд илэн далангүй ярилцана. Өнөөдөр бид Монгол Улсаар овоглогдохгүй юм бол нам гэдэг зүйлийг түрүүлж тавиад байна.

    Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ гишүүн дэвшээд байна. Намайг Зам тээвэр, хот байгуулалтын сайд байхад Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. 2010 онд УИХ-аар батлагдсан төмөр замын бодлогыг явуулна гэж ойлгож байна. Ж.Бат-Эрдэнэ энэ ажилд өөрөө гардаж оролцож байсан. Өнөөдөр бид төмөр замаа барих ёстой. Яаж ийж байгаад үүн рүү орох ёстой. Монголчуудыг хамгийн их ажилтай болгодог салбар бол дэд бүтэц. Өнөөдөр дэд бүтцэд ажлын байрыг гаднынханд өгч байна. Ажилгүйдэл эндээс ундарч гардаг.

    Моргейжийн асуудал байна. Х.Баделхан гишүүн Барилга, хот байгуулалтын яаманд дэвшиж байгаа. Моргейжийн 8 хувийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддагүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан.

    Уул уурхай дээр Д.Сумъяабазар очиж байна. Уул уурхайг өнөөдөр үнэхээр өөрчлөхгүй бол болохоо байсан. Энэ салбартай орооцолдсон хүмүүсийг Засгийн газарт оруулж ажиллуулмааргүй байгаа юм. Тэд орж ирээд нийгмийг авлигатай болгодог. Асуудалтай болгодог.

    Д.Цогтбаатар гишүүн Гадаад яаманд яригдаж байгаа. Сая Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны яаманд очоод Ц.Мөнх-Оргилын гадаад бодлого явсан шүү. Гадаад яамны бодлого гэж байх ёсгүй. Монгол Улсын гадаад бодлого гэж байх ёстой. Тэр тусмаа сайдын гадаад бодлого гэж байх ёсгүй. Үүн дээр анхаарч ажиллаарай. Панамын асуудал өөр дээр чинь гардаг. Үүнийхээ үнэн худлыг дараа нь тайлбарлах хэрэгтэй шүү.

    Ч.Хүрэлбаатарын хувьд асуудал их байгаа. Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшилцмөөргүй байна. Бусдыг нь УИХ-аар оруулах байх аа. Г.Занданшатарын хувьд туршлагатай.

    Дахиад хэлье. Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхийлөгч байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхий сайд байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Засгийн газар байна шүү. Үүнийг дахин дахин хэлье. Баярлалаа” гэв.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчид баярлалаа. Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар зөвшилцөх хариуг хуулийн хугацаанд өгсөнд талархаж байна. Мөн шинээр томилогдох сайд нар, Засийн газрын бүрэлдэхүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч, анхаарах зүйл болон Ерөнхийлөгчийн хувьд санал бодлоо илэрхийлсэнд баярлаж байна. Манай Засгийн газрын танхим хуульд захирагдаж, улс орноо эрхэмлэж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байдлаас гаргахын тулд бүх боломж бололцоогоо дайчилж ажиллах болно гэдгээ Ерөнхийлөгч танд хэлье. Түрүүн та хэллээ. Бидэнд улс төр хэрэггүй. Зөвхөн Монгол Улсын эрх ашгийн төлөө, хүндрэл бэрхшээлээс гарахын төлөө ажиллана. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой гэдэгтэй санал нэгтэй байна. Шударга ёсыг сэргээх нь чухал. Хууль хяналтын байгууллага улс төрийн гар хөл болж, улс төрд ордгийг таслан зогсооно. Монгол хүн айх аюулгүй амьдрах ёстой. Хамгийн гол нь эдийн засгийн уналтыг зогсоож, эдийн засгийг сэргээх чиглэлд ажиллана.

    Давхар дээл гэдгийг олон нийтийн зүгээс шүүмжилдэг. Энэ удаа би кабинетаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа. Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайд Засгийн газрын танхимынхаа 50 хувьтай тэнцдэг гэдэг. Ерөнхий сайд парламентын гаднаас томилогдсон учраас танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн. Судалгаа хийж үзэхэд дэлхийн хөгжилтэй, хөгжлөөрөө тэргүүлж яваа улс орнууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлсэн байдаг юм байна. Европт ИБУИНВУ, ХБНГУ, Азиас Япон, Сингапур, Малайз, Австрали, Шинэ Зеланд байна. Мөн Канад байна. Энэ улсууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлж, Засгийн газар нь тогтвортой байдаг. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг парламент дээр хамгаалж авч гардаг. Ялангуяа эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй үед Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлэх нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, харилцааг сайжруулж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй юм. Ийм асуудлууд тавьж байгаагаа Ерөнхийлөгчид илтгэе. Баярлалаа” гэлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүмүүсийн хамгийн их шүүмжилж байгаа зүйл бол энэ сэдэв байгаа. Би давхар дээл гэж ярих дургүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байна гэдэг нь УИХ дээр асуудал үүсдэг тал бий. УИХ дээр батлагдаад маргааш нь огцрох асуудал яригдана. Бид улс төрд олон жил явсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Засгийн газрын гишүүний хариуцсан яамных нь асуудал УИХ-д ороход сайд нь байхгүй байвал гишүүд асар их дургүйцдэг. Үүнээс болж огцрох асуудал яригддаг. Үүнийг анхаарна шүү. Давхар дээл гэдгээр гуравдугаар ээлжийнхэн орж ирэх асуудлыг хөндөх учраас дахин анхааруулахад сайд болсон гишүүд УИХ-даа суух ёстой шүү. Дэд сайдууд байгаа учраас өөрсдөө УИХ дээр байх ёстой. Тэгэхгүй бол огцруулах асуудал хөндөгддөг сэдэв болдог зовлон бий шүү. Амжилт хүсье.

    Дахиад хэлье. Унасан улс орныг босгоно гэсэн ирмүүн хүсэл бүгдэд нь байгаа гэж би ойлгож байгаа шүү. Улстөржмөөргүй байна. Хангалттай улстөржлөө. 3 сая хүнтэй улс оронд улстөржөөд юу болдгийг 27 жилд хангалттай харлаа. Байгаа байдлаа эргэж нэг хармаар байна. Ажил хийе. Баярлалаа” гэлээ.
  • “Хөгжлийн харандаа 2017” экспо энэ сарын 20, 21-нд болно
    2017 оны 10 сарын 17
    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтаж хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа 2017” экспог энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна. Экспод хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бүх байгууллагууд оролцох юм. Тиймээс эцэг, эхчүүд, хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа өргөн барилаа
    2017 оны 10 сарын 17
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай саналаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
  • Ч.Хүрэлбаатар, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг 100 хувийн саналтайгаар дэмжлээ
    2017 оны 10 сарын 17
    Төсвийн байнгын хороо гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр хуралдаж,
  • 1,6 настай хүүхдийг хүчиндсэн хэрэг шүүхийн шатанд явж байна
    2017 оны 10 сарын 17
    Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэд хэдэн
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...
    2017 оны 10 сарын 17
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн чиглэлийн 47 ажил хийхээр зорилт тусгуулсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдгээр ажлынхаа 50 хувиас илүү ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд зарим ажлуудыг нь эхлүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаасаа зарим онцлох ажлуудыг нь танилцуулж байна. /2016.08-2017.09/

    1. ТЭТГЭВЭР АВАГЧ БАНКАА ӨӨРӨӨ СОНГОДОГ БОЛЛОО
    Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгодог боллоо. Ингэснээр 30.0 мянган тэтгэвэр авагч банкаа солиулах хүсэлтээ гаргаж, өөрийн гэрт ойрхон банкаар хурдан, шуурхай үйлчлүүлж эхлээд байна.

    2. ТЭТГЭВЭР ТОГТООЛТ, ОЛГОЛТЫГ ШАЛГАЖ ХОЛБОГДОХ ЗӨРЧЛИЙГ АРИЛГАВ
    Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын хариуцлагыг сайжруулах зорилгоор “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Аяны хүрээнд 381.5 мянган тэтгэвэр авагчийн мэдээллийг шалгасан. Шалгалтаар 944 иргэнд 917.1 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 811 иргэнд 293,5 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1755 тэтгэвэр авагчтай холбоотой 1210.6 (1.2 тэрбум) сая төгрөгийн зөрчил илрүүлэв.

    3. ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАВ
    Арилжааны зарим банкуудтай хэлэлцээр хийж үр дүнд нь боломжгүй гэгдэж байсан тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувьтай байсныг 3 хувиар буулгаж 15.0 хувь болгов. Өнөөдрийн байдлаар 43.1 мянган тэтгэвэр авагч 35.8 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэй авснаар 230.0 сая төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдлөө.

    4. АХМАДУУДАД ЖИЛД ХОЁР УДАА НАСНЫ ХИШИГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан. Үүний дагуу энэ оноос эхлэн ахмадууддаа “Насны хишиг” олгож эхлээд байна

    5. ТЭТГЭВРЭЭ ХҮҮ, ШИМТГЭЛГҮЙГЭЭР УРЬДЧИЛАН АВДАГ БОЛЛОО
    Ахмадууд тэтгэврээ барьцаалж банкнаас 1.5 сарын тэтгэврээ урьдчилан авдаг шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч иргэд нийт 53.8 сая төгрөгийн тэтгэврээ урьдчилан авсан байна.

    6. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭВ
    Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад 9 хувийн хүүтэй байршуулж байсныг 15 хувь болгож өсгөв. Ингэснээр Нийгмийн даатгалын санд 2016 оны 9 сарын байдлаар 37.9 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого орж байсан бол 2017 оны 9 сарын байдлаар 65.8 тэрбум төгрөг болж өслөө. Өмнөх онтой харьцуулахад хүүгийн орлого 27.9 тэрбум төгрөгөөр буюу 73.6 хувиар нэмэгдсэн байна. Мөн хадгаламжийн хэмжээ 204.0 тэрбум төгрөгөөр буюу 46 хувиар нэмэгдлээ.

    7. МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
    Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь 1995-2016 онд тасарсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцон 2018 оны 01 сарын 01-нээс нэг удаа нөхөн төлөхөөр боллоо.

    8. МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ 5 ЖИЛЭЭР НААШЛУУЛАВ
    Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас, 12 жил 6 сараас доошгүй жил нь шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэрт гарах боломжтой болов. Хууль 2018 оны 01 сарын 01-нээс эхлэн хэрэгжинэ.

    9. ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭМИЙН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ БОЛОН ДААТГУУЛАГЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ГАРГАЖ БАЙНА
    Элэгний С вирусийн харвони, ледвир, хепсинат, ледифос, вирпас эмүүдийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 210 000 төгрөгийн хөнгөлөлтийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс үзүүлж эхэллээ.
    Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагад даатгуулагчийн элэгний С вирусийн идэвхжилт тодорхойлох шинжилгээ хийлгэсэн тохиолдолд зардлыг даатгалын сангаас 80-120 мянган төгрөгөөр бүрэн хариуцах боллоо.

    2017 онд 40-65 насны бүх даатгуулагчийг В,С вирусийг илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулах мөн жил бүр 40, 45, 50, 55, 60, 65 насны бүх даатгуулагчийг дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг, хавдрын өвчнийг эрт илрүүлэг оношилгоо, шинжилгээнд хамруулан эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь бүрэн хариуцахаар болсон.

    Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 насны хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай нэр бүхий 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүллээ.
    Хувийн эмнэлгээс 160-180 мянган төгрөгийн төлбөртэйгээр үзүүлж байсан гемодиализ эмчилгээний чанар, үр дүнд нийгмийн даатгалын байгууллага хяналт тавьж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх болсон.

    10. ЭХЧҮҮДИЙН ТӨРҮҮЛЖ, ӨСГӨСӨН ХҮҮХДИЙН ТООГООР АЖИЛЛАСАН ЖИЛ, НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛСӨН ХУГАЦААГ НЭМЭГДҮҮЛЭН ТООЦДОГ БОЛЛОО
    Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болов. Жилд 10 мянга гаруй даатгуулагч эхийн ажилласан жилийг нэмэгдүүлснээр 5.4 тэрбум төгрөг зарцуулна.

    11. АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛЬ /АЧ САНАХ ТУХАЙ/-ИЙГ УИХ-ААР БАТЛУУЛЖ, ЭНЭ ОНЫ 7 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
    Энэ хуулиар ахмад настны эрх, хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулж өглөө. Халамжийн шинжтэй байсан хуулийг өөрчилж ахмадуудаа хөдөлмөр эрхлэх, нийгэмд идэвхтэй байр сууриа хадгалж үлдэх боломж бололцоог бий болгов.

    12. ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
    Өнгөрсөн жилийн 7 сараас хойш санхүүжилт нь зогсоод байсан хүүхдийн мөнгийг эхний ээлжид зорилтот өрхийн 660.0 мянган хүүхдэд сар бүр олгож эхлэв. Эдийн засгийн өсөлтийг харгалзан үзэж энэ оноос эхлээд бүх хүүхдүүдэд олгож байна.

    13. “ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТЛУУЛЛАА /ЦАЛИНТАЙ ЭЭЖ ХӨТӨЛБӨР/
    3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын асуудлыг тусгасан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ 6 дугаар 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлууллаа.

    14. ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
    Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Судалгааны үр дүнд бүрдсэн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг боловсрол, эрүүл мэнд, түлш, эрчим хүч, хөдөлмөр эрхлэлт, хууль, барилга, орон сууц зэрэг бусад олон салбарт ашиглаж, зорилтот өрхүүдэд чиглэсэн ядуурлаас гаргах нийгмийн цогц үйлчилгээг хэрэгжүүлж ажиллана.

    15. ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЛАА
    Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн багш, эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг 2 үе шаттайгаар бууруулах талаар Хаан, Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулан энэ оны 5 дугаар сарын 22-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд Нэгдүгээрт, зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэх, хоёрдугаарт, одоогийн зээлийн хүү болох жилийн 21-23 хувийг 18 хувь болгон бууруулна.

    16. ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЛАА
    Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөжүүлж иргэдийн хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх, ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлж нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг ЗГ-аар хэлэлцэж дэмжсэн бөгөөд УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.

    17. МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАВ
    Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байна.
    Хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтууд:
    · Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх;
    · Шаталсан сургалтыг дэмжих, МБСБ-д гадаадад дадлагажигчаар ажиллах ажилтанг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх;
    · Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх;
    · Мэргэшлийн зэргээ хэрхэн тогтоолгох, мэргэжилтэй ажилтны үнэлэмжийг өсгөх зохицуулалтыг бий болгох;
    · Ажиллах хүчний хөгжлийн бодлогын хүрээнд ажил олгогчид, үйлдвэрлэгчид, нийт түншлэгч талуудын хувь, оролцоонд түшиглэсэн санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгасан.

    18. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АРГА ХЭМЖЭЭ
    Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгохыг дэмжих зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 хөтөлбөр, 2 арга хэмжээ, мөн зарим нийтлэг үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэн ажиллана. 2017 оны хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эдгээр хөтөлбөр, арга хэмжээ, үйлчилгээг хэрэгжүүлэхэд зориулан нийт 61.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

    19. ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ
    Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн чуулганаар батлууллаа. Энэ хуулиар төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрхзүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд залуучуудын оролцоо, эрх үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулна. Төрөөс залуучуудын хөгжлийг Хувь хүний хөгжил; Боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан; Эрүүл мэнд; Хөдөлмөр эрхлэлт; Аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн 5 чиглэлээр дэмжинэ.

    20. ХӨДӨЛМӨРИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАВ
    Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад байна. Хуулийн шинэчилсэн найруулгад зарчмын шинжтэй дараахь өөрчлөлтийг тусгалаа.
    · Зуучлах үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зохицуулалт нарийвчлан тусгах;
    · Зуучлуулагчийг хохироох, шууд ба шууд бус байдлаар үйлчилгээний өндөр төлбөр авахыг хориглох;
    · Гадаад улсад эзэмшсэн мэдлэг, туршлагыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах;
    · Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, эх орондоо ирэх, хөдөлмөр эрхлэхийг дэмжих.
    · Ажил олгогчид хөдөлмөрийн зах зээлийн шалгуур бий болгох;
    · Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах үйл ажиллагаанд аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;
    · Ажлын байрны төлбөрийг ялгамжтайгаар тогтоох.

    21. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭ
    · Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Засгийн газрын 2016 оны 136-р тогтоолоор байгуулав.
    · “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах” орон тооны бус зөвлөлүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дэргэд болон 21 аймаг, 9 дүүрэгт Засаг даргаар ахлуулан байгуулж, ажиллаж байна.
    · Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сар бүр олгож байгаа тэтгэмжийн хэмжээг тухайн бүсийн Амьжиргааны доод түвшинтэй тэнцүүлэн нэмэгдүүлэх УИХ-ын тогтоолыг батлуулав.
    · Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах“ 2017- 2020 төслийг Засгийн Газар, УИХ-аар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

    22. “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ БАТЛУУЛЛАА
    Засгийн газрын хуралдаанаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг батлууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт төсөвлөлтийг хөгжүүлэх, гэр бүлийн эрүүл, зөв зан үйл, ёс суртахууны чиг хандлагыг төлөвшүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх тасаг, кабинетыг бүхий л аймаг, дүүрэгт ажиллуулна.

    23. НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
    УИХ-ын энэ намрын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх гэж байна. Уг хуульд нэр томьёоны найруулгыг залруулж, бусад салбарын хуулиар зохицуулж байсан, хуульд огт тусгаагүй болон шинэчлэн батлагдсан зарим хуулийн харилцааг тус хуулиар зохицуулах, хамрах хүрээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын мэдээллийн сан, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах менежмент зэрэг олон асуудлыг тусгасан юм.

    24. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛЛАА
    Хувийн тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Ахмад настны нийгмийн баталгааг улсын нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээр хангахаас гадна даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа тул эдгээрийг зохицуулах заалт бүхий хуулийн төслийг бэлтгээд байна.

    25. ЯПОН УЛСАД ДАДЛАГАЖИГЧ АЖИЛТАН ГАРГАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам хооронд “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
  • ТББХ Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарыг дэмжлээ
    2017 оны 10 сарын 17
    Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанд Сайдад нэр дэвшигчдийг Ерөнхий сайд
  • Фото: Явган хүнд зориулсан шинэ гүүрэн гарц нээлтээ хийлээ
    2017 оны 10 сарын 17
    Явган хүнд зориулсан шинэ гүүрэн гарц нээлтээ хийлээ
  • Байнгын хороод болон чуулган нэгдсэн хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцэнэ
    2017 оны 10 сарын 17
    Өнөөдөр байнгын хороод болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Байнгын хорооны хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.
  • Ц.Оюунгэрэл: Хүний амь тасалдаг Ерөнхийлөгчтэй баймааргүй байна
    2017 оны 10 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа тухайгаа өчигдөр олон нийтэд дуулгав.
  • АТГ-аас МХЕГ-т анхааруулга өглөө
    2017 оны 10 сарын 17
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ мэргэжлийн хяналтын салбарын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.
4392 4393 4394 4395 4396 4397 4398
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    3 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    3 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    4 цаг 21 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    5 цаг 7 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    6 цаг 27 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    7 цаг 40 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    8 цаг 13 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    8 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    8 цаг 22 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    8 цаг 32 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    8 цаг 40 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    8 цаг 54 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    8 цаг 56 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    8 цаг 59 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    9 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 18 мин
  • Байнгын хороод хуралдана
    10 цаг 24 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    10 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    10 цаг 47 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    10 цаг 52 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК