зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4416 4417 4418 4419 4420 4421 4422
  • Хууль зүйн байнгын хороо хуралдана
    2017 оны 4 сарын 18
    Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд 14.00 цагаас болно
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 4 сарын 18
    09:00 цагт: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) ба Байгаль орчин, Аялал жуулчлалын Яам (БОАЖЯ)-аас
  • Р.Анхзаяа: Газрын тосны салбарт ажиллагчид тогтвортой урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байдаг
    2017 оны 4 сарын 18
    Тамсагийн хөндийд монголчуудын хийж чадах ажлыг хятадуудад өгч, тэднийг зах зээлээс шахдаг байсан бол одоо монголчууд хоорондоо ажлын байраа булаацалдах болсон талаар эх сурвалжуудын мэдээллийн дагуу
  • Хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
    2017 оны 4 сарын 18
    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
  • Хоёр хар мэнгэтэй Хөхөгчин гахай өдөр
    2017 оны 4 сарын 18
    2017.4.18, Мягмар гараг / Билгийн тооллын: 22
    Хаврын дунд харагчин туулай сар
  • Гүүрэн гарцуудын цахилгаан шатыг энэ сард ашиглалтад оруулна
    2017 оны 4 сарын 17
    Иргэдийн зам, тээврийн осолд өртөхөөс сэргийлэхийн тулд нийслэлийн гурван байршилд гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулсан байдаг.
  • 17 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ
    2017 оны 4 сарын 17
    Авлигатай тэмцэх газар 2017 оны дөрөвдүгээр сарын 10-14-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 202 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.
  • БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяраар хилийн боомт амарна
    2017 оны 4 сарын 17
    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн
  • ЕБС-ийн төгсөлтийн баярыг ресторанд тэмдэглэж, зугаалахыг хориглолоо
    2017 оны 4 сарын 17
    “Боловсролын тухай хууль”, Боловсрол соёл, Шинжлэх Ухааны сайдын 2008 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 232 дугаар тушаал, болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн төгсөлтийн баярыг тэмдэглэх талаар зөвлөмжийг боловсруулжээ.
  • Шуурхай: Завхан аймгийн Идэр суманд дахин нэг иргэн шатсан хэрэг гарлаа
    2017 оны 4 сарын 17
    Ажлаас халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг Завхан аймгийн Идэр суманд гарсан билээ.
  • ЦУОШГ: Зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна
    2017 оны 4 сарын 17
    Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээллээр зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
  • “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн” боллоо
    2017 оны 4 сарын 17
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит 2017 оны “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн” 2017 оны 04 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Тахир соёот дахь хээрийн сургалтын талбайд амжилттай явагдаж өндөрлөв.
  • “Эрдэнэт” үйлдвэрийн маргааныг хэн юу гэж дүгнэв
    2017 оны 4 сарын 17
    Улс төр, эдийн засгийн “халуухан” маргаан болоод буюу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр булааж авсан асуудлаар эдийн засагчдаас гадна улстөрчид ч байр сууриа илэрхийлж эхэлжээ. Үүнээс гадна хувийн хэвшил өөрсдөө хөрөнгөө босгоод худалдаж авсан өмчийг хууль бусаар булааж авсан төрийн бусармаг үйл ажиллагаа нийгэмд ямар хор хохирол дагуулахыг эдийн засагчид тооцоо судалгаатай ярьж эхлээд байна. Цаашлаад энэ маргаан улам даамжирч олон улсын арбитрын шүүхэд очлоо гэхэд Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн талаасаа ямар хохирол авч ирэхийг ч тэд шүүмжилж эхэлсэн байна. Үндсэн хуулиа зөрчиж, хувийн өмчийг хууль бусаар “дээрэмдсэн” төр чухам ямар зорилго агуулсан талаар хэн ямар байр суурь хэвлэлд илэрхийлснийг тоймлон хүргэе.

    С.Эрдэнэ: “Эрдэнэт” үйлдвэр МАН-ын өмчлөлд оччихлоо
    /УИХ-ын гишүүн, АН-ын дарга/



    -“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал яригдаж эхлэх цагаас л удаа дараа мэдэгдэл хийж байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Тус үйлдвэрийн 51 хувийг яагаад ярихгүй байна. Зөвхөн 49 хувь руу дайрсаар байгаад, булаагаад авчихаж байгаа юм. 51 хувьд шахаа хийж байгаа нь чамлалттай санагдаж байгаа хэрэг л дээ. Тиймээс 49 хувийг хүчээр булааж аваад, 100 хувь шахаагаа хийх гэж байгаа хэрэг. Эрх баригчдад энэ үйлдвэрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа огт хамаагүй. Угаасаа шахаа хийдэг гэдгийг бид нотлох баримтаар гаргаж тавьсан. Тухайлбал, Ц.Нямдоржийн хүү хэдэн зуун сая ам.долларын шахаа хийсэн гэдгийг гаргаж тавьсан. Ер нь шахааны асуудлаар нотлох баримт хангалттай бий. “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн хүмүүсийг бид эрэн сурвалжилна. Шахааны бизнесийн эздийг олон нийтэд зарлана. Ер нь бол “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн нэрийн дор намын өмчлөлдөө авчихлаа. Хүмүүс андуураад байгаа юм. Энэ үйлдвэр төрийн өмчлөлд очиж байгаа хэрэг огт биш. Харин МАН-ын өмчлөлд очиж байгаа юм. Тус үйлдвэрийн захирлаар очиж байгаа нөхөр л гэхэд ажил авсан эхний өдрөө л яаж тансагладаг вэ гэдгийг яруу тодоор харууллаа. Хэдэн зуун саяар машин авч, маш их мөнгөөр байраа засч байна. Тэр үйлдвэрийн үр ашигтай ажиллагаа, орлого, зарлага гэдэг зүйлд хяналт тавих ёстой. Гэтэл шууд хувийнхаа тансаглалд үйлдвэрийн хөрөнгөнөөс зарцуулаад эхэллээ. Энэ нь Эрдэнэтийг ард түмний өмч болгох гэж улайрсан хэрэг биш байгаа биз. Зүгээр л нэг хэсэг хүмүүсээс 49 хувийг нь булааж аваад 100 хувь намынхаа мэдэлд оруулах л зорилготой байсан гэсэн үг. Хэт олонхи болохоороо хүч түрээд тэр хүслээ ч гүйцэлдүүлж байх шиг байна. Гэхдээ 49 хувийн тал зүгээр дээрэмдүүлээд суухгүй л байх. Олон улсын арбитрын шүүхэд хандах нь ойлгомжтой. Хэрвээ энэ маргаан даамжраад явах юм бол 49 хувь Монголынх ч биш, МАН-ынх ч биш болох байх. Нөгөө ”Байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг шиг “Эрдэнэт” үйлдвэр гуравдагч этгээдийн “хоол” болгоод өгчих вий гэсэн болгоомжлол байгаа. Хэт улайраад байгаа “эх орончид” тус үйлдвэрийг төрд авлаа гээд төсөвт хэдэн төгрөгийн нэмэр орж байгаа юм. Ард түмэнд буюу иргэн Дорж, Батын гарт ямар ч ашиг, ямар ч өөрчлөлт алга. Харин ч эрх баригчдын тансаглал, шахааны бизнес хийхэд нь л боломж олгож байна.

    Д.Эрдэнэбат: Төр байж боломгүй алдаа гаргалаа
    /УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга/



    -Засгийн газрын гаргасан шийдвэрийг үнэхээр гайхсан. Яагаад 400 гаруй сая ам.долларын бусдын өмчийг Засгийн газар нь дөрвөн цент ч төлөлгүй булаагаад авч байгаа юм. Энэ чинь Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг биз дээ. Бусдын хөрөнгийг дайрч хураан авахад заавал нөхөн төлбөр олгосон байх Үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл Засгийн газар нь үүнийг зөрчөөд, олонхи гэдгээрээ хүч түрэн хууль бус үйл ажиллагаа явууллаа. Төр байж боломгүй том алдаа хийлээ. Сүүлийн үед хүмүүс 1937 оны хэлмэгдүүлэлт эргэж ирлээ гэж ярьдаг болсон. 1937 онд ямар үйл явдал болсон бэ гэхээр бусдын нөлөө, дагавраар залууст ногоон малгай өмсгөж, буу бариулан феодалын өмчийг хурааж авсан юм шүү дээ. Гэтэл яг энэ үйлдэл орчин үеийн хэлбэрээр хэрэгжиж эхлээд байгаа юм биш үү. 49 хувийн эрх ашгийг хамгаалах талаар эрс алхам хийхгүй байгааг гайхаж байна. Нэг хүний өмчийг зүгээр л хууль бусаар хурааж аваад, нийгэмчилж байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш. УИХ-ын тогтоолд ойлгомжтой тусгаж өгсөн шүү дээ. Өөрөөр хэлбэл, та бүхэн хэлцэл хий, мөнгө авсан асуудал байвал шүүхээр буруу, зөвийг нь тогтоогоод, зөрүү мөнгийг нь төлөөд аваарай гэсэн утга бүхий тогтоол гарсан. Гэтэл нэг ч цент төлөхгүй хурааж авч яаж болдог юм байна. Их ч бай, бага ч бай хүний өмч рүү хууль бусаар түрэмгийлэн халдаж дээрэм хийдэг болсон юм уу, манай төр. “Эрдэнэт”-ийн маргаан өрнөснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Үл ойлгогдох байдалд хүрчихлээ. 51 хувь бүр замхраад алга болсон. Гэтэл 51 хувийн хүндрэл дээр нэмээд 49 хувь ороод ирлээ. Энэ компани юу болж хувирах вэ. Эдийн засгийн үр ашиг, хор нөлөөтэй талаас нь огт ярихгүй юм. Дандаа улс төрийн ашиг хонжооны үүднээс яриад байгаа. Ер нь энэ асуудал эхнээсээ л буруу байсан. Нэгдүгээрт, бусдад худалдах зэргээр өөр талд шилжүүлэх бол нөхөн төлбөр олгогдох гэрээний нөхцөл байсан гэж харж байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын тогтоол буруу гарсан. Тогтоолд “Эрдэнэт”-ийг улсын үйлдвэрийн газар байлгахаар шийдсэн. Гэтэл одоо хувьцаат компани ч юм шиг, 49 хувийг иргэдэд тарааж өгнө гээд л. Түүнийг нь улстөрчид дэмжээд байгаа ч юм шиг худал мэдээлэл маш их явж байгаа. УИХ-ын тогтоолоор улсын үйлдвэрийн газар байлгана гэж шийдсэн юм бол төсвийн байгууллага болох нь байна шүү дээ. Бүр эсрэгээрээ байх ёстой. Тиймээс тогтоол буруу гарсан. Олон эрхзүйн актыг зөрчсөн. 49 хувийг эзэмшигч тал нь асуудлаа тавих байх биз. Гэхдээ бид нэг л шаардлага тавина. Бүх зүйлийг Үндсэн хууль болоод дагалдах хуулийн хүрээнд өмчийн эрхийг хамгаалах буюу эдийн засгийг нураахгүй байх ёстой гэдгийг хатуу сануулна.

    Ц.Ням-Осор: Эрхзүйн зөрчлийн акт байгаа юм билээ
    /Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга/



    -Төрд авах тогтоолыг төрийн эрхт дээд байгууллага болох УИХ гаргасан. УИХ-ын тогтоолыг биелүүлэхгүй байхад их хүнд болж байгаа юм. УИХ-ын шийдвэрийг буруу, зөв гэдгийг дэнслэх эрх надад байхгүй. УИХ-ын тогтоол гаргасны дараа Засгийн газар үүрэг чиглэл өгсөн байхад Засгийн газар, УИХ-ын шийдвэр чинь надад хамаагүй гээд сууж байдаг төрийн албан хаагч байхгүй шүү дээ. Би бол ямар нэг мөнгө идсэн, шийдсэн асуудал байхгүй болохоор санаа зовохгүй байна. Гэхдээ энэ процесст эрх зүйн зөрчлийн актууд байна уу гэвэл байгаа. Энэ нь надаас хамааралтай бус. Түүнээс гадна 49 хувийг авах, өгөх асуудал бүтэн зургаан сарын хугацаанд үргэлжилж байхад “Монголын зэс” компани шүүхэд хандах бүрэн боломж байсан. Засгийн газрын 2016 оны тогтоолыг хүчингүй болгоход, УИХ тогтоол гаргаж байх үед ч шүүхэд хандах боломж байсан. Хэн буруутай, хэн хариуцлага хүлээх асуудлыг хууль, шүүхийн байгууллага тогтоох байх. УИХ-аас шууд 100 хувь төрд авна гэсэн шийдвэр гарч байхад би их гайхсан. Төр болон 49 хувь талын эзэмшлийг хэвээр нь үлдээж байгаад хөндлөнгийн хяналт тавих боломжтой байсан. Банкууд дампуурахад Монголбанкнаас хөндлөнгийн хяналтын төлөөлөгч томилдог байсан. 49 хувийг төрд авах үйл ажиллагаа дуусах хүртэл төрийн төлөөллөөс бүрдсэн хяналтын багийг түр ажиллуулаад энэ асуудал шийдэгдсэний дараа төр 100 хувь авсан бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй байсан юм.

    Б.Лхагважав: Ардын нам хөгийн харагдаж байна
    /Эдийн засагч, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч/



    -ОХУ-ын “Ростех” компани өөрийн эзэмшиж байсан 49 хувиа “Монголын зэс” компанид албан ёсоор худалдсан. Гэтэл төр “Монголын зэс” компанийн худалдаж авсан 49 хувийг булаагаад авчихлаа. Энэ нь ОХУ хэзээ л бол хэзээ Монголын төрийг дарамтлах эрхтэй болж байна гэсэн үг. Яагаад гэвэл ОХУ-ын талаас манай зарсан хувийг яагаад танай төр худалдаж авч байгаа юм бэ, танай аль нэг компанид зарсан зүйлийг булаагаад авчихдаг юм бол бид өөрсдөө 49 хувиа буцааж авна гэж хэлэх эрх нь нээлттэй байгаа. “Ростех”, “Монголын зэс” хоёрын хийсэн гэрээнд “Гэрээ 18 сар хүртэл хүчинтэй, энэ хугацаанд гуравдагч хүчинд худалдах эсвэл шилжүүлэх юм бол 100 сая ам.долларыг өр төлнө” гээд маш тодорхой заачихсан. Тэгэхээр ОХУ-ын талд мөнгө хэрэгтэй гэж үзвэл гэрээний дагуу манай талд зарсан хувиа буцааж авна гээд улс төрийн тоглолт хийх боломжтой харагдаж байна. Энэ нь манайд маш сөрөг үр дагавартай. Үндсэн хуульд “Төр хувийн болон нийтийн аливаа өмчийг хүлээн зөвшөөрнө. Өмчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан. Гэтэл төрийн нийтийн өмчийг өнөөдрийг хүртэл хамгаалаагүй, хамгаалах эрх зүйн зохицуулалтыг гаргаагүй. Хамгаалаагүй учраас өнөөдөр үе үеийн эрх мэдэл авсан хүмүүс хязгааргүй эрхтэй мэт ааш, аяг гаргаж байсан. Яагаад гэвэл төр өөрөө гол өмчүүдийн эзэн байсаар ирсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувийн хэвшлээс булааж авснаараа Монголд хувийн компанитай гадаадынхан ажиллана гэсэн ойлголт байхгүй болж байна. Зөвхөн төрийн компанитай ажиллана гэсэн сурталчилгааг дэлхийд зарласантай адил үйл явдал болж байна. Төр зөв гээд бүх зүйлийг буруутгаж аваад, 400 сая ам.долларыг нь төлөөд, дараа нь арбитрын шүүхийн төлбөрийг бас төлөөд төр “Эрдэнэт” үйлдвэрийг өмчид авлаа гэж бодъё. Монгол одоохондоо гоё харагдаж болох ч ирээдүйд уучлаарай, Монгол маш хөгийн харагдана. Үнэндээ МАН хөгийн харагдаж байна. Үүний үр дүнд нэг банкаа устгана. Хамгийн аюултай нь нэг банк устахад Монголын банкны систем устана. Нэг банк устах гэж байна гээд манай зарим банкныхан баярлаж байх шиг байна. Уучлаарай, баярлах хэрэггүй та бүхэнд хамт л унана гэдгийг ойлгох хэрэгтэй. Эх сурвалж: news.mn

    Ш.Сайхансамбуу: Улстөрчид дээрэм хийчихлээ
    /УИХ-ын гишүүн асан/



    -“Эрдэнэт”-ийн асуудалд УИХ шийдвэр гаргаж болно. Гэхдээ эхлээд шүүх ёстой л доо. Шүүхийн шийдвэрээр төр Эрдэнэтийн 49 хувийг авсан бол зөв алхам болох байсан. Гэтэл тэгээгүй. “Монголын зэс корпораци”-ийн тухайд Оросын мэдэлд байсан 49 хувийг олж авахын тулд гадныхантай томоохон хэлэлцээр хийж, үнэ тогтоогоод Монголдоо аваад ирсэн байгаа юм. Энэ хүртэл асар их зардал гаргаж, нэлээд ажил болсон байж таарна. Төрийн мөнгөөр Эрдэнэтийг авсан гэж яриад байгаа юм. Үнэн хэрэг дээрээ төрийн мөнгө гэж байдаггүй. Гэтэл манай гишүүд хэсэг бүлэг хүмүүс Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр хуйвалдаад авчихлаа гэсээр байгаад дээрэм хийчихлээ. Энэ бол ардчилсан тогтолцоотой улсад байж болшгүй алдаа, завхрал. Төрд ажиллаж байгаа хулгайч, дээрэмчид алхам тутамдаа хууль зөрчиж байгаатай холбоотой. Хуулийг хэн биелүүлж, хуулиас хэн эмээж амьдарч байна вэ гэхээр эгэл ардууд л байна. Тэд л хуулиас эмээж, хууль зөрчсөн бол хатуу шийтгүүлж, хариуцлага хүлээж байна. Харин эрх баригчдад хууль үйлчлэхээ болиод удаж байна даа.
    Эх сурвалж:zuv.mn
    Бэлтгэсэн: Б.Тулга
  • Б.Бат-Эрдэнэ сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайдад хүргүүллээ
    2017 оны 4 сарын 17
    Б.Бат-Эрдэнэ сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайдад хүргүүллээ
  • Найман хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ
    2017 оны 4 сарын 17
    2017 оны 4 дугаар сарын 17-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат
  • Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгсчээ
    2017 оны 4 сарын 17
    Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгсчээ
  • Их засаг их сургуулийн оюутан төгсөлтийнхөө баяраар амиа алджээ
    2017 оны 4 сарын 17
    Их засаг их сургуулийн төгсөх курсийн оюутан төгсөлтийнхөө баяраар нас баржээ.
  • “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулжээ
    2017 оны 4 сарын 17
    Санхүүгийн зохицуулах хороо “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулжээ.
  • Толгойтын 3.6 км замын ажлыг энэ зун дуусгана
    2017 оны 4 сарын 17
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 14 хоног тутамд зохион байгуулдаг “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийнхэн оролцож мэдээлэл хийлээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлтэй, түргэн шуурхай хүргэж байх үүднээс нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа нар дүүрэгтээ хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

    Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд өнгөрсөн найман сарын хугацаанд гурван тэргүүлэх чиглэлийг тавьж ажилласан байна. Үүнд Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, дүүргийн гэрэлтүүлэг болоод гудамж талбайн тохижилт, камержуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл, аюулгүй, хоггүй орчинд амьдруулах үүднээс гурван сарын аян зохион байгуулж ажилласан байна.

    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Толгойтын эцсээс Орбитын уулзвар хүртэл 3.6 км замыг энэ зундаа багтаан дуусгахаар ажиллаж байна. Мөн Үйлдвэрчний гудамжийг “Москва хороолол”-той холбох зам энэ жилээс эхлэн хийгдэж эхэлнэ. Ойрын хоёр жилдээ багтааж туслах замуудын ажил хийгдсэнээр Улаанбаатар хотын баруун чиглэл рүү чиглэсэн замын ачаалал буурах болно. Мөн сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах арга хэмжээг авч байна ” хэмээлээ.

    Тус дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгөөр 120 хүүхдийн ортой 41 дүгээр яслийн өргөтгөлийн ажил, концессын гэрээгээр 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг хийж гүйцэтгэсэн. Мөн 20, 22-р хорооны цэцэрлэгийн барилгын ажил 60 хувьтай байгаа аж. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 3-р хорооны хуучин өрхийн эмнэлэг, 31-р хорооны ахуйн үйлчилгээний байруудыг засварлан цэцэрлэгийн зориулалттай болгосон байна. Мөн дүүргийн хэмжээнд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 13 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчны газарт хүргүүлсэн гэдгээ дүүргийн удирдлагууд хэлж байлаа.

    “Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. 15,000-аас дээш хүн амтай хоёр хороо байна. Хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 10,000-аас дээш хүн амтай 9 хороог хуваах судалгааг гаргаж ИТХ-д хүргүүлээд байгаа. “Иргэдээ сонсъё” аян зохион байгуулж 32 хорооны 2500 орчим иргэний давхардсан тоогоор 490 орчим асуулт, саналыг бичгээр авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дэс дараатай шинэчлэх ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлтийг гаргуулан иргэдээс санал авч хот төлөвлөлтийн газарт хүргүүлээд байгаа” хэмээн Засаг дарга Ж.Сандагсүрэн ярьж байв.

    Сонгинохайрхан дүүрэг цаашид хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын аижл хийхээр төлөвлөсөн аж. Тухайлбал, Австри Улсын хөнгөлөлттэй зээлээр дүүргийнхээ нутаг дэвсгэрт 100 камер, 10.587 гэрэлтүүлэг хийхээр төлөвлөжээ. Гэрэл цахилгаанд холбогдоогүй 1300 айлыг нийслэлийн төсвийн санхүүжилтээр 100 хувь эрчим хүчинд холбох аж. Мөн 640 хүүхдийн суудалтай 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн 6, 25, 26, 32-р хороодод БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлж ерөнхий боловсролын бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэх боломжтой болгон анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэхээр зорьж буй аж. Мөн 9, 62, 65, 76, 106, 107, 122-р сургуулийн өргөтгөлийн барилга, Ирээдүй цогцолборын бага сургуулийн давхарын өргөтгөлийн барилгын ажлуудыг конценсийн гэрээгээр эхлүүлэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шуурхай: Суулт зарласан иргэдийн нэг нь эмнэлэгт хүргэгджээ
    2017 оны 4 сарын 17
    “Ард түмний онц түр зөвлөл” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга”
4416 4417 4418 4419 4420 4421 4422
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    18 мин
  • Ж.Галбадрах: Бохир улстөрчид хүнийг цөхөрч, шантартал, гүтгэж дайрдаг юм байна
    39 мин
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
    44 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    48 мин
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн ус цаг уурын аюулт үзэгдлийн 41.3 хувийг ААДАР БОРОО, ҮЕР эзэлж байна
    1 цаг 9 мин
  • Хөлбөмбөгийн хамгийн инээдтэй нэршлүүд
    1 цаг 13 мин
  • Байнгын хороод хуралдана
    1 цаг 28 мин
  • Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
    1 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: Баяр наадам зохион байгуулах хорооноос мэдээлэл хийнэ
    1 цаг 33 мин
  • Долоодугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 35 мин
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна
    1 цаг 39 мин
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    17 цаг 16 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    17 цаг 17 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    18 цаг 1 мин
  • Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    18 цаг 52 мин
  • Нийтийн тээврийн автобус Багахангай дүүргээс нийслэл рүү 07:00 цагт хөдөлдөг болно
    19 цаг 28 мин
  • Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
    19 цаг 38 мин
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
    20 цаг 52 мин
  • Сүүлийн тав хоногт бүртгэгдсэн 22 удаагийн ой, хээрийн түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
    21 цаг 4 мин
  • “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
    21 цаг 12 мин
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК