Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4432 4433 4434 4435 4436 4437 4438
  • ОХУ-д гарсан аймшигт хэргийн талаар дэлхий даяар шуугиж байна
    2017 оны 9 сарын 26
    ОХУ-д гарсан аймшигт хэргийн талаар дэлхийн хэвлэл мэдээллийнхэн шуугисаар байна. Есдүгээр сарын 11-ний өдөр
  • Гэрлийн шон дээр хууль бус зар наасан иргэдэд хариуцлага тооцов
    2017 оны 9 сарын 26
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран автозам, замын байгууламжийн дагуух гэрлийн шон, түүний хамгаалалтын бүрээс дээр массаж болон бусад үйлчилгээний талаарх сурталчилгааны зарыг шөнийн цагаар байнга нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

    Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, Хот тохижилтын газрын орлогч дарга С.Батбаатар, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад З.Золбаяр нар мэдээлэл өглөө.

    Иргэд, аж ахуйян нэгжүүд нийтийн эзэмжлийн гудамж талбайн зөвшөөрөлгүйгээр суртчилгаа байршуулж, наах болсон. Энэ нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөж байна. Түүгээр барахгүй гэмт хэргийн чанартай зарлалын хуудас тавигдах болсон байгаа. УБЗАА-аас өдөр бүр зарлалын хуудсыг хуулж авч байна. Мөн нийслэлийн Цагдаагийн газарт зарлалын хуудас нааж буй хүмүүсийн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах компанит ажлыг өрнүүлээд байна хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэллээ.

    Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад З.Золбаяр “Нийслэлийн цагдаагийн газраас энэ сарын 6-ны өдрөөс эхлэн гудамж талбайд байрлуулсан зар дээрх нийт 59 утасны дугаарын эзэмшигчийг олж тогтоон 16 иргэнийг судалгаанд авч дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар холбогдох хуулийн талаар зөвлөгөө өгч баталгаа гаргуулан биеэ үнэлж болзошгүй 5 иргэнийг материалжуулан эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлэн, 8 иргэнийг Монгол улсын Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18 дах хэсэгт зааснаар тус бүр 50,000 нийт 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгосон” хэмээв.

    Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг Хот тохижилтын газар болон цэвэрлэгээ үйлчилгээний бусад байгууллагууд өглөө бүр тогтмол 200-300 зарыг хуулж байгаа юм. Дээрх арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд “Массаж зар”, “Саун массаж” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулсаар байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Д.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн Д.Элдэв-Очирыг “Гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ” гэж заналхийлсэн үү
    2017 оны 9 сарын 26
    МАН-ын Бага хурал өчигдөр шөнөжин хуралдаж үүрээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан билээ.
  • “eDES” цахим системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүллээ
    2017 оны 9 сарын 26
    Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилт тавин ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуулахыг шаардах зэргээр хүндрэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдэд учирдаг энэ хүндрэл, чирэгдлийг арилгах захирамж гаргасан билээ. Тодруулбал, Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудад тус тус үүрэг болгосон юм.

    Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “eDES” цахим системийг Нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. Уг систем цахим үнэмлэх уншигчаар дамжуулан иргэний бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн мэдээлэл болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг эх, нотлох баримттай нь тулган шалгах боломжтой болсон бөгөөд иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
  • Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд ослын улмаас хоёр хүн амиа алджээ
    2017 оны 9 сарын 26
    Орон нутгийн замд өчигдөр зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ.
  • П.Алтанцэцэгийн Сүүтэй дөрөөг уншигчид мялаав
    2017 оны 9 сарын 26
    МҮОНТ-ийн Нийгэм соёлын албаны сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг “Сүүтэй дөрөө” номынхоо нээлтийг өнөөдөр хийлээ.
    Түүний номын нээлтэнд тус албаны редактор Ж.Эрдэнэцогт, ивээн тэтгэгчээр оролцсон Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, аймгийн аварга малчин О.Төрмөрбаатар гэргий Н.Нямсүрэнгийн хамт оролцсон юм.
    Харин зочдоор ах дүүс нь ажлын хамт олон саатжээ.
    П.Алтанцэцэг өмнө нь “Борог өвсний шивнээ”, “Бүүвэй цагаан саран”, “Сэтгэл зүрхний бичлэг” зэрэг номыг бичээд байсан бол энэ удаагийнхаа МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулж бүтээсэн байна.
    Номны редактороор МҮОНР-ийн захирал, зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан, хэвлэлийн дизайнаар Д.Өлзийхутагт ажиллажээ.

  • БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагналаа
    2017 оны 9 сарын 26
    ​Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өгөв.
  • Гэрэлт цамхагийн гэгээн аялгуу
    2017 оны 9 сарын 26
    Зурагтай радио буюу МҮОНРТ тэртээ 1967 онд сүндэрлэсэн түүхтэй. Тэгвэл телевизийн дүрсний ард ажилладаг хамгийн чухал баг болох “Дуу хөгжим чимэгллийн алба” билээ. Хагас зуун жилийн түүхийг дүрсэнд, радио эффирт буулгана гэдэг ховорхон аз завшаан хийгээд өндөр хариуцлага. МҮОНРТ-ийн Алтан үеийн уран бүтээлчид болон та бидний чихэнд хоногшисон бүтээлүүд хэрхэн бүтсэн түүхийг та бүхэн МҮОНРТ-ийн “Гэрэлт цамхагийн гэгээн аялгуу “нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.
    http://www.mnb.mn/i/123311
  • Иргэдийн шүүхэд итгэх итгэл өсчээ
    2017 оны 9 сарын 26
    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа.
  • Б.Батбаяр Энэтхэгт сургалт удирдаж байна
    2017 оны 9 сарын 26
    Энэтхэг улсын бөхийн холбооны урилгаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын
  • ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНУУ-д айлчилж байна
    2017 оны 9 сарын 26
    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал энэ сарын 25-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар Улсын Гамшгийн
  • Самар түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болжээ
    2017 оны 9 сарын 26
    Самар түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс баруун зүгт 12 км-т буюу Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар тус сумын харьяат, 42 настай, иргэн Х “Самар түүнэ” гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна.



    Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 115 иргэн, нийт 120 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
  • Ш.Абэ ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байгаагаа зарлав
    2017 оны 9 сарын 26
    Парламентын доод танхимыг тарааж, хугацаанаас нь нэг жилийн өмнө ээлжит бус сонгууль хийхээр төлөвлөж байгаагаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэнийг тус улсын “Киодо” агентлаг уламжиллаа.
  • Туул, Улиастайн гол орчмын 45 тонн хогийг цэвэрлэлээ
    2017 оны 9 сарын 26
    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс Нийслэлийн өдрийг угтан Туул, Улиастайн гол орчмын хог хаягдлын цэвэрлэгээний аяныг сар гаруй хугацаанд амжилттай зохион байгууллаа.
  • Эрчим хүчний мастер төлөвлөгөөний тайланг танилцууллаа
    2017 оны 9 сарын 26
    “Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны урьдчилсан тайланг танилцуулах семинарыг энэ сарын 22-нд зохион байгууллаа.
  • Дүүхээ төвийн урд талбайн задгай худалдааг зогсоолоо
    2017 оны 9 сарын 26
    ​Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажилласаар байна.
  • ”Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” олон улсын форум болно
    2017 оны 9 сарын 26
    Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага ямар байх ёстой вэ. Энэ асуултыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз
  • MNB 1 дүгээр суваг HD форматтай боллоо
    2017 оны 9 сарын 26
    Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 50 жилийн ой хаяанд иржээ. Тэд өөрсдийн хагас
  • Өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж байна
    2017 оны 9 сарын 26
    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан ажлын хэсэг томилогдож бүтцийн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлиийг шалгаж байна. Шалгалт 2017 оны 09 сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ. Ажлын хэсэг хуваарийн дагуу Аврах анги-105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг дараах чиглэлээр шалгана.

    Үүнд:

    Монгол Улсын дэд бүтцийн сайдын 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Жишиг норм батлах тухай” 19 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар тушаалаар батлагдсан “Авто машины замын хуудас ашиглах журам”, мөн даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/157 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах журам”-ын хэрэгжилт.

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Дотоод албаны дүрэм, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, Амьсгалын бие даасан төхөөрмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм, Гал түймэр унтраах дүрмүүдийн хэрэгжилт.

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан ажил үйлчилгээ, төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, зарцуулсан хөрөнгө (албан байгууллагын дэмжлэг тусламжаар, төсвөөс)-ийг дэлгэрэнгүй гаргасан байдал.

    Барилга байгууламжийн ашиглалт, өрөө тасалгаа, цонх хаалганы эвдрэл гэмтэлийг засч дулааны алдагдалыг багасган, сантехникийн засвар үйлчилгээ, дулааны гэрээ, нүүрсний гэрээ, татан авалт, нөөц бүрдүүлэлт, уурын зуухны бэлэн байдал.

    Автомашин техникийн ашиглалтын хүрээнд:

    – Техникийн бэлэн байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын дэвтэр хөтлөлт.

    – Гэмтэл, саатлын бүртгэл, засвар үйлчилгээ хийсэн байдал.

    – Хүч хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх талаар зохион байгуулсан арга хэмжээ
    .
    – Гал түймэр унтраах, Аврах ажлын үндсэн туслах, тусгай зориулалттай автомашин техникийн өнгө үзэмжийг сайжруулахаар хийгдсэн ажил.

    – Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд техник хэрэгсэлд зориулан хийгдсэн ажил.

    Багаж зэвсэглэмжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд;

    – Гал түймэр унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, засвар үйлчилгээ хийсэн байдал.

    – Хангалтаар авсан, шаардлагатай байгаа, актлагдсан болон актлах багаж хэрэгслийн бүртгэл, судалгаа бэлэн байдлын түвшин.

    – Багаж хэрэгслийн паспорт хөтлөлт.

    – Хүч хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээ.

    – Өөрсдийн санаачлагаар хийсэн ажил.

    Бэлтгэл бэлэн байдлын хангуулах ажлын хүрээнд;

    – Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/71 дүгээр тушаал “Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын дагуу бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгана. /Аранзтай/

    – Хэлтэс, ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гэрийн хаяг, гар утасны дугаарт сар, улирал бүр тодотгол хийсэн байдал.

    – Тусгай зориулалтын автомашин техник, багаж зэвсэглэмж, авто тавиулангийн дулаалга.

    – Бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэл. /под каск, бээлий, солих дулаан хувцас/

    – Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангуулж зааварчилгааа өгч ажилласан байдал.

    – Амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээ.

    – Бие бүрэлдэхүүний сургалтыг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан байдал.

    – Гал түймэр унтраах, аврах ангиуд, МШУТ-ийн ахлах зохицуулагч нарын харилцан ажиллагаа

    Албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж хийсэн, тохижилт бүтээлч ажил зэргийг шалгана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Нийтийн тээврийн салбарынхны дунд болзолт уралдаан зохион байгуулж байна
    2017 оны 9 сарын 26
    Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/703 дугаартай захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг зарлаж байна.

    Тус уралдаан 2017 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч үндсэн чиглэлийн 21 аж ахуйн нэгж байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж байгууллага хамрагдана.

    Үйлчилгээний соёл, чанар, хөдөлгөөний аюулгүй байдал, дэг журам болон иргэдээс ирүүлсэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг үндэслэн, үзүүлэлт тус бүр дээр 0-10 хүртэлх оноо өгөх ба онооны нийлбэр 100 байна. Харгалзах үзүүлэлтийг үйлчилгээний гаралтын тоонд харьцуулсан дүнгээр тооцож онооны нийлбэрээс заалт тус бүрээр 0-10 оноо нэмж, хасаж дүгнэнэ.

    Амжилттай оролцсон аж ахуйн нэгж, байгууллагуудыг I, II, III, тусгай байр эзлүүлэх ба мөнгөн шагналаар шагнах юм. Харин хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн хяналт тавих юм.

    Нийтийн тээврээр зорчигчид та бүхэн http://transport.ub.gov.mn/index.php/2016-03-14-07-11-59/2017-09-26-00-55-16 цахим хаягаар нийтийн тээврийн үйлчилгээний судалгаанд идэвхитэй оролцоно уу. Таны өгсөн саналыг бид цаашдын ажилдаа тусган ажиллах болно. гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
4432 4433 4434 4435 4436 4437 4438
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    8 цаг 40 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    8 цаг 44 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    13 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    13 цаг 28 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    14 цаг 27 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    15 цаг 13 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    16 цаг 33 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 46 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    18 цаг 19 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    18 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    18 цаг 29 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    18 цаг 39 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    18 цаг 47 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    19 цаг 1 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    19 цаг 3 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    19 цаг 5 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    19 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 24 мин
  • Байнгын хороод хуралдана
    20 цаг 30 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    20 цаг 39 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК