Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4510 4511 4512 4513 4514 4515 4516
  • Х.Баттулга: Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20-иод жил үндсэндээ унтаа байна
    2017 оны 8 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын бизнесийн зөвлөлөөс “Blue sky” зочид буудалд зохион байгуулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн уулзалтад өнөөдөр оролцлоо.

    Уулзалтын эхэнд зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бол татвар төлж, хүмүүс цалинжуулж, аж ахуй эрхэлж ирсэн туршлагатай хүн гэдгийг онцлон уулзалтад оролцогчдод түүнийг товч танилцуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг уулзалт дээр хэлсэн үгэндээ “Эрхэм бизнес эрхлэгчид, ажил хэрэгч анд нөхөд, хатагтай, ноёд та бүхэнд энэ оройн мэнд хүргэе.

    Монголын бизнесийн зөвлөл сар бүр ийм уулзалт зохион байгуулдаг. Энэ уулзалтыг зохион байгуулж байгаа Монголын бизнесийн зөвлөлийнхөнд талархал илэрхийлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөөд 34 хонож байна. Үүнээс хойш анх удаа олон нийтийн байгууллагынхантай уулзаж байна.

    Бизнесийн зөвлөлийн уулзалт нь Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын гадаад, дотоод орчин, хууль зүйн орчинг зохистой болгох талаар хуралдаж байгаа гэж ойлгож байна. Хөрөнгө оруулалтын талаар, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар та бүхнээс бас санал гарна гэж найдаж байна.

    Сая болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, тогтвортой бодлого гаргах, бизнесийн хумигдсан орчинг дэлгэрүүлэх, томруулах хүсэлт ард түмэнд байгааг илэрхийлсэн гэж бодож байна.

    Нэгдүгээрт, гадаад бодлогын тал дээр олон санал ирдэг. Монгол Улс нэгдмэл гадаад бодлоготой байх ёстой гэсэн зарчим дээр би хатуу байна. Ерөнхийлөгчийн бодож байгаа гадаад бодлого, Гадаад харилцааны яамны бодож байгаа гадаад бодлого гэсэн зүйл байхгүй.

    Сонгуулийн үеийн, нам хоорондын асуудал, олон ургалч үзэл зэрэг бол манай дотоод асуудал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Засгийн газартайгаа гадаад бодлого дээр нэгдмэл бодлоготой байна. Гадаад орнуудын Элчин сайд нар, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл уулзалтад ирсэн учраас би гадаад бодлогын асуудлыг нэгдүгээрт ярьж байгаа юм.

    Хоёрт, бизнесийн орчинг өргөжүүлж, хумигдсан бус, дэлгэрүүлж томруулсан дотоод эдийн засгийг тэлэх бодлогыг Засгийн газартайгаа ярилцаж, хамтарч хэрэгжүүлнэ. Миний бие бизнес эрхлэгчийн хувьд 1990 онд нийгэм солигдсоны дараа ганзагын худалдаанаас үйлдвэрийн захирал хүртэлх дунд давхаргын замыг туулсан. Ийм учраас бизнес эрхлэгчид надтай нэг сэтгэлтэй, хамтарч ажиллана гэсэн бодолтой байгаарай гэж хэлье.

    Бизнесийг судалгааны үндсэн дээр хийдэг гэдгийг бизнес эрхлэгчид та бүхэн сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд би гурван удаа УИХ-д сонгогдож хууль тогтоогчоор ажилласан. Энэ хооронд хоёр удаа Засгийн газарт орж ажилласан. Энэ туршлага, судалгаан дээрээ үндэслэж хэдэн санал хэлье.

    Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар 2008-2012 онд дөрвөн жил ажилласан. Ингэхдээ Монголын 21 аймгийг Улаанбаатартай авто замаар холбох зураг төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийлгэсэн. Энэ бол нэлээд том ажил. Мөн Замын-Үүдээс Алтанбулагийг холбосон 1100 км хурдны авто замын зураг төсөл, судалгааг хийлгэж батлуулсан. Энэ бол БНХАУ, ОХУ-ын хоорондын худалдааны эргэлтэд хамгийн дөт зам. Уралын нуруунаас нааших ОХУ-ын иргэд, Замын-Үүдэд төвлөрсөн худалдааны эргэлтийн хооронд маш богино хугацаанд худалдаагаар хангах транзит төсөл юм.

    Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад судалгааны үндсэн дээр зураг төсөл хийгдсэн ийм бэлэн материал байгаа гэдгийг би үүгээр хэлж байгаа юм.

    Өөр нэг том төсөл бол төмөр замын төсөл юм. Монгол Улс далайд гарцгүй, хоёрхон хөрштэй. Ийм нөхцөлд төмөр зам бол Монгол Улсын бизнесийн орчинг томруулж сайжруулахад хамгийн том гарц учраас УИХ-аар 2010 онд төмөр замын төслийг оруулж батлуулсан. Энэ нь эхний ээлжинд 460 км төмөр зам, түүн дээр 1800 км, нийтдээ Монгол оронд ОХУ, БНХАУ-ыг холбосон гурван хөндлөн транзит, нийт 5000 орчим км төмөр замын зураг юм.

    Үүний 1800 орчим км төмөр замын ажлын зургийг судалгаатай нь хамт “Маккензи” гэдэг компаниар хийлгэсэн. Агаарын замын хувьд бодлогыг нь гаргасан учраас би энд бизнесийн тал дээр ярих зүйл байхгүй.

    Мөн 21 аймгийн төвийг шинээр төлөвлөж, зураг төсөл гаргах ажил руу орсон. Эхлээд Баянхонгор аймгийг жишиг болгохоор тус аймгийн төвийг шинээр байгуулах зураг төсөл рүү орсон. Зуун мянган айлын орон сууц хөтөлбөр мөн эхлээд явж байна. Мөн дагуул “Майдар хот” гэж 400 мянган хүн амьдрах шинэ хотыг Улаанбаатар хотын ойролцоо байгуулахаар Германы өндөр түвшний архитекторчдоор зургийг нь зуруулж бэлэн болгосон. Хөрөнгө оруулахад бэлэн байна.

    Дараагийн салбар бол ХАА. ХАА бол манай орхигдсон бөгөөд хамгийн том салбар. Өнөөдөр 60 сая малтай гэдэг боловч мах, арьс, ноос, ноолуураа зарж чадахгүй байгаа. Би үүнийг мартагдсан салбар гэж байгаа юм.

    Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газартай хамтарч ХАА-н салбарыг бодлогын хувьд уул уурхайтай зэрэгцэхүйцээр гаргаж ирнэ гэсэн үзэл бодолтой байна. Жил бүр бид 10 сая орчим ширхэг арьс ширийг хагас боловсруулж буюу бараг түүхийгээр нь, нэмүү өртөг шингээлгүй экспортолдог.

    Дэлхийн ноолуурын 30 хувийг Монгол Улс түүхий эдээр нь гаргадаг гэдэг боловч өнөөдөр энэ салбар бодлогын хэмжээнд дэмжигдээгүй. Дандаа арилжааны зээлээр ноолуурын үйлдвэрүүд ажилладаг учраас босч хөл дээрээ зогсоход хэцүү. Ихэнх ноолуурыг түүхийгээр БНХАУ руу экспортолдог.

    Арьс шир боловсруулах үйлдвэрийн судалгааг Испанийн дизайнер, архитекторчдоор хийлгэсэн. Нийтдээ 300-400 сая орчим ам.доллараар жилд 10 сая орчим ширхэг арьсыг хагас боловсруулж, түүнээс бэлдэц бэлдэж Европ руу экспортолно гэсэн бэлэн төсөл бий.

    Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг тодорхой бодлогын хэмжээнд урт удаан наслуулах зорилготойгоор Засгийн газартай хамтарч ажиллана гэсэн хатуу бодолтой байна. Учир нь, өнөөдөр манай бизнесийн орчин маш хумигдмал, улс төр, бизнесийн бүлэглэлүүд үүсчихсэн байгаа.

    Үүгээр яриагаа өндөрлөж, асуулт, хариултад оръё” гэлээ.

    Уулзалтын үеэр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй чөлөөтэй ярилцаж, олон асуултад хариулт авсныг товчлон хүргэе.

    Оролцогчдын зүгээс Монгол Улсын татварын орчин ойлгомжгүй, олон улсын татварын стандарттай зөрчилддөг. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн байр суурь ямар байгааг сонирхлоо. Энэ тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ажилгүйдэл, ядуурал гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ асуудлыг шийдэхэд хөрөнгө оруулалт чухал. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжих шаардлага гардаг. Хамгийн гол нь, татварын бодлого ойлгомжтой, тодорхой байх ёстой. Хөрөнгө оруулагчдын хувьд хөгжсөн орнуудад дөхөж очоосой гэж энэ бодлогын тухайд хүлээлт байгаа байх. Тэдний хүсч байгаа энэ асуудалд анхаарч хамтраад саналаа тусгаад хуулийн төсөл санаачлаад ажиллаж болох юм” гэв.

    Монгол Улсын макро эдийн засгийг хэрхэн дүгнэж байгаа болон Монгол Улсын эдийн засаг сэргэсэн эсэх талаархи асуултад Монгол Улсын Ерөнхийлөгч хариулахдаа “Том бизнесийн орчин манайд алга, эдийн засгийн орчин маш хумигдмал байна. Үнэндээ манай эдийн засаг сүүлийн 20-иод жил унтаа байна, сэргээ ч үгүй, унаа ч үгүй. Нүүрсний үнээс л хамаарсан үзүүлэлт. Нүүрсний үнэ өсөхөөр эдийн засаг өслөө, нүүрсний үнэ унахаар Монголын эдийн засаг уналаа гэж үзэх бол өрөөсгөл ойлголт. Саяын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонголт бол Монголын эдийн засгийг сэргээгээч гэсэн сонголт гэж ойлгож байгаа. Энэ танхимаас бүгдээрээ эдийн засаг сэргэнэ гэсэн итгэл үнэмшилтэй гарцгаана шүү. ”

    Уул уурхайн эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч ямар бодлого баримтлах тухайд мөн оролцогчид сонирхсон юм. “Уул уурхайн салбарыг дэмжинэ. Стандартын технологи, стандартын гэрээ хэлцэл л байх ёстой гэсэн зарчим баримтална. Уул уурхайн салбарт маш их хэмжээний мөнгө яригдаж байдаг учраас улстөрчдийг худалдан авч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах, авлига өгөх гэх мэт асуудлаас болгоомжлох хэрэгтэй гэж үзэж байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариулав.
  • Манай чөлөөтийнхөн Парисыг зорилоо
    2017 оны 8 сарын 15
    Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд зургаан алт, 18 мөнгө, 30 хүрэл, нийт 54 медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес дэх удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна. Тэгвэл гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Монголын бөхчүүддээ Парисын дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсэж захыг нь мушгих үлдлээ.

    ДАШТ-Д ХҮЧ ҮЗЭХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД:
    Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (“Хангарьд” спорт хороо)
    61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (“Аваргууд” академи)
    65 кг: Нармандахын Лхамгармаа (“Алдар” спорт хороо)
    70 кг: Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо)
    74 кг: Доржваанчигийн Гомбодорж (“Сүлд” спорт хороо)
    86 кг: Оргодолын Үйтүмэн (“Алдар” спорт хороо)
    97 кг: Өлзийсайханы Батзул (“Хүч” спорт хороо)
    125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (“Хүч” спорт хороо)
    Эмэгтэйчүүдийн 48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл (“Хангарьд” спорт хороо)
    53 кг: Даваасүхийн Отгонцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
    55 кг: Эрхэмбаярын Даваачимэг (“Хилчин” спорт хороо)
    58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
    60 кг: Баатаржавын Шоовдор (“Хилчин” спорт хороо)
    63 кг: Пүрэвдоржийн Орхон (“Алдар” спорт хороо)
    69 кг: Очирбатын Насанбурмаа (“Алтай” констракшн)
    75 кг: Ган-Очирын Уртнасан (“Хилчин” спорт хороо)
  • Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” байгуулна
    2017 оны 8 сарын 15
    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо. Энэ хүрээнд Намянжү хотын зүгээс Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Хотын дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Улаанбаатар, Намянжү хотуудын найрамдалт харилцаанд өнөөдөр түүхийн шинэ хуудсыг нээж, Монгол Улсыг цөлжилтөөс хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой”-г тарьж ургуулах тухай санамж бичиг байгууллаа. Бид цаашдаа бүс нутгийнхаа хэмжээнд хамтдаа хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт эрх тэгш, харилцан ашигтай өргөн дэлгэр хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 8 сарын 15
    10:00 цагт: ”ЗХЖШ-аас 2017 оны II улиралд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг ЗХЖШ-ын 320 тоот танхимд зохион байгуулна.

    11:00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн ”Тэнхлэг зууч” ХХК 2017 оны долдугаар сарын Орон сууцны үнийн индексийн мэдээллийг хүргэх хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно.

    MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: Хүй долоон худагт наадам үзэхээр очоод замын цагдаад зодуулж хүнд гэмтэл авсан эмэгтэй хэвлэлийнхэнд хандлаа.
  • Өнөөдрөөс баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх замд зүүн гар тийш эргэхгүй
    2017 оны 8 сарын 15
    Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орох талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.

    Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагийн танилцуулснаар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс буюу маргаашнаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд өөрчлөлт орох юм байна. Үүнд:

    Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
    Ч:28 “Сэлх-7 буудал-Цэцэг төв”
    Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-Цэцэг төв-МУБИС”
    Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
    Ч:53 “Яармаг-Цэцэг төв-МУБИС”
    Ч:55 “Зайсан-Дэнжийн мянга-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
    Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-МУБИС”
    Дээрх өөрчлөлтийн талаар болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар авах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 8 сарын 15
    Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьт ажил үргэлжилж байна. Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана.
  • Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно
    2017 оны 8 сарын 15
    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

    Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
    2017 оны 8 сарын 15
    2017.8.15, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

    ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.8.15, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 05.47-20.05
    Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
    Барилдлага: Арвидах
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эд хураах, номын өглөг өгөх, угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
  • Улаанбаатарт 27 хэмийн дулаан байна
    2017 оны 8 сарын 15
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
  • МУГЖ Г.Ариунбаатарыг ”Хөдөлмөрийн алдар” тэмдгээр шагналаа
    2017 оны 8 сарын 14
    Монгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Чингисийн одонт, МУГЖ, дуурийн дуулаач Г.Ариунбаатарыг Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан түүхэн үйл явдлыг үнэлж МҮЭ-ийн шагнал болох “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр өнөөдөр шагналаа. Шагналыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар гардуулж өглөө. Шагнал гардуулах үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд амжилт гарган дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарч Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасанд МҮЭ-ийн нийт гишүүд, идэвхтэн сонгуультнуудын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлээд цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүслээ.
  • 515.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг арилжаалав
    2017 оны 8 сарын 14
    Монголбанк 1 долоо хоногтой 515.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 08-р сарын 14-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1578.9 тэрбум төгрөг болно.

    1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
    Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
  • Өвөрхангайн бүсчилсэн хэлэлцүүлэг Хархоринд амжилттай өндөрлөлөө
    2017 оны 8 сарын 14
    УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг өнөөдөр (2017.08.14) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зургаа дахь хэлэлцүүлгийг Өвөрхангай аймгийн Хархоринд суманд зохион байгууллаа.



    Өвөрхангай аймгийг гурван бүсэд хувааж хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд говийн бүсийн хэлэлцүүлгийг Баянгол суманд, төвийн бүсийн хэлэлцүүлгийг Арвайхээр хотод зохион байгуулсан билээ.

    Хангайн бүсийг хамарсан өнөөдрийн хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Хархорин, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ, ИНХ-ын төлөөлөгчид зэрэг албан хаагч болон сум, багийн иргэдийн төлөөлөл зэрэг 111 хүн ирсэн байлаа.




    УИХ-ын Тамгын газрын зөвлөх Б.Мөнхцэцэг, ахлах зөвлөх С.Доржханд, Үндсэн хууль судлаач, Монгол Улсын Бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар төслийн талаарх таван багц асуудлын хүрээнд танилцуулга хийсэн юм.

    Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, уг төслийн талаар санал, бодлоо чөлөөтэй хуваалцлаа. Тухайлбал, Есөнзүйл сумын нэгдүгээр багийн иргэн Ч.Ганхүү “Багийн Засаг даргыг сонгодог байхыг санал болгож байна” гэсэн бол Хархорин сумын ИТХ-ын тэргүүлэгч Д.Лхагвабуд “Төрийн албан хаагчдын ачааллыг жигд болгож, багийн Засаг даргыг төрийн албан хаагч болгох хэрэгтэй” гэх саналуудыг хэлж байлаа.



    Өвөрхангай аймагт болсон гурван бүсийн хэлэлцүүлэгт иргэдээс олон давтагдаж байгаа хэд хэдэн саналд: Хоёр танхимтай парламент байгуулж, хууль тогтоох байгууллага хоорондын хяналтыг сайжруулах, УИХ-ын гишүүнд нэр дэвших иргэний хуульд заасан насыг 5-10 жилээр нэмэх, томилогддог болон сонгогддог албан тушаалтныг, тухайлбал, УИХ-ын гишүүн, бүх шатны Засаг дарга нарыг эгүүлэн татах эрхийг ард түмэнд олгох, хариуцлага тооцох, Үндсэн хуульд улс төрийн намын тухай шинэ заалт нэмэх зэрэг асуудлыг хөндөж байлаа. Харин Засгийн газрын түвшинд одоогийн төсөлд дурьдагдсан таван яамны нэрийг Үндсэн хуульд зааж оруулахыг учир дутагдалтай, нэрлэвэл бүх яамдыг нэрлэх үгүй бол тоог нь тогтоож цаашид арваас илүүгүй яамтай байхыг онцолж байв. Мөн одоогийн төсөлд байгаа Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь “давхар дээлтэй” байж болно гэснийг Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-тэй байхыг хориглох санал иргэдээс олон гарч байсан юм.



    Өвөрхангай аймгийн бүсчилсэн гурван хэлэлцүүлэгт нийт 459 иргэн оролцож, 398 иргэн саналын хуудас бөглөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Ж.Мөнхбат: Худалдааны эргэлтийг 250 сая ам.долларт хүргэх зорилт байгаа
    2017 оны 8 сарын 14
    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Турк Улсын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа болон хамтран ажиллах ямар шинэ орон зай байгаа зэрэг асуудлаар санал солилцлоо.

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол-Турк хоёр улсын хамтын ажиллагаа ялангуяа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарах шаардлага зүй ёсоор гарч байна. Худалдааны эргэлтийг 250 сая ам.долларт хүргэх зорилт байгаа. Хоёр улсын ХАҮТ, бизнесийн танилцах уулзалт, форум зохион байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн.

    Турк улс арьс, нэхий шир боловсруулалтаараа дэлхийд өндөр түвшинд ордог. Монгол Улс арьс шир, түүхий эд элбэгтэй. Энэ тал дээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. Мөн Монгол Туркийн хамтын ажиллагаанд хөдөө аж ахуй, зам тээвэр, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэр, хөрөнгө оруулалт гэсэн голлох 5 салбар байгаа гэж харж байна” гэлээ.

    БНТУ-ын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи “Бид Монгол Улсын гааль, худалдааны байгууллагатай хамтарч ажиллах, үйл ажиллагааг нь төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн хүрээнд гар урлал зэрэг салбарт хамтран ажиллах боломж бий” гэлээ.

    Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хурал ойрын хугацаанд болох товтой байгаа. Энэ хурлаар өнөөдрийн ярилцсан асуудлуудыг хэлэлцэж, ажил хэрэг болгох боломжтойг талууд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Умард Солонгос Элчин сайд нараа дууджээ
    2017 оны 8 сарын 14
    Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгож байгаа нь хатуу хориг арга хэмжээ аваад буй.
  • Үерийн дараа хүнсний аюулгүй байдалд анхаарах зүйлс
    2017 оны 8 сарын 14
    Үерийн дараа хүнсний аюулгүй байдалд анхаарах зүйлс
  • ”Улсын чанартай хот байгуулах нь олон талын ач холбогдолтой”
    2017 оны 8 сарын 14
    Хэлэлцүүлгийг нээж Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар хэлсэн үгэндээ “Манай аймгийн хувьд сумдыг бүсчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг гурван суманд зохион байгуулж, ард иргэдэд танилцуулна. Эрдэнэдалай, Сайнцагаан, Говь-Угтаал сумдад хэлэлцүүлэг болох юм. 1992 онд Үндсэн хуулийг шинэчлэн батлахад бидний дийлэнх нь хүүхэд байсан бол өнөөдөр эрийн цээнд хүрч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахад санал бодлоо өгөх боломжтой болжээ” хэмээн онцлов.

    Хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан хөтөлж, зөвлөх Л.Батмөнх, Д.Мягмарцэрэн, Н.Мөнхзэсэм нар хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Шүүх эрх мэдэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага сэдвээр илтгэл, танилцуулга хийлээ. Тухайлбал, зөвлөх Ж. Батсайхан “Бид одоогийн мөрдөж байгаа ардчилсан Үндсэн хуулийг 25 жил даган мөрдөж байна. Энэ хугацаанд Үндсэн хуульд зохих ёсны өөрчлөлт оруулах талаар бүх төвшинд ярьсан. Тодруулбал, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд удаа дараа эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Өмнө нь УИХ-ын гишүүд хэд хэдэн удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж байсан. Хамгийн сүүлд 2015 онд УИХ-д нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. 2016 онд шинэ Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тусгасан. Энэ хүрээнд Засгийн газраас анх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж ажиллуулсан юм. Ажлын хэсэг бүх аймаг, орон нутагт уулзалт зохион байгуулж, судалгаа хийж, санал, дүгнэлт гаргасан. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ажлын хэсэг байгуулан ажиллаад, УИХ-аас Зөвлөлдөх санал, асуулгын тухай хуулийг баталсан. Уг хуулиар улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлаар ард нийтийн дунд санал, асуулга явуулах зорилготой. Ялангуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол юун түрүүнд ард нийтийн дунд санал, асуулга явуулахаар тусгасан. Энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг долоон үе шаттай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Одоо тав дахь шатны хэлэлцүүлэг болж байна” гэлээ.






    Хэлэлцүүлгийн үеэр Эрдэнэдалай сумын иргэн С.Мөнхбаатар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 60.2 дугаар зүйл заалтыг дэмжиж байгаа. Учир нь, баг, хорооны Засаг даргыг ард иргэдээсээ сонгодог нь олон талын сөрөг үзүүлэлттэй болох нь харагдаж байна. Хэн олон ах, дүүтэй нь багийн Засаг даргаар сонгогдож байна. Тиймээс цаашид сумын Засаг дарга нь багийн даргаа сонгодог болох нь зөв гэж үзэж байна. Мөн багийн Засаг дарга нь боловсролтой, төрийн мэргэшсэн албан хаагч байх хэрэгтэй” гэсэн юм.

    Хөдөө орон нутагт нутаг дэвсгэр засаг захиргааны асуудлаар шийдвэрлэх маргаан нэлээдгүй байдаг юм байна. Энэ талаар Адаацаг сумын иргэн Н.Лхагваа “Сүүлийн үед сумд хооронд газрын маргаан их гарах боллоо. Энэ нь нүүдэлчин бидэнд нэлээд төвөгтэй болж эхэлж байна. Хил залгаа аймаг, сумдад энэ төрлийн маргаан их гарч байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байна” гэсэн бол Эрдэнэдалай сумын иргэн А.Дашдаваа “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 57 дугаар зүйлд Улсын чанартай хот байгуулах гэж тусгасныг дэмжиж байна. Томоохон хотууд эдийн засаг, төсвөө бие даан бүрдүүлдэг. Улсын чанартай хот байгуулах нь олон талын ач холбогдолтой. Иймээс цаашид томоохон, хүн ам ихтэй аймаг, сум хот болох хэрэгтэй. Энэ томоохон хотууд нь оршин суугчдадаа үйлчилдэг, захирагчийн ажлын албатай байвал сайн байна” гэлээ.

    Хэлэлцүүлэгт Хулд, Луус, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг сумын төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилчин, албан хаагч, ард иргэд зэрэг нийт 150 гаруй хүн оролцож саналаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүү чухал тулгамдсан олон байгааг санууллаа
    2017 оны 8 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
  • Швед дэх монголчууд гал унтраах үлээгч аппарат хандивлав
    2017 оны 8 сарын 14
    Швед улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Дэлхийн эх оронч Монголчуудын холбооноос
  • Хорооны Засаг дарга нарыг хууль бусаар томилж байна
    2017 оны 8 сарын 14
    НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун болон Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга нар өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

    “Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам засаг барьж байгаа. Эдгээр дүүрэгт ИНХ-ыг хууль бусаар хийж ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгох ажлыг хууль бусаар явуулж байна. Хорооны Засаг дарга, ИНХ-ын даргыг сонгохдоо сонгуулийг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж холбогдох хуульд заасан байдаг. Энэ гурван дүүрэгт ИНХ-ыг зарлахгүйгээр хуралдуулж байна. Мөн өөрсдийн тойрон хүрээлэгч АН-ын гишүүд дэмжигчдийг цуглуулж, хурал хийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарыг сонгож байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна. Үүний дагуу НИТХ-аас дүүргүүдийн ИТХ-ын дарга нарт албан бичиг явуулж байна. Энэ гурван дүүргийн бүх хороонд ийм асуудал үүсгэж байгаа нь зохион байгуулалттай гэж үзэж байна. Тиймээс хуулийн хүрээнд дахин зохион байгуулах хэрэгтэй. Хуулийн хүрээнд зохион байгуулахгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болно” хэмээн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ярилаа.

    Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баттүвшин “Энэ сарын 9-нөөс эхлэн ИНХ-ыг хууль бусаар зарлан хуралдуулж байна. Ардчилсан намын хэсэг гишүүн, хэсгийн ахлагч нар, ах дүүсээ цуглуулж луйврын аргаар хурал хийх үйл ажиллагаа явагдаад үндсэндээ дууслаа. Амралттын өдрөөр өглөө 06:00-08:00 цагт хурал хуралдуулах, өөр хорооны нутаг дэвсгэрт хуралдах, өөр дүүрэг, хорооны иргэдийг шилжүүлэн авч ирэх зэрэг зөрчил гарч байна. Тиймээс дүүргийн удирдлагууд хуулийн дагуу, иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж шударгаар баг, хорооныхоо ИНХ-ын дарга, Засаг даргаа сонгох үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй” хэмээн ярилаа.

    “Манай дүүргийн 23 хороонд эдгээр бүх зөрчил яг ижил түвшинд гарсан. Үүнээс үүдэлтэй иргэдийн дунд намын талцал, хуваагдал үүсч байна. БГД-ийн нийт 11 хорооны иргэд хууль бус үйлдлийг эсэргүүцэж шүүхэд хандсан байдаг. Шүүхийн анхан шатны шийдвэрээр БГД-ийн Засаг дарга С.Одонтуяаг тус дүүргийн 23 хорооны ИНХ-ын хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Засаг дарга нарыг томилж байгаа нь иргэдийн эрх ашгийг боогдуулж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна гэж тогтоосон. Ийм байхад БГД-ын Засаг дарга, ИТХ-ын дарга нар улайрсаар байгаад Засаг дарга нарыг томилсон. Мөн хороогоор дамжиж иргэдэд хүрдэг төрийн үйлчилгээ ялгавартай байх болсон. Энэ бол бүр ил цагаандаа гарсан” хэмээн БГД-ийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Баатар мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Эх орноо тойрон аялагч ЗАЛУУС
    2017 оны 8 сарын 14
    Урин дулааны улирал ирэхээр хүмүүс гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо агаар салхинд гарч, гол усанд орж амарч зугаалдаг. Мөн эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцаж, олон сайхан дурсамжыг бүтээдэг. Тэгвэл энэ зун эх орноо тойрон аялах залуус олширчээ. Эко, хоггүй аялыг цогцлоож чадсан залуус маань түүхт дурсгалт газруудаас эхлээд орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжлийг ч тольдоод ирсэн байх юм.
4510 4511 4512 4513 4514 4515 4516
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
    6 цаг 42 мин
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    9 цаг 12 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    9 цаг 45 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    10 цаг 37 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    11 цаг 44 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    11 цаг 51 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    12 цаг 26 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 38 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    13 цаг 22 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    13 цаг 35 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    14 цаг 33 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    14 цаг 40 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    15 цаг 3 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    15 цаг 26 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    15 цаг 48 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    15 цаг 51 мин
  • Сэрэмжлүүлэг
    16 цаг 31 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    16 цаг 33 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    16 цаг 40 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    16 цаг 41 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК