зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4521 4522 4523 4524 4525 4526 4527
  • Г.Золбоот МУГЖ боллоо
    2017 оны 2 сарын 24
    Г.Золбоот МУГЖ боллоо
  • Диана гүнжийн өмсч байсан даашинзуудыг үзэсгэлэнд тавина
    2017 оны 2 сарын 24
    Диана гүнжийн өмсч байсан даашинзуудыг үзэсгэлэнд тавихаар болжээ. Их Британийн хатан хааны гэр бүлийнхэнд ойр байдаг нэгэн буяны байгууллага Дианагийн 25 даашинзыг Кенсингтоны ордонд өнөөдөр нээлтээ хийх үзэсгэлэнд тавих ажээ. Энэ ордонд Диана гүнж олон жил амьдарч байсан юм.
  • Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна
    2017 оны 2 сарын 24
    Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээний нээлт энэ сарын 10-нд болж гэрэл зургийн үзэсгэлэнг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж, баярын захидал солилцсон юм.

    Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд манай Засгийн газар өмнөх ойн арга хэмжээнүүдийн жишгээр чухал ач холбогдол өгч, жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэх аж. Энэ хүрээнд ойн арга хэмжээг зохион байгуулах хороог Засгийн газрын 184 дүгээр тогтоолоор Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулж, арга хэмжээний төлөвлөгөө батлан ажиллаж байна.

    Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол, Японы найрамдлын бүлэг, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ, Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтжээ.

    Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2017 онд хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын удирдлагыг харилцан айлчлуулах, Монгол, Японы харилцааны түүхэн хөгжлийг харуулсан баримтат кино, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, товхимол гаргах зэрэг ажил хийхээр төлөвлөжээ. Мөн Япон улсад Монгол хувцасны шоу, Монголын ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Морин хуурын чуулгын тоглолт, Монгол Улсад Японы “Комаки балет”-ын тоглолт, “Икэбана шоу” зэрэг урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, хүүхэд залуучуудын дунд Япон орны тухай уран илтгэл, зохион бичлэг, дууны уралдаан зохион байгуулах зэрэг нийт 45 арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.
  • Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
    2017 оны 2 сарын 24
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.
  • Морин хуур наадмын шилдгээр “Тэнэгэр их тал” дуу шалгарлаа
    2017 оны 2 сарын 24
    Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур” наадмын гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа боллоо. 30 дахь удаагийн наадамд шилдэг 25 дуу шалгарсан юм.

  • Л.Чинбатыг Хөдөлмөрийн баатар, Д.Ухнааг Ардын Жүжигчин цолоор шагналаа
    2017 оны 2 сарын 24
    Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч улс эх орондоо ихийг бүтээсэн зарим хүнд өнөөдөр Төрийн дээд одон, медаль гардуулж байна. Тодруулбал Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг Монголын яруу найрагт сэтгэлгээний шинэчлэл хийснийг нь үнэлж, Хэнтий аймгийн уугуул малчин Г.Сампил, ”Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л.Чинбат нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо.
  • НЭМГ-аас сэрэмжлүүлж байна
    2017 оны 2 сарын 24
    НЭМГ-аас сэрэмжлүүлж байна
  • Уул овоо руу машинтай гарахыг хориглолоо
    2017 оны 2 сарын 24
    Өнгөрсөн оны сар шинийн баяраар Замын цагдаагийн газар дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ.
  • LIVE: Ерөнхийлөгч Төрийн дээд одон медаль гардуулж байна
    2017 оны 2 сарын 24
    Ерөнхийлөгч Төрийн дээд одон медаль гардуулж байна
  • БНСУ-ын Чежү арлын цагдаа нар манай улсын иргэнийг баривчилжээ
    2017 оны 2 сарын 24
    Монгол улсын иргэнийг Чежүд хулгайн хэргээр саатуулжээ. БНСУ-ын Чежү арлын цагдаа нар 30 настай, иргэн Б нь хулгайн хэрэг үйлдсэн талаар мэдээлсэн байна.
  • Ким Жөн Намыг маш хортой буюу үй олноор хөнөөх зэвсгээр хөнөөжээ
    2017 оны 2 сарын 24
    Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намыг мэдрэлд нөлөөлдөг “Ви-Экс” /VX/ гэдэг маш хортой химийн бодисоор хордуулан хөнөөсөн болох нь мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр тогтоогдлоо гэж Малайзын Цагдаагийн Ерөнхий газар өнөө өглөө мэдэгджээ.
  • Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
    2017 оны 2 сарын 24
    Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ сарын 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, зөөлөн цасан явган шуурга шуурах төлөвтэй байна
  • Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2017 оны 2 сарын 24
    Ирэх амралтын өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
  • Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
    2017 оны 2 сарын 24
    Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Онцгой комиссын бүрэлдэхүүнийг өнөөдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

    Нийслэлийн Гамшгаас хамгаалах Хэв журам сахиулах, Хөдөлгөөн зохицуулах, Мэргэжлийн хяналт, Зам тээврийн, Эрүүл мэнд, Дулаанаар хангах, Эрчим хүчээр хангах, Орон сууцны, Мал эмнэлгийн, Усаар хангах, Шуурхай зарлан мэдээллийн томилгоот бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын ажлын албанд даалгасан байна.

    Мөн Энэ тушаалаар томилгоожсон албадын удирдлага холбоо, зарлан мэдээллийн бэлэн байдлыг ханган утсаа байнга нээлттэй байлгах, хотоос гарсан тохиолдолд өөрийг орлох албан тушаалтныг томилон байгууллагын бэлэн байдлыг хангах, салбарын хэмжээнд үүсч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэн, иргэдийн амгалан тайван байдлыг ханган ажиллахыг даалгасан байна.

    Нийслэлийн Онцгой комиссын дарга болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, тохиолдсон гамшгийн үед нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохиоцуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга хурандаа Н.Уламбаярт даалгалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Энгэр цоолохоос өөр гавьяагүй эмгэнэлт улс төр
    2017 оны 2 сарын 24
    УИХ-ын гишүүд юу хийх ёстой вэ. УИХ хэмээх улс төрийн цөм болсон байгууллагын гишүүний хувьд хууль санаачлах, батлах, хэрэгжилтэд нь анхаарал тавих үүрэгтэй. Сонгогдсон ард иргэдийнхээ төлөөлөл болсны хувьд чуулган, байнгын хорооны хуралдаа идэвхтэй сууж, ажлын хэсэгт ажиллах ёстой. Гэвч өнөөгийн УИХ-д ажлаа нэр төртэй хийж байгаа гишүүнийг хайхад ховор болжээ. Намрын чуулганы ирцийн мэдээнээс харахад бараг тэн хагас нь чуулгандаа 50 хувь, зарим нь бүр 16-хан хувийн ирцтэй суусан байх юм. Үүнээс харахад өнөөгийн парламентад чуулгандаа суудаггүй чулуу “хөөлгөгчид их” болжээ гэж дүгнэмээр.
  • Монголбанк Хятадын Ардын Банктай своп хэлцлийн гэрээг сунгах тохиролцоонд хүрлээ
    2017 оны 2 сарын 24
    Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын Банкны Дэд Ерөнхийлөгч Ий Ганг нар 2017 оны 2-р сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрэв.
    Ингэснээр 2017 онд хугацаа нь дуусах байсан своп хэлцлийн гэрээ 2020 он хүртэл сунгагдахаар боллоо.
    Түүнчлэн уулзалтын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар талууд ижил ойлголттой байгаагаа илэрхийлэв.
    Төв банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах нь хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
  • Баярын амралтын өдрүүдэд иргэдэд анхааруулах зөвлөмж
    2017 оны 2 сарын 24
    Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.

    Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

    1. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх.

    2. Сүүлийн үед салхин цэцэг өвчний тархалт нэмэгдэж байгаа тул өвчилж байгаагүй, бага насны хүүхэд халдвар авахаас сэргийлж, өвчлөл гарсан айлаар орохгүй байх, салхин цэцгийн өвчлөл гарсан бол бага насны хүүхэдтэй хүмүүст урьдчилан сануулах

    3. Архи дарс согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх.

    4. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь таны болон ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагт эрсдэлгүй юм.

    5. Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах.

    6. Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсаны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших нь баяр наадмын үеэр ихсэх хандлагатай байдаг бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.

    7. Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх.

    Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд:

    · Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлээрэй.

    · Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших.

    · Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх.

    · Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх.
    · Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх.

    · Ундаа, айргийг ам дамжуулан 1 аяга саваар уухыг цээрлэх.

    · Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах

    Монголын уламжлалт цагаан сарын баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.



    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
  • Ахлах ангийнхныг буруу сонголтоос татгалзах зоригтой байхыг уриалав
    2017 оны 2 сарын 24
    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газараас санаачлан Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн монгол олон улсын байгууллагын “Толгойт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага энэ сарын 23-нд “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа сэдэвт” сургалт зохион байгууллаа. Уг сургалтад Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9, 62, 65 дугаарсургуулийн 90 гаруй сурагч оролцов.

    Монголын сэтгэл судлалын хөгжлийн төвөөс 2016 онд нийслэлийн ЕБС-ийн зургаан сургуулийн ахлах ангийн 194 сурагчийгоролцуулан хорт зуршлын талаар судалгаа хийжээ. Судалгааны дүгнэлтээс үзэхэд таван хүүхэд тутмын гурав нь мансууруулах бодис хэрэглэдэг хүн танина гэж хариулсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Таны ирээдүй таны гарт байна. Өнөөдрийн хийсэн сонголт бол таны ирээдүйг тодорхойлж байдаг. Тиймээс өсвөр насандаа аль болох хорт зуршлаас сэргийлэх, өөрийгөө болон найзыгаа буруу зүйлд уруу татагдахаас хамгаалж чаддаг эр зоригтой байх хэрэгтэй. Ирээдүйд хэн болох вэ гэдгийг одооноос маш сайн тунгаан бодож өөртөө бага чгэсэн өөрчлөлт, шинэчлэлт хийж зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй байж ирээдүйд нөлөөлөх буруу сонголтоос татгалзаж чаддаг чадвартай байгаарай” гэж захилаа.

    Цаашид өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ахлах ангийнхан болон оюутан залууст зориулан зохион байгуулах юмгэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь
    2017 оны 2 сарын 24
    Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.

    Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.


    №

    Байгууллагын нэр

    Утасны дугаар

    Цагийн хуваарь

    2 сарын 24, 25, 26, 27, 28, 3 сарын 1

    Тайлбар

    1

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар

    320981

    24 цаг

    Бүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.

    2

    Өрхийн эрүүл мэндийн төвүүд

    /утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./

    10-16 цагийн хооронд

    3

    Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд

    -

    10-16 цагийн хооронд

    4

    Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд

    СХНЭ 631108

    ХУНЭ 379258

    БЗНЭ 454004

    СБНЭ 350790

    24 цаг

    5

    Нийслэлийн түргэн тусламжийн төв

    Хүүхэд, насанд хүрэгчид

    103

    70110103

    24 цаг

    6

    Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

    325731

    10-16 цагийн хороонд
  • Нийгмийн даатгалын сангийн ”ГАЖУУДАЛ”
    2017 оны 2 сарын 24
    Нийгмийн даатгалын сангийн ”ГАЖУУДАЛ”

    ОУВСангийн хөтөлбөрийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүллээ, тэтгэвэрт гарах насыг уртасгалаа гэнэ. Миний бодлоор энэ нь маш зөв шийдвэр!!!

    Нийгмийн даатгалын сан гэж юу вэ? Энэ бол хамтын ”хөрөнгө оруулалтын” сан юм. Бусад улсад хөрөнгийн зах зээлийн хамгийн том оролцогч нь байдаг. Таны сар бүр төлж буй нийгмийн даатгалын шимтгэл өсөж үржээд таныг тэтгэвэртээ гарахад хэрэглэгдэнэ гэсэн үг. Тиймээс таны оруулсан мөнгийг хамгийн зөв хөрөнгө оруулалтад хийх ёстой гэсэн үг. Жишээ нь АНУ-ын Нийгмийн даатгалын сан нь иргэдийн хуримтлуулсан мөнгийг ашигтай компанийн хувьцаа, Засгийн газрын бонд, компаниудын хувьцаа, үнэт цаасанд хөрөнгө оруулж нэмэгдүүлдэг. Мэдээж менежментийг нь цэвэр мэргэжлийн баг удирдана. Ерөнхийдөө таны мөнгийг удирдаж байгаа гэсэн үг. Тиймээс таны мөнгийг үр ашиггүй зардал, өгөөж муутай үнэт цаасанд хөрөнгө оруулбал танаас хулгайлж буйтай л адил. Иргэд нь ч ингэж хүлээж авдаг. Тиймээс маш хяналттай, олон нийтийн хараа хяналтын дунд, үр ашигт суурилсан менежментээр явагддаг.

    Монголд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хэрхэн удирдагддаг вэ? Та бүхэн итгэхгүй л байх, гэхдээ ерөнхийдөө популист улстөрчдийн тоглоом болоод л дууссан. Өнөөдөр нийгмийн даатгалын санд өөрт нь 1 ч төгрөг байхгүй, цул алдагдал!!! Жил болгон улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөнөөс алдагдлыг нь санхүүжүүлж явсан юм. Тэгэхээр та гайхаж магадгүй, миний 20 жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэл хаана явна вэ? Дахин хэлэхэд улстөрчдийн тоглолт болоод дууссан. 2 том жишээ хэлье. Өнгөрсөн ЗГ-ын үед буюу АН-ын үед нийгмийн даатгалыг нөхөж төлөж боломжтой болсон. Ард иргэд маш таатайгаар хүлээж авсан. 30 жил НДШ төлөөгүй хүн багахан хугацааны шимтгэл нөхөж төлсөн болоод л бусад хүмүүсийн 30 жил төлсөн ”хуримтлалын сан”-гаас адилхан тэтгэвэр авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бусад хүний мөнгөнөөс хумсалж байгаатай адил!!! МАН-ын үед ялгаагүй 1 ч төгрөгний НДШ төлж үзээгүй малчдыг нийгмийн даатгалд хамруулж тэтгэвэртэй болголоо л гэнэ. Малчдад мэдээж сайхан л байгаа, харин энэ нь цаагуураа малчид маань миний 20 жил төлсөн ”хуримтлал”-аас зүв зүгээр авч байгаа гэсэн үг юм. Би аль нэг малчны гэрт нь очоод алив надад 10 хонь зүгээр өгөөдөх гэж байгаатай адил! Энэ бүхэн шударга уу?!! Би тэгж бодохгүй байна!!!

    Дээр нь тус сангийн хөрөнгө оруулалттай холбоотой ганц жишээ хэлээд энэ постыг дуусгая. Нийгмийн даатгалын сан гэдэг нь таны мөнгө, эргээд танд зарцуулагдах мөнгө. Тиймээс энэ мөнгийг хамгийн зөв хөрөнгө оруулалтад оруулж өсгөх хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газар жилийн 18%-н өгөөжтэй бонд гаргаж байна. Хэн ч авах боломжтой, Нийгмийн даатгалын сан ч авах боломжтой. Гэтэл яадаг гэж бодож байна. Таны мөнгийг НДС арилжааны цөөн банкуудад 8-9% байршуулаад, харин тэр банкууд нь наад мөнгийг чинь Засгийн газарт 18%-р зээлүүлдэг юм. Шууд дунд нь 10% алдагдал!!! Алдагдал ч бишээ, улстөрчдийн авлига хээл хахууль ингэж явдаг юм!!!
4521 4522 4523 4524 4525 4526 4527
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 цаг 18 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    1 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 37 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    5 цаг 39 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК