Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4526 4527 4528 4529 4530 4531 4532
  • Ил задгай тарвага борлуулж байсныг илрүүлэв
    2017 оны 8 сарын 04
    2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч дэслэгч Б.Мөнхбаатар, ахмад Б.Гантулга нартай хамтарч дүүргийн 1дүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад Б.Баасанбаярын борлуулах гэж байсан 3 ширхэг тарвагыг илрүүлэн Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжилт хийлээ.
  • Б.Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    2017 оны 8 сарын 04
    “Тампере-2017” залуучуудын ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга “Алдар” спорт хорооны тамирчин Бат-Оршихын Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Тамперегийн дэвжээнд 1/8 шигшээд залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Нодира Сабироваг 12:2-оор, шөвгийн наймд Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялж, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга АНУ-ын 17 настай охин Камерон Жайлен Геринийг нэг минутад оноогоор (12:2) цэвэр ялснаар Финландад Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа. Энэ нь Монголын бөхчүүдийн залуучуудын ДАШТ-ээс 27 дахь хүрэл медаль болж байна. Энэ жинд ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 2012 онд Тайландын Паттая хотод болсон тэмцээнд алтан медаль хүртэж, дараа жил нь Софид хүрэл медалиар энгэрээ мялаасан. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 2010 онд Будапештийн ДАШТ-д 51 кг-д хүрэл медаль хүртэж байв.
    Маргааш эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа Украины Алёна Кремзертэй, 63 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Болгарын Юлиана Яневатай, 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр Беларусийн Анастасья Зимианковатай 1/8 шигшээ барилдаанд тус тус хүч үзнэ.
  • Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Ховдод төсөл хэрэгжинэ
    2017 оны 8 сарын 04
    Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа П.Баттогтох өнөөдөр Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор С.Баттулга, Японы Нагоя их сургуулийн профессор, доктор Ясухиро Сузика, ОБЕГ-ын Бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Сэржмядаг нар оролцов.



    Уулзалтын үеэр Хатагтай Сато Куника Жайкагийн “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болоод байгааг дуулгаж, профессор Ясухиро Сузуки төслийн зорилго, үйл ажиллагаа, үр дүнг товч танилцуулав.

    Хурлын үеэр хурандаа П.Баттогтох уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед газар зүйн байрлалын хувьд ихээхэн эмзэг бүс нутагт хамаарах, баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт энэхүү төсөл хэрэгжих болсон нь тун чухал асуудал юм. Мөн бүсийн тулгуур төв Ховд аймагт хэрэгжсэн төслийн үр дүнд бий болсон арга барилыг тухайн бүсийн аймгуудад төдийгүй, бусад бүсийн аймаг, орон нутагт хэрэгжүүлэх тал дээр Онцгой байдлын байгууллагын зүгээс онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.



    Харин Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника ОБЕГ-ын зүгээс төслийн ач холбогдлыг онцгой үнэлж байгаад талархаж буйгаа илэрхийлээд Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын дэмжлэг, Японы Нагоя их сургуулийн болон Монгол Улсын Их сургуулийн эрдэмтдийн мэдлэг, арвин их туршлагад тулгуурлан энэхүү төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.



    Уг төслийн хүрээнд 08 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Япон, Монгол талын хамтарсан баг Ховд аймагт ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • “Sunrise Festival 2017″ шоу өнөөдөр болно
    2017 оны 8 сарын 04
    “Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.

    “Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадмын тасалбарын үнэ 20.000 мянган төгрөг.
  • УДШ яллагдагч нар болон хохирогч талын гомдлыг хэлэлцэнэ
    2017 оны 8 сарын 04
    УДШ яллагдагч нар болон хохирогч талын гомдлыг хэлэлцэнэ
  • 24 баримт: С.Зоригийн хэргийн талаар ил болгосон ноцтой баримтуудыг эргэн дэлгэе
    2017 оны 8 сарын 04
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд болно. Тус хэрэгт Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг буруутайд тооцож, анхан шатны шүүхээс тэдэнд 25 жилийн хорих ял оноосон. Тэгвэл Давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл Улсын дээд шүүх өнөөдөр яллагдагч нар болон хохирогч талын гомдлын дагуу дээрх хэргийг хэлэлцэх юм. Харин дээрх шүүхийн шийдвэрүүд гарсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хэргийн зарим нэгэн мэдээлийг улсын нууцаас гаргахыг зөвшөөрсөн юм. Харин тухайн үед энэхүү ноцтой баримтуудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ”Цагийн Хүрд” нэвтрүүлгээр дэлгэсэн. Мөн Нийслэлийн хяналтын Прокурор Б.Батжаргал С.Зоригийн хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Тэгвэл улсын нууцаас дэлгэсэн эл хэрэгтэй холбоотой 24 баримтыг эргэн сануулж, хүргэж байна.
  • Ард түмний сэтгэлийн хандив эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу
    2017 оны 8 сарын 04
    “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өчигдөр хүний өөрийн нийлсэн 30 гаруй хүүхдийг өсгөж, улмаар ”Сарнай хүүхдийн төв”-ийг барихаар хандив цуглуулж байсан М.Сарнай гэх эмэгтэйг хууран мэхлэгч байсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, басхүү гайхширлыг төрүүлэв. Энэхүү мэдээлэл цацагдсны дараа М.Сарнай ч мөн өөрийн байр суурийг илэрхийлж мэдээлэл өгсөн байлаа. Тэдний өөр хоорондоо шидэлцэх үнэн худал нь үл мэдэгдэг мэдээллүүд нь цахим ертөнцийнхөнг талцуулж басхүү гомдол гайхширлыг төрүүлээд байгаа юм. Ядарсан нэгнээ гэсэн ард түмний сэтгэлийн хандив үнэхээр эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу гэдэг асуудал ч яригдах боллоо. Ямартай ч энэ талаар төрийн бус байгууллынхан байр сууриа илэрхийлээд эхлэв. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар хэн юу хэлснийг хүргэж байна.
  • Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 8 сарын 04
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ий баасан гарагт хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    2017 оны 8 сарын 04
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Улаанбаатарт өдөртөө 20 хэмийн дулаан байна
    2017 оны 8 сарын 04
    Улаанбаатарт өдөртөө 20 хэмийн дулаан байна
  • Ерөнхийлөгч захирамж гаргаж А.Гансүх, Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо
    2017 оны 8 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай.
    Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай” гэжээ.
    Амаржаргалын Гансүх нь

    ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан

    Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал

    ТӨХ-ны газрын дарга

    Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч

    Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд

    УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

    Долгорсүрэнгийн Дагвадорж нь

    Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар

    Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор

    Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн

    Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирэв.
  • Туул, Улиастайн гол дагуух хогийг цэвэрлэнэ
    2017 оны 8 сарын 03
    Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр болжээ. Их цэвэрлэгээг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон 9,10,11,20,23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг оролцоно.

    Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Шинэ тосгон” ТББ-аас хяналт тавих бөгөөд цэвэрлэгээнийажилд хангалтгүй оролцвол хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах юм. Иймд холбогдох хэлтэс, албад, харьяа байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хороодыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн их цэвэрлэгээнд оролцохдоо албан хаагчид болон иргэд та бүхэн бээлий, шуудай, хүрз, шүүр зэрэг бусад багаж хэрэгсэлтэйгээ ирэхийг анхаарна уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • Даншиг наадмын бэлтгэл ажилтай танилцлаа
    2017 оны 8 сарын 03
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын албан ёсны нээлт энэ сарын 5-нд болох юм. Уг наадмын бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга, “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Отгонбаяр болон зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр танилцлаа.

    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үзэгчдэд улаан болон цэнхэр гэсэн хоёр төрлийн үнэ төлбөргүй тасалбар тараах юм. Улаан өнгийнхөөр эхний өдөр, цэнхэр тасалбараар хоёр дахь өдөр Даншиг наадам үзэх аж. Тасалбарыг Даншиг наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга бүр дээр тараана. Төв цэнгэлдэхийн нэг болон хоёрдугаар хэсэгт Гандантэгчэнлин хийдийн лам нар, 3-6 дугаар хэсгийг жуулчдыг суулгахаар төлөвлөсөн байна. Наадмын эхний өдөр Хүрээ цам болон хүчит 256 бөхийн эхний дөрвөн даваа барилдах юм. Харин хоёр дахь өдөр бусад давааны барилдаанууд болно гэдгийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцуулав.
    Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин “1-4 дүгээр секцид нийслэлийн Аялал жуулчлалын газар хуваарилагдсан байгаа. 2000 орчим суудлыг Аялал жуулчлалын холбоогоор дамжуулаад аж ахуйн нэгжүүдэд зар хүргүүлсэн. Үнэ төлбөргүй учраас нэгдсэн журмаар тараахаас гадна жуулчдын бичиг баримтыг шалгаад шууд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Жуулчдын суух газар тайзтай их ойрхон учраас сэтгэл ханамж өндөр байна гэж найдаж байгаа. 1-4 дүгээр секцийн гадна жуулчны мэдээллийн төв ажиллуулна. Мөн жуулчдад зориулсан шашин соёлын үзэсгэлэн худалдаа гарна” гэв.

    Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Даншиг наадмын 2 өдрийн арга хэмжээний үеэр Очирваани шүтээний тахилга, баруун талын тайзан дээр нээлтийн үйл ажиллагаа болон лам нарын мэтгэлцээн, ном хаях арга хэмжээ зохион байгуулагдана. Улаанбаатар чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Гадна талбайд “Монголын гайхамшигт урлаг” хэмээх 9 дүүргийн ардын авьяастнуудын тоглолт болох юм. Энэ нь наадамчин олонд ардын урлагийг сурталчлах зорилготой юм” гэлээ.

    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 50 байцаагч, нийслэлийн Цагдаагийн газрын 250 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг хангах юм байна. Наадмын үеэр Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” аялал жуулчлалын үзэсгэлэн, нийслэлийн 9 дүүргийн ардын авьяастнуудын “Монголын гайхамшигт урлаг” тоглолт болно. Түүнчлэн энэ үеэр лам нарын дунд унзад хоолойтны, голч, балин болон тосон урлалын тэмцээн, ном хаялцах мэтгэлцээн болох аж. Хүрээ цамын хурлын уншлага, бүрээ бишгүүр тэргүүтэй хөгжимчид, бясалгагчид, Гандантэгчинлэн хийдийн 120 гаруй лам хувраг Даншиг наадамд оролцох юм.

    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын бэлтгэл ажилтай танилцсаныхаа дараа нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан иргэдийн аюулгүй, амар тайван наадамлах боложмийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох газрууда
  • Энэ сард 408 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдав
    2017 оны 8 сарын 03
    2017 оны 7 дугаар сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 28.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Монголбанкнаас 251 зээлдэгчийн 15.98 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 157 зээлдэгчийн 9.07 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгов. Ингэснээр 7 дугаар сард нийт 408 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдав.
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийг Сүхбаатарт зохион байгууллаа
    2017 оны 8 сарын 03
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос /цаашид “төсөл хэлэлцүүлэгч” гэх/ 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотод Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан юм.

    Энэ хүрээнд өнөөдөр (2017.08.03) Сүхбаатар аймгийн төв Баруун-уртад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

    Өглөөний 09.00 цагаас үдийн 12.00 цаг хүртэл зохион байгуулагдсан сургалтад аймаг, сум, багийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд болон албаны нийт 144 хүн хамрагдлаа. Тэд цаашид сум, багтаа сургалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулна.

    Сургалтын эхэнд Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.

    Танилцуулга хийгдсэний дараа дэгийн дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан сургалтад оролцогчид сонирхсон асуултаа асууж, асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулснаар үдээс өмнөх сургалт өндөрлөв.

    Харин үдээс хойш 13.00 цагт (2017.08.03) хоёрдугаар шат буюу хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт сургалтад хамрагдсан хүмүүс болоод иргэдийн төлөөлөл оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

    Иргэдийн санал авах хэлэлцүүлгийг аймгийн Засаг дарга З.Энхтөр нээж үг хэлсэн.

    Үргэлжлүүлэн дэгийн дагуу Байнгын хорооны Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн сэдэв тус бүрийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг ямар дэгийн дагуу явагдах талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.

    Дараа нь иргэд асуулт асууж, хариулт авч, саналаа хэллээ. Тухайлбал, Баруун-урт сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ариунбилэг ард иргэдээс авч байгаа саналыг ямар түвшинд хянаж байгаа талаар тодруулахыг хүслээ. Түүний асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулахдаа, иргэдийн өгсөн санал асуулгын хуудас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргэгдэж, тус Байнгын хороо хянана. Мөн архив бүрдүүлж ажиллана хэмээн хариуллаа.

    Баруун-урт сумын 1 дүгээр багийн иргэн Н.Энэбиш, иргэдтэй хамгийн ойр харьцдаг хүн нь багийн Засаг дарга байдаг. Багийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга томилно гэсэн байна. Үүнээс үзэхэд иргэд өөрсдөө багийн Засаг даргаа сонгох нь тохиромжтой юм. Хэрвээ дээрх томилгоо хийгдээд эхэлбэл улстөржилт газар авах эрсдлийг дагуулж байна гэсэн саналыг хэлж байлаа.

    Баруун-урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Энхцэцэг, хариуцлагын тогтолцоог яаж зохицуулж байгаа вэ. Хуулиараа бол гэмт хэрэг үйлдсэн, улсад онц их хэмжээний мөнгөн хохирол учруулсан хүн эрүүгийн хариуцлага хүлээдэг. Гэтэл манай улсад хуулийн хариуцлага хүлээлгэх нь битгий хэл тэр хүнээ төрд сонгодог гажиг тогтолцоо байна. Үүнийг Үндсэн хуульд хэрхэн тусгах вэ гэсэн асуултыг тавьсан.


    Дээрх асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулахдаа, хариуцлагын тогтолцоог бусад хууль тогтоомжоор зохицуулсан байгаа. Хэрвээ иргэн аль нэг албан тушаалтныг хууль зөрчсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй гэлээ.

    Энэ үеэр иргэдийн зүгээс шүүхийн хараат бус байдлыг хангах асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол багц зургаан сэдвээс гадна нэмж санал оруулах боломжтой, эсэхийг тодруулж байлаа.

    Ийнхүү асуулт, хариулт дууссаны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авах ажлыг явуулснаар хэлэлцүүлэг өндөрлөлөө.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Л.Мөнхбаясгалан: ”Яруу найрагчаа, та шүлгээ бичнэ үү”
    2017 оны 8 сарын 03
    Л.Мөнхбаясгалан: ”Яруу найрагчаа, та шүлгээ бичнэ үү”
  • “Google”, “Амазон”, “Square” компанид ажиллаж байгаа Монгол залуус улсаа хөгжүүлэх санал боловсруулжээ
    2017 оны 8 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцлоо.

  • Өвөрхангайн Нарийнтээлийн гүүр болон замыг засаж хөдөлгөөнийг нээлээ
    2017 оны 8 сарын 03
    Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд үргэлжлэн орсон их борооны улмаас гүүр болон автозам сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон мэдээллийг та бүхэнд хүргэж байсан билээ.

  • Монголд анх удаа 20 орны тогооч ур чадвараараа өрсөлдөнө
    2017 оны 8 сарын 03
    Монголд анх удаа 20 орны тогооч ур чадвараараа өрсөлдөнө
  • Сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж ажиллахыг үүрэг болголоо
    2017 оны 8 сарын 03
    Сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж ажиллахыг үүрэг болголоо
4526 4527 4528 4529 4530 4531 4532
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
    11 цаг 53 мин
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    14 цаг 24 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    14 цаг 57 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    15 цаг 49 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    16 цаг 55 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    17 цаг 3 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    17 цаг 37 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 50 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    18 цаг 33 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    18 цаг 47 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    19 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    19 цаг 51 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    20 цаг 14 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    20 цаг 37 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    21 цаг 0 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    21 цаг 2 мин
  • Сэрэмжлүүлэг
    21 цаг 43 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    21 цаг 45 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    21 цаг 51 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    21 цаг 52 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК