Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4972 4973 4974 4975 4976 4977 4978
  • Засгийн газар ”орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлнэ
    2016 оны 12 сарын 16


    УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    УИХ-ын дэд дарга,

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    УИХ-ын чуулганы хуралдаанд хийх Засгийн газрын ээлжит мэдээллийг Дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлага гэсэн сэдвээр бэлтгэж, холбогдох мэдээллийг УИХ-ын гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.

    2010-2014 онуудад Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй байж, олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид Монгол Улсын цаашдын хөгжлийн таамаглалыг боловсруулахдаа дунджаас дээгүүр орлоготой улс орнуудын бүлэгт шилжинэ хэмээн тооцож байсан бол өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байна.

    Монгол Улсын өмнө тулгараад байгаа хөгжлийн бэрхшээл, сорилтуудыг даван туулж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах үндэсний чадавхийг бүх талаар бүрдүүлэх шаардлагатай байна.

    Дэлхийн хурдацтай хөгжиж байгаа улс орнуудын туршлагаас харвал өөрийн орны хөгжлийн онцлогт тохирсон боловсролын болон инновацийн тогтолцоог хөгжүүлж, бүтээмжээ дээшлүүлэн мэдлэгт суурилсан, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд гол анхаарал, хүчээ төвлөрүүлдэг бөгөөд ур чадвартай хүний нөөц болон өндөр технологийн судалгааг хөгжүүлэхэд дээд боловсролын салбар чухал үүрэг гүйцэтгэж, хөгжлийн нэг гол хөдөлгөгч хүч болсоор ирсэн билээ.

    Манай улсын хувьд монгол хүний шинийг эрэлхийлж, хошуучлан зүтгэх тэмүүлэл, оюуны чадвартаа түшиглэн бусад улс орны хурдацтай хөгжлийн туршлагыг нутагшуулж хугацаа товчлох, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд бусдын шууд хамааралгүй өөрийгөө тасралтгүй цэнэглэн хөгжүүлж байдаг мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, дээд боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай.

    Цаашид шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д тусгагдсан урт хугацааны хөгжлийн зорилтуудыг баримтлахын зэрэгцээ богино, дунд хугацаанд дараах чиглэлүүдийг баримтлан ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

    1. Төрийн бодлого, хөрөнгө оруулалтыг судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, байгальд ээлтэй технологи бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох цогц чадамжтай хүний нөөцийг бэлтгэхэд чиглүүлэх,

    2. Монгол Улсад мэдлэгийн хүчийг төвлөрүүлэхийн тулд гадаадаас эрдэмтдийг урих, тэнд ажиллаж байгаа монгол эрдэмтдийг хамтарсан судалгааны ажилд татан оролцуулах замаар бүтээсэн мэдлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаадад экспортлох бодлого барих,

    3. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн судалгаа, хөгжлийн ажилд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгох зэрэг болно.

    Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого нь “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”-той уялдаж, мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах ур чадвар бүхий монгол хүнийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгоход чиглэж байна. Үүнд:

    · 2016-2020 онд: Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлж, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх түвшинд хүрэх,

    · 2021-2025 онд: Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дагуу шинжлэх ухаан, технологийн кластер, парк байгуулж, үндэсний дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг их сургуулийн эгнээнд оруулах,

    · 2026-2030 онд: Олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоо 2030 он гэхэд бүрдсэн байхаар төлөвлөгдөж, хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтуудыг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нарийвчлан тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шат дараатай боловсруулан ажиллаж байна.

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт:

    “Төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ” гэж дээд боловсролын талаар баримтлах дунд хугацааны бодлогыг тодорхойлсон.

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг дараах байдлаар багцлан авч үзэж болохоор байна. Үүнд:

    1. Дээд боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох,

    2. Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх,

    3. Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх,

    4. Стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх,

    5. Оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах зэрэг болно.

    Бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа эрх зүйн орчны шинэчлэл, баримталж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулъя.

    1. Дээд боловсролын хөгжлийн асуудлыг Боловсролын системийн нэгдмэл байдлын хүрээнд цогцоор нь судалж, эрх зүйн орчны шинэчлэлийг тогтолцооны шинэчлэлтэй уялдуулан хийнэ.

    2. Мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлооход их, дээд сургуулийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, судалгааны чадавх, үр өгөөжийг сайжруулах, үр дүнг нь зах зээлийн эргэлтэд оруулж инноваци болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, дэлхийн зах зээлд гаргаж улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багц зорилтыг хэрэгжүүлнэ. Бодлогын арга хэмжээг нэгтгэн багцалж, “Судалгаанд суурилсан их сургууль” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

    Их сургуулийн үйл ажиллагааг судалгааны чиглэлд хөгжүүлэхийн тулд багш, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны чадварыг тасралтгүй дээшлүүлэх, их сургуулийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, инновацийн төв болгон хөгжүүлэх, улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чадамжийг дээшлүүлэх, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэртэй болох боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай.

    Энэ хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагыг энтерпренёр сургууль болоход дэмжих зорилгоор “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн санхүүжилтээр нийт 5 сургуулийн 13 төсөлд 485,0 сая төгрөгийн, судалгааны ажлыг дэмжих зорилгоор байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн 60 судалгааны төсөлд 1,6 тэрбум төгрөгийн тэтгэлэгт санхүүжилт олгосон байна. Тус төслүүд нь гарааны компанийг дэмжих, судалгааны ажилд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, технологийн шинэ, шинэлэг шийдэл хэрэгжүүлэх зорилготой.

    Мөн дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай түншлэх, туршлагаас нь суралцах, нутагшуулах ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Монгол Улс- ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр Герман-Монголын Ашигт малтмалын технологийн их сургуулийг байгуулсан. Тус сургуулийн лабораторийн барилга барихад шаардлагатай 7,0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг ХБНГУ олгохоор шийдвэрлэсэн.

    Их сургуулиудын лабораторийн орчныг сайжруулахаар 2015 онд “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд 1,2 сая ам.долларын санхүүжилтээр МУИС, ШУТИС-д 12 лаборатори байгуулсан. Цаашид 1,4 сая ам долларын санхүүжилтээр МУИС, ХААИС, ШУТИС, Багшийн их сургуульд дундын ашиглалтын лаборатори нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

    3. Сургалтын үйл ажиллагааны чанарын шинэчлэлийн хүрээнд “Үр дүнд суурилсан боловсрол”-ын тогтолцоог хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж байна. Сургалтын хөтөлбөрийн хүрэх үр дүн, төсгөгчийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшил хандлагыг ажил олгогчийн эрэлт хэрэгцээ, тэднээс авсан судалгаанд тулгуурлан урьдчилан тодорхойлж, түүнд зориулан сургалтын агуулга, арга зүй орчиноо сайжруулах, үнэлгээний аргачлалыг өөрчлөн, үр дүнгээ тасралгүй хянаж чанарын баталгаажуулалтыг хийдэг цогц үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлого баримтална.

    Ингэснээр сургалтын үр дүнг зөвхөн оюутны мэдлэгийн үнэлгээгээр бус ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшсэн байдлаар нь үнэлдэг системд шилжинэ. Эцсийн үр дүнд онолын өндөр мэдлэгтэй, бүтээлч, практик ур чадвар, чадамжтай, зөв төлөвшил хандлагатай мэргэжилтэн бэлтгэгдэнэ. Түүнээс гадна хөтөлбөрийн чанарын шинэчлэл хийх, судалгааны ажлаа танилцуулах боломж нөхцөлийг бүрдүүлж байгаад оршино.

    4. Дээд боловсролын чанарын үнэлгээний зөвхөн мэдлэгийг олгодог, шалгадаг аргаас мэдлэгээ хэрэглэх, дүн шинжилгээ хийж нэгтгэн дүгнэх, үр дүнг тооцох чадвар, бүтээлч сэтгэхүй төлөвшил хандлагыг нь үнэлдэг системд шилжих бодлого баримталж байна. 2016 оны 4 дүгээр сард батлагдсан Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрх зүйн байдалд олон нэмэлт өөрчлөлт орсон, түүний дагуу илүү тодорхой болгон баталсан.

    Үүнд нийцүүлэн “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм” бусад дотоод эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний Зөвлөлийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх чиглэлд ажиллаж байна.

    Дээд боловсролын байгууллагуудад дотоод хяналтын болон хөндлөнгийн үнэлгээний механизм бүрдүүлэх, сургууль, хөтөлбөрийг дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд үе шаттай хамруулах, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийг чадавхжуулах ажлуудыг шат дараатайгаар хийж байна.

    Олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлдэж буй 7 хөтөлбөрөөс анхдагч нь болж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн ”Хүний их эмч” хөтөлбөр нь Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Энэ хөтөлбөр нь манай улсын олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн 16 дахь хөтөлбөр боллоо.

    4. Оюутнуудын нийгмийн баталгааг хангаж чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд тэднийг тодорхой хэмжээгээр орлого олох эрх зүйн орчин, нөхцлийг бүрдүүлж сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэл, бэрхшээлгүй байлгах, эрүүл мэндийн үйлчилгээг харъяаллын дагуу авдаг, тав тухтай орчинд сурч амьдрах орчин бүрдүүлэх бодлого баримталж байна.

    - Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор “Боловсролын зээлийн сан” байгуулж, “Оюутны хөгжлийн зээлийн журам” батлуулан сургалтын зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлээд байна. Боловсролын зээлийн сан нь гадаад, дотоодод суралцагчдын сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий байгууллага бөгөөд тухайн байгууллагын төсөвт дотоодын оюутны зээлийн эх үүсвэрийн санхүүжилтэд 2017 оны төсөвт 90.0 тэрбум төгрөг батлагдсан.

    - Оюутнууд суралцангаа цагийн ажил, сайн дурын ажил эрхэлж орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Орлоготой оюутан” хөтөлбөрийг батлан гаргаж, хэрэгжүүлж эхэллээ.

    “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Боловсролын талаар төрөс баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, улс оронд хэрэгцээтэй, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө Засгийн газар хүчин чармайлт тавин ажиллах болно.

    Боловсролын тогтолцооны хөгжил нь төрийн зөв бодлого, их дээд сургуулийн чанартай сургалтын тогтолцоо, суралцагчдийн суралцах хүсэл эрмэлзэл, хүчин чармайлт гэсэн олон талуудын тэгш оролцоо, хамтын ажиллагааны үндсэн дээр амжилтад хүрэх боломжтой юм.

    Иймээс урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан боловсролын салбарын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр мэдлэг, ур чадвар бүхий боловсон хүчин бэлтгэн гаргахын төлөө бүхий л талуудын идэвхитэй оролцоо, санаачлага, бодлогын дэмжлэг цаашид ч нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна.

    Монгол Улсыг хөгжлийн шинэ дээд шатанд гаргах чадварлаг боловсон хүчин олноор бэлтгэгдэж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай мэргэжилтэн улам бүр олширч байхын ерөөлийг дэвшүүлье.

    Монгол Улсын хөгжлийн гарц нь зөвхөн эрдэс түүхий эд бус, эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай монгол хүн гэдгийг дэлхийн дахинд нотлон харуулцгаая гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Үндэсний супер лигийн тоглолт хоёрдугаар сарын 14-нд болно
    2016 оны 12 сарын 16


    Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээж буй Үндэсний супер лигийн шинэ улирлын тов зарлагдлаа.

    Шинэ улирлыг МСБХ болон МҮСБХ хамтран зохион байгуулах бөгөөд өнөөдөр багийн эзэд, дасгалжуулагч, менежерүүдийн төлөөлүүдтэй шинэ улирлын талаар хэлэлцэн хуралдаж 2017 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр эхлүүлэхээр товложээ.

    Шинэ улиралд оролцохоо дараах багууд мэдэгдээд байна. Үүнд:


    Альянс Тех Харцага /2015-16оны аварга/
    SBL Хасын Хүлэгүүд /2015-16 оны дэд аварга/
    Төв Ургац /2015-16 оны гутгаар байр/
    Ирвэсүүд /2015-16 оны 4-р байр/
    Дархан Гарьд /плэйофф/
    Дундговь Мон-Алтиус Смарт
    Архангай Алтан Дорнод Лидер
    Их Өргөө Аравтууд
    МБМ Шонхорууд
    Этүгэн ИС

    Үндэсний супер лигийн сугалаа 2017 оны хоёрдугаах сарын 01-ны өдөр болно.
  • Монгол эрдэмтдийн судалгааны ажил оны ”шилдэг”-ээр шалгарлаа
    2016 оны 12 сарын 16
    Монгол эрдэмтэдийн судалгааны ажил Хятадын Байгаль орчны инженерчлэлийн хүрээлэнгээс оны шилдэг бүтээлийн шагнал хүртлээ. Тодруулбал, академич, шинжлэх ухааны доктор, профессор Б.Пүрэвсүрэн болон С.Батбилэг, Я.Даваажав, Ж.Намхайноров нарын Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтний судалгаа шилдгээр тодорсон байна. Тэдний “Хөөтийн нүүрсний халууны боловсруулалтаар гарган авсан хатуу болон шингэн бүтээгдэхүүний тодорхойлолт ба идэвхижүүлсэн нүүрсний үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл Тайванийн “Substainable environment research” сэтгүүлд хэвлэгдэж, үүнээс Хятадын байгаль орчны инженерчлэлийн хүрээлэн үзэж, оны шилдэг бүтээлээр шалгаруулсан байна.
  • Хүүхдүүд хулгайн гэмт хэрэг үйлдэж байна
    2016 оны 12 сарын 16
    харуул хамгаалалтгүй хүнсний дэлгүүрээс орлогын мөнгө, архи согтууруулах ундаа хулгайлдаг байжээ.
  • Ой тогтоолтын ДАШТ-ээс есөн медаль хүртээд байна
    2016 оны 12 сарын 16
    Сингапур улсад 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөл тус тэмцээнд нийт 232 тамирчин оролцож байгаа юм. Манай улсаас энэхүү тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.

    ​

    Тэгвэл эхний өдөр явагдсан ”Нэр, зүс царай”, ”Хоёртын тоолол” төрлийн дараах байдлаар манай тамирчид нийт авах боломжит 69 медалиас 9 медалийг хүртээд байна. Тухайлбал, ”Хоёртын тоолол” төрөлд ОУ-ын Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) 4635 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр Ерөнхий ангилалд насанд хүрэгчдийг ялан аварга болжээ. Мөн Мөнхшүр, Энхшүр нар дэлхийн шилдгүүдийг ардаа орхин медалийн болзол хангаад байна.
  • Нийслэлийн Хүрээ Амаржих газарт 42 сая төгрөгийн аппарат бэлэглэжээ
    2016 оны 12 сарын 16
    ”Сандэй” группын хамт олон 10 жилийн ойгоо тохиолдуулан өчигдөр Нийслэлийн Хүрээ Амаржих газарт нярайн шарлалт бууруулах дөрвөн ширхэг аппарат бэлэглэжээ. Нийт 42 сая төгрөгийн өртөг бүхий уг тоног төхөөрөмжийг Сандэй групп, Монгол майнинг эксплорайшн, Платинум Ланд, Шинжикү гэх дөрвөн компани нэгдэж бэлэглэжээ. Уг аппарат нь дутуу төрсөн хүүхдүүдэд илэрдэг гол асуудал болох биеийн хөгжлийг эмчилэхэд нөлөөлөхөөс гадна шарлалтыг яаралтай бууруулахад зайлшгүй хэрэглэгддэг аж. Нярай хүүхдийн шарлалд их байх нь тархи, мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж улмаар саажилтад хүргэх ч аюултай байдаг байна. Ингэснээр хүүхэд насан туршийн сэтгэцийн өвчтэй болдог ажээ. Тиймээс “Хүрээ” амаржих газрын удирдлагуудын зүгээс дотоодын компаниудын нийгмийн хариуцлагаа ухамсарлан хийсэн хөрөнгө оруулалтыг нүдээ олсон тусламж байлаа гэдгийг онцоллоо. Статистик судалгаагаар Монгол Улсад мэндэлж байгаа хүүхдүүдийн зургаа орчим хувь нь дутуу төрдөг ажээ. Хэдийгээр улсын эдийн засаг хүндэрч гадаадын хандив тусламж буурсан ч дотоодын аж ахуйн нэгжүүд ийнхүү нийгэмд чиглэсэн үйлдэл хийж байгааг төрөх эмнэлэгт байсан иргэд сайшааж байлаа.
  • Ахмад настны тухай хуулийн төслийн хэлэлцэв
    2016 оны 12 сарын 16
    Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа нар танилцуулав.
  • Mobstar аппликэйшнээр А.Баярцэцэгийг дэмжих боломжтой
    2016 оны 12 сарын 16
    элхийн миссийн тэмцээнд оролцож буй мисс А.Баярцэцэгээ дэмжиж, саналаа хэрхэн өгөх талаар өнөөдөр топ модель Х.Бадамгэрэл болон Л.Энэрэл нар мэдээлэл хийлээ.

    Гоо сайхны олимп хэмээгддэг тус тэмцээн нь “Мисс авьяас”, “Спортлог мисс”, “Зорилго бүхий гоо сайхан”, “Мультимедиа буюу масс хандалт”, “Топ модель” хэмээн үндсэн таван шалгуураар тэргүүн титмийн эзнийг тодруулдаг уламжлалтай.

    Манай улсын миссийн хувьд “Мисс авьяас”-д Монгол бүжгийг калиграф буюу уран бичиглэл, илбэ шидтэй хослуулан чадварлаг үзүүлснээрээ бусдаас онцлог байж, шилдэг 10 миссийн нэг болсон юм. Тус шалгуурын шилдгийг олон нийтийн санал асуулгаар тодруулах учраас Mobstar аппликэйшнээр дамжуулан саналаа өгөх нь чухал хэмээн топ модель Х.Бадамгэрэл хэллээ.

    Тэрбээр “Монголчууд маань mobstar аппликэйшнээр Монголын миссдээ саналаа идэвхтэй өгснөөр Мисс авьяас шалгуурт шилдгээр шалгарч, Дэлхийн миссийн шилдэг 20 оролцогчийн нэг болох юм. А.Баярцэцэг маань үзүүлбэрээ маш сайн үзүүлж, өөрөөс шалтгаалах бүхнийг хийн шилдэг 10-д шалгарсан. Одоо энэ шалгуурын шилдэг болох эсэх нь биднээс шалтгаалах тул Монголчууд маань идэвхтэй саналаа өгөөрэй” гэсэн юм.

    А.Баярцэцэг “Мисс авьяас”-д санал авсан тоогоороо шилдгийн төлөө Филиппиний мисстэй саналын тоо тун ойрхон өрсөлдөж байгаа юм. Энэхүү шалгуурын санал авах хугацаа Бямба гарагийн 13:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Тиймээс амжиж саналаа өгөх нь чухал гэдгийг мөн тэрбээр хэлсэн.
  • Цагдаагийн алба хаагчдын гэр бүлд талархал илэрхийллээ
    2016 оны 12 сарын 16
    Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс өнөөдөр ”Талархалын баяр” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн Хэв журмын тасгаас цагдаагийн албан хаагчдынхаа гэр бүлийнхэнг хүлээн авч уулзаж, талархал илэрхийлэв.
  • Х.Тэмүүжин: Ж.Батзандан намын дарга болвол сайд болох гээд намаа зарчих байлгүй
    2016 оны 12 сарын 16
    Ардчилсан намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд буй УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин цахим ертөнцөд өөрийн байр сууриа илэрхийлжээ.
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо
    2016 оны 12 сарын 16
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.
  • Үйлчилгээний төвүүдийг бүрэн камержуулжээ
    2016 оны 12 сарын 16
    Чингэлтэй дүүргийн 10-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүжилтээр энэ онд 152 ширхэг шинэ хяналтын камерыг гудамж талбайд байрлуулжээ. Ялангуяа хүн олноор төвлөрсөн ”Далайхүү”, ”Нарантуул-2” зэрэг үйлчилгээний газруудыг бүрэн камерын хяналтад авсан байна.

    Ингэснээр халаасны хулгай, орон байр болон танхайрах гэмт хэргийн илрүүлэлтэд чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн орон байрны хулгайн хэргийг 151 дүгээр худгийн баруун талд байрлуулсан камерын тусламжтайгаар илрүүлж, сэжигтнийг барьжээ.

    Уг хяналтын камер байрлуулснаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нутаг дэвсгэрт хамаардаг автобусны буудлуудад үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлдэг болжээ.

  • Амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд хил давж байна
    2016 оны 12 сарын 16
    Монгол улсын хүний эрхийн комисс, цагдаагийн байгууллагатай хамтарсан судалгаагаар зөвхөн энэ онд хүүхдүүд 169 удаа урд хөршид хурдан морь унахаар хилээр гарчээ. Ийнхүү урд хөрш рүү хүүхдүүд морь унахаар явж байгаа нь амьдралын боломж тааруу байгаатай холбоотой гэдгийг тогтоосон байна. Ихэвчлэн Дорнод, Сүхбаатар, Дундговь аймгийн харьяат аж.

  • Хөшигтийн барилгын ажилчдын хордлогын шалтгааныг шалгана
    2016 оны 12 сарын 16
    Хөшигтийн хөндийн онгоцны буудлын барилгын ажил ид явагдаж байна. Тус обьектын засал чимэглэлийг хариуцсан туслан гүйцэтгэгч компанийн 12 ажилтан хордлого авчээ.

  • Танилц: Ирэх даваа гарагаас гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэх уулзварууд
    2016 оны 12 сарын 16
    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд аравдугаар сарын 10-наас эхлэн дөрвөн уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш тогтмол эргэх болсон билээ.
  • Г.Батцэнгэл: Тавантолгойн төслийн 49 хувьд Шиньхуа оролцоно
    2016 оны 12 сарын 16
    Mongolian Mining Corp (975 HK) компанийн вэбсайтад мэдээлснээр http://www.mmc.mn/upload/2016-12-15_e_00975ann-20161215.pdf Энержи Ресурс, Шенхуа, Сумитомогоос бүрдэх консорциум Засгийн Газрын ажлын хэсгээс Таван Толгой төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх талаар албан ёсны захидал хүлээн авчээ.

    Түүнчлэн өнөө өглөө Mongolian Mining Corp компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагандаа “Консорциумын бүтэц хэвээрээ байгаа” гэж мэдэгдлээ.

    Г.Батцэнгэл: “Өмнө нь хийж байсан хэлэлцээртэй харьцуулбал төмөр замын эзэмшил анхнаасаа төрийн эзэмшилд байна гэсэн нөхцлийг тавьж байгаа...

    Монголын Төмөр Зам компани 51%-ийг эзэмшээд, 49%-д Шенхуа Групп оролцоод явна.

    Энержи Ресурс төмөр замын төсөлд шууд оролцохгүй.

    Консорциум нийлүүлэлтийнхээ 75%-ийг Хятад улс руу, 25%-ийг Япон, Солонгос зэрэг далайн чанад руу нийлүүлэх санал гаргасан. Консорциум бүтээгдэхүүнийг Монголдоо боловсруулаад экспортолно гэсэн чиг баримжаатай ажиллана.

    Миний ойлгосноор бусад компаниуд сонирхолоо илэрхийлэхдээ туслан гүйцэтгэгчээр оролцоё гэсэн санал тавьсан гэж ойлгож байгаа. Ингэснээр цаашдаа консорциум эрсдэлээ үүрнэ, хөрөнгө оруулалтаа татна, үйл ажиллагаагаа зангидаж удирдана. Гэхдээ ганцаараа хийхгүй, бүх Монголчууд бүгдээрээ нийлээд хийнэ. Гэрээ хэлэлцээр амжилттай дуусвал шууд ажилдаа ороход бэлэн” гэжээ.

    Өчигдрийн арилжаагаар MMC (975 HK) хувьцааны ханш 0.265 хонг конг доллароор хаагдсан бол уг мэдээ гарсны дараа буюу өнөөдөр 0.285-0.300 хонг конг долларын хооронд хэлбэлзэж байна.
  • Д.Эрдэнэбат АН-ын даргад нэр дэвшихээр материалаа хүлээлгэн өглөө
    2016 оны 12 сарын 16
    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, холбогдох материалаа Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өглөө.
  • Хүй долоон худагт “Ub Resort” цанын бааз нээгджээ
    2016 оны 12 сарын 16
    Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т байгуулсан “Ub Resort” цанын бааз өнөөдөр туршилтын байдлаар ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдийг эрүүл цэвэр агаарт амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус баазыг байгуулсан билээ. Цана, чарга, тэшүүр, дулаан гэр, халуун хоол цайгаар үйлчлэх гээд иргэд амарч зугаалахад таатай орчныг бүрдүүлжээ. Цанын баазын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын орлогч дарга Я.Болдбаатар “Манай “Ub Resort” цанын бааз нь эрүүл агаарт иргэдийг ая тухтай амарч зугаалах боломжоор хангах гол зорилготой. Үнэ хямд, аюулгүй байдлыг хангасан үйлчилгээг үзүүлж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэт өндөр биш газрыг сонгосон. Нийтийн тээврийн асуудлыг шийдүүлэхээр бид амралтын өдрүүдэд чиглэлийн автобус явуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн. Цаашдаа бид орчин үеийн цанын бааз байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол эхлэл ажил юм. Нэг дор 100 хүн хүлээн авах боломжтой. Цанын баазыг байгуулахад нийслэлийн төсвөөс хөрөнгө зарцуулаагүй.“ гэлээ. Мөн байгууллага, хамт олон цасны баяраа тэмдэглэх боломжтойг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Халамжийн санд 20.4 тэрбум төгрөг нэмэгдэх шаардлагатай
    2016 оны 12 сарын 16
    -Ахмадын байгууллагуудтай хамтрах ажиллах асуудлаар яаж туссан бэ? Ахмадын олон холбоод байна.
  • Дорноговь аймгийн иргэд нутагтаа эмчлүүлж байна
    2016 оны 12 сарын 16
    Дорноговь аймгийн иргэд бөөрний дутагдлын эмчилгээ буюу гемодиализийн эмчилгээ, үйлчилгээг Нэгдсэн эмнэлэгтээ хийлгээд жил болж буй.

    Энэ хугацаанд 15 хүнийг, давхардсан тоогоор 733 удаа эмчилгээнд хамруулсан болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Иргэд өмнө нь гемодиализ эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг зорьж цаг хугацаа, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан юм.

    Тус гемодиализ эмчилгээний тасагт ЭМЯ-аас 40 сая төгрөг, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Энэ хөрөнгө оруулалтаар хоёр гемодиализийн, нэг усны шүүлтүүрийн аппарат худалдан авч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
4972 4973 4974 4975 4976 4977 4978
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
    13 цаг 22 мин
  • ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
    13 цаг 29 мин
  • УИХ дахь Монгол Ардын Нам-ын бүлэг: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    13 цаг 59 мин
  • Д.Цогтбаатар: Австралид төгссөн залуучуудыгаа дэмжинэ
    14 цаг 17 мин
  • Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ
    15 цаг 13 мин
  • П.Сайнзориг: Х.Нямбаатар дарга ажлыг их амархан харагдуулж чадсан
    15 цаг 23 мин
  • Х.Нямбаатар: Ах нь дахиж мах яримааргүй байна
    15 цаг 24 мин
  • ХХБ “Хязгааргүй Мөрөөдөл” төслөөрөө дамжуулан, Монгол Улсын Консерваторын номын санг тохижуулж өглөө
    15 цаг 32 мин
  • Имарт 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагийн мод тарилтаа амжилттай зохион байгууллаа
    17 цаг 17 мин
  • М.Бадамсүрэн: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсрууллаа
    17 цаг 21 мин
  • Дархан хотыг эрч хүч, урам зоригоор дүүргэх "Дархан марафон 2026" гарааны шугамандаа ойртсоор бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ
    17 цаг 48 мин
  • Ж.Бат-Эрдэнэ: Холимог тогтолцоотой парламент байгуулахыг анхнаас нь дэмжсэн
    17 цаг 58 мин
  • Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал сайн ургажээ
    18 цаг 28 мин
  • Цагаан ордны орчимд буудалцаан болсны улмаас нэг хүн нас барж, нэг хүн шархаджээ
    18 цаг 39 мин
  • Сэрэмжлүүлэг
    18 цаг 55 мин
  • ФОТО: "Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаасан ээжүүд
    19 цаг 4 мин
  • Украинчууд Оросын оюутны дотуур байрыг бөмбөгдсөний улмаас 18 хүн амь үрэгдлээ
    19 цаг 17 мин
  • Эболагийн халдварын тархалт хүрээгээ тэлж аюулын хэмжээнд хүрлээ
    19 цаг 27 мин
  • Х.Мөнгөнцэцэг: "Ээж ээ" гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй
    19 цаг 40 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 59 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК