-
2015 оны 4 сарын 29
Бид бүхэн савлагаатай сүү, тарагийг гаднах тайлбарыг нь хараад л худалдаж авдаг гэхэд хэлсдэхгүй.
-
2015 оны 4 сарын 29
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш 874 аж ахуй нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна.
-
2015 оны 4 сарын 29
Газар хөдлөлтийн гамшигт өртсөн Балба улсад гурван өдрийн гашуудал зарлажээ.
-
2015 оны 4 сарын 29
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар, Г.Баярсайхан нарын гишүүд хамтран “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн төслийг боловсруулсан. Тэгвэл тэд тус хуулийн төслөө Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбад удахгүй гардуулах гэж байна.
Тус хууль нь эмнэлгийн байгууллагын менежмент удирдлагын арга барилыг сайжруулах зорилготой юм. Тэр дундаа эмнэлгийг үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж санхүү нөөцийг үр ашигтай ашиглахад чиглэгдсэн хууль аж.
Манай улсын хувьд төрөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чиглэсэн боловч нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагуудын засаглал, бие даасан байдлыг бодлогын гадна орхигдуулсан, салбарын ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудал эрүүл мэндийн асуудал зэрэг нь өнөөгийн шийдвэрлэх гол тулгамдсан асуудал болсон учраас тус хуулийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэв. Уг нь бүхэл бүтэн салбарыг хамарсан хуулийн Засгийн газраас өргөн барих ёстой боловч эрүүл мэндийн салбарын реформын өөрчлөлтүүдтэй холбоотой хууль тогтоомжууд өмнөх Засгийн газруудаас боловсруулагдаж өргөн баригдахгүй хугацаа их алдаж байсан учир УИХ-ын гишүүд хамтран уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа салбарын бүх ажилтнуудыг оролцуулан аймгуудын эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцүүлэг хийж зохих саналуудыг авсан. Эмнэлгийн засаглалыг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2008 оноос хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил” -3,4 хөтөлбөрүүдийн үзэл санааг болон салбарынхны олон жил хуримтлагдсан тулгамдсан асуудлуудын гарц шийдлүүдийг уг хуулийн төсөлд тусгасан гэж хууль санаачлагчид хэлж байна.
Үүнд:
1. Гишүүдийн боловсруулсан хуулийн төслийг салбарын ажилтнуудаар нухацтай хэлэлцүүлэн болосвронгуй болгож эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах Реформын өөрчлөлтүүдийг зайлшгүй оруулах
2. Эрүүл мэндийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нийтийн албаны тухай хуулиудтай уг хуулийг уялдуулахдаа эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн баталгааг одоо байгаа түвшингээс бууруулахгүй байхаар хуульчилж салбарын бүх түвшний ажилтнуудыг ялгаварлахгүйгээр хамруулах зэрэг асуудлуудыг онцгой анхаарыг хүслээ.
Иймээс Засгийн газар энэ хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлж батлуулбал эцсийн үр дүнд эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт эрс өөрчлөлт орно гэж дээрх гишүүд хэлж байна.
-
2015 оны 4 сарын 29
UFC-гийн хагас хүнд жингийн аварга Jon Jones осол гаргаж , ослын улмаас нэг жирэмсэн эмэгтэй бэртэн хэд хэдэн машин эвдэрч хэмхэрсэн талаар цахим ертөнцөд шуугиан дэгдэж байна.
-
2015 оны 4 сарын 29
Канадын Олон улсын Эрдэс Баялаг ба Хөгжлийн хүрээлэн, Канадын Глобаль Эрүүл мэндийн Судалгааны эвсэл, хамтрагч их дээд сургууль болон түнш байгууллагууд хамтран Өмнөговь аймагт сургалт зохион байгуулж байна.
-
2015 оны 4 сарын 29
С.Чинзориг: Би ямар ч хууль зөрчиж, хүн халаагүй -Гишүүд асуудалд битгий улс төрийн өнцгөөс хандаач ээ гэдгийг хэлмээр байна. Ер нь бидэнд асуудал байна уу гэвэл байна. Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал байна. Харин үүнийгээ зөв оношлох талд анхаарал хандуулах ёстой. Б.Гарамгайбаатар гишүүний асуултад хариулахад би гудамжны гэдэг үг ерөөсөө хэлээгүй. Үг мушгиж байгаа нь харамсалтай байна. Засгийн газар 2012 оны есдүгээр сард түр орлон гүйцэтгэгчийг томилох журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ иргэнийг томилж болно гэсэн өөрчлөлт оруулсан. Үүний үндэслэлээр томилсон байдаг. Харин 2013 онд үүнийгээ хүчингүй болгосон байгаа юм. Тиймээс түр орлон гүйцэтгэгч чинь хууль бус болчихоод байгаа юм. Тэгэхээр надад ямар боломж үлдсэн гэхээр 2011 онд баталсан 62 дугаар тогтоолын дагуу шийдвэрээ гаргасан. Мөн түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо улстөржөөгүй. Хэлтэс дотроо хамгийн олон жил ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчыг томилсон. Тэгэхээр би ямар ч хууль зөрчөөгүй.
-
2015 оны 4 сарын 29
ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын Захирагч Александр Голков тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах хугацаандаа НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нартай уулзах хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагууд ноён Александр Голков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
-
2015 оны 4 сарын 29
Баян-Уул суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
-
2015 оны 4 сарын 29
ХБНГУ-ын иргэн Максимлян Лёонхард Клойберын цогцос энэ сарын 17-ны өдөр СБД-ийн тавдугаар хороо Голомт хотхоны нэгэн байрнаас олдсон.
-
2015 оны 4 сарын 29
Монголын Залуучуудын холбооны өчигдөр болсон ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанаар таван дэд ерөнхийлөгчөө батламжилсан байна.
-
2015 оны 4 сарын 29
Монголын Оюутны холбоо, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран ”Оюутан цагдаа” хөтөлбөрийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн.
-
2015 оны 4 сарын 29
100 асуулт & 100 хариулт - УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар
-
2015 оны 4 сарын 29
Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулсан Ялалтын парадад оролцохоор Москваг зорьсон монголын цэргүүд Улаанталбайд ОХУ болон бусад орны цэргүүдтэй хамтран бэлтгэл хийж эхэлжээ.
-
2015 оны 4 сарын 29
Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн ирэх сарын 10-15 ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
-
2015 оны 4 сарын 29
“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 28.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үндэсний аудитын газраас шалгалт хийн ийм дүгнэлт гаргасан нь олон хүний анхаарал татаж байна. Тиймээс энэ асуудлаар тус компанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбаттай ярилцлаа.
-
2015 оны 4 сарын 29
Чили улсын өмнөд хэсэгт байрлах Калбуко галт уул өнгөрсөн долоо хоногт идэвхжиж, улмаар дахин дэлбэрч, халуун лав урсаж эхэлжээ.
-
2015 оны 4 сарын 29
Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас тодрууллаа.
-Тавантолгойн гэрээг хэлэлцэх асуудлыг хэлэлцэх байсан боловч хойшлогдлоо. Ямар шалтгаанаар хэдий хүртэл хойшлогдсон бэ?
- Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч түр хойшлууллаа. Учир нь УИХ-ын дарга захирамж гаргаж ажлын хэсэг байгуулж байна. Өнөөдөр УИХ-аас нэлээн олон хүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, гэрээ тогтоолын төсөлтэй холбогдуулан санал, дүгнэлт гаргана. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Намын бүлгүүд энэ асуудлыг хэлэлцэж, байр сууриа илэрхийлэх ёстой ч одоохондоо зарим намын бүлгийн шийдвэр гараагүй байна. Ер нь Тавантолгойн орд газрын ашиглах, гадаадын хөрөнгө оруулалт оруулах саналыг 2010 онд Засгийн газар болон УИХ-ын шийдвэр гаргасан байдаг. Үүнээс хойш олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
-Ажлын хэсгийн дүгнэлт хэдий хугацаанд багтаж гарах ёстой вэ?
-Ажлын хэсэг ямар хугацаанд дүгнэлтээ гаргахыг би хэлж мэдэхгүй. Засгийн газрын зүгээс УИХ-ыг яаралтай шийдэж өгөхийг хүсч байгаа. Гадны хөрөнгө оруулалт багассан, төсвийн орлого тасраад байгаа ийм цаг үед яаралтай горимоор хэлэлцэх ёстой гэж Засгийн газар бидэнд шилжүүлсэн. Ажлын хэсэг дүгнэлтээ түргэн гаргасан тохиолдолд Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхэд бэлэн байна.
-МАН-ын бүлэг Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцсэн үү?
-Манай намын бүлэг Даваа гарагт хэлэлцээд Тавантолгойн гэрээг дэмжих нь зүйтэй гэдэг дээр саналд нэгдэж дүгнэлтээ гаргасан.
-Ажлын хэсэгт ямар гишүүд орсон бэ?
-Ажлын хэсэгт хэн, хэн багтсаныг би хэлж мэдэхгүй байна . УИХ-аас ажлын хэсэг байгуулна
Т.Энхэлээ
-
2015 оны 4 сарын 29
Түүхээ мартвал юу болдогийг өнөөдрийн Украйн харуулж байна. Өөрөөр хэлбэл бусдад үзүүлэнтэй, үнэгүй хичээл зааж байна л даа. Баярлалаа та нартаа.
-
2015 оны 4 сарын 29
БЗД-ийн нутаг Дандарбаатарын гудамж “Баянзүрх “ худалдааны төвийн зогсоол дээр Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 02 настай эмэгтэй Г нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна.