зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4255 4256 4257 4258 4259 4260 4261
  • Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав
    2017 оны 10 сарын 06
    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа” сэдэвт ээлжилт сургалтыг өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн Япон-Монголын хамтарсан сургалттай ерөнхий боловсролын Номтнаран сургуулийн ахлах ангийн 50 гаруй сурагчдыг хамруулан зохион байгууллаа.

    Өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутан залууст зориулан зохион байгуулж байгаа юм. Сургалт авахыг хүссэн сурагч, багш нар ubyouthdevelopment@gmail.com хаягаар холбогдох боломжтой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
  • БСШУСЯ 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханы талаар мэдэгдэл гаргажээ
    2017 оны 10 сарын 06
    Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуулийн захирал Б.Батсайхан ажлаас чөлөөлсөн талаар шүүхэд гомдол гарган, хоёр шатны шүүхээр ялалт байгуулснаар өчигдрөөс ажилдаа
  • “Монголын нууц” товчоог Япон хэлнээ орчуулан гаргалаа
    2017 оны 10 сарын 06
    “Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” сангаас “Монголын нууц товчоо”-ны түгээмэл эх номны япон хэлээрх хувилбарыг олон нийтэд танилцууллаа.
  • Зорилтот бүлгийн 75 иргэнийг даатгалд хамруулж, эрүүл мэндийн тусламж авах боломжийг бүрдүүллээ
    2017 оны 10 сарын 06
    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд иргэд даатгуулагчид руугаа чиглэсэн олон арга хэмжээг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаггүй боловч шимтгэл төлөх төлбөрийн чадамжгүй, зорилтот бүлгийн 75 иргэний өмнөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг удаа хариуцан төлөх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

    Өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс зорилтот бүлгийн гурван иргэний эрүүл мэндийн даатгалын нэг жилийн төлбөр болох 172 800 төгрөг/хүн тус бүр 57 600 төг/-ийг даатгуулагчийн өмнөөс төлж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг нь гардуулан өглөө.
  • Анхаар: Цаг агаарын аюултай үзэгдэл болж болзошгүй
    2017 оны 10 сарын 06
    Анхаар: Цаг агаарын аюултай үзэгдэл болж болзошгүй
  • Гурван дүүрэгт мэс заслын тусламж, үйлчилгээг хүргэж эхэллээ
    2017 оны 10 сарын 06
    Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвөөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан тус тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлээд байна. Тус дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг тодорхой үе шаттайгаар хүргэх юм.



    Тухайлбал нэгдүгээр үе шатанд үзүүлэх төлөвлөгөөт мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээнд холецистит, ивэрхий, шамбарам, батга, шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, хоол боловсруулах эрхтний мэс ажилбар, бусад хэлбэрийн аппендицит, ясны идээт үрэвсэл, хөхний үрэвсэлт өвчин, хуйхнагийн венийн бүдүүрэл, шуу, богтос ясны хугарал, тойгны хугарал, бугуй ба сарвууны хугарал, шагайнаас бусад тавхайн яс хугарах, ахиллын шандас гэмтэх, шилбэний түвшинд арын бүлэг булчин ба шөрмөс гэмтэх зэрэг эмчилгээ багтаж байгаа юм.

    Хоёрдугаар үе шатанд нэмж үзүүлэх яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээнд мухар олгойн хурц үрэвсэл, цөсны чулуу, хэвлийн ивэрхий, арьсны буглаа, мундас, хошного ба шулуун гэдэс орчмын буглаа, целлюлит /хумс шигдэх/ зэрэг эмчилгээ багтжээ.

    Гуравдугаар үе шатанд нэмж үзүүлэх яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээнд тодорхойгүй шалтгаант гэдэсний түгжрэл, мэс заслын дараах гэдэсний түгжрэл, ходоодны цочмог цус алдалт, шаант чөмөгний гандан хэсгийн дээд, дунд битүү хугарал, нойр булчирхайн үхжилт үрэвсэл зэрэг эмчилгээ багтсан байна.

    Яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэс засал, гэмтлийн багаж, тоног төхөөрөмжийг нэр төрлийг нэмэгдүүлэн, мэс засал хийх бэлтгэл ажлыг бүрэн хангасан бөгөөд хоёрдугаар үе шатыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр болжээ. Харин тусгай багаж, тоног төхөөрөмж ашиглан хийгдэх ерөнхий болон гэмтлийн мэс заслыг 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хүргэх юм байна.

    Өдгөө гурван дүүрэгт нээгдээд байгаа ерөнхий болон мэс засал, гэмтлийн тасгийг цаашид бусад дүүрэгт ч мөн шат дараатай нээж ажиллуулахаар төлөвлөжээ.Иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авахаас гадна улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасах чухал ач холбогдолтой юм. Мөн дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ өргөжин, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл олшрох юм байна.

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ







    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ







    БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ









    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
  • Оффшорын эсрэг хуулийг хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүллээ
    2017 оны 10 сарын 06
    Оффшорын эсрэг хуулийг хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүллээ
  • Ойн арга хэмжээ баярын жагсаалаар эхэллээ
    2017 оны 10 сарын 06
    Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги үүсч байгуулагдсаны түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна.
    Ойн баярын арга хэмжээ өнөө өглөө тус аймгийн цэргийн хүрээний анги байгууллагуудын алба хаагчдын оролцсон баярын нэгдсэн жагсаалаар эхэллээ.

    Баярын жагсаалын арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү болон төв, орон нутгийн Онцгой байдлын газрын удирдлагууд, ГУТОТС-ын Клубын тэргүүнүүд, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн үе, үеийн удирдлага, алба хаагчид, хүндэт зочид, Өмнөд бүсийн Онцгой байдлын газруудын баг тамирчид оролцлоо.


    Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги нь 1976 онд байгуулагдаж одоог хүртэл улс эх орон, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.
    Баярын жагсаалын дараа улсын төсвөөр бус, орон нутгийн дэмжлэг, туслалцаа, алба хаагчдын өөрсдийн дотоод хүч, нөөц бололцоог ашиглан барьж, ашиглалтад оруулсан “Аврагч” спорт заалны нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.


    Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүсийн хэмжээнд томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна, баг тамирчид гал унтраах техникийн олон төрөлт спортын бэлтгэл сургуулилтаа жилийн аль ч улиралд хийх боломжтой болж байгаагаараа онцлог юм.


    Мөн ойн хүрээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулна.
    Тус тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас”, Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубуудийн шигшээ багууд болон урилгаар Монгол Улсын залуучуудын шигшээ баг, Хууль сахиулахын их сургууль, Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн нийт 8 багийн 60 орчим тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Маргааш бүх нийтийн спорт өдөрлөгтэй
    2017 оны 10 сарын 06
    Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос маргааш 10.00-17.00 цагийн хооронд
  • Багш нар тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, эмч нар хугацаагүй ажил хаяна гэв
    2017 оны 10 сарын 06
    Багш нар тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн. Тодруулбал өчигдөр багш нарын баярыг тохиолдуулан “Багш багшдаа тусалъя” нэгдлээс анхдугаар “Онц их хурал”-ыг зохион байгуулж,
  • УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж бол “Хоёр дахь 60 тэрбумын эзэн”
    2017 оны 10 сарын 06
    “Үндэсний аюулгүй байдал” судалгааны төвөөс өнөөдөр мэдээлэл хийж, “Монгол тамхи Со” компанийн хувь эзэмшигч Ц.Дашдоржийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-аар шалгуулахаар албан бичиг хүргүүлнэ хэмээн мэдэгдлээ.
  • Долоон хүний амь насыг авсан машины жолоочийг мөрдөн байцааж байна
    2017 оны 10 сарын 06
    Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг ”Хүй долоон худаг”-ийн замд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед Тоёота
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх: МУИС-ийг хөгжүүлэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ
    2017 оны 10 сарын 06
    Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон эрдэмтэн багш, оюутнуудад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.



    Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутнууд аа!

    Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо тулгын чулуугаа тавьж, улс орны маань эрдэм оюуны тусгаар тогтнолын манаа болсон үндэсний сэхээтэн бэлтгэж эхэлсний түүхт ой - МУИС үүсч байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан үе үеийн багш, профессор, эрдэмтэн доктор, ажилтнууд,оюутан залуус Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж төгсөгчийн хувьд амжилт хүсэн мэндчилье.

    Баярын хуралд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчдөд баяр хүргэе.

    1942 онд МУИС-ийн хичээлийн анхны хонх Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед дуугарсан нь монгол хүнд шинжлэх ухааны мэдлэг, боловсрол дэвшилд тэмүүлэх, ирээдүйгээ өөдрөгөөр харах эрхэм хүслийн илэрхийлэл болсон бөгөөд холч ухаантай өвгөдийн маань ухаалаг шийдвэрүүдийн нэг нь Монгол Улс Их сургуультай болсон явдал юм.

    ХХ зууны их бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн жилүүдэд МУИС нийгмийн хөгжлийн манлайд нь байж, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон мянган дээд боловсролтой үндэсний сэхээтнийг бэлтгэж, шинжлэх ухааны сэтгэлгээг эргэлтгүй суурьшуулан, судалгааны суурь ажлуудыг туурвин дэлхийд танигдаж, нийгмийн амьдралын салаа мөчир бүрт шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бодит ажил хэрэг болгосныг түүхт ойн энэ ёслолын индрээс бахархан тэмдэглэж байна.

    Өнөөдөр МУИС 23 мянга гаруй оюутан,1000 орчим багш, судлаач, 500 гаруй ажилтан, ажиллагсадтай болжээ.

    МУИС-ийн эрдэмтэн багш нарт улам өндөр төвшний, далайцтай сургалт, судалгаа хийж эх орондоо баялаг бүтээгч байх шинэ зорилтыг дэвшүүлж байна.

    Тиймээс МУИС 2016 онд стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн баталсан нь цаг үеэ олсон алхам болжээ.

    Монгол Улсын Их хурал 2016 онд боловсролын багц хуулийг баталж түүнийг хэрэгжүүлэх ажил 2017-2018 оны хичээлийн жилд эхлээд байгаа. “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”-д 2024 он гэхэд Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтаах зорилт тавьсан бөгөөд ойрын ирээдүйд МУИС энэ зорилтыг хамгийн түрүүнд биелүүлж чадна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байгаагаа онцлон хэлье.

    МУИС 75 жилийн ойгоо Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөсөн амжилтаар угтсанд Та бүхэнд халуун баяр хүргэе.

    МУИС-ийн эрдэмтэн багш, оюутнууд Японы Кюүшүгийн Технологийн институттэй хамтран зохион бүтээсэн энэ хиймэл дагуул монгол хүн сансрын уудамтай шууд харьцан ажиллаж байгаа баталгаа боллоо.

    “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээх, амжилттай хөөргөхөд Монгол Улсын Засгийн газар идэвхийлэн оролцож хөрөнгө, санхүүгээр дэмжиж ажилласнаа Та бүхэнд дуулгаж байна.

    Цаашид ч Монгол Улсын Засгийн газар монголчуудын оюуны түүчээ, эрдмийн ундарга МУИС-ийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно.

    Их сэтгэгч Инжинааш хэлж, МУИС уриагаа болгосон “Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” хэмээх үгээр Та бүхний эрдмийн их үйлсийг мялааж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
    2017 оны 10 сарын 06
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
  • Төсвийн ажилчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалав
    2017 оны 10 сарын 06
    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг зарлаж буй талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцууллаа. Энэ сарын эхнээс нийслэл дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй байгууллагуудын албан хаагчдын дунд уг аянг эхлүүлээд байгаа аж.

    Аяны хүрээнд нийслэл, дүүргийн албан хаагчид ажлын нэг өдрийг сонгон ажилдаа ирэх буцахдаа нийтийн тээврээр үйлчлүүлэхийг Нийслэлийн тээврийн газраас уриалж байгаа юм. Тус газраас нийслэлийн нутгийн захиргааны 85 байгууллагаас судалгаа санал авсан байна. “Судалгаанд хамрагдсан 59 байгууллагын 5373 албан хаагчийн 3696 нь нийтийн тээврийн цахим карттай. Нийтийн тээврээр үйлчлүүлж ажилдаа ирдэг 2671 албан хаагч байгаа бол хувийн автомашинаар ажилдаа ирдэг 2443 албан хаагч байна” хэмээн Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар тодотгож байлаа. Судалгаанд хамрагдсан байгууллагууд 7 хоногийн нэг өдрийг сонгон нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой гэж уг аяныг дэмжихээ илэрхийлж байгаа аж.

    Хотын даргын зүгээс уг аяныг дэмжих нь зүйтэй гээд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг цаг тухайд нь хийж байх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн газрын даргад үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



  • МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
    2017 оны 10 сарын 06
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж түүхт 75 жилийн ойгоо тэмдэглэж буй МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгөв.
  • Дуудлага худалдааны анхны үнэ хэт өндөр байгаагаас оролцох хүсэлт ирсэнгүй
    2017 оны 10 сарын 06
    Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулахаар зарлаад байсан.
  • Орон сууцны мэдээллийн сантай боллоо
    2017 оны 10 сарын 06
    Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанд “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан”-ийн тухай Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал А.Энхманлай танилцууллаа.

  • АН-ын бүлэг завсарлага авлаа
    2017 оны 10 сарын 06
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордонд хуралдаж, Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товлогдоод байсан.
  • Байгальд орхисон шашны эд зүйлсээ авч явахыг анхаарууллаа
    2017 оны 10 сарын 06
    Нийслэлийн Байгаль орчны газар, бурхны шашны Тарвалин хийд хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг 2017 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулах тул шаардлагатай эд, хэрэгслээ авахыг урьдчилан анхааруулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
4255 4256 4257 4258 4259 4260 4261
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 50 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 3 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 45 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 45 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 45 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 45 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК