зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4264 4265 4266 4267 4268 4269 4270
  • Монгол HD телевиз мэтгэлцээн зохион байгуулахгүй хэмээн мэдэгджээ
    2017 оны 6 сарын 23
    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид маргааш буюу энэ сарын 24-ний бямба гарагийн 21:00 цагт мэтгэлцэх гэж байна.
  • Та сонгох эрхээ эдлэхдээ бусдын хуулиар хамгаалуулсан эрхэд хүндэтгэлтэй хандана уу
    2017 оны 6 сарын 23
    Та сонгох эрхээ эдлэхдээ бусдын хуулиар хамгаалуулсан эрхэд хүндэтгэлтэй хандана уу
  • ”Шүүхийн үйлчилгээний төв” нээгдлээ
    2017 оны 6 сарын 23
    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд ”Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулж, өнөөдөр буюу 2017 оны 06 сарын 23-ны өдөр нээлтээ хийлээ.

  • ”Говь-225 км” Олон улсын марафон болно
    2017 оны 6 сарын 23
    ”Говь-225 км” Олон улсын марафон болно
  • Мөнгө угаасан хэрэгтнүүдэд 10-15 жилийн ял оноолоо
    2017 оны 6 сарын 23
    Нийслэлийн прокурорын газраас АНУ-ын иргэн М, Монгол Улсын иргэн Ц нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
  • Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа манай орны арга, технологийг дэлхий жишигт нийцсэн гэж үнэллээ
    2017 оны 6 сарын 23
    Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилготой UN-REDD+ үндэсний хөтөлбөрийн шугамаар АНУ-ын Ойн албаны ой хамгааллын хяналт, мониторинг хариуцсан мэргэжилтэн, шавж судлаач Карен Ридлей Монгол орны ойн хөнөөлт шавжийн бодлого, зохицуулалт, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж өгөхөөр 15 хоногийн хугацаатай ажиллаа.







    Энэ хугацаанд тэрбээр ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэх бэлдмэл бодис үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагууд болон шавж судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн, судлаачидтай уулзаж, туршлага солилцсон юм.

    Мөн Архангай, Булган, Сэлэнгэ, Нийслэлийн ногоон бүс, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд ойн хөнөөлт шавжтай тэмцэл хийсэн газрууд, тэмцлийн ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, арга технологитой газар дээр нь танилцлаа.

    Ийн ажилласны үр дүнд АНУ-ын Ойн албаны мэргэжилтэн, шавж судлаач Карен Риплей Монгол орны ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа арга технологи дэлхий жишигт нийцэж байна гэж дүгнэсэн юм.



  • Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
    2017 оны 6 сарын 23
    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Булган аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Өргөө зуслан” гэдэг газар хүүхэд усанд осолдсон дуудлагаар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аврагчдаа эргэлээ.



    2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүүхэд усанд осолдсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дөрвөн алба хаагч, нэг автомашин, орон нутгийн таван иргэн, хоёр автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм.



    Нутгийн иргэд, ар гэрийнхэн нь голын эрэг дагуу хайлт хийж байгаа бол аврагчдын хувьд голын усанд шумбалт хийн эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж. Голын урсгал их ширүүн байгаа нь эрэн хайх ажиллагаанд хүндрэл учруулж байгаа талаар аврагчид ярьж байлаа.

    ОБЕГ-ын удирдлагуудын хувьд аврагчдын ажлын нөхцөл байдал, эрэн хайх ажиллагааны явцтай танилцаж, цэвэр ус, хүнс зэргийг өгч, эрэн хайх ажиллагаандаа өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, хянуур ажиллахыг аврагчдадаа захилаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй
    2017 оны 6 сарын 23
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

    Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохыг үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Төрийн банк “Насны хишиг” олгож эхэллээ
    2017 оны 6 сарын 23
    ТӨРИЙН БАНК “НАСНЫ ХИШИГ” ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

    Ахмадуудад 50-250 мянгантөгрөгийнНасныхишиголгоххарилцаагзохицуулсанАхмаднастныНийгмийнхамгааллынтухайхуульэнэоныэхнийөдрөөсэхлэн хэрэгжиж байгаа билээ.
    Хуулийн хүрээнд65-69 настайахмадад 50 мянга, 70-79 настай ахмадад 80 мянга,80-89 настайахмаднастанд 150 мянга,90 батүүнээсдээшнастайахмаднастанд 250 мянгантөгрөгийннасны хишиголгож байгаа бөгөөдЦагаансарболон Үндэснийихбаярнаадмынөмнөбуюужилдхоёрудааолгох юм.
    Энэ жилийн эхний ээлжийн мөнгийг нэгдүгээр сарын 25-ны өдөр буюу Цагаан сарын өмнө Төрийнбанк болон бусад арилжааны банкаардамжууланолгосон бол Үндэснийихбаярнаадмын өмнөолгохНасныхишгийгөчигдрөөс буюу 2017 оны зургаадугаар сарын 22-ноос эхлэн Төрийн банк олгож эхэллээ. “Насныхишиг” олгохжурамдзаасан шалгуурхангасанахмад настан Та Монгол орны өнцөг булан бүрт байрлах Төрийн банкны өөрт ойр салбар нэгжээр дамжуулан Насны хишгээ аваарай.

  • Өндөр настанг хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноожээ
    2017 оны 6 сарын 23
    70 настай эмэгтэй Сүхбаатар дүүрэгт байрлах гэртээ амиа алдсан хэрэг 2015 онд гарсан. Уг хэргийг шүүхээс шийдвэрлэжээ.

  • Сэрэмжлүүлэг: Хэрлэн голд живж амиа алджээ
    2017 оны 6 сарын 23
    Урин дулаан цаг ирж амралт, аялал зугаалгын улирал ирсэнтэй холбогдуулан иргэдийг ой, хээрийн түймэр, гол усны осол, үерийн аюул, болзошгүй осол, эрсдлээс болж амиа алдах тохиолдол ихэсжээ.
  • Хальтиргааны эсрэг хучилтын өнгөт тэмдэглэгээ хийж байна
    2017 оны 6 сарын 23
    лаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар хот нийтийн аж ахуй тохижилт үйлчилгээний ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Нарны зам, Их тойруу, Чингэлтэй гудамжны авто замын хайсны арчлалтын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.
  • Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаар уулзалт болж байна
    2017 оны 6 сарын 23
    Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаарх Ази Номхон далайн лидерүүдийн Сүлжээний Зүүн хойд Азийн бүсийн анхдугаар уулзалт 2017 оны зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уулзалтад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Монгол зэрэг орнуудын судлаач, ажиглагчид оролцож буй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, нэн ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож буй.

    Уулзалтын үеэр Монголын Хөгжлийн Стратегийн Хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С. Батболд үг хэлэв.

    Дээр дурьдсан асуудлуудаар тус Сүлжээний гишүүд болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга асан Нобуясү Абе, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд асан Сүнгхван Ким, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Н. Туяа, түүнчлэн Элчин сайд Ж. Энхсайхан зэрэг оролцогчид байр сууриа илэрхийлэв.
  • Шүүхээс 50 сая воны хэргийг дутуу шалгасан гэж үзээд буцаажээ
    2017 оны 6 сарын 23
    Шүүхээс 50 сая воны хэргийг дутуу шалгасан гэж үзээд буцаажээ
  • Итгэмжлэх жуух бичгээ барив
    2017 оны 6 сарын 23
    Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 6 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.



    Ерөнхийлөгч Борут Пахор Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Баттунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, хоёр улс хоорондын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Хоёр талын харилцаа төдийгүй НҮБ болон олон талт яриа хэлэлцээний механизмын хүрээнд хоёр улс хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлж, туршлагаа хуваалцаж ажиллахыг чухалчилж буйгаа уулзалтын үеэр мөн илэрхийлэв.

    Тэрээр Элчин сайд Г.Баттунгалаг Любляна хотноо ажиллах үеэрээ Словени Улсын Боловсролын сайд, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Аялал жуулчлалын үндэсний зөвлөлийн удирдлага зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.

  • Сонгуулийн сурталчилгааны явцад 263 гомдол мэдээлэл иржээ
    2017 оны 6 сарын 23
    Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны явцад Цагдаагийн ерөнхий газарт 263 гомдол, мэдээлэл ирсэн байна.

    Тэдгээр гомдол мэдээллийн нийт 50 хувийг буюу 132 шийдвэрлэсэн бол 131 шийдэхээр цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Нийт шалгаж шийдвэрлэсэн мэдээллийн 84.8 хувь нь Улаанбаатарын нутаг дэвсгэрс хамааралтай байсан 15 хувь нь орон нутгаас ирсэн байжээ. Гомдол мэдээллийн ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд сурталчилгааны байранд очиж үймээн үүсгэсэн, өсвөр насны хүүхдүүд самбар урсан, шөнийн цагаар сурталчилгааны самбар алга болсон гэх мэдээлэл эзэлж байсан байна.

    Иймд цагдаагийн байгууллагаас иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ нийгмийг эмх замбараагүй байдал руу уриалах, бусдыг айдаст автуулах зэрэг үйлдлийг хийхгүй байхыг уриалав. Мөн иймэрхүү мэдээлэл уриалгад автахгүй байхыг анхаарууллаа.
  • Албан хаагчид хуульчийн сургалтад хамрагдлаа
    2017 оны 6 сарын 23
    Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг хуульчийн үргэлжилсэн сургалтад 2017 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд хамрагдлаа.

    Сургагч-багш нар “Захиргааны акт – Хууль зүйн үр дагавар”, “Үндсэн хуулийн аюулгүй байдал”, “Захиргааны ерөнхий хууль түүний хэрэгжилт – анхаарах асуудал”, “Зөрчлийн хууль” зэрэг сэдвээр сургалт явуулж, хуулийн хэрэгжилт, гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон цаашид хууль тогтоомжийг практикт хэрхэн оновчтой, зөв хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон байна.
  • Д.Долгион Дэлхийн супер моделиудын нэгээр шалгарчээ
    2017 оны 6 сарын 23
    Дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээн 06 дугаар сард хоёр долоо хоногийн турш манай урд хөршид зохион байгуулагджээ. 30 гаруй орны шилдэг моделиуд финалын шатанд шалгаран үлдэж өрсөлдсөн бөгөөд тэргүүн байранд Чех улсын модель шалгарсан бол хоёр, гуравдугаар байранд Хятад, Бразил улсуудын моделиуд шалгарчээ. Тэгвэл тус тэмцээний тусгай байранд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч, Мисс монголиа наадмын тэргүүн мисс, Д.Долгион шалгарсан байна.

    Ийнхүү Д.Долгион тусгай байрын шагнал хүртсэнээрээ дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээний олон улсын нүүр царай болж, элч төлөөлөгчийн батламжийг гардан авчээ. Дашрамд дуулгахад Д.Долгион нь тус тэмцээний турш зохион байгуулагдсан шалгаруулалтуудаас хамгийн олон шалгаруултад тэнцэж загварын шоу болон зураг авалтуудад моделиор уригдан оролцжээ.















  • ХНХЯ-ны өдөрлөгөөр 15000 мянган иргэн бүртгүүлж, 2000 иргэн ажилд оржээ
    2017 оны 6 сарын 23
    ХНХЯ-ны өдөрлөгөөр 15000 мянган иргэн бүртгүүлж, 2000 иргэн ажилд оржээ
  • Иргэдийн хэрэгцээнд12,3 мянган тонн махыг хямд борлуулжээ
    2017 оны 6 сарын 23
    “Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ.

4264 4265 4266 4267 4268 4269 4270
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
    11 цаг 49 мин
  • Элсэлтийн шалгалтыг Улаанбаатарт 27, орон нутагт 23 байранд зохион байгуулж байна
    12 цаг 37 мин
  • Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    13 цаг 25 мин
  • Прага хотын Амьтны хүрээлэнд төрсөн тахийн унагуудад Дэлгэрмаа, Дархан, Дагшин, Даян нэрийг өгчээ
    13 цаг 28 мин
  • Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томиллоо
    13 цаг 36 мин
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
    14 цаг 13 мин
  • П.Сайнзориг: Хэрэг хянан шийдвэрлэхдээ ил тод, шуурхай байх ёстой
    14 цаг 21 мин
  • Б.Жаргалан: Ирэх жил дахин төсвийн мөнгийг салхинд хийсгэх гэж байна
    14 цаг 46 мин
  • Ирэх галлагааны улиралд импортын бэлэн түлш худалдаж авна
    14 цаг 53 мин
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    14 цаг 58 мин
  • Чечень гаралтай алдарт боксчин Абу Юсупов Германд хутгалуулж таалал төгсжээ
    16 цаг 10 мин
  • Ч.Ундрам: Жуулчдыг хуурч авч ирж болохгүй
    16 цаг 38 мин
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
    17 цаг 29 мин
  • Х.Баасанжаргал: Шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдал байнга алдагдаж байна
    17 цаг 56 мин
  • Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    18 цаг 26 мин
  • П.Сайнзориг: Б.Пүрэвдорж гишүүн ээ, та бол парламентад алиалагч хийдэг хүн
    18 цаг 39 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
    18 цаг 40 мин
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
    19 цаг 28 мин
  • Монголд ирэх гэж буй "алтан хоолой" гэгддэг Ailee-ийн ОНЦЛОХ таван дуу
    19 цаг 29 мин
  • Д.Амарбаясгалан: Хоёрхон хоногийн өмнө урдуур дүүртэл сууж байсан нөхөд одоо орж ирэхээ болилоо
    19 цаг 45 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ДӨРВӨН найдвар
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК