Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4344 4345 4346 4347 4348 4349 4350
  • Улсын хэмжээнд 66.6 сая мал өвөлжинө
    2017 оны 11 сарын 10
    Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая мал өвөлжих дүнтэй байна. Мал
  • Шуурхай: Гадна фасад хийж байсан дөрвөн иргэн амиа алджээ
    2017 оны 11 сарын 10
    Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 204 дүгээр байрны гадна фасад хийж байсан хүмүүсээс дөрвөн иргэн харамсалтайгаар амиа алдсан хэрэг үдээс хойш гарчээ.
  • Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан олон улсын уралдаан болно
    2017 оны 11 сарын 10
    Сурагчдад дэлхийн математик боловсролын түвшин, чиг хандлагыг мэдрүүлэх, математикийн хичээлийн
  • ”Салаавч” Ц.Баярцогт шүүх хурлаас зугтав уу
    2017 оны 11 сарын 10
    Дүрэм зөрчснийх нь төлөө шаардлага тавьсан замын цагдаа руу салаавч гаргаж, гудамжинд танхайрсан
  • Онцгой байдлын албаны гурван үеийн чуулга уулзалт болж байна
    2017 оны 11 сарын 10
    Онцгой байдлын албаны гурван үеийн чуулга уулзалт өнөөдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас
  • Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос мэдээлэл хийх гэж байна
    2017 оны 11 сарын 10
    Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр мэдээлэл хийж,
  • Улсын дээд шүүх Д.Буяннэмэхийг цагаатгасныг хэвээр үлдээлээ
    2017 оны 11 сарын 10
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.
  • “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа болж байна
    2017 оны 11 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр боллоо.

  • Твиттер хуудсанд нэрээ урт бичих боломжтой болжээ
    2017 оны 11 сарын 10
    Твиттер сүлжээ саяхан жиргээнийхээ тэмдэгтийн уртыг 140-өөс 280 тэмдэгт болгож
  • Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна
    2017 оны 11 сарын 10
    Дорноговь аймгийн Замын-Үүдээс энэ сарын хоёрны өдөр алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн
  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
    2017 оны 11 сарын 10
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, ноён Жэймс Андерсон БОАЖ–ын сайд Н.Цэрэнбатад ажлын амжилт хүсээд, Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газрын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих (MINIS) төслийн үйл ажиллагаа явцын талаар мэдээлэл өглөө. Харин БОАЖ–ын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон төрлийн туслалцаа үзүүлж ирснийг онцлон тэмдэглэсэн. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн голлох салбар уул уурхайг шинэ шатанд гаргахаар хэрэгжүүлж буй MINIS-ийн үйл ажиллагааг 20 сараар сунгахаар болсонд талархал илэрхийлээд, тус төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг болох “Гүний усны менежментийг бэхжүүлэх” нь байгаль орчинд чухал ач холбогдолтой тул БОАЖЯ–ны үүрэг оролцоог сангийн болон уул уурхайн асуудал эрхэлсэн яамтай дүйцэхүйц байдлаар нэмэгдүүлэх саналаа илэрхийлсэн юм. Түүнчлэн эдийн засгийн салбаруудын хөгжилд байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд Дэлхийн банкны зүгээс үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.
  • “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулна
    2017 оны 11 сарын 10
    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг алдаршуулах зорилгоор “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай.

    Энэ жил “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир спорт, бие бялдарын хөгжил”, “Эх орны түүх, соёл өв уламжлал”, “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага”, “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа”, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс”, “Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх санал санаачилга”, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”, “Багийн амжилт” гэсэн 10 номинацад “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулах юм.

    Шалгаруулалтын үйл ажиллагаа хоёр үе шаттай явагдана. Тодруулбал, сум дүүргээс нэр дэвшсэн шилдэг хүүхдийн материалыг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүлээн авч, шалгаруулах юм. Харин аймаг, нийслэлд шалгарсан хүүхдүүдийн материалыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт арванхоёрдугаар сарын 1-ний дотор хүргүүлснээр 10 номинацийн эздийг тодруулна.

    Дашрамд сонирхуулахад, Монгол Улс “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 1991 оноос албан ёсоор шалгаруулах болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн батламжийг гардуулах юм.
  • Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа 14 этгээдийг интерполоор эрэн сурвалжлуулжээ
    2017 оны 11 сарын 10
    Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад14 этгээдийг интерполоор эрэн сурвалжлуулжээ
  • “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэн нээгдлээ
    2017 оны 11 сарын 10
    Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейн хосгүй үнэт олдворуудын дээжсээс дэлгэн үзүүлсэн “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Үндэсний түүхийн музейд болов. Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож үг хэллээ.
  • Урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, иргэдийн оролцоо үр дүнгээ өгсөөр байна
    2017 оны 11 сарын 10
    Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, идэвх, санаачлага өрнүүлэн ажиллаж буй байгууллага, аж ахуй нэгж, хороо, иргэдийн санал санаачлага, туршлагыг сурталчлан ажиллаа.
    Энэхүү ажлын хүрээнд:
    Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо нь орон нутгийн төсвийн хөрөнгө, Сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийн сайн дурын санаачлагад тулгуурлан сүүлийн 3 жилийн хугацаанд хариуцсан нутаг дэвсгэр, байрны орц, лифт, гудамж, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний цэгүүдэд 180 гаруй хяналтын камерыг байршуулснаар тус хороонд 2017 оны эхний 10 сард 94 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар буурсан,
    Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний сүлжээ” дэлгүүр нь цагдаагийн хэлтэс, хорооны Засаг даргатай хамтран ажиллах “Гурвалсан гэрээг” байгуулж, сар бүр 6-8 ажилтныг хэсгийн байцаагчийн хамт эргүүлд ажиллуулснаар тухайн ойр орчимд бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан үр дүнтэй,
    Сонгинохайран дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис СООСЭ их сургууль, “21 шөнийн зах худалдааны төв” ойр орчимдоо 74 ширхэг хяналтын камер суурилуулан “Оюутан-Эргүүл” ажиллуулснаар 2017 онд дээрх аж ахуй нэгжүүдийн ойр орчим гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй,
    Сонгинохайран дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” төрийн бус байгууллага цагдаагийн хэлтэстэй хамтран 16 ширхэг хяналтын камер байршуулснаар тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй,
    Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн Г.Цэрэндолгор өөрийн хөрөнгөөр гудамжиндаа 7 ширхэг хяналтын камер байршуулснаар тухайн орчинд үйлдэгдсэн 3 гэмт хэргийг камерын бичлэгийн тусламжтай илрүүлсэн байна.



    Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, амжилт үр дүн гаргасан эдгээр байгууллага, аж ахуйн нэгжийн сайн туршлага, шинэ санаачлагыг олон нийтэд хүргэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь дан ганц хууль хяналтын байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн, аж ахуйн нэгж бүрийн үүрэг гэдгийг ойлгуулж, урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллахыг уриалсан ач холбогдолтой байлаа.
    Цаашид Нийслэлийн цагдаагийн газраас нийслэл хотын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүсчилсэн багийн хэлбэрээр зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажилд амжилт үр дүн гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн сайн туршлага, санал санаачлагыг дэмжин, сурталчлах ажлыг тасралтгүй зохион байгуулна.
  • Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Хятадад хуурамчаар хэвлүүлсэн байжээ
    2017 оны 11 сарын 10
    “Мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад хуурамчаар
  • ”Утааны эсрэг ээж аавууд” НЗДТГ-ын үүдэнд жагсаж байна
    2017 оны 11 сарын 10
    “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас өнөөдөр НЗДТГ-ын гадна талбайд жагсаал зохион байгууллаа.

  • Авто зам, замын бүтээн байгуулалтын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна
    2017 оны 11 сарын 10
    Нийслэлийн хэмжээнд энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 32, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 1, Концесс-эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2, нийт 38 төсөл, зам барилгын ажлыг хэрэгжүүллээ.

    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам, Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, “Өгөөж,чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар, Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын уулзваруудыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг дуусган ашиглалтад орууллаа. Харин Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч газар чөлөөлөтийн асуудлаас шалтгаалан он дамжин хэрэгжихээр болж байна.

    Мөн нийслэлийн 9 дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн 13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын 23 төсөл, гүүр хоолой туннел засварын 7 багц ажил, тэмдэг тэмдэглэгээний 3 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил, замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц ажил, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг хийж гүйцэтгэлээ.

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн хамт барих ажлыг эхлүүлж, энэ онд төсөвлөсөн санхүүжилтийн ажлыг бүрэн дуусгав, Мөн Ихтойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48 дугаар сургуулийн хойно Явган хүнд зориулсан гүүрэн гарц барьж, Аялал жуулчлалын зориулалттай 2.05 км авто зам, 265 авто зогсоолын цогцолборыг ашиглалтад орууллаа.

    Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжсэн Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг дуусган, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөв.

    Концессийн гэрээгээр он дамжин хэрэгжсэн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслан чиглэлийн 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан бол Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто замын эцэс хүртэлх 2.8 км авто замын барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд дуусна.

    Нийслэлийн авто замын салбарт хэрэгжиж буй нийт төсөл, арга хэмжээний ажлын явц өнөөдрийн байдлаар 92 хувьтай, хэвийн үргэлжилж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Төсвийн байнгын хороо ээлжит бусаар хуралдлаа
    2017 оны 11 сарын 10
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Монгол
  • 2018 оны төсвийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
    2017 оны 11 сарын 10
    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн дээрх хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
4344 4345 4346 4347 4348 4349 4350
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
    4 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    35 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    36 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    16 цаг 19 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 54 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    17 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    17 цаг 53 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    19 цаг 0 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    19 цаг 25 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    19 цаг 38 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    20 цаг 1 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    20 цаг 24 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    20 цаг 37 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    20 цаг 52 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    21 цаг 10 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    21 цаг 28 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    22 цаг 24 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    22 цаг 55 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    23 цаг 8 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК