Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4361 4362 4363 4364 4365 4366 4367
  • Элчин сайд Азамат Усеновыг хүлээн авч уулзав
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.11.02) Бүгд Найрамдах Киргиз Улсаас /БНКУ/ Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азамат Усеновыг хүлээн авч уулзав.



    Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, хоёр орны найрамдалт харилцаа амжилттай үргэлжилж байгааг онцлоод, хоёр орны эдийн засаг, худалдаа, соёл урлагийн салбарын ажлыг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Элчин сайд Азамат Усенов, Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, БНКУ-ын парламентын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Шагиев Аскарбек Алимбаевичийн мэндчилгээг уламжлав. Мөн энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа, киргизчууд шинэ Ерөнхийлөгчөөрөө Сооронбай Шарипович Жээнбековыг сонгосон талаар мэдээллээ. Шинээр томилогдсон Элчин сайдын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

    Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын баруун бүсэд замын сүлжээ байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарыг дэмжих боломж нээгдэж байгаа, мөн батлан хамгаалахын салбарт энхийг сахиулах ажиллагаанд Киргизийн цэргийн алба хаагчдыг хамруулахыг хөндөж ярилаа.

    Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл урлагийн салбарт эрчимжүүлэхэд хоёр тал санал нэгдэв.

    Уулзалтын төгсгөлд Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр БНКУ-д Монгол Улсын элчин сайдын яам байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ.
  • Нэмэгт уулнаас онгоцны хэмжээтэй үлэг гүрвэлийн яс олджээ
    2017 оны 11 сарын 02
    Өмнөговь орших Нэмэгт уул нь Даланзадгадаас баруун тийш 400 километрийн зайтай байдаг бөгөөд үлэг гүрвэлийн олдвор бүхий алдарт
  • Насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулахаар боллоо
    2017 оны 11 сарын 02
    ​

    Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт
  • “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” эрдэм шинжилгээний бага хурал болно
    2017 оны 11 сарын 02
    Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран зохион байгуулж буй “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 11 дүгээр сарын 03-нд буюу маргааш ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 9 цагаас эхэлнэ.
  • Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна
    2017 оны 11 сарын 02
    Ойн хөнөөлт хортон шавж нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын газар нутгуудаар олшрох болсон билээ. Энэ талаар БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Жагдагтай ярилцлаа.

    -Манай улсад хэдэн төрлийн хортон шавж байдаг вэ?

    -Экологийн өндөр ач холбогдолтой манай орны ойн экосистемд сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь ойн хөнөөлт шавжийн хөнөөл буюу утаагүй түймэр болоод байна. Манай орны навчит шилмүүст ойд 700 гаруй зүйлийн хөнөөлт шавжууд тархан хөнөөл учруулдаг болох нь эрдэмтэн судлаачдын хэвлүүлсэн бүтээлүүдэд дурдагдсан байдаг. Модлог ургамлын навч шилмүүс, иш холтос, модлог,үр боргоцой, нахиа найлзуур, үндсээр хооллон хөнөөл учруулдаг эдгээр шавжуудтай тэмцэх арга хэмжээг 1957 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

    Эдгээр шавжуудаас навч, шилмүүсэн ойд голлон хөнөөл учруулдаг 10-аад зүйлийн хөнөөлт шавж байна. Сибирийн хүр, Эгэл бийрэн сүүлт, Якобсоны төөлүүрч, Өрөөсгөл хүр эрвээхий, Моносны бүгэг, Бургасны хүр зэрэг шавжууд хөнөөл учруулж байна. 2016 оноос эхлээд ойд онц хөнөөлтэй Сибирийн хүр эрвээхэй хэт олшроод байна.

    ЗОНХИЛОГЧ НАВЧ, ШИЛМҮҮСНИЙ ХӨНӨӨЛТ ШАВЖУУД

    -Шавж олширч буйн гол шалтгаан нь юу вэ?

    -Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Ойн хөнөөлт шавж үй олноороо үржин олшрох таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг гол хүчин зүйл нь шавжийн өөрийн биологийн онцлог, хүний үйл ажиллагаа, ойн түймэр, цаг агаарын хэт хуурайшилт зэрэг өөрчлөлтөөс шалтгаалж их хэмжээгээр хөнөөл учруулдаг билээ.

    - Манай улс хортон шавжтай хэрхэн тэмцэж байна вэ?

    - Монгол орны ойн сангийн хомсдол, доройтолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь энэхүү хөнөөлт шавжийн хор хөнөөл болоод байна. Иймээс утаагүй түймэр гэж нэрлэх хэмжээнд хүрээд байгаа хөнөөлт шавжийн сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээг доор дурдсан гурван чиглэлээр зохион байгуулж ажиллаж байна. Үүнд:

    Тархалтыг тогтоох судалгаа
    Тэмцэх арга хэмжээ
    Хяналт мониторинг хийх
    Ойн хөнөөлт, шавжтай тэмцсэн сүүлийн дөрвөн жилийн хийсэн ажлаас дурдвал:

    2014 онд 17 аймгийн 113 суманд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг хийж судалгаагаар 186.6 мян.га талбайд зайлшгүй тэмцлийн ажил явуулах шаардлагатай байгааг тогтоож, тэмцлийн ажлыг 97.7 мян.га талбайд хийж гүйцэтгэсэн. Тэмцлийн ажлыг ойн хөнөөлт шавжийн тоо толгойн нягтшилыг бууруулах шаардлагатай талбайн 52.3%-д зохион байгуулсан гүйцэтгэл гарсан.

    2015 онд 16 аймгийн 97 суманд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг хийж, 310.3 мян.га талбайд зайлшгүй тэмцлийн ажил явуулах шаардлагатай талбайн 163.9 мян.га талбайд тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

    2016 онд 16 аймгийн 107 суманд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол орны хэмжээнд ойн хөнөөлт шавжийн тархалттай 12 аймгийн 87 сумын ойн сангийн 740.1 мян.га талбай байгаагаас 591.1 мян.га талбайд зайлшгүй тэмцлийн ажил явуулах шаардлагатай байгаа гэсэн судалгааны үр дүн гарсан. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 70,8 мян.га, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 64 мян.га, нийт 131,2 мян.га талбайд тэмцлийн ажил явуулсан. Тэмцлийн ажлыг 2016 онд ойн хөнөөлт шавжийн тоо толгойн нягтшилыг бууруулах шаардлагатай талбайн 21.9%-д зохион байгуулсан гүйцэтгэл гарсан.



    2017 онд 15 аймгийн 127 суманд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийж, 502.9 мян.га талбайд зайлшгүй тэмцлийн ажил явуулах шаардлагатай байгаа гэсэн судалгааны үр дүн гарсан. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 176.7 мян.га талбайд тэмцлийн ажил явуулсан. Тэмцлийн ажлыг ойн хөнөөлт шавжийн тоо толгойн нягтшилыг бууруулах шаардлагатай талбайн 35.1%-д зохион байгуулсан гүйцэтгэл гарсан.

    Дээрх хийсэн ажлуудаас харахад бид хөнөөлийн голомттой талбайн хэмжээг бүрэн хамруулж хийх санхүүжилт байхгүйн улмаас дараа жил дахин тэмцлийн ажлыг хийх шаардлагатай болж байгаа юм. Ийм учраас хөнөөлийн голомтыг бүрэн хязгаарлаж чадахгүй байна.

    - Биологийн аргаар яг хэрхэн тэмцэнэ гэсэн үг вэ?

    - БОАЖЯ нь ойн хөнөөлт, шавжтай тэмцэх ажлыг химийн бодисын хэрэглээнээс үе шаттайгаар татгалзаж, биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийх зорилт тавин ажиллаж байна. Биологийн аргаар тэмцэнэ гэдэг нь ойд хөнөөл учруулж байгаа шавжийг идэш тэжээлийн замаар өвчлүүлэх бактерийн бэлдмэлийг онгоц, үүргийн шүршигчээр ой руу цацахыг хэлнэ. Уг бэлдмэл нь шавжийг өвчлүүлж, амьдрах чадваргүй болгодог.

    Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн тэмцлийн ажлыг 2013 онд 124.7 мян.га талбайн 48.9%, 2014 онд 97.7 мян.га талбайн 70%, 2015 онд 163.9 мян.га талбайн 70%, 2016 онд 70.8 мян.га талбайн 100%, 2017 онд 176.7 мян.га талбайн 100%-д нь биологийн болон байгаль орчинд халгүй технологиор тэмцлийн ажлыг зохион байгуулсан.


    - Биологийн ямар ямар бэлдмэлүүд байдаг бэ?

    - Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд Лепидоцид,СК (Bacillus thuringiensis.var. Kurstaki), Энтомотоксин(Bacillis thuringiensis), Bt-MN01(Bacillus thuringiensis. var.dakota MN-01), Green(Metarhizium anisopliae MaMn-09/22), Бассиана мускардини (Beauveria bassiana-G07, G10) зэрэг бактерийн бэлдмэлүүдийг хэрэглэж байна.

    - Монгол орны хаана хамгийн их хортон шавж байдаг вэ?

    - Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 12 аймаг, 48 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойд 502.9 мян,га талбайд хөнөөл учруулж байна. Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох 2017 оны судалгаагаар Архангай, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Орхон, Хэнтий аймгуудад болон Горхи-Тэрэлжийн БЦГ, Нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавж их хэмжээгээр тархсан.

    - Энэ жил тэмцлийн ажлыг хэрхэн зохион байгуулсан бэ?

    - 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 150 мянган га талбайд тэмцлийн ажлыг зохион байгуулна гэж төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 176.7 мянган га талбайд улсын төсвийн хөрөнгөөр тэмцлийн ажлыг гүйцэтгэсэн байна. Тэмцлийн ажлыг 4 төрлийн аргаар хийж байгаа.

    Онгоцоор буюу авиамикробиологийн аргаар
    Үүргийн шүршигч багажаар
    Механик аргаар
    Гэрлийн урхиар
    Мөн улсын төсвийн хөрөнгөөс гадна орон нутгийн төсвийн хөрөнгөөр тэмцлийн ажлыг хийдэг. Энэ жилийн хувьд Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгууд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийсний үр дүнд 57.7 мянган га талбайд тэмцлийн ажлыг зохион байгуулсан урьдчилсан мэдээ ирүүлсэн.

    Ингээд нийтдээ улсын хэмжээнд 234.4 мянган га талбайд тэмцлийн ажлын зохион байгуулсан байна. Гэхдээ 2016 оны судалгааны ажлын дүнгээр 600 мянга орчим га талбайд хөнөөлийн голомт байна гэж тогтоогдсон. Үүний дөнгөж 40 орчим хувьд л тэмцлийг хийж, үлдсэн 60 гаруй хувийг хийж чадаагүй юм. Иймээс дараа жил дахиад л хортон шавж гарж ирнэ гэсэн үг.

    -Хортон шавж нь ойд, байгальд ямар хор хөнөөл учруулдаг вэ?

    -Ойд хөнөөл учруулж буй шавж нь модны навч, шилмүүсээр хооллож, өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлж, ойг доройтолд оруулдаг. Хэрэв 2-3 жил дараалан идвэл тухайн мод дахин сэргэн ургах чадваргүй болдог.

    ОЙН ШАВЖИЙН ХӨНӨӨЛ


    ОЙН ШАВЖИЙН ХӨНӨӨЛ
    -Сүүлийн жилүүдэд хөрш орнуудаас элдэв хортон шавж орж ирэх болсон гэдэг яриа байна. Энэ юутай холбоотой вэ?

    -Монгол орны ой нь Сибирийн их тайгын өмнөд захын ой учраас ОХУ-ын ойд байдаг шавжийн төрөл, зүйл манай улсад бий. Ойн шавжид хил хязгаар гэж байхгүй учраас 2 тийшээ дамжих магадлалтай.

    -Энэ жил Тэрэлжид хортон шавж устгалд оруулах ажилд доголдол гарсан гэсэн. Энэ асуудалд тодорхой тайлбар өгөөч?

    -Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 3,000 га талбайд авиамикробиологийн аргаар тэмцлийн ажлыг зохион байгуулсан. Энэ ажилд бид дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн Монголын эрдэмтэн судлаачдын гаргасан биологийн бэлдмэлийг ашигласан. Тэмцлийн ажил хийсэн зарим газрын үр дүн муу байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон.

    Тиймээс БОАЖЯ-наас тэмцлийн ажил зохион байгуулж байгаа Ойн судалгаа, хөгжлийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газарт албан бичиг хүргүүлсэн. Шалтгааныг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцож ажиллах үүрэг даалгавар өгсөн. Тус төв үр дүн муутай болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

    -Ирэх жилд ямар хөнөөлт шавж ихсэх хандлагатай байна вэ?

    -Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна. Энэ бол модыг маш богино хугацаанд хатааж, хуурайшуулдаг хөнөөлтэй шавжууд юм.

    - Гарч байгаа хүндрэл бэрхшээлүүд юу байна. Орон нутаг хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийдэг юм уу?

    Би өмнө нь ярьж байсан гарч байгаа гол бэрхшээл бол нийт хөнөөлийн голомттой талбайн дөнгөж 40 орчим хувьд нь тэмцлийн ажлыг зохион байгуулж байна үлдсэн 60 хувийг бид хийж чадахгүй байгаагаас дараа жил дахиад тэмцлийн ажил хийх шаардлага гардаг. Мөн орон нутаг орон нутгийн төсөвтөө ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын зардлыг хангалтгүй тусгаж байгаагаас хөнөөлийн голомтыг бүрэн хязгаарлаж чадахгүй байна.

    Сүүлийн жилүүдэд Нийслэлийн ногоон бүсэд өрөөсгөл хүр эрвээхий, Сибирийн хүр эрвээхий их хэмжээгээр тархаж хөнөөл учруулж байна. Иймд Нийслэл ойн хөнөөлт шавжтай тэмцэх зардлыг төсөвтөө тусгаж далайцтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Улсын төсвөөр хийгдэж байгаа ажлын зардал нийт хөнөөлийн голомттой талбайн хэмжээг бүрэн хамарч чадахгүй байгаа учир хөнөөлт шавж ихээр олширсон аймгуудын удирдлага тэмцэл хийх зардлыг төсөвтөө тусгаж ажиллах шаардлагатай байна.

    Мөн ойгоос орсон орлогын 85%-ийг эргүүлж ойд нь зарцуулах хуулийн заалт бий. Иймд орон нутгийн Засаг дарга энэхүү заалтыг биелүүлж ажиллах шаардлагатай юм. Улс, орон нутаг хамтарч тэмцлийн ажлыг зохион байгуулж байж энэ их хөнөөлийн голомтыг хязгаарлаж чадна.
  • У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар УИХ-ын чуулганы танхимд ширүүн маргалдав
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байгаа билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байгаа юм. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын чуулганы танхимд
  • С.Батболд: Хяналт шинжилгээний ажлыг сайжруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ
    2017 оны 11 сарын 02
    НЗДТГ-аас нийслэлийн харьяа агентлагийн дарга нарын дунд “Ёс зүй-Сахилга хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.


  • Компьютерын сургалтыг амжилттай дүүргэсэн иргэд сертификатаа гардан авлаа
    2017 оны 11 сарын 02
    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”, БНСУ-ын КОИКА /KOICA/-гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч ”MKIT” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг компьютерын үндсэн хэрэглээний программын ээлжит сургалтыг нийт 50 гаруй иргэн амжилттай дүүргэж өчигдөр сертификатаа гардан авлаа.
  • Азийн сайд нарын бага хурал Монгол Улсад болно
    2017 оны 11 сарын 02
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Каве Захиди, НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман нарыг өнөөдөр/2017.11.02/ хүлээн авч уулзлаа.
  • Увсын Засаг дарга Д.Батсайханыг огцрохыг шаардсан жагсаал болно
    2017 оны 11 сарын 02
    Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг огцрохыг шаардсан жагсаалыг энэ сарын 07-нд Улаангом хотын төв маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд хийхээр болжээ. Энэ талаар өнөөдөр Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд тэргүүтэй тус аймгийн зарим сум, багийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
  • Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна
    2017 оны 11 сарын 02
    ​Авлигатай тэмцэх газрын Хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Дөлгөөнөөр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 10
  • Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэв
    2017 оны 11 сарын 02
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.02) хуралдаан 11 цаг 05 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтлоо.





    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэлцэж байгаа асуудлын талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна. Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байгааг дурдав.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж. Мөнхбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас “Хотгор шанага” ХХК-ийн уул уурхайн лицензтэй холбоотой асуудлын талаар тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Миний бие болон манай гэр бүл, ах дүүс Монгол Улсын өмч хувьчлалтай холбоотой, ард түмний өмч хөрөнгөнөөс нэг ч хөрөнгө аваагүй. Мөн уул уурхайн лиценз, болон улсын төсвийн хөрөнгөөр баригдсан тендер, концессоос нэгийг ч авч байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Ч. Улаан нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.



    Ингээд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн авахыг дэмжсэнгүй.

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэсэн Монголын Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулав. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсүгэй хэмээн тусгасан байв. Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Нээлттэй хаалганы өдөрлөгөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авч байна
    2017 оны 11 сарын 02
    Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс хамтран өнөөдөр 09-14 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж байна.
    Өдөрлөгөөр тус байгууллагуудаас хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг танилцуулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдээс гомдол, санал хүлээн авахаас гадна ЦЕГ-ын харъяа Бүртгэл хяналтын төвтэй хамтран тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх шалгалтыг авч байна.
  • Орхон аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо
    2017 оны 11 сарын 02
    Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтыг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/636 тоот захирамж гарчээ.

    Тус захирамжаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээр, орон нутаг болон, улсын чанартай авто замд хөдөлгөөн хийхийг хориглосон байна.
    Учир нь манай улсад мотоцикль унаж яваад осолд орох, улмаар амь насаа алдах явдал орон нутгийн түвшинд өндөр байгаа юм. Мотоцикль унаж яваад зам тээврийн осол гаргасан зөрчил улсын хэмжээгээр жилдээ 300-400-ийн хооронд хэлбэлздэг байна. Харин мотоциклийн ослын улмаас амь насаа алдагсдын тоо жилдээ 100-аас хол давдаг юм. Хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн багагүй хувийг мотоциклиос унаж бэртсэн хүмүүс эзэлдэг. Иймээс өвлийн халтиргаа гулгаатай үед мотоциклоор зорчихыг ийнхүү хориглож байгаа аж.
  • З.Энхболд: Ч.Хүрэлбаатарын ах нарын нэр дээр лиценз байхгүй байгаа нь үнэн
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан Ерөнхи
  • “Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ын шигшээ тэмцээн болно
    2017 оны 11 сарын 02
    Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ыг 2017 оны гуравдугаар сараас эхлэн спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж байна.

    Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 тамирчдын сүүлийн шатны Шигшээ тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт ордонд зохион байгуулагдана гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.
  • УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ
    2017 оны 11 сарын 02
    УИХ дахь Төсвийн байнгын хороогоор Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж, гишүүдийн 91,2 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.
  • Зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлж байна
    2017 оны 11 сарын 02
    Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын албаны дарга нарын хамтарсан
  • УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдал гишүүдээ зутрааж эхэлжээ
    2017 оны 11 сарын 02
    УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, “33”-ын, “32”-ын гэдэг албан бус бүлэгтэй болсон билээ. Тус бүлгүүд өдгөө ч улс төрийн үйл
4361 4362 4363 4364 4365 4366 4367
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    41 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    1 цаг 14 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    1 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    1 цаг 23 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    1 цаг 34 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    1 цаг 42 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    1 цаг 56 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    1 цаг 58 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    2 цаг 0 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    2 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 19 мин
  • Байнгын хороод хуралдана
    3 цаг 25 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    3 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    3 цаг 49 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    3 цаг 54 мин
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
    4 цаг 15 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 19 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    4 цаг 46 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    4 цаг 47 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    20 цаг 30 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК