Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4382 4383 4384 4385 4386 4387 4388
  • Өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай ханган ажиллахыг үүрэг болгов
    2017 оны 10 сарын 23
    Өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай ханган ажиллахыг үүрэг болгов
  • Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ
    2017 оны 10 сарын 23
    Өнгөрсөн нэгдүгээрс сард Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
  • “Урьдчилан сэргийлэх хилийн хөдөлгөөнт бүлэг”- ийн VI ээлж замдаа гарлаа
    2017 оны 10 сарын 23
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн “Урьдчилан сэргийлэх хилийн хөдөлгөөнт бүлэг”-ийн 6 дүгээр ээлж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө.

  • ”Оюу Толгой”-г шүүхэд өгсөн Ц.Чинбат гомдлыг хэлэлцэнэ
    2017 оны 10 сарын 23
    ”Оюу Толгой”-г шүүхэд өгсөн Ц.Чинбат гомдлыг хэлэлцэнэ
  • ”Пусан-55” үзэсгэлэнд Монголын залуу зураачид оролцож байна
    2017 оны 10 сарын 23
    БНСУ-ын Пусан хотын урлагийн 55 дахь наадам болж байна. Уг наадмын хүрээнд БНСУ, Монгол Улсын залуу зураачид хамтарсан үзэсгэлэнгээ анх удаа Пусан хотод гаргаж байна. Үзэсгэлэнд манай улсын 25 зураач, солонгосын 33 зураач дүрслэх урлагийн бүтээлээ толилуулж байгаа юм. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шинэ давалгаа” үзэсгэлэнд Солонгосын төлөөлөл оролцож, уран зургийн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах санал тавьсан. Пусан хотын соёл урлагийн нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн холбоо” хамтран анх удаа энэ үзэсгэлэнг гаргажээ.

    Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн холбоо”-ны тэргүүн С.Зэсээ энэ үеэр “Энэхүү үзэсгэлэнд 40-өөс доош насны зураачид дүрслэх урлагийн бүтээлээ олон улсад сурталчилж байгаагаараа онцлог. “Пусан-55’’ урлагийн наадамд ирсэн бүтээлүүд нь Монгол үндэсний өв соёл, уламжлал, орчин үеийн урсгалыг багтааж чадсан. Тиймээс ч үзэгч, сонирхогч ихтэй байна” гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд залуу зураачдыг дэмжиж, ”Пусан–55” уран зургийн үзэсгэлэнд зочилсондоо талархаж байгаагаа илэрхийллээ. Ирэх жил Монгол Солонгосын хамтарсан зураачдын үзэсгэлэн Улаанбаатар хотод гарна. Үзэсгэлэнг Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газрын дарга Д.Бямбадорж, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх очир нар үзлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Симфониор алдартай А.Брукнерийн бүтээлийг тун удахгүй сонсъё
    2017 оны 10 сарын 23
    Улсын Филармонийн симфони найрал хөгжим Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг 10-р сарын 26-нд үзэгч, сонсогчдод хүргэхээр бэлтгэж буй билээ. Сонгодог хөгжмийн орон Австрийн хөгжмийн зохиолчдоос В.А.Моцарт, Й.Гайдн, И.Штраусын бүтээлд ойр дөт манай үзэгчдийн хувьд нэр нь төдийлөн танил бус байж мэдэх А.Брукнер симфониудаараа алдартай юм байна. Симфониудыг нь Европт хамгийн их сонсдог аж.
    Түүний бүтээл Монголд анх удаа эгшиглэх гэж буй бөгөөд Симфони найрал хөгжим нийт 85 хөгжимчний бүрэлдэхүүнтэй тоглох ажээ. Улсын Филармони гаднаас буюу Консерваториос арав гаруй хөгжимчнөөр хүч нэмж тоглох юм байна.
    Тоглолтонд:
    Удирдаач Б.Батбаатар /СТА/

    Хөтлөгч, Тайлбарлагч Ч.Буянхишиг /СГЗ/

    Тоглолтын хөтөлбөрт:

    Антон Брукнэр Симфони No.7

    • Allegro. moderato

    • Adagio. Sehr feierlich und sehr langsam

    • Scherzo. Sehr schnell

    • Finale. Bewegt, doch nocht schnell

    Антон Брукнер бол хөгжмийн зохиолч, орган хөгжимчин, хөгжмийн багш юм. 40 хүрсэн хойноо хөгжим идэвхтэй зохиож эхэлсэн бөгөөд хойч үедээ үлдээсэн, удахгүй бидний сонсох VII симфони зэрэг, сонирхолтой үйл явдалтай роман мэт симфониудынхаа заримыг 60 гарсан хойноо бичсэн ажээ.
    Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 99196623, 88004849-с лавлана уу.
    Тасалбарыг www.ticket.mn , 1900-1617 лавлахаар үнэгүй хүргүүлээд аваарай.
  • Хотын дарга С.Батболд “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо
    2017 оны 10 сарын 23
    БНСУ-ын Пусан хотод албан ёсны айлчлал хийж байгаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус хотод зохион байгуулагдаж байгаа “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо.

  • Улсын харцага О.Хангай гурав дахь удаагаа түрүүллээ
    2017 оны 10 сарын 23
    Монгол Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх, Монгол Улсын Хөдөө аж ахуйн хоршоологчдын төв байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
  • Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
    2017 оны 10 сарын 23
    Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 19 иргэн ор сураггүй алга болжээ. Тодруулбал, Отгонтэнгэр ууланд нийт 27 иргэн авиралт хийсэн бөгөөд тэднийг буух замд цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон байна. Үлдсэн найман иргэн уулнаас эсэн мэнд бууж, Отгонтэнгэр хайрханы хамгаалагчид хэл хүргэжээ.
  • Танилц: “Хуба хаяа”-гийн таван ид шид - №3
    2017 оны 10 сарын 23
    Жимс идээд л залуужаад байна гэвэл итгэх хүн гарахгүй байх. Тэгвэл чацаргана жимс залуужуулагч онцгой үйлчилгээтэй гэдгийг дэлхийн шинжлэх ухаан нотлоод байгаа аж. Иймээс ч чацарганы 100 хувь цэвэр охь “Хуба хаяа” брэндийн таван ид шидийн нэгд “ЗАЛУУЖУУЛАГЧ” үйлчилгээ нь зүй ёсоор нэрлэгдэж байгаа билээ.
    “Хуба хаяа”-гийн үндсэн бөгөөд цор ганц түүхий эд болох чацаргана жимс хүнийг хэрхэн залуужуулдаг вэ. Байгалийн жам ёсоор явж байгаа хөгшрөлтийн эсрэг онцгой үйлчилгээ нь чухам юундаа байдаг юм бол. Энэ талаар “Хуба хаяа” үйлдвэрийн зөвлөх инженер Д.Ганзоригоос тодруулахад “Хүний биеийн эс амьдралын явцаа хуваагдаж, хөгшрөх процесс үргэлж явагдаж байдаг. Эс хуваагдах бүртээ үргэлж муудаж, чөлөөт радикаль буюу хортой нэгдлүүд үүсэж байдаг юм. Үүнийг арилгадаг зүйл бол жимс жимсгэнэ. Тэр дундаа чацаргана жимс. Учир нь, чацаргана жимсэнд антиоксидант бодисын агууламж маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, тэр бодис нь чөлөөт радикалиудыг устгаснаар хүн залуу, эрч хүчтэй байх бололцоог хангаж өгдөг юм. Ингэснээр хүний хөгшрөх процессыг удаашруулж, саармагжуулдаг” гэж байлаа.
    Чацаргана жимсний 100 хувь цэвэр охь “Хуяа хаяа”-г өдөрт нэг шилийг уухад л хөгшрөх процесстой тэмцээд зогсохгүй дархлаагаа сайжруулах бүрэн боломжтой юм.
  • МАН-ын албан тушаалын бялуу хуваалт ЗГ-аар танигдаж, Л.Энх-Амгалангаар баталгаажив
    2017 оны 10 сарын 23
    МАН-ынхан албан тушаалын бялууг хэрхэн хуваагдагыг яруу тодоор харууллаа. Шинэ Засгийн газрыг бүрдүүлэх үйл явц тус намынханг албан тушаалын бялууг хэрхэн хувааж чаддаг болохыг олон нийтэд ил цагаахан харуулж дөнгөв. Үүгээр зогсохгүй МАН-ын “тохирооны” Засгийн газарт багтаж чадалгүй хаалганы гадна үлдээд байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ч хоосон хоцролгүй намынхаа бялуунаас хүртсэн нь энэхүү үйл явдлыг баталгаажуулсан хэрэг боллоо.

  • ОБЕГ: Аялагчдыг эрэн хайх ажиллагааг эхлүүллээ
    2017 оны 10 сарын 23
    Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо.

    Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 30 хүн (27 уулчин, 3 жолооч)-ний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсэж 17 хүн сураггүй болсон (3 жолооч уулын бэлд үлдсэн, 10 иргэн уулнаас буусан) тухай дуудлага 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд ирсэн.

    Тус дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан 3 алба хаагч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 4 алба хаагч, уулчдын холбооноос 3 уулчин, аймгийн нэгдсэн эмнэлгээс 10 алба хаагч, аймгийн Цагдаагийн газраас 10 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 55 хүн, 9 автомашинтайгаар 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.

    Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 3 алба хаагч, Аврах тусгай ангийн 8 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, Давтан сургах, сэргээн засах төвийн 1 алба хаагч, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг, нийт 21 хүн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэргээр өчигдөр орой нислэг үйлдэж, өнөө өглөө эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

    Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 3 уулчны хамт нөхцөл байдлыг тандан судлах зорилгоор 10 дугаар сарын 23-ны өглөөний 06:05 цагт Отгонтэнгэр уул руу авиралт хийсэн бол 9 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар баг 08:30 цагаас Отгонтэнгэр уул руу авиралт хийж эхлээд байна.

    Уулнаас бууж ирсэн иргэд “10 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн орчим 27 хүн ууланд авиралт хийж 16:30 цагт оргил дээр гарчихаад уулын зүүн бэлээр бууж байх үед цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон. Эсэн мэнд бууж ирсэн уулчдаас 3 уулчин буцаж авиралт хийж үзэхэд ууланд их хэмжээний цас овоорсон, ямар нэгэн ул мөр олдоогүй” гэж мэдэгдээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд орон нутагт ажиллана
    2017 оны 10 сарын 23
    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Тус хэлэлцүүлэгтэй холбоотойгоор У
  • Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийг хэн, хэнд хэдэн төгрөгөөр захиалан амийг нь бүрэлгэсэн юм гэдгийг зарла
    2017 оны 10 сарын 23
    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ажлаа авангуутаа ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, дараахь асуудлаар үүрэг чиглэл өглөө. Үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
  • УИХ-ын шинэ дэд дарга Л.Энх-Амгалангийн CV
    2017 оны 10 сарын 23
    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувийн дэмжлэгээр УИХ-ын дэд даргаар сонголоо.
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд
    2017 оны 10 сарын 23
    Танилц: Ирэх долоо хоногт УИХ болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлууд
  • Сураггүй болсон иргэдийн асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байна
    2017 оны 10 сарын 23

    Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 иргэн сураггүй болсон билээ.
  • АН-ын бүлэг хуралдахгүй
    2017 оны 10 сарын 23
    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр хуралдахгүй нь.
  • Өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
    2017 оны 10 сарын 23
    ​2017 оны аравдугаар сарын 23-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Том оврын ачааны автомашины аккумляторыг хулгайлдаг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
    2017 оны 10 сарын 23
    Том оврын ачааны автомашины аккумляторыг хулгайлдаг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
4382 4383 4384 4385 4386 4387 4388
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    1 цаг 20 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    1 цаг 30 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    2 цаг 30 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    3 цаг 16 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    4 цаг 36 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    5 цаг 49 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    6 цаг 22 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    6 цаг 31 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    6 цаг 42 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    6 цаг 49 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    7 цаг 4 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    7 цаг 5 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    7 цаг 8 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    7 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 27 мин
  • Байнгын хороод хуралдана
    8 цаг 33 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    8 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    8 цаг 57 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    9 цаг 1 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК