Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4395 4396 4397 4398 4399 4400 4401
  • С.Ганбаатарт холбогдох шүүх хурал хойшиллоо
    2017 оны 10 сарын 16
    МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов.
  • ”Авьяаслаг Азиуд” шоуны алтан базерийн бүжиг
    2017 оны 10 сарын 16
    ”Авьяаслаг Азиуд” шоуны алтан базерийн бүжиг
  • Ослын шинжтэй дуудлага өмнөх амралтын өдрүүдээс 18 хувиар буурчээ
    2017 оны 10 сарын 16
    2017 оны 10 дугаар сарын 14,15-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 652 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 452 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 28 хүн гэмтэж бэртсэний 4 нь бага насны хүүхэд байсан байна.
    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
    Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 19 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 2 тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж ажиллаж байна.
    Эдгээр өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 4, явган зорчигч 1, зорчигч 2 бүртгэгдсэн байна. Иймд эрхэм замын хөдөлгөөнд оролцогч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
    Тухайлбал:
    1. ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж “Оргил center” дэлгүүрийн замд амины T.Mark 2 маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироосон.
    2. СХД-ийн нутаг Орбитын зам, Номин агуулах худалдааны төвийн баруун урд замд амины H.Grace маркийн автомашины жолооч М нь амины Istana маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 9 хүн гэмтсэн зэрэг осол, хэргийг шалгаж байна.
    Дээрх дуудлага, мэдээллийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 13,2 хувиар, үүнээс ослын шинжтэй дуудлага 18 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 38 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгаа боловч гэмтсэн хүний тоо 3,7 хувиар өссөн байна.
  • ТТАХНЭ Бусан хотын Эрүүл мэндийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг гарын үсэг зурлаа
    2017 оны 10 сарын 16
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, БНСУ-ын Бусан хотын Гушин их сургуулийн Бугым эмнэлэг, Seomyeon medical street эмчмлгээний аялал жуулчлалын холбоо, “INJ pharm” компани хоорондын харилцан итгэлцэлд үндэслэн “Зайн оношлогоо төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурлаа.
    Зайн оношлогооны системийг нутагшуулснаар Бусан болон Улаанбаатар хот хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжих, Бусан хотын эрүүл мэндийн байгууллагаас суралцах, туршлага судлах, Монгол улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх тогтолцоог сайжруулах зэргээр хамтран ажиллах боломжууд нээгдэж байгаа юм.
  • Сүхбаатарын талбайд “Нотариатчдын өдөрлөг” болж байна
    2017 оны 10 сарын 16
    Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жил, “Монголын Нотариатчдын Танхим“ ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран өнөөдөр “Нотариатчдын өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

    Өдөрлөг өнөөдөр 10:30-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах юм. Энэ үеэр иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна нотариатын хөнгөлөлтэй үйлчилгээ үзүүлэх аж.



    НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудын нэг өнөөдрийн өдөрлөг болж байна. Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон есөн дүүргийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн хамт олон оролцож, иргэдэд хууль зүйн болон өмгөөлөлийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна” хэмээв.

    Өнөөдрийн арга хэмжээгээр нотариат болон иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүйгээр өгнө. Мөн нотариат буюу гэрчлэлтэй холбоотой асуудлаар тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхээс гадна нотариаттай холбоотой санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авна. Түүнчлэн хамтран оролцож байгаа байгууллагууд өөрсд өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй чиглэлээр шинээр гарч буй хууль тогтоомжийг иргэдэд үнэ төлбөргүй сурталчлана” хэмээн Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Р.Онончимэг ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна
    2017 оны 10 сарын 16
    УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр эхэллээ.
  • Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжээрэй
    2017 оны 10 сарын 16
    Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.

    Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж байгаа хэрэг юм шүү.

    Томуугийн В вирүс

    Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм. Томуугийн үүсгэгч нь гадаргуугийн уургаасаа хамаараад А, В, С гэсэн үндсэн гурван хэвшинжид хуваагддаг. Томуугийн А вирус нь тахиа, галуу, нугас, гахай зэрэг амьтанд өвчин үүсгэхээс гадна хүний улирлын томуу болон цартахлын үндсэн шалтгаан болж байдаг. Томуугийн В болон С вирус зөвхөн хүнд өвчлөл үүсгэдэг бөгөөд С вирус нь бусад хоёр хэвшинжийн вирустэй харьцуулахад харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэдэг байна. В вирус нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг болж байдаг, хувьсан өөрчлөгдөх шинж чанар багатай вирус юм.

    Халдвар дамжих зам:

    Халдвар нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай цуг агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана.

    Эмнэлзүйн шинж тэмдэг

    Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах юм. Томуугийн В вирусын халдварын үед гэнэт өндөр халуурах боловч А вирусын халдварын үеийнхалууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг. Бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинжүүд илрэх бөгөөд зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэг нь маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог. Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ нэг долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэгходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрч болно.

    Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

    Гэрээр хийх эмчилгээ:

    Шингэн зүйл уух. Жимсний шүүс, ус, бүлээн шөл зэргийг хэвийн үеийнхээс их уух нь томуугийн халдвар авсан үед шингэний дутагдалд орохоос сэргийлдэг.

    Амрах. Хангалттай сайн унтаж амрах нь биеийн дархлааны систем тогтвортой байх, хурдан хугацаанд нөхөн сэргэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг.

    Урьдчилан сэргийлэлт:

    Жил бүр улирлын томуугийн вакцинд хамрагдах

    Гараа тогтмол угаах

    Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлэх

    Ханиаж, найтаах үедээ ам, хамраа дарах, амны цаас хэрэглэх

    Олон нийтийн газраар бага насны хүүхдийг аль болох авч явахгүй байх

    Халдвар авсан тохиолдолд ажил, сургууль, цэцэрлэгтээ явахгүй, гэртээ байх гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • ХУД-ийн Тавантолгойн гүүрийг тодорхойгүй хугацаагаар хаажээ
    2017 оны 10 сарын 16
    Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн гүүрэнд эвдрэл гарсан тул тодорхойгүй хугацаагаар хаажээ.



    256м төмөрбетон гүүрэнд ноцтой эвдрэл гарсан тул энэ сарын 13-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаасан байна.
  • Таван настай охины ээжийг эрэн сурвалжилж эхэлжээ
    2017 оны 10 сарын 16
    Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 14-ний өдөр олон нийтийн
  • Нийслэлд цэрэг татлага энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ
    2017 оны 10 сарын 16
    Нийслэлийн цэрэг татлагын товчоо намрын цэрэг татлага болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Намрын цэрэг татлагыг дүүргүүдэд 10 сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд цэргийн зарлан дуудах хуудас 94,5 хувьтай хүргэгдээд байгаа юм байна.

    Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр цэрэг татлагын үйл ажиллагаатай холбогдуулан бэлэн байдлыг хангаж хариуцлагатай ажиллах үүрэг даалгавар, тодорхой чиглэлүүдийг өглөө.

    Энэ жилийн цэрэг татлага нь Монгол улсын цэргийн албаны тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд цэргийн албаны тухай хуулиар иргэд хоёр удаа цэрэгт татагдах, цэргийн алба хаасан иргэдийн ажлын байр хадгалагдан үлдэх, эргэж ажилдаа томилогдох хуулийн заалтууд орсноороо онцлог ажээ.

    Мөн цэргийн албанаас халагдан ирж байгаа иргэддээ ажлын байр танилцуулах үйл ажиллагааг бүх дүүргүүд дээр зохион байгуулж байгаа юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх асуудлууд
    2017 оны 10 сарын 16
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 16-ААС 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ




    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 16-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.
    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 16-ны Даваа гарагт:

    Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
    Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцах Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 17-ны Мягмар гарагт:

    1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Бусад.
    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Ажлын хэсгүүд байгуулах тухай;
    Бусад.
    3.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

    Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэл.
    4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Ажлын хэсгүүд байгуулах тухай;
    Бусад.
    5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Бусад.
    10 дугаар сарын 18-ны Лхагва гарагт:

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Ажлын хэсэг байгуулах тухай;
    Бусад.
    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэл;
    Бусад.
    3.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
    4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
    Бусад.
    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 19, 20-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлт;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Бусад;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар”.

  • Хүчиндүүлсэн охиныг хамгаалалтад авчээ
    2017 оны 10 сарын 16
    Өнгөрсөн амралтын өдөр Zolboot Batbold гэх цахим хэрэглэгч нэгэн аймшигт хэргийн талаар өөрийн нүүр номондоо бичсэн нь олон хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн.
  • Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн эхэллээ
    2017 оны 10 сарын 16
    Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн эхэллээ
    Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд нээлтээ хийлээ. 77 гишүүн орны 1300 оролцогч, 51 төрлөөр өрсөлдөж буй энэхүү тэмцээнд манай улс 2015 онд есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ жил мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, сантехник, тогооч гэсэн зургаан мэргэжлээр өрсөлдөж байна.
    Тэмцээнүүд 15-ны өглөөний 09 цагт нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд тогоочийн төрөлд оролцож Б.Дагвасүрэн эхний өдөр дессерт болон тахианы зутан шөл, хонины махан хоёрдугаар хоол хийх даалгавар гүйцэтгэлээ. Гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов дөрөв хоногийн хугацаанд дөрвөн даалгавар гүйцэтгэнэ. Эхний өдөр хавтан, шугам хоолой гагнах даалгавар гүйцэтгэлээ. Мужааны оролцогч Н.Эрдэнэмөнхөд Дубайн дарвуулт хэлбэрт алдарт цамхагийг бүтээх 2D даалгавар ирлээ. Энэхүү даалгаврыг өмнө нь гүйцэтгэж байсан боловч, 30 хувь нь өөрчлөгдөж, өмнөхөөсөө хүндэрч ирсэн байна.
    Өрөг угсралтын төрөлд оролцогч Ц.Мягмарсүрэнд гурван хэсэгтэй Сүмийн бүтээцийг 3D-гээр гүйцэтгэх даалгавар ирсэн байна. Биднийг сурвалжлахаар очиход сүмийн дотор талын ханыг бүтээх эхний хэсгийн даалгавраа дуусгаж байлаа. Сантехникийн төрөлд оролцогч Ц.Долгормаад нарны үүсгүүрээр хэрэглээний хүйтэн усыг халаах систем бүтээх даалгавар ирсэн байна. Энэ нь манайд одоогоор төдийлөн нэвтрээгүй, манай оролцогчийн шандсыг сорьсон даалгавар болжээ. Цахилгааны оролцогч Л.Төгөлдөрийн хувьд гурван шит угсрах, хуванцар хоолой матах, дөрвөн төрлийн 2-8 даралттай унтраалгын программ бичих даалгавар аваад суурилуулалтын ажлаа хийж эхэллээ.
    Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 18-ныг дуустал дөрөв хоног үргэлжилнэ.
  • Намын бүлгүүд хуралдахгүй нь
    2017 оны 10 сарын 16
    Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг уламжлалтай. Гэвч өнөөдөр МАН, АН-ын аль алин нь
  • У.Хүрэлсүхийн Засгийн газарт давхар иргэншилтэй нэр дэвшигч байгаа юу
    2017 оны 10 сарын 16
    УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс энэ сарын 13-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт Засгийн газарт сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг давхар иргэншилтэй эсэхийг тодруулах хүсэлт хүргүүлсэн талаар бид мэдээлсэн билээ.
  • Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид хоёр талын уулзалт хийв
    2017 оны 10 сарын 16
    Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо 2017 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ) Ассамблейн 137 дугаар чуулганд 150 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцож байгаагаас 100 орчим парламентын тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байна.

    Уг Ассамблейд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Д.Мурат нарын бүрэлдэхүүнтэй Монголын парламентын төлөөлөгчид оролцож байгаа юм.

    Монголын парламентын төлөөлөгчид чуулганы хоёр дахь өдөр Таврический ордонд болсон “Шашин хооронд үндэсний хооронд яриа хэлцээ явуулах замаар соёлын олон ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцов.



    Үүний зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, чуулганд хүрэлцэн ирсэн гадаад орнуудын зочид, төлөөлөгчидтэй хоёр талын ажил хэрэгч уулзалтуудыг амжилттай хийлээ. Улсын Их хурлын дэд дарга Я.Санжмятав Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамлейн Гадаад хэргийн байнгын хорооны дарга Билабхан Сампатсири тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзсан. Хатагтай Билабхан Сампатсири уулзалтын эхэнд, Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг Монгол Улс маш амжилттай, сайн даргалсанд талархал илэрхийлээд Тайландын Вант Улсын Үндсэн хуулийн төсөл, 2018 онд болох сонгууль зэрэг өөрийн орны улс төрд өрнөж буй үйл явдлын талаар дуулгаад хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.



    Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав хэлсэн үгэндээ, Монгол, Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлснээс хойш удахгүй хагас зуун жилийн ой тохиох гэж байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж, парламентын бүлгэмүүдийн харилцаа эрчимжиж байгаа нь үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна гэдгээ онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр, Тайландын Вант Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээх асуудлыг талархан хүлээн авч, өөрсдийн боломжоороо тусалж, дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ Монголын үндэсний агаарын тээврийн МИАТ компани тус улс руу шууд нислэг хийхээр судалж байгааг дуулгаж, энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ.

    Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Д.Мурат болон БНХАУ-ын Бүх хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны гишүүн, Гадаад хэргийн хорооны дэд дарга Ван Шяочу тэргүүтэй төлөөлөгчдийн хоёр талын уулзалт боллоо. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд уулзалтын эхэнд, Монгол, Хятадын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хоёр орны парламентын бүлгэмийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд энэ ондоо багтаад БНХАУ-д айлчлахаар төлөвлөж буйг дуулгалаа.




    Ноён Ван Шяочу хэлсэн үгэндээ, Монгол, БНХАУ олон жилийн турш сайн хөршийн харилцаатай байж ирсэн. Манай улс сайн хөршийн энэхүү найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, харилцаагаа бэхжүүлэхэд ямагт анхаарч байдаг. Иймд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн айлчлалыг талархан хүлээн авч байна гэв. Тэрбээр мөн Монгол, Хятадын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ хоёр талын чухал, эмзэг сэдвийг ойлгож, харилцан хүндэтгэн замаар хамтран ажиллах шаардлагатайг онцолж байлаа.



    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Бүх хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тэргүүлэгч Жан Пинтай уулзав. Хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлсэнээр Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлж байгаагаа харилцан илэрхийлэв.

    Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Мексикийн Конгрессын сенатор, Гадаад харилцааны хорооны дарга Габриэль Барроныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.



    Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав эх орондоо байхдаа сарын өмнө уулзалт хүссэн захидлыг хүлээн авсан гэдгийг илэрхийлэхийн ялдамд Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь өөрсдийн боломж, бололцоогоор дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Мөн тэрбээр Монгол, Мексик улс хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрчимжүүлэхийн зэрэгцээ хоёр орны Элчин сайдын яамдыг байгуулахад онцгойлон анхаарах, Монгол Улс АПЕК (Ази, номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагаа)-т гишүүнээр элсэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

    ОУПХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч хатагтай Габриэль Баррон энэ удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчийн бүрэлдэхүүний ахлагчаар ирснийг тэмдэглээд хоёр улс харилцан Элчин сайдын яам байгуулах асуудал болон Монгол Улс АПЕК-ийн гишүүнээр элсэхэд онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

    Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид маргааш ОУПХ-ны Парламент хоорондын холбооны орлогч дарга, ОХУ-ын Холбооны зөвлөлийн Гадаад харилцааны асуудлаархи Байнгын хорооны дарга Косачев Константин Иосифавичтай уулзана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Х.Вайнштэйн Кино урлагийн академиас хөөгдлөө
    2017 оны 10 сарын 16
    Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдоод буй Холливудын алдарт продюсе
  • Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ
    2017 оны 10 сарын 16
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 10 сарын 16
    10:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд Засаг дарга С.Батболд, НХТ, ЕТГ-ын дарга Э.Анар нарыг огцруулах шаардлага тавьж, өлсгөлөн зарлана.
  • Сүхбаатар дүүргийн 15-р хороонд цахилгаан хязгаарлана
    2017 оны 10 сарын 16
    Сүхбаатар дүүргийн 15-р хороонд цахилгаан хязгаарлана
4395 4396 4397 4398 4399 4400 4401
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    3 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    4 цаг 8 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    5 цаг 7 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    5 цаг 53 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    7 цаг 13 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    8 цаг 26 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    8 цаг 59 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    9 цаг 6 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    9 цаг 9 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    9 цаг 19 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    9 цаг 27 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    9 цаг 41 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    9 цаг 43 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    9 цаг 45 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    10 цаг 23 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 4 мин
  • Байнгын хороод хуралдана
    11 цаг 10 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    11 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    11 цаг 34 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    11 цаг 39 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК