Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4420 4421 4422 4423 4424 4425 4426
  • Г.Байгалмааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ
    2017 оны 10 сарын 03
    Г.Байгалмааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ
  • Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тайлбар авахаар болжээ
    2017 оны 10 сарын 03
    Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тайлбар авахаар болжээ
  • ”Apple” компанийн шинэ загварын “iPhone 8 Plus” дэлбэрчээ
    2017 оны 10 сарын 03
    Америкийн “Apple” компани “iPhone 8 Plus” гар утсыг өнгөрсөн сарын 22-нд олон нийтэд танилцуулж худалдаанд гаргасан билээ. Тэгвэл тус гар утастай холбоотой сөрөг мэдээлэл гарсан нь цэнэглэж байх явцад дэлбэрчээ.



    Тайванийн Тайчун хотын иргэн өнгөрсөн сарын 30-нд “iPhone 8 Plus” худалдан авчээ. Ухаалаг гар утас нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн үд хүртэл хэвийн ажиллаж байсан бөгөөд цэнэглэж байхад гэнэт дэлбэрсэн гэнэ.


    Одоогоор дэлбэрсэн шалтгаан нь хараахан тодорхойгүй байгаа ч “Батарейнд асуудал байж магадгүй” гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Тус гар утсыг “Apple”-ийн хянан шалгах төв рүү илгээсэн гэнэ.


  • 24 баримт: Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы нээлтэд юуг онцлов
    2017 оны 10 сарын 03
    Өнгөрсөн Засгийн газар тамхины хуулийг шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй.
  • Мөрийтэй тоглож байсан бүлэг этгээдийг илрүүлжээ
    2017 оны 10 сарын 03
    Улаанбаатар хотын хэмжээнд 10-р сарын 02-ны өдрийн 05:00 цагаас 10-р сарын 03-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1939 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 234, зөрчлийн 1315, согтуугийн 81, зам тээврийн ослын 390, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 85-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
    Тухайлбал өчигдөр мөрийтэй тоглож байсан бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Паб-д хүмүүс мөрийтэй тоглож байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээлийн дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороонд суух 56 настай эрэгтэй Б нь мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглуулж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Уг газраас 10 кадр зураг, эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг хураан авч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
  • Танилц: Аравдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
    2017 оны 10 сарын 03
    Дулааны улиралд хийгддэг засварын ажил хийж байгаатай холбогдуулан засварын үеэр эрчим хүч түр таслах өнөөдрийн хуваарийг хүргэж байна. Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлан засвар хийхээр төлөвлөжээ.

    Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

    Баянзүрх дүүрэг

    11:00-15:00 цагт: УСУГ-ын худаг (ХТП-647),

    Чингэлтэй дүүрэг

    11:00-15:00 цагт: 4-р хороо Хүч сервис, Өгөөж, Ундецим-Ундецим, Урлах Эрдэм, Сод Шонхор, Эва ХХК-ууд, Барилга корпораци, ХХБ, ОСНААУГ-ын ХҮТ-7, Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ /БХБЯ/, эдгээрийн ойр орчмоор,,

    Хан-Уул дүүрэг

    11:30-18:00 цагт: 13-р хороо ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газар, Худгууд, эдгээрийн ойр орчмоор.
  • Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ
    2017 оны 10 сарын 03
    Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 10 дугаар сарын 06 өдрийн 10 цагт нээлттэй явагдана.

    Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах юм. Тухайлбал,

    Баянзүрх дүүрэгт-2
    Хан-Уул дүүрэгт-15
    Сонгинохайрхан дүүрэгт-4
    Налайх-5
    Багахангай-3
    Багануур дүүрэгт-1 байршил байна.
    Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны 8:30 минутаас эхлэн-2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

    Дэлгэрэнгүй мэдээллийг www.gazar.ub.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах буюу 315712, 96030003 дугаарын утсаар авна уу гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

    ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    Хүсэлт маягтаар гаргана.
    Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
    Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
    Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
    Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тайтэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/


    ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ БАЙРШЛУУД:
  • Найман сургууль хоёр ээлжид шилжлээ
    2017 оны 10 сарын 03
    Намар бүр нийслэлчүүдийн санааг зовоож, хэл ам багагүй дагуулдаг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байдаг. Энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж, хүчин чармайлт гарган ажилласан байна. Тухайлбал,

    Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 49 цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн бөгөөд нийт 672 цэцэрлэг ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 77,6% болж өссөн байна. Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн 49 цэцэрлэгийн 13 нь төрийн өмчийн цэцэрлэг бол 36 нь төрийн бус өмчийн хэлбэрээр үүд хаалгаа нээж, хүүхдүүдээ хүлээн авч эхлээд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хороо бүрийг цэцэрлэгтэй болгож, цэцэрлэгийн хамран сургалтыг 85 хувьд хүргэх буюу олон улсын стандартад нийцүүлэх зорилт тусгасан бөгөөд Нийслэлийн боловсролын газраас “энэхүү зорилтод хүрэх боломжтой, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын болон өргөтгөлийн ажлууд уг зорилтыг биелүүлэхэд чиглэж байгаа” гэж мэдээллээ. Мөн хотын дарга энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг “цахим” хэлбэрээр бүртгэх ажлыг эхлүүлсэн нь төрийн албаны хүнд суртал, авилга, хээл хахуулийг халахад нааштай алхам боллоо гэж эцэг, эхчүүд талархан хүлээн авсан юм.

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьд энэ жил зарим эерэг өөрчлөлтүүд гарсан байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 225 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол энэ намар төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль шинээр ашиглалтад орж, нийт 10.680 сурагч нэмж хүлээн авах боломжтой болжээ. Мөн энэ онд 8 сургуулийг 3 ээлжээс 2 ээлжид шилжүүлсэн бөгөөд хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль 2 ээлжээр хичээллэнэ.

    Үүнээс гадна ерөнхий боловсролын ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гарчээ. Тодруулж хэлбэл нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль тус бүрт 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгосон байна. Монгол Улсын 2017 оны төсөв хүндрэлтэй, шинэ бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө санхүү дутмаг байсан ч нийслэлийн иргэн бүрийн санаа зовинон хүлээдэг боловсролын бүтээн байгуулалтын ажил 2017-2018 оны хичээлийн жилд чамлахааргүй амжилттай шинэ хичээлийн жилтэйгээ золголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • М.Энхболд, Ц.Сандуй нар улайрч байгааг С.Амарсайхан илчлэв
    2017 оны 10 сарын 03
    НИТХ ажлаа хийж чадахгүй байна. 60 тэрбумын хэргээр Ц.Сандуйг яах гэж “унагаасан” юм гэж байгаа мэт албан тушаалын төлөөх тэдний арсалдаан НИТХ-ыг ажилгүй болгоход хүргэв. Ингэж гацааж байгаа шалтгаан нь энгийн, зохион байгуулж буй хүмүүс нь тодорхой. Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаа өгөхөд нь М.Энхболдын хотод дахь хаанчлал төгслөө хэмээн олон хүн сэтгэгдэлээ бичиж байсан.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 10 сарын 03

    09.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулган болно.
  • Х.Баттулга шатрын ДАШТ-д амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг хүлээн авав
    2017 оны 10 сарын 03
    ​Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан
  • Үс засуулбал жаргал ирнэ
    2017 оны 10 сарын 03
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
  • Улаанбаатарт 10-12 градус дулаан байна
    2017 оны 10 сарын 03
    2017 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Д.Эрдэнэбат: У.Хүрэлсүхтэй Ардчилсан намын бүлгийн гишүүд уулзана
    2017 оны 10 сарын 02
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаан эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2017.10.02/ хуралдаж, шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны талаар, 2017 оны намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд болон
  • Танилц: Үндэсний бөхийн чансаа шинэчлэгджээ
    2017 оны 10 сарын 02
    Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ.
  • УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж байна
    2017 оны 10 сарын 02
    УИХ дахь Ёс зүйн дэд хороо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна.
  • Рамазан Кадыровын нэрэмжит багийн тэмцээн болно
    2017 оны 10 сарын 02
    ОХУ-ын Чечений ерөнхийлөгч Рамазан Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн багийн тэмцээн аравдугаар сарын 7-нд Грозный хотод болно. Тус тэмцээн өмнөх жилүүдэд хувийн төрөлд өрсөлддөг байсан бол энэ жилээс багийнх болж өөрчлөгдсөн. Энэ жилийн тэмцээнд Узбекистан, Киргизстан, Казахстан, Турк, Беларусь, Европ болон ОХУ-ын шигшээ, Чечений “Ахмат” тулааны клуб гэсэн найман баг өрсөлдөх юм. Узбекистанаас Давит Мозманашвили, Ихтиор Наврузов, Туркээс Европын аварга Риза Йилдырим, Европын шигшээ багт олимп, ДАШТ-ий хүрэл медальт Альберт Саритов (Румын), дэлхийн дэд аварга Магомед Гажиев (Польш), “Ахмат” багт 2013 оны дэлхийн аварга Бекхан Гойгереев, ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаев, ЕАШТ-ий медальт Расул Жукаев, Исраил Касумов, 23 хүртэлх насны Европын аварга Имам Ажиев гэсэн шилдгүүд зодоглох нь. Тэмцээний нийт шагналын сан 90 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 40, дэд аварга 25, гурав 15, дөрөвдүгээр байр 10 мянган “ногоон”-ы шагнал хүртэнэ.
  • Новосибирск хотын захирагч А.Е.Локоть манай улсад айлчилж байна
    2017 оны 10 сарын 02
    ОХУ-ын Новосибирск хотын захирагч Анатолий Евгеньевич Локоть тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэд энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд манай улсад айлчлах юм.

    Анатолий Евгеньевич Локоть 1996 оны 12 дугаар сард Новосибирск мужийн Депутатуудын Зөвлөлд депутатаар сонгогдсон байдаг. 2000 оны 12 дугаар сард Новосибирск хотын Зөвлөлд депутат болсон байна. Харин 2003 онд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын депутатаар сонгодсон байдаг аж. Тэрбээр манай улсад айлчлах хугацаандаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн удирдлагуудтай уулзана. Мөн “Орос-Монголын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалт болон “Вернисаж” уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно. Айлчлалын хүрээнд “Хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон хамтын ажиллагааны хөгжлийн чиглэлүүд”сэдэвт нэгдсэн хуралдааныг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.5 хувь болж буурчээ
    2017 оны 10 сарын 02
    Банк бус санхүүгийн салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны хоёрдугаар улиралд 554.9 тэрбум төгрөг болж оны эхнийхээс 76.7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 142.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 81.1 хувийг хэвийн зээл, 5.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлсэн бол 13 хувь нь буюу 72.2 тэрбум төгрөгийн зээл чанаргүй байна. Чанаргүй зээлийн хэмжээ оны эхнийхээс 21.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 47 хувиар өсжээ.

    Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 480 ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 3.5 хувь болж өмнөх улирлынхаас 0.6 пунктээр буурсан байна.
  • Баянзүрх дүүрэгт шүлхийн вакцин хийж байна
    2017 оны 10 сарын 02
    Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёр дүүрэгт хүн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлэгүүдтэй хамтран хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлээд байна.

    Баянзүрх дүүргийн хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсан тул одоогоор шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ жилийн хувьд дүүргийн нутаг дэвсгэрт байгаа 22 орчим мянган үхэрт урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөж байгаа юм. Иймд иргэдийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад идэвхтэй оролцож уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
4420 4421 4422 4423 4424 4425 4426
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    5 цаг 41 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    5 цаг 45 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    10 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    10 цаг 29 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    11 цаг 29 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    12 цаг 15 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    13 цаг 35 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    14 цаг 48 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    15 цаг 21 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    15 цаг 30 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    15 цаг 40 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    15 цаг 48 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    16 цаг 3 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    16 цаг 4 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    16 цаг 7 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    16 цаг 44 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 26 мин
  • Байнгын хороод хуралдана
    17 цаг 32 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    17 цаг 41 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК