-
2017 оны 10 сарын 05
2004 оноос эхлэн “Мисс Монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн “Мисс Монголиа” тэмцээний тэргүүн миссийн титмийн төлөө өрсөлдөх эцсийн шатанд 14 бүсгүй шалгарсан бөгөөд ялагчид тодорч тэргүүн миссээр Амарсанаагийн Сайхантамир шалгарчээ.
Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 50 гаруй охид, бүсгүйчүүд анхан шатны шалгаруулалтад бүртгүүлэн оролцсоноос 14 шилдэг оролцогчид шалгаран үлдэсэнээс ”Дэд Мисс”-ээр Дашдоржийн АНУНДАРЬ, ”Гутгаар Мисс”-ээр Баасанжавын ХУЛАН, Тусгай байранд Батсүхийн Азжаргал нар тодорчээ. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ”Мисс Монголиа” холбоо, SBN телевиз ажилласан бол ”Наран групп” ивээн тэтгэгчээр хамтран ажиллажээ.
Үндэсний ялагч Тэргүүн миссээр тодорсон А.Сайхантамир нь Хэнтий аймагт төрж өссөн. 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр төгссөн. “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Тэрбээр анх 2014 онд “Мисс Монголиа-2014” тэмцээнд оролцож байсан бөгөөд 2016 онд “Miss Supertalent Of The World” буюу ”Дэлхийн авъяаслаг мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрч ”Дэд байр”-ын шагналыг хүртэж байсан түүхтэй. Мөн “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай шагналыг хүртсэн юм. БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авъяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорч байсан.
“Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний анхны миссээр 2004 онд мисс Ч.Содтуяа тодорч байсан бол 2005 онд Б.Гантогоо, 2006 онд Д.Болортуяа, 2007 онд Б.Гэрэлчулуун, 2008 онд О.Хулангоо, 2009 онд Х.Бадамгэрэл, 2010 онд Д.Бадамцэцэг, 2011 онд И.Төгсөө, 2012 онд Д.Долгион, 2013 онд Х.Ану, 2014 онд Ю.Балжидмаа, 2015 онд Ц.Аззаяа нар миссийн титмийг зүүж байсан билээ.
-
2017 оны 10 сарын 05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдр хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн т
-
2017 оны 10 сарын 05
Баянгол дүүргийн XI хороо, 43 дугаар байрны суурийн давхараас утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 18:47 цагт ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах X анги ажилласан байна. Дуудлагын дагуу очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалтай нэг тонн багтаамжтай дөрвөн ширхэг халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар X ангийн II тасгийг гаргаж албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Үүнээс хордсон байж болзошгүй дөрвөн сартайгаас найман насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ
-
2017 оны 10 сарын 05
Хүйтний улирал эхэлж, утаа нэмэгдсэнтэй холбогдуулж Үндэсний эрүүл мэндийн нийгэмлэг санаачлан жирэмсэн ээжүүддээ
-
2017 оны 10 сарын 05
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч -2017” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч -2017” тэмцээн Сүхбаатарын талбайд эхэллээ.
Тус тэмцээнийг нийслэлийн түүхт 378 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан есөн багийн 80 гаруй өсвөрийн аврагч, тамирчид оролцож, болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар тодорхой цэгүүдэд даалгавруудыг гүйцэтгэн, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 05
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын жин тус бүрийн өөрчлөлтийг албан ёсоор баталлаа. Залуучууд, 23 хүртэлх насны ангилалын эрэгтэй бөхчүүд насанд хүрэгчидтэйгээ адил 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн ангилал мөн адил 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-ын жинд өрсөлдөнө. Харин өсвөр үеийн тамирчид ирэх жилээс хөвгүүдийн 41-45, 48, 51, 55, 60, 65, 71, 80, 90, 110, охид 36-40, 43, 46, 49, 53, 57, 61, 65, 69, 73 кг-ын жинд өрсөлдөхөөр болжээ. Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг-ын жин олимп хөтөлбөрт багтсаныг бөх сонирхогчид мэдэж байгаа биз ээ.
-
2017 оны 10 сарын 05
Би ард түмэндээ худлаа амлахгүй, ажлаа л хийхийг хүсч байна. Ард түмэн ууртай байна. Баян хоосны ялгаа туйлдаа хүрч, эрх мэдэл өнгө мөнгөний хүчинд мөхөсдөж байна.
Манай нийгэмд хууль дээдлэх ёс зарчим бүхэлдээ алдагдлаа. Би төр засаг байдаг, ард түмэн гэж байдгийг мэдрүүлэх болно” хэмээн мэдэгдсэн. Ингэж мэдэгдэхээс өмнө МАН болоод АН, МАХН-ын гишүүд, бие даагч С.Жавхлан түүнд хандаж хандаж үг хэлсэн.
-
2017 оны 10 сарын 05
…Би халамцуудаа ерѳѳл хэлэхээр гартаа барьж байгаа хундага дарсыг харж харахдаа “балгангуутаа бѳѳлжих ч юм уу, үгүй дээ алингаа алдана” гэдгээ мэдэж байвч хахаж цацан байж залгилав.
-
2017 оны 10 сарын 05
Малчид, ард иргэдийн анхааралд: 6-нд зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
2017 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, Алтайн өвөр говь болон зүүн аймгуудын нутгаар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
-
2017 оны 10 сарын 05
Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр иргэдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Иргэдэд болзошгүй аюул ослоос өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах тухай мэдлэг ойлголт өгөх зорилготой тус сургалт Өрхийн бэлэн байдал, Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, хувийн бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангах, Галын аюулгүй байдал, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь иргэний оролцоо сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
Аймгийн Хөгжимт драмын театрт хоёр ээлжээр явагдсан тус сургалтад нийтдээ 500 гаруй иргэн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 05
Шаардлага тавьсан замын цагдааг доромжилж буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тарсан Ц.Баярцогтод хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 05
Эв нэгдлийг эрхэм болгодог гэх МАН-ынхан хагаралдаж, шилээ харалцаад удаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн цагаасаа эвдэрэлцэж эхэлсэн тус намынханы дотоод тэмцэл хурцдаж, улмаар “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газраа огцруулах асуудлаас үүдэж, тэдний хагарал олон нийтэд ил болсон билээ. Харин МАН-ынхан үүнийгээ цаг үеийн шаардлагаас болж үүссэн дотоод зөрчил, цаашид нам эв нэгдэлтэй байж гар барилцана гэдгийг тухайн үед хэлж, тайлбарлаж байсан. Гэвч намын хагарал нь наагдах бус улам задарч буйг өчигдөр болсон үйл явдал гэрчлэв.
-
2017 оны 10 сарын 05
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
-
2017 оны 10 сарын 05
10 дугаар сарын 05-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
-
2017 оны 10 сарын 05
Маргааш буюу 2017 оны аравдугаар сарын 05-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
11:00-15:00 цагт: 21-р хороо дунд Дарь-Эхийн 1-19, Сэлбийн 12-18, 27-32, ЖУӨ 1-6-р гудамжууд, Петростар ШТС, эдгээрийн ойр орчмоор
11:00-15:00 цагт: 16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Сол-Мон клуб, Цэргийн 1-5, СОТ-3-ын 1-4 ,6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлгийн 21-26, Шар хадны 3, 4, Хоршооллын 1-8-р гудамжууд, Идэр авэйшн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат-Алтай, Хонгор унага ХХК-ууд, Банкны өр барагдуулах албаны гараж, Үндсэн хүнс, Дако, Санкредит, Зостын шовгор, Эм Си Импекс, Тарант, Баянхайрхан трейд, Дэлийн булаг ХХК-ууд, Христийн методист төв, эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт: 1-р хороо 12 хорооллын 22-25, 30-р байр, Их Соёмбо , Чигэстэйн ахан дүүс, ЭЭМА, Мон-Амар, Топуна, Аагфарм, Билэгтвай ХХК-ууд, Дөрвөн улирал, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Очирбат АОС, Нарлаг сансар СӨХ, Өнөр бүл төв, эдгээрийн ойр орчмоор
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
10:30-18:00 цагт: 6-р хороо 10-р хорооллын К102-К107-р байр, эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт: 20-р хороо ТЭБ бааз, Монресцветмет металь, СТО РП, Хийн цахилгаан станц, эдгээрийн ойр орчмоор
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
2017 оны 10 сарын 05
2017.10.5, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15
НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2017.10.5, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.56-18.23
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах/муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
-
2017 оны 10 сарын 05
2017 оны 10 дугаар сарын 04-ний 20 цагаас 10 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, Алтай өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
-
2017 оны 10 сарын 04
Яармагийн гүүрний засвар ажил хийгдэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласантай холбоотойгоор Уулын зам, Маршаллын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зүүнээс баруун чиглэлд болон Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзваруудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширч, түгжрэл саатал бий болж байна.
Иймд эрхэм жолооч та Дүнжингаравын зам, Чингисийн өргөн чөлөө зэрэг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй оролцоно уу.
-
2017 оны 10 сарын 04
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, ҮЦЗЗТХ-ийн 30.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрийн тухай хуулийн 10.1.4 заалтыг тус тус үндэслэн гаргасан СЗХ-ны 2017 оны 9-р сарын 27-ны өдрийн 168 тоот тогтоолоор нэр бүхий 9-н үнэт цаасны компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор болсон байна. Үүнд:
Д/Д Гишүүн компанийн нэр Үйл ажиллагааны чиглэл
1 ”Бага хээр ҮЦК” ХХК Брокер дилер
2 ”Бумбат шигтгээҮЦК” ХХК Брокер дилер
3 ”Превалент ҮЦК” ХХК Брокер дилер. Андеррайтер
4 ”Финанс линк групп ҮЦК” ХХК Брокер дилер
5 ”Говийн ноён нуруу ҮЦК” ХХК Брокер дилер
6 ”Би Би Эс ЭС ҮЦК” ХХК Брокер дилер
7 ”Зюс капитал ҮЦК” ХХК Брокер дилер. Хөрөнгө оруулалтын зөвлөх
8 ”Эм Даблью Ти Эс ҮЦК” ХХК Брокер дилер
9 ”Сэлэнгэ түмэн ҮЦК” ХХК
Брокер дилер
-
2017 оны 10 сарын 04
Монголбанк 1 долоо хоногтой 552.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 10-р сарын 04-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1932.7 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.