2014 оны 10 сарын 29
Дэлхийн сахлын аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Орегон мужийн Портландад өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Сахал, живэр сахлын аваргуудыг шалгаруулдаг энэ тэмцээнд нийт 300 гаруй сахал ургуулагч оролцож, 18 төрөлд шилдгүүдийг шалгаруулсан байна. Роули Гарибалди гэх энэ эр тэмцээний дээд шагналыг нь хүртжээ.