Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтлэл

8 9 10 11 12 13 14
  • Тагнуулынхан хулгайлсан гэдгийг Д.Энхбат агсан бичиж л байсан шүү дээ
    2017 оны 12 сарын 08
    “Ардчилсан намын сэтгүүлч Уянгад өөрт нь яаралтай өг! Та анхааралтай дуустал уншаарай. Би сонин хэвлэлээр бичигдээд байгаа Францаас хулгайлагдаж ирсэн Д.Энхбат байна.Би 1998 онд өвчний учир шоронгоос суллагдсан. Мөн 1999 онд хахуулиар шоронгоос гарсан гэж цагдаагаас Ганцхудагт хорьж, дахин шүүх эмнэлгийн комисс томилогдож, өвчин үнэн нь батлагдаж дахин гарсан.
  • Шинэ зууныг хөгжлөөрөө түүчээлэх Хятад улс
    2017 оны 12 сарын 06
    Шинэ зууныг хөгжлөөрөө түүчээлэх Хятад улс

    Ч.Чулуунцэцэг

    Байгуулагдаад хорь шахам жил болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага энэ удаад гишүүн болоод ажиглагч орнуудынхаа хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийг эх орондоо хүлээн авч уулзахаар Наньжин хотоос урилга ирүүлжээ. Монгол Улсын тухайд 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд ажиглагчийн статустайгаар оролцох хүсэлтээ илэрхийлсэн анхны орон бөгөөд манай дараа 2005 онд Иран, Пакистан, Энэтхэг, Беларусь, 2012 онд Афганистан тус тус ажиглагчийн статусын эрхийг авсан байдаг. Азербайжан, Армен, Киргиз, Казакстан, Камбож, Балба, Турк, Шри-ланка, Узбек, Тажик, ОХУ бол жинхэнэ гишүүд нь юм. Харин энэ оны зургаадугаар сард Казакстаны нийслэл Астана хотноо зохион байгуулсан төр, засгийн тэргүүнүүдийн өргөтгөсөн хуралдааны үед Иран, Энэтхэг улс гишүүнээр элссэнээр үлдсэн дөрвөн улс ажиглагчийн статусаа хэвээр хадгалж үлдлээ. Гишүүн болоод ажиглагч орнуудын хэвлэл мэдээллийн агентлагуудын захирал, ерөнхий редакторуудыг Бээжин хотноо хүлээн авч уулзсан Хятадын коммунист намын төлөөлөл Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зорилгыг “ШХАБ нь гишүүн улс орнуудаа нэгтгэж , аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх төдийгүй алан хядах ажиллагаа, мансууруулах бодисын суваг болон хэт даврах, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал” хэмээн тодорхойлсон. Нөгөөтэйгүүр, эрхэм уншигч та Монгол Улс энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллаж ирсний үр дүн юу байх юм гэж сонирхох нь мэдээж. Сэтгүүлч миний бие ч энэ л өнцгөөс холбогдох албаны хүнээс уулзалтын үеэр тодруулахад, “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь хамтын ажиллагаа гэдэг утгаараа Монгол Улсын хөгжил дэвшилд гадаад таатай орчныг бүрдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа “Эдийн засгийн коридор”-ыг байгуулахад нь тусалж дэмжинэ. Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “ Нэг бүс- нэг зам” санаачилга болон ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, хамтын ажиллагааны механизмтай уялдуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дэмжиж ажиллана” гэж хариулсан. Дашрамд өгүүлэхэд, Бээжин, Жянсү муж, Наньжин хотноо болсон уулзалтуудын үеэр үзэг нэгт нөхөд маань ирэх дөрвөн жилд БНХАУ, Хятадын коммунист нам өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцсэн ямар бодлогыг ямар байдлаар хэрэгжүүлэхийг асууж, санаандаа нийцсэн хариулт авахыг дор бүрнээ хичээж байсан нь аялж, амрахын алинд нь ч ажил мэргэжил нь зүгээр суулгадаггүйн жишээ юм уу даа.

    Мэдээллийн зах зээл ба хятад сэтгүүлч
    Бээжин хот мөнөөх л янзаараа манан дундаас сүүмийсээр угтлаа. Хатуу хахир өвлийн эхний сар гарсан болоод тэр байх, Бээжингийн гудамж нэг л бүрсгэр харагдах хэдий ч шинээр сүндэрлэн боссон барилгууд хийгээд тэдний оройд гялалзах хаяг рекламны гэрэл гадны зочдын харааг өөрийн эрхгүй татна. Хэрхэн яаж бүтээж буйг нь зочлох бүрийдээ мэдэх монгол хүний хувьд бас л нэг таун бий болоодхож хэмээн цагаахнаар атаархаад өнгөрөх хэдий ч цээжнийхээ гүнд манай Улаанбаатар ч Бээжингээс дутахааргүй сайхан болж байгаа шүү хэмээн улс гүрнээ өмөөрч явлаа. Харин тэр бүр БНХАУ-д хөл тавих завшаан олдоод байдаггүй Иран, Афганистан, Пакистаны сэтгүүлчид маань автобусны цонхоор бичлэг хийж, их хотын амар амгаланг гайхан, тэнгэр баганадах шил толь болсон барилга байшингуудын зургийг гар утасныхаа гэрэл зургийн цомогт алдалгүй буулгахыг хичээх аж. Бидний аялал урьдчилсан төлөвлөгөө ёсоор Бээжингийн их сургуулийн Сэтгүүлчийн тэнхмийн багш нартай уулзах уулзалтаас эхэлсэн. БНХАУ -д 1822 онд цаасан сонин анх бий болсон бол, 1923 онд Шанхай , 1928 онд Наньжин хот шугамын радиотой болж, сонсогчдодоо анхны мэдээллээ хүргэсэн түүхтэй юм байна. Харин Бээжингийн олон улсын радио 1940 онд байгуулагджээ. Дашрамд сонирхуулахад, Япон улс 1941 онд радиотой болсон аж. Телевизийн тухайд Бээжингийн телевиз 1958 онд үндэс сууриа тавьсан бол 1979 оноос өнгөтөөр нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна. Бээжин болон Хятадын ард түмний 98,6 хувь нь телевизээс мэдээллээ авдаг бол 98 хувь нь FM радио сонсдог гэнэ. Өнөөдрийн байдлаар Бээжин болон орон нутагт улсын чанартай 12 төв радио телевиз байдгаас гадна тухайн орон нутгийн кабелийн телевиз, дижитал телевиз , радио станцууд өөр өөрсдийн бодлого чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг гэж байв. Хятадын нутаг дэвсгэрт 3D кинотеатр 6200 байгаа гэж мэдээллийн ажилтан өгүүлсэн. Нөгөөтэйгүүр, дэлхий дахинд үүсээд байгаа цаасан хэвлэлийн тоо эрс цөөрсөн явдал Хятадад ч асуудал болоод байгаа аж. Энэ нь мэдээж, иргэд боломжит бүхий л хувилбараар мэдээллээ цаг алдалгүй авдаг болсон явдал. Ялангуяа цахим ертөнцтэй хэт ойртож нөхөрлөх болсон нь радио сонсч, телевиз үзэн мэдээллээ авдаг байсан тэр хувилбар хоёрдугаарт бичигдэх болсон нь уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийг мэдээллийн зах зээлд өөр зарчмаар ажиллахыг шаардах болсон гэлээ. Тиймээс Бээжингийн их сургууль 2000 оноос сургалтынхаа программд өөрчлөлт оруулж, бүхий л хувилбарт тэнцэх сэтгүүлч бэлтгэх бодлого баримтлан ажиллах болсон байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийн зах зээлд Бээжингийн их сургууль төгссөн сэтгүүлч гологдох учиргүй гэнэ. Иргэд өмнө нь радио, телевизээс цацсан мэдээ бүрийг чих тавин сонсдог байсан бол эдүгээ гар утаснаасаа болж буй үйл явдлыг газар дээрээс нь шууд хүлээж авахыг илүүд үзэх болсон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч зах зээлээ алдахгүйн тулд сэтгүүлчдээ газар дээрээс нь мэдээллээ дамжуулахыг шаардан , мэдээллийнхээ цагаар дүгнэлт, тодруулга, албаны хүний байр суурийг хүргэдэг тогтолцоо руу шилжжээ. Монголын сэтгүүлчид ч ийм л зарчмаар ажиллаж байгааг үгийн далимд дуулгасан. Санхүүжилт нь төрийн мэдлийн телевиз, радиогийн хувьд улсаасаа санхүүждэг бол кабелийн телевизүүдийн хувьд бидний ижил зар сурталчилгаанаасаа санхүүждэг аж. Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөгжил дэвшлийн тухайд Хятад улс дэлхийд цахиур хагалж яваа учраас энэ тал дээр юу хэлэх билээ. Ер нь бүх зүйл нь гайхалтай. Нөгөөтэйгүүр, Хятад улс тоон систем рүү хэдийнэ шилжсэн гэдгээ уулзалт ярилцлагын үеэр онцолсон. Энэ мэт танин мэдэхүйн шинжтэй мэдээллийн дараа зочин сэтгүүлчид өөрийн орны хэвлэл мэдээллийн байгууллагын зах зээлд эзэлж буй байр суурь, гүйцэтгэж буй үүргийнхээ талаар мэдээлэл хийсэн. Улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй байгаа Пакистан, Афганистан , Иран улс бусдын сонирхлыг татаж байсан хэдий ч техник технологийн хөгжил дэвшлээс тэгтлээ хоцорч сүйд болоогүй нь тэдний ярианаас анзаарагдсан. Мөн л тэндэхийн залуучууд facebook,твитертэй нөхөрлөж, тэндээс бүхий л мэдээллээ авдаг болжээ. Харин алс зайдуу суурин газрын иргэдийн хувьд цаасан сониноос л мэдээллээ авдаг хэвээр гэнэ. Гэхдээ цаг бусын үймээн самуунаас болж өдөр тутмын сонин цагтаа хүрэхгүй тохиолдол үе үе гардаг гэдгээ ч тэд нуугаагүй. Бээжингийн их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд жилд гадны 50 мянга гаруй оюутан шинээр элсэн суралцдаг болсны хэрээр сургуулийнх нь нэр хүнд өсчээ. Олон зуун жилийн түүхтэй Бээжингийн их сургууль эртний гэдэг брэндээ тэр хэвээр нь хадгалж үлдэхийг ихэд хичээж байгааг сургуулийнх нь орчноос харж болно. Гэхдээ эко орчныг тэргүүн зэрэгт тавьж, цэцэрлэгт хүрээлэнд ирчихэв үү гэх сэтгэгдлийг үлдээж чадаж байгаа нь гайхамшигтай. Сургуулийн хашаа руу орсон л бол машин, мотоциклио тусгай зогсоолд байршуулаад унадаг дугуйгаар хотхон дотроо зорчих учиртай аж. Бээжингийн их сургуулийн бүхий л тэнхимтэй танилцана гэвэл элбэг таван өдөр шаардагдана гэж хөтөч маань бидэнд сайрхсан. Үнэндээ ч тийм байх. Ганцхан тэнхимд зочилж, цэцэрлэгт гудамжийг нь товчлон зугаалахад л нэг өдрийн аяллын хөтөлбөр өндөрлөж байгаа юм чинь. Эл аяллын дараа Бээжингийн их теарт саатан тухалж, гадаадын иргэдэд зориулсан өнө эртний түүхтэй Тансан ламын зүүн өмнөдөөр аялсан нь гэдэг жүжгийг үзэж сонирхсон. Монголчуудад хэдийнэ танил болсон энэ бүтээлийн талаар өгүүлэх нь илүүц биз ээ. Гэхдээ зарим хүнд драмын жүжиг хэлбэр нь киноноос илүү сонирхолтой байж мэднэ л дээ. Бүх үзүүлбэр, тоглолт нь бодитой учраас.
    Газрын диваажин Сүжоу хот
    Эртний хятад үгэнд “Тэнгэрт диваажин газарт Сүжоу бий” гэлцдэг аж. Энэ утгаар ШХАБ ирсэн зочдоо газрын диваажин болсон Сүжоу хотоо үзүүлэхээр аяллынхаа хөтөлбөрт тусгажээ. Бид энэ удаад автобусаар бус, онгоцоор бүр биш, хурдан галт тэрэг хөлөглөн Жянсү мужийн томоохон хотуудын нэг Сүжоуг зорьлоо. Цагт 248 км цагийн хурдтай довтолгох хурдан галт тэрэг монголчуудын хувьд сонин зүйл байлгүй яах билээ. Нүдний үзүүрт бүх зүйл жирэлзээд л өнгөрнө. Тогтоож харахын аргагүй. Ямартай ч Хятадын гүн рүү довтолгох тусам галт тэрэгний тасалгаан дахь дулаан хэмжигчийн зүү +26 –г зааж, байгаа бүх хувцсаа давхарлаж өмссөн иран, узбекстан, киргиз, тажик, шри-ланк, камбож анд нарын маань бие тавирч дулаацаж байгаа бололтой нүүрэнд нь инээмсэглэл тодрон малгайгаа авч, гадуур хувцсаа тайлан ноосон цамцтайгаа сууцгааж эхлэв. Улмаар дуу шуу орон галт тэрэгний тасалгааг эзэгнэн, унтаж яваа нэгнийхээ зургийг авч, түүнийгээ бие биедээ дамжуулан үзэцгээх нь зусланд амраад буцаж яваа багачуудыг санагдуулам. Хэдийгээр агентлагийн дарга нар яваа хэдий ч хүн л юм хойно үе үехэн зүггүйтмээр болдог байлгүй дээ. Харин тэднийг орон нутгийн зорчигчид ихэд сонирхон шаргал үстэй беларусь бүсгүйтэй зургаа авахуулах гээд галт тэрэгний хонгилд дугаарлан зогсох нь инээдэмтэй ч юм шиг. Орос гаралтай бүсгүйн өндөр шонхор хамар, алтан шаргал үс, бадриун гэмээр том бие тэдэнд их л сонин байгаа бололтой. Зарим эр эхнэрээсээ зөвшөөрөл авч ирээд л зургаа татуулах юм гээч. Ийн зургаан цаг шахам довтолгохыг бодвол Сүжоу хот Бээжингээс их хол оршдог нь ойлгомжтой. Сү́жоу (дуудлага нь [сүү-жоу], монгол кириллээр бас Сужоу, хятадаар 苏州市 [Sūzhōu shi], англи латинаар Suzhou) хэмээн их тайлбар тольд тэмдэглэжээ. Засаг захиргааны хувьд Хятад улсын Жянсү мужид харъяалагддаг юм байна. Хүн ам нь би буруу дуулаагүй бол 10 сая 549,100 гэнэ.
    Миний хувьд мэргэжлийн онцлогоосоо болоод тэр үү очсон газрыхаа түүхэн ач холбогдол, байгалийн дурсгалт газар, хүмүүсийнх нь аж амьдралыг илүү сонирхдог. Бид тэр өдрийнхөө орой хотын шөнийн аялалд усан онгоц хөлөглөн гарцгаасан. Сүжоү мянган жилийн баялаг түүхтэй хот гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй дуулсан байх. Тиймдээ ч орчин үетэй хөл нийлүүлэн хөгжиж буй гэхээсээ илүүтэй эртний хотын барилга байшин, өв соёл нь гүн сэтгэгдэл төрүүлсэн. Усан онгоцны гаднах байдал мөнөөх л эртний загвартай. Гэхдээ загасчны завь шиг биш шүү. Голын хоёр эрэг рүү зорчигч зөөдөг байсан усан тээвэр өдгөө ч үргэлжилсэн хэвээр. Гэхдээ тэдний дийлэнх нь гадны жуулчид байдаг аж. Гол дээгүүр маш том гүүрэн байгууламжуудыг хэд хэдээр нь байгуулжээ. Хөтөчийн хийсэн тайлбараар бол XYII зууны дунд үед баригдсаныг нь 1970-аад оны эхээр сэргээн засварласан гэнэ. Шөнийн харанхуйд болоод тэр үү өнгө өнгийн гэрэл гялалзаад гүүр хуучин эсэх нь мэдэгдээгүй. Аялал тун таатай. Хорь гаруй хүн элбэг багтах моторт онгоцны капитаны охин байж магадгүй түүнтэй царай нь их адилхан охин /20 орчим настай/ шанз маягийн хөгжмөөр эртний хятад дууг их донжтой аргагүй уянгалуулах нь хэн бүхэнд таалагдаж, дөрвөн ч удаа дахиуллаа. Монгол ардын дуутай зарим талаар ая дан нь ижил сонсогдож байсан шүү. Жаахан ий ий ий ий яа яа яа хэмээн нарийхан хоолойгоор уртаар уянгалуулахыг эс тооцвол. Хятад охины дуулахыг сонсч байхад яагаад ч юм Халимагийн нэрт туульч Цагаанзамын “Монголын ардын урлаг Чингис хааны байлдан дагуулсан улс орнуудад шингэж үлдэхдээ монгол ая дангаа бараг л алдаагүй нь гайхалтай” хэмээсэн нь бодогдож байлаа. Даанч манайхан алмайж байх хооронд хөршүүд маань сэргэлэнтчихээд байдаг болохоос биш. Жинхэнэ өв соёлын эзэд нь бид байхыг үгүй гэх газаргүй.
    Нөгөөтэйгүүр, хүн амынх нь тоог харахаар түм түжигнэж бум бужигнасан олон хөлийн газар байх мэт санагдавч гудамж талбай нь харьцангуй ажин түжин юм билээ. Гэхдээ өглөө, оройд Улаанбаатарын гудамжны нэгэн адил тээврийн хэрэгслүүд нь түгжирч, заримдаа нам зогсоно. Энэ үед надад ”Хөөе цагдаа гуай, автобусаа нэгдүгээр эгнээгээр явуулаач. Манай Улаанбаатарт тэгдэг юм” гэж ирээд л туршлагаасаа хуваалцмаар санагдаж байлаа. Энэ өдөр дулаахан, агаарын хэм +25 зааж байсан ч хүмүүс нь Улаанбаатарын арван сарын сүүлч шиг л өдөн куртик өмсчээ. Тэгсэн атлаа доогуураа нүцгэн хөлөндөө шаахайгаа угласан харагдана. Байнгын бүрхэг тэнгэр, манантай байдаг тул агаарын хэм хорь гарсан ч чийг нь хүйт даагаад ясыг нь янгинуулдаг байж магадгүй. Хэрэвзээ манайд ийм дулаан байх аваас монгол охидууд урт шулуухан хөлөө гайхуулан богино банзал, даашинзаар гоёх байсан нь дамжиггүй. Гэвч энд тийм биш. Ганган дэгжин охид тоотой тааралдсан. Бүсгүйчүүд нь богино даашинз барагтай өмсөхгүй нүцгэн шилбээ бараг гаргаж /шагайнаас доош ил гарч болно/явахгүй. Учрыг нь асуувал эндэхийн бүсгүйчүүд нүцгэн хөлөө гаргаад явж болохгүй гэнэ. Гэхдээ шөнийн цэнгээний газруудаар жинхэнэ сайхан хүүхнүүд байдаг гэж дуулдсан. Лалын шашинтай голдуу зочдоо юу боллоо гэж тийшээ зүглүүлэв гэж. Сүжоуд Хан үндэстэнээс гадна шар толгойтой гадныхан энд тэндгүй тааралдах. Тэдний зарим хятадаар ярих нь суурьшаад удаж буйн шинж байх. Гудамжаар хятад охидтой хөтлөлцөн зугаалах харь эрстэй хаа сайгүй зөрж өнгөрнө. Ер нь хятад охид бүсгүйчүүд гадаад залуустай хөтлөлцөн хээвнэг алхах нь энд ердийн зүйл бололтой. Үүнийг хараад хаа газар ийм болжээ гэж бодогдсон шүү.
    Их хотод Сүн, Мин болон Манж улсын үеийн хятад барилгуудтай зэрэгцэн европчуудын барьсан барууны хийцийн хуучин барилгууд, орчин үеийн тэнгэр баганадсан өвөрмөц шийдэл бүхий хэв загварын шил толь болсон барилгууд зэрэгцэн орших нь Сүжоу хотод өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг зэрэгцэн орших мэт сэтгэгдэл төрнө. Хятадын эртний цэцэрлэгт хүрээлэнгийн сонгодог жишээ археологи, түүхийн дурсгалт газруудын нэг болон Хан мөрний эрэг дагуу буй болгосон эртний цэцэрлэгээр аяллаа. Чинээлэг нэгэн түшмэл 1559 онд өөрийн эцгийн дурсгалд зориулан энэхүү цэцэрлэгийг босгосон гэнэ. Шувууд жиргэж, модод найгасан, цэцгэс алагласан тус цэцэрлэгийг барихад 20 жил зарцуулсан байна. Тэр цагаас хойш 400 гаруй жил өнгөрөхөд хөөрхий цэцэрлэг хэдэн ч удаа балгас болж сүйрснийг хэн мэдлээ. Ямартай ч Хятадын засгийн газар 1959 онд сэргээн засварлах шийдвэр гарган их засвар хийснээр 1961 оноос эхлэн олон нийтэд зориулан музейн зориулалтаар үүд хаалгаа нээжээ. Үүнээс өмнө энгийн иргэдийн хувьд хаалттай газар байсан гэсэн үг. Хүний гараар бүтээсэн чулуун хана, хүрхрээ төрөл бүрийн мод цэцэгс, барилгууд нь гайхалтай. Хэрэв цэцэрлэгийн модод хүний хэлээр ярьдаг байсан бол ямар олон гайхалтай түүхийг өгүүлэх байсан бол. Цэцэрлэгээр зугаалах мөчид ертөнцийн зовлон жаргал мартагдаж, цаг хугацааны хүлээснээс ангижрах мэт сэтгэгдэл төрж, савны ёроолд тоосонд дарагдаад хэвтэж байсан дотоод сэтгэлийг минь уудлаад гаргаад ирэх шиг санагдах нь таатай. Үлгэрлэбэл эзгүй хээр хаа нэгтээ таанын үнэрт мансууран өвсний толгой зуугаад тэнгэр ширтэн салхины шивнээг сонсонгоо хэвтэхтэй адил юм уу даа. Цэцэрлэгээр зугаалахад суурин соёл иргэншил манай нүүдлийн соёл иргэншлийн ялгааг жинхэнэ утгаар нь мэдэрч байлаа. Аяллын маргааш мэдээж Сүжоу хотын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзсан. Манайхаар нь МСНЭ-ийн удирдлагуудтай дугуй ширээний ард тухалсан гэсэн үг. Тэд мөн л цахим ертөцтэй ямар байдлаар танилцсан тухайгаа, орчин цагийн хөгжил дэвшилтэй хэрхэн хөл нийлүүлэхийн төлөө чармайж байгаагаа бидэнд сонирхуулсан. Өмнө нь энэ тухай хэдэнтээ сонссон зүйл болохоор миний хувьд тийм ч сонин байгаагүй. Харин урд хөршийнхний хувьд байнга сонирхож байдаг гадаад хүмүүс өмнө нь зогсч байгаа болохоор зочдоосоо асууж сонирхох зүйл олон байсан нь ойлгомжтой. Дашрамд өгүүлэхэд, хятадууд орос, англи хэлийг ихээхэн хичээн суралцаж байгаа нь очсон газар бүрт мэдрэгдэж байсан шүү. Хэлгүй бол хөлгүй болохыг тэд ч бас ойлгожээ. Сүжоу хотод нэг шөнө, нэг өдөр өнжсөн манай баг маргааш өглөө эрт нартай уралдан эртний түүхт, монгол ардын дуунд мөнхөрсөн Наньжин хот руу гарч өгсөн. Монгол ёсоороо нартай хэмээлээ. Гэвч тэнд нар үүлний цаана л мандсан буй за. Энэ тухай тэмдэглэлээ дараагийн дугаарт өгүүлэх болно.


    .





    .

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн логик алдааг засч амжсан уу
    2017 оны 12 сарын 05
    УИХ-ын нэр бүхий гишүүд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад 2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн барьснаас хойш бараг нэг жилийн нүүр үзэх гэж байна. Одоогоор уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байна.
  • Н.Золжаргалыг золиослох анхааруулга!!!
    2017 оны 12 сарын 04
    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-нд баривчилж, 3 хоног саатуулсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн саатуулах шаардлагатай эсэх тухай шүүхээр хэлэлцэх журмын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн арванхоёрдугаар сарын 1-нд үргэлжлүүлэх хорих шаардлагагүй гэж үзэн сулласан билээ.
  • ”Солиорсон” хэрэглээ
    2017 оны 12 сарын 01
    …Гайхамшигтай энэ ертѳнцѳд ХҮН болж тѳрсѳн бодьгалийн хэрэглээ уг нь бага л даа. Ѳмсѳх зүүх, уух идэх, эдлэх хѳрѳнгѳ нь хувь заяанаас нь хамаараад ѳѳр ѳѳрийн хэмжээтэй байдаг юм гэсэн. Бусадтай заавал адил байх, эсвэл түүнээс ч илүү байх адбиш хүслийг ШУНАЛ хэмээн нэрлэдэг.
  • Цуст цэнгэлдэхэд эхлээд Элбэгээг...
    2017 оны 11 сарын 30
    Ер нь бүгдээрээ ингэж тойрч давхиад яадаг юм. Ромын эзэнт гүрнийх шиг нэг сайхан цэнгэлдэх хүрээлэнтэй болчихъё. Гол талбайд нь цаазын тавцан босгоё. Тэгээд бусармаг хэрэг үйлдсэн нөхдийн толгойг авъя. Баттулга эрхий хуруугаа гозойлгон доош харуулаад л гүйцээ. Ард нийтээрээ түрхрэн дэмжиж, цус үзээд хашгиралдан цэнгэе. Ерөнхийлөгчийн 27 зөвлөх хамгийн ганган хээнцэр хувцсаа өмсөн төв суудалд тухлаг.
  • Юун Баттулга, цаана чинь банкны засаглалын булчин томроод...
    2017 оны 11 сарын 27
    Ардчилсан парламент цаашаа болсон. Ерөнхийлөгчийн засаглал ч будаа. Цаана чинь БАНКНЫ ЗАСАГЛАЛ бүрэн утгаараа ноёрхож, нийгмээрээ банк хэмээх хэдэн бирдийн шунал хүслийн торонд тарчилж суух болов. Ядаж байхад нөгөө хүсэл шунал нь бухан бярууных шиг ханахаа мэдэхгүй, цадахаа ойлгохгүй.
  • “Мангар бацаан”-ууд
    2017 оны 11 сарын 26
    МАНГАР БАЦААН ажил хийдэггүй мѳртлѳѳ уулзсан хүн болгондоо том том юм ярина. Удахгүй уул уурхайн орд авч мѳнгийг цѳм цѳм хийх тухай, улсын байгууллагад ажилладаг “хуурай” ах нь ашигтай санал тавьсан тухай, урагшаа гарч бараа татан “шахаа” хийж баяжих тухай ярингаа нүд нүд нь гѳлѳн гѳлѳн дальдчих нь энэ яриандаа ѳѳрѳѳ ч үнэмшихгүй байгаагийн илрэл.
  • Норвеги ба бидний Монгол
    2017 оны 11 сарын 24
    Норвеги далай ашиглах давуу талтайгаар биднийг атаархуулж байна. Гэвч асар том зах зээл,тэнцвэртэй төмөр замыг байгуулан ажиллах боломж бидний давуу тал. Манай хамгийн том бэрхшээл бол баян ядуугийн туйлшрал, улс төржилт байлаа. Үүнийг тас цохих эр зориг,механизм бол монголын ТУЛГАМДСАН АСУУДАЛ.
  • У.Хүрэлсүхэд эвдрэх эрх байхгүй
    2017 оны 11 сарын 23
    Хүнийг эвдэж, хэн ч биш болгохдоо гарамгай улс төрийн хүчин бол МАН. Хамгийн гашуун жишээ нь Н.Энхбаяр. Хамгийн урамгүй баримт нь С.Баяр. Сү.Батболд ч бас энэ жагсаалтыг үргэлжлүүлсэн. Өр тэглэсэн үндэсний баатар Энхбаяр, Атрын гуравдугаар аяны ардын баатар Баяр, Кембриж Батболд гээд л эл цуваа үргэлжилнэ.
  • Монголын тагнуулын мандал буурал
    2017 оны 11 сарын 21
    Өнөөдөр Б.Хурцын асуудал монголчуудын “амны зугаа” болж байна. “Мэддэг хүн” байхгүй хэрнээ бүгдээрээ Тагнуулын байгууллагаар өвчилж, шударга ёсыг тэндээс нэхэж байна. Б.Хурцын асуудал, түүгээр дамжин сөхөгдөж буй Тагнуулын асуудал бол Монголын бохир заваан улс төртэй холбоотой системийн дампуурал нуралтын асуудал мөн. Энэ тухай товч өгүүлсү…
  • Бидний ”дампуурсан” сэтгэлгээ
    2017 оны 11 сарын 20
    “Бид нар харж ухаараад байхад улстѳрчид тэнэгтэж зѳрүүдлээд байна” хэмээн халаглаж харамсаад байх хэрнээ, бурууг нь ѳѳрѳѳсѳѳ биш, бусдаас хайдаг бидний сэтгэлгээ хэвээрээ. Яаж ч бодсон биднээс асар илүү мэдээлэл дунд байгаа, сайн муу боломжуудыг мэдэрч буй тэд, биднээс тэнэг мунхаг байна гэж байхгүй.
  • Хүүдээ учирлаж хэлэх үг
    2017 оны 11 сарын 16
    Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг харж суугаа бардамхан үр минээ. Алганд минь багтаж асан бие тань сүрлэг уулс шиг ханхайж, амандаа хүлхэхэд минь багтаж асан хѳл тань дэлхийн хѳрсийг тамгалж яваа хүү минь анхаарч аавыгаа сонс, хэлэх үг байна.

    Тѳрѳхѳд чинь тосч авсан хѳрст шороо хатуухан, ѳсѳхѳд тань ивээж байсан наран дулаахан, ѳтлѳхѳд нь ухааныг тань тэлэх учирлууд зѳѳлхѳн, энэ амьдралын цаг хугацаа дэндүү богинохон. Ухаарч амжаагүй байхад тань, гомдож дуусаагүй байхад тань, учирлаж хэлээгүй байхад тань энэ амьдрал зогсох тохиолдол зѳндѳѳ. Тэгэхээр ѳнѳѳдѳр чамд наран мэт гэрэлтэн ирж буй энэ амьдралд, ѳглѳѳ нь суниан босч, үдэш нь мишээн зүүдлэх амьдралын хором мѳч бүхэнд хайртай бай. Ѳнѳѳдѳр амьдраад маргааш үхэж магадгүй энэ амьдралд шунан дурла. Сэтгэлийн чанадаасаа чамтай хамт байгаа бүх хүмүүст баярлан талархаж бай, тэднийг баярлуул, гомдоосон бол уучлал гуй, гомдсон бол уучил, зүгээр л тэдэнтэй хамт байсан мѳч бүхнийхээ тѳлѳѳ тэдэнд таларх. Учир нь тэдэнтэй маргааш, эсвэл хэзээ ч уулзахгүй байж мэднэ. Дэндүү олон хүн тѳрж, дэндүү олон хүн энэ хорвоогоос явж байгаа болохоор учрал болгон тохиолдлынх биш. Зѳвхѳн чамтай учрах гэж энэ хорвоод ирсэн ч юм бил үү, хэн мэдлээ.

    Миний бууралтсан үсийг харж хааяадаа ѳрѳвдѳх, чамайг тѳрѳхѳд энэ л янзаараа байсан юм шиг тоомжиргүйхэн анзаарах үр минээ. Ѳѳрийнхѳѳ үрийг харахдаа сэтгэлийн хайланг эдэлж, ѳвдѳхѳд нь түнэр харанхуйд сэтгэлдээ гэрэл асааж, жаргал зовлонгийн дэнсийг ѳѳрийн сэтгэлийн багтаамжаар хэмжиж яваа хүү минь аавыгаа анхаарч сонс, хэлэх үг байна.

    Чамайг энэ ертѳнцѳд мэндлэхэд аав нь яг л чам шиг хайрлан үярч байсан юм шүү. Ѳвдѳхѳд тань хамтдаа ѳвдѳж, ѳрѳѳл бусдаас ѳндгѳѳ харамласан бүргэд шиг догширч, ѳѳрийн тань нулимсыг зүрхээ шархируулан байж арчдаг байсаан. Яг л ѳнѳѳдрийн чам шиг. Хайр гэдгийг сэтгэлээ дэврээн байж, цусаа буцалган байж, зүрхээ сугалан байж ѳѳрѳѳ мэдэрдэг байсан үе зѳндѳѳ. Хүү минь энэ амьдралд бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж бай. Бүсгүй заяаных нь ѳмнѳ сѳгдѳн сууж, эрхлэх аашных нь ирийг даран байж, гагц чинийх л байх тавилангийнх нь тѳлѳѳ аргадан учирлан хайрлаж бай. Заримдаа тэсгэл алдан хашгирмаар байвч үгээ залгиж, хааяадаа алгадаад авмаар тэвчээр алдавч гараа атган буулгаж, зүгээр л нүд рүү нь харж байгаад нулимсыг нь хурууныхаа ѳндгѳѳр арчиж, бачимдаж мэгшсэн сэтгэлийг нь цээжиндээ тэврэн аргадаж бай. Үүний тѳлѳѳ чи дотроо багтравч, амьдрал үүний тѳлѳѳ чамайг хязгааргүй их хайраар шагнадаг юм. Тэвчээр алдан тасалсан нэгэн чагтага чиний амьдралыг үүрдийн харамсалд хүлэх нь бий.

    Зүгээр л энэ амьдралыг амархан юм шиг санаж, чамайг бүтээсэн биднийгээ ѳрѳвдѳнгүй харцаар харж, заримдаа биднээс тѳвѳгшѳѳж, хааяахандаа биднийгээ сургамжлан учирлах үр минээ. Ид залуу нас эрхэмсэг гоо үзэсгэлэн, ир бяр, ид хав бүхэндээ бардамнан яваа хүү минь аавыгаа сонс, чамд хэлэх үг байна.

    Чиний энэ бардамхан насан дээр бид яг л чам шиг явсан юм аа. Сайхан залуу насаараа гоёж, сархадын халуунд агсамнаж, бүсгүйчүүдийг уяраан нэгэн нэгэн шѳнийн жаргалд тэчъяадаж, дур голохгүй залуу насыг дуу хуур шиг эгшиглүүлж явсан үе зѳндѳѳ. Гэхдээ л нэгэн цагт эдийн шунал, мунхаг тачаал, эдлэх хѳрѳнгѳ, эрх мэдлийн сагсуурал бүхэн ѳѳрийн гэсэн хэм хэмжээтэй болохыг ойлгодог юм. Зүгээр л эгэл жирийн байж болох амьдралыг хэм хэмжээнээс давсан шунал тачаалаас болж зовлон болгон хувиргадагийг мэднэ. Зовлон бүхэн тарчлаааныг авч ирнэ. Тарчилсан дотоод сэтгэлийн хашгирааныг хэн ч үл сонсоно. Чи хичнээн хашгирлаа гээд цаг хугацаа чамайг уучилдаггүй. Тэр их хѳрѳнгѳ, шунал тачаалыг хэн ч авсандаа аваад орж чаддаггүй болохоор чиний амьдрал ямар ч утга учиргүй байсныг чи зѳвхѳн үхэхийнхээ ѳмнѳ л ойлгон харамсана. Гэтэл чи юуг ч ѳѳрчлѳх боломжгүй. чи юу ч хийж чадахгүй, чи хэнд ч юу ч гэж учирлаад нэмэргүй болох цагт чиний амьдрал ямар ч утга учиргүй, хов хоосон зүйл байсныг ойлгоно, гэхдээ чиний ухаарал хожимдсон байна.

    Миний энэ л амьдралын гэрч бас үргэлжлэл болох хүү минээ. Амьдралд тань оролцмооргүй байна, чамайг ѳмѳѳрч, эсвэл гомдоомооргүй байна. Энэ амьдралын эзэн нь чи ѳѳрѳѳ. Чамтай хамт байж сайн муу бүхнийг тань эдэлж, чиний ѳмнѳѳс шийдвэр гарган алдаа оноо бүхний тань шалтаг нь болмооргүй байна. Чамайг хѳлд ороход тань тэврэлгүй “Аавын хүү алхаарай алхаарай” хэмээн гараа сунган холдоод байсан шиг холдоод л баймаар байна. Бүдчиж уначихаад над руу гараа сунган уйлалгүй, ѳѳрѳѳ босоод дахиад алхахыг тань хармаар байна. Яагаад гэвэл чи миний хүү. Чиний судсанд миний цус гүйж байгаа болохоор аав нь хүүдээ итгэж байгаа. Чиний амьдралын жолоо зѳвхѳн чиний гарт л байгаа. Хэрхэн жолоодохыг чамаас ѳѳр хэн ч мэдэхгүй. Аав нь энэ ертѳнцѳд бардам амьдарсан шиг миний хүү тэгж амьдраасай хэмээн би хүсч байна. Тэгж гэмээ нь би авсанд орохдоо үл мэдэг инээмсэглэх болноо. Харин хүү минь үйлж болохгүй. Нулимсаа залгиад хэцийн ѳндрѳѳс дүүлэн нисэх бүргэд рүү хараарай. Тэнд хязгааргүй бас бардам оршихуй байдаг юм даа.


    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
  • Прокурорууд лиценз зарж баяжсан 30 айлын асуудлыг ”хаах”-аар хөдлөв үү
    2017 оны 11 сарын 11
    Нийслэлийн Прокурорынхон Лиценз зарж баяжсан 30 айлын асуудлыг шалгаж, нэг тийш нь болгоно гэнэ ээ. Нэг тийш нь гэдэг нь угаасаа ойлгомжтой юм. Ерөнхий Прокурор Энх-Амгалан бол Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сү.Батболд, С.Баяр нарын бүлэглэлийн шийдвэрээр томилогдсон хүн гэж бараг болох байх.
  • АНУ, Европ ШХАБ-ыг ирээдүйд аюул учруулах цэргийн эвсэл гэж үздэг
    2017 оны 11 сарын 08
    Хүннү улс нь эхний үедээ одоогийн Монгол шиг багавтар улс байжээ. Гэтэл дундаж Азид байсан жижиг улсуудыг эзлэн авснаар Хүннү улсын арилжаа худалдааны орон зай нь тэлж, эдийн засаг нь түргэн хөгжиж, хятадын Хан улсыг сүрээр дарсан их гүрэн болсон байна. Хүннү гүрэн нь хятадын Хан улсыг хэдэн зуун жил айлган сүрдүүлж алба татвар авдаг байсан аж.
  • Уйлахгүй...
    2017 оны 11 сарын 07
    Уйлахгүй. Гэхдээ уйлна. Санахгүй. Гэхдээ санана. Дурсахгүй. Гэхдээ дурсана. Яагаад гэвэл тэдний үхэл зүрхийг минь нэгэн хором зогсоож, тэдний үлдээсэн гуниг сэтгэлийг минь нэг бус удаа сэмлэв. Яагаад гэвэл тэдний эр зориг цусыг минь нэгэн хором шатааж, тэдний хүсэл тэмүүлэл оюун санааг минь нэг бус удаа эзлэв.
  • Хайрлаж болоогүй юм уу?
    2017 оны 11 сарын 03
    Хэвлэлийн салбарт хагас зуун жил ажиллаж амьдарсан энэ эрхэмтэй нэг жилийн дотор гурван удаа уулзжээ. Ах нь ТВ8-д тоймч хийж байгаа гээд хүүхэд шиг хөөрчихсөн явж байсныг нь мэдэх юм. Харин өнгөрсөн хавар хүнсний дэлгүүрийн үүдэнд тааралдаад ”Сэтгүүлзүйн салбарт 50 жил ажилласныхаа ойг тэмдэглэнэ, үзэсгэлэн гаргана, ирээрэй” хэмээгээд урилга гардуулав. Угийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, романтик хүн, нас дээр гараад улам л цайлган, хөөрүү болчихсон ч юм шиг.
  • Үхэр мөөрөх цагаар...
    2017 оны 10 сарын 30
    Иргэд албан хаагчдынхаа цалинг нэмэх үү, үгүй юу гэдгийг Монголын Засгийн газар мэдэхгүй. Тэд мэдэлгүй болсон. Парламент ч мэдэхгүй. Бас л мэдэлгүй. Толгойгүй Засгийн газар, тархигүй парламент гэсэг үг. Тэгээд Монголын төрийг хэн барьдаг вэ?
  • Дэгээ үмхсэн алтан загасыг Хүрэлсүх гэдэг...
    2017 оны 10 сарын 27
    Сульдсан эдийн засаг, цуцсан ард түмэн, эзэнгүйдсэн төрийн хүлээлт өвөрлөн, хамгийн олон дэмжигчтэйгээр гарч ирсэн Ерөнхий сайд бол С.Баяр байлаа. Энүүхэндээ гэхэд яг түүнтэй адил уур амьсгал дунд, олон нийтийн хүлээлтийг өвөрлөн, итгэл найдварыг үүрэн сонгогдсон отгон Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо.
  • МАНАН сарнихын даваан дээр
    2017 оны 10 сарын 24
    Шинэ Засгийн Газар байгуулагдаж олон хүний “санаа амрав”. Одоохондоо Засгийн Газрын гишүүдийн сайн муу, сайхан муухай, хөөрхөн муухайг ярьцгааж байна. Олон хүн “зүгээр” л Засгийн Газар солигдсон “жирийн нэг” үйл явдал гэж ойлгож буй боловч түүний цаана маш олон үйл явц өрнөж байна.
8 9 10 11 12 13 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Израил улс НҮБ-ын эсрэг дайн зарлав уу?
    21 мин
  • Шинэ Зеландын Хойд аралд үргэлжилсэн их хэмжээний аадар борооны улмаас 100 тонн жинтэй аварга чулуу нуржээ
    54 мин
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
    1 цаг 1 мин
  • Эрчим хүчний томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв
    1 цаг 26 мин
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
    2 цаг 34 мин
  • АН-ын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэлийг томилжээ
    2 цаг 57 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
    3 цаг 5 мин
  • Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
    3 цаг 42 мин
  • Жүдогийн УАШТ-д зодоглох магадлал өндөртэй ҮНДЭСНИЙ бөхчүүд
    3 цаг 48 мин
  • Зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшинд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгож эхэллээ
    3 цаг 52 мин
  • ЖҮДО: Энэ жил бусдынхаа "айдсыг төрүүлж" буй 2025 оны улсын аваргууд
    4 цаг 23 мин
  • Монгол хуванцаргүй, байгальд ээлтэй COP17-г зохион байгуулж чадах уу?
    5 цаг 40 мин
  • Зун аялал жуулчлал дээд цэгтээ хүрнэ, учир нь COP 17 Монголд болно...
    5 цаг 48 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГИ ПАРМЕЛАНТАЙ УУЛЗАВ
    6 цаг 8 мин
  • “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө
    6 цаг 9 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА
    6 цаг 23 мин
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
    7 цаг 14 мин
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгын сумдын удирдах албан тушаалтнуудтай уулзлаа
    21 цаг 53 мин
  • “Улаанбаатарын өвлийн наадам-2026” болно
    22 цаг 17 мин
  • Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    23 цаг 3 мин
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Ц.Бямба-Отгон VS Улсын заан Б.Серик
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
  • БАЙР СУУРЬ: Аймгийн засаг дарга нар юу хэлэв?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
  • Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • ТОЙМ: Өнгөрч буй долоо хоногийн дэлхийн амьдралыг 24 гэрэл зурагт багтаав
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 5 гоё үзвэр
  • Хүйтэнд гадаа хоносон машиныг хэрхэн асаах вэ?
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: Эрчим хүчний дэд сайд ерөнхий инженертэй хамт зогсож байх ёстой хүн
  • Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС” 
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • Б.Батбаатар: COP17 хурлыг зохион байгуулснаар манай бэлчээр, усны хомсдол дэлхийн анхааралд өртөнө
  • Б.Чойжилсүрэн: Өчигдрөөс эхлээд 160 мвт-ийн хязгаарлалт хийсэн
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • Угаарын хийд 119 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ
  • Сингапурт цахилгаан тамхи татвал шоронд орно
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
24 баримт
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК