Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анна Каренинатай намар

2020-10-14
0
ЖИРГЭХ

No description available.ЭЕРЭГ БИЧВЭР

Бусдыг би дүгнэхгүй. Зүгээр л минйи хувьд нэг л их яарсан хүн. Яг хаашаа яараад байгаагаа бас үл мэднэ. Яарсан завгүй хүн. Өглөө эрт босох гэж яарна. Орой харин унтах гэж яарахгүй. Бас нэг зүйл яаран хийж сууна. Гэхдээ энэ “агуу” яаралт намайг түр зогсооч гэж сануулан тайван суулгах нь бий. Энэ л тайван цаг мөчөөсөө бас л яаран шүүрч авсан цөөхөн бичвэрүүдээ “Эерэг бичвэр” гэж нэрлээд инээмсэглэн бичиж сууна. Харин ганцаараа биш, 24tsag.mn сайтын уншигч та бүхэнтэйгээ хуваалцахаар ийн илгээлээ. Таалан болгооно уу?

“Зохист дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Төгсжаргал.


Анна Каренинатай намар

Хойдын  тавилан гэж байдаг бол

Хоёулаа уулзая даа хонгор минь

Намайгаа чи минь таниарай

Наад цаадахыг бодолгүй

Наадаж хоёулаа жаргах юм шүү гэж хэлээд бүр дуулаад жүжиг төгсчихлөө.

Энэ  намар яасан ер бусын гэгээн тунгалаг намар вэ? Их хотын маань түгжрээ, цар тахлыг өвлийг хэрхэн туулах билээ гэсэн түмэн бодлын дундуур Улсын драмын эрдмийн театрт маань  Оросын суут зохиолч “Анна Каренина” жүжиг  тоглож байна.

Дундаа 15 хан минутын завсарлагатай гурван цаг гаруй үргэлжилсэн “Анна Каренина”-гаа үзээд уйдсангүй, даарсангүй. Драмын театрын уран бүтээлчдийн бүтээл нь халуухан, бас театр маань тухтай дулаахан байлаа.

Улаанбаатарчууд , уулзсан таарсан бүхэн  маань бие биенээсээ Анна үзсэн үү? Хэзээ үзэх вэ гэж асуугаад л хаваржин , зунжин дэлхий дахинд цар тахал өвчин гарлаа гэсэн айдастай байсан  сэтгэл зүрхийг хэсэгхэн ч болов аз жаргалаар сэлгэж  байх юм. Хөдөөнөөс ч  зорин ирж үзэж байгаа хүмүүс олон байна. Уг нь эмгэнэлт жүжиг л дээ.  Гэхдээ л 1828 онд төрсөн Л.Н.Толстой өнөөдөр ч биднийг ийн догдлуулаад  байж байна гэдэг тэр чигээрээ амьдрал ямар эцэс төгсгөлгүй хязгааргүйг илтгэнэ.

Хүмүүс амьдралд дэндүү өндөр шаардлага тавьж, бусдаас ч бас энэ хэмжээний шаардлага хүсэж байдаг нь олон. Үнэндээ бид өөрийгөө хичээх болон ирээд буцах орчлонд  үр хойчдоо  юу үлдээх вэ гэдэг тухай бага боддог. Энэ тухай бүр огт боддоггүйгээс гэмт хэрэг их гардаг гээд хэлчихвэл би энэ үгэндээ эзэн болж их зүйл ярьж болохоор байна.

Жүжиг  хүн холхисон галт тэрэгний өртөөний үйл явдлаар эхэлдэг. Анна айсуй. Тайз засал, чимэглэл, хувцаслалт яасан ч яруухан юм. Үзэгчид биднийг галт тэрэгний өртөөн дээр  байгаа юм шиг л  байлгаж чадсан.  Тэр байтугай Оросод “Ясная поляна” руу яг одоо явах гээд тасалбараа аваад хүлээж байгаа юм шиг ер бусын.

No description available.

Эхнээсээ дуусан дуустал галт тэрэгний чимээ  нэг бол аз жаргал, нэг бол айдас аялуулаад зүрх минь түг түг цохилон жүжгээ  амьсгаа даран үзэж  дуусгалаа. Эвий Анна минь гээд эгч дүүгийнхээ нэгийг алдчихсан хүн шиг л  гуниг харуусалтайгаар төгслөө. Ингэж төгсөхөөс ч яахав. Зохиол нь ийм хойно.

Оросын алдарт  зохиолч Л.Н.Толстой 1828 онд   үе залгамжилтсан угсаатны гэр бүлийн 4 дахь хөвгүүн болж мэндлэн, дэлхийн уншигчид хэдэн үеэрээ уншиж байгаа олон сонгодог зохиол бүтээл туурвисан. Манай   алдарт орчуулагч нар маань бидэнд ихэнхийг нь орчуулаад өгсөн дөө.  Утга зохиолын хүрээнийхэн л гэхэд  “Дайн ба энх”, “Сэхээрэлт”, “Бага нас”, “Хажи мурат”-ыг уншаагүй нь ховор. “Анна Каренина” л гэхэд хэд хэдэн хүний орчуулгаар  хэвлэгдэж, манай уншигчид одоо ч уншсаар байна.

Найруулагч Н.Наранбаатар: “Анна Каренина” ном их борлуулалттай байгаа гэсэн. Манайхан жүжгээ уншихаасаа өмнө их сайн уншиж байгаа тухай сонсогдож байсан гэж хэлсэн нь чихэнд чимэгтэй санагдлаа.

Үзэсгэлэнт  Аннад залуу жүжигчин  Н.Баярмаа эхнээсээ дуустал сайн тоглосон талаар бичдэг туурвидаг олон хүмүүс хэлж байна. Саяхан “Гэргий” кинонд ямар нандин тоглов. Дагаж хямраад, дагаж баярлаад, дагаж гуниад, дагаж дурлаад би лав хэсэгтээ л догдолсон юм.  Аннад тэр аргагүй л драмын театрын  хэд хэдэн сонгодог жүжигт чадварлаг тоглож чадсан гэдгээ батлаж илүү сайн тоглолоо. Энэ гэхдээ миний л бодол шүү дээ.

Харин Вронскийд хэн тоглох бол гэсэн таамгыг минь эвдсэн жүжигчин Т.Сэргэлэн  хэнд ч гологдохооргүй мундаг тоглож байна. Яахав миний хүлээлт бол алаг нүдтэй, өндөр хамартай, цог жавхаатай Вронскийг хүлээж байсан. Жүжигчин Тодоог тоглоосой гэж бодож байсан ч туслах дүрд ч харагдсангүй. Т.Сэргэлэн маань нэр шигээ сэргэлэн, жавхаатай Вронский болсон шүү. Баяр хүргэж байна.

Харин миний хамгаас хүндэлж явдаг жүжигчдийн нэг С.Болд-Эрдэнэ Константин Левины дүрийг нэг  их жүжиглээд байхааргүй зүгээр л тоглочихсон. Зүгээр л тоглоно гэж юу байсан юм гэж үү?  Яагаад гэвэл тэр Шекспирт хэрхэн тоглосныг хүн бүхэн мэднэ. Түүний тоглосон дүр бүхэндээ тултал хувирч чаддаг гэдэгтэй олон үзэгч  дуу нэгдэх байх. Би яг тэгж боддог үзэгчдийнх нь нэг учраас түүнийг  угаас миний хайртай дүр Левинд утгаар нь тоглочихлоо.  Бусдыг нь онцлоод байвал үг олдож үхэр холдмоор ч бүхэлдээ энэ жүжигт дүрийн сонголтууд үзэгч бүхэнд таалагдаж байна гэж хэлмээр үнэнхүү  гоёхон байлаа. Би  жирийн нэг бичээч.  Задлан шинжилэх, зад шүүмжлэх чадвар нэгэнт үгүй ч дундаа нэг шил  улаан дарс  тавиад Анна үзсэн тухай нэг яриач гэвэл хэлэх үг бишгүй байвч хэт цэцэрхээд яахав. Зүгээр л та нарыгаа заавал үзээрэй гэж урьж байна.

Харин сонирхуулахад 2019 оны намар ээжтэйгээ уран бүтээлийн анд  нөхдийн хамт “Ясная поляна”-г  зорьсон юм. Дунд сургуулийн сурагч байхаас энэ тухай заалгаж, хожмоо их сургуулийн утга зохиолын ангид  илүү дэлгэрэнгүй үзэж, Аннаг тэр үед даалгавар төдий уншиж байжээ. Ээж минь монгол хэл уран зохиолын багш байсан болохоор:

Бид энэ эдлэн газрын тухай нэг жимсний зурагтай ил захидлыг хүүхдүүдэд үзүүлээд л заадаг байсан. Харин яг одоо “Ясная поляна”-д ирээд байж байна гэдэг юутай азтай гэж их л бэлгэшээн баярлаж билээ.  Оросууд музейн соёл агуу гэдгээрээ хүн төрөлхтөнд гайхагдсан ард түмэн.

Л. Н.Толстойн энэ эдлэн газрыг  цагийн  зайтай  зуун зуун жуулчидад үзүүлж, бүх зүйлийг хэвээр хадгалан үлдсэн нь алхам тутамд мэдрэгдэж байсан юм. Энд очиж ирснээс хойш  Анна Каренина романаа дахин нэг уншсан даа. Ингэж уншихдаа, ухаарч ойлгож,  шаналж  шархдаж уншсан юм.

Суут Толтстойн зохиол бүтээл бүхэн үеийн үед судлал шүүмжлэлийн анхааралд байж цаашид ч түүний зохиол бүтээлийн дүрийг задлан шинжилээд дуусашгүй ажээ. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар: “Анна Каренина” бол дэлхийн уран зохиолын ноён оргилын  нэг төдийгүй хүний амьдралын нэвтэрхий толь” хэмээн онцолжээ.  Үнэн шүү үнэн. Үзээрэй та нар минь.

                        

     Zuuzuu bek

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо сэтгэл дүүрэн байна
“Ээж нь хүүгээ их л санах юм даа”
Цагдаагийн ахлах ахлагч Г.Даваажав: Хүний амь нас аварч “ Шударга журам” медаль хүртэж явлаа
Хоног хэдий олон ч холдуулж мартуулах нь үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    2 цаг 38 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    4 цаг 35 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    5 цаг 14 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    6 цаг 33 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    8 цаг 23 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    20 цаг 4 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    20 цаг 10 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК