зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4263 4264 4265 4266 4267 4268 4269
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Онцгойгийнхон эх орондоо ирлээ
    2017 оны 10 сарын 03
    Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн Онцгой байдлын албаны баг тамирчид эх орондоо ирлээ.



    Баг тамирчдыг Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр болон тамирчдын гэр бүл, найз нөхөд нь оролцсон юм.



    Турк улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25 наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд болсон тус тэмцээний байлдааны тархалтын төрөлд Онцгой байдлын албаны баг тамирчид 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртсэн бол мөнгөн медалийг ОХУ, алтан медалийг Беларусь улсын баг тамирчид хүртжээ.



    Уг амжилт нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны медаль болж байгаагаараа онцлог төдийгүй Монгол Улсын Гал унтраах техникийн олон төрөлт спортын энэ төрлийн тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм.



    Энэ удаагийн тэмцээний Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа, ОУХМ Д.Ганболд нар ажилласан. Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ, дэслэгч О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, 1 дүгээр зэрэгтэй тамирчин Э.Билгүүн нар багтаж, түүхэн амжилтын эзэд боллоо.

    Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, Азербайжан, Австри, Беларусь, Польш, Румын, Чех, Болгар, Хорват, Молдав, Грек, Казакстан, Иран, Латив, БНСУ зэрэг нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож, хурд хүч, ур чадвараа сорин уралдаж, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Элчин сайд ИЖБ барив
    2017 оны 10 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиаш Итгэмжлэх жуух бичиг барилаа.

    Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Галошфаи Михай Матиашийг хүлээн авч уулзав.

    Уулзалтын үеэр талууд тодорхой хоёр асуудлаар ярилцаж, нэн даруй ажил хэрэг болгох нь зүйтэй гэдэг дээр харилцан санал нэгдсэн юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон жилийн турш яригдаж байгаа Биокомбинатыг сэргээн засварлах ажлыг шинээр барих ажил болгон түргэн хугацаанд эхлүүлэх тухай өнгөрсөн есдүгээр сарын эхээр Унгар Улсад ажиллах үеэрээ тус улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзаж ярилцсан талаараа танилцууллаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзах үеэрээ 2010 онд байгуулсан “Биокомбинат ТӨҮГ-ын тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг санхүүжүүлэх 25 сая ам.долларын тусламжийн зээл олгох тухай хэлэлцээр өнөө хүртэл хэрэгжээгүй байгаа асуудлыг хэлэлцэж, уг төслийн хэрэгжилт удаашрах болсон шалтгааныг тодруулж, төслийг яаралтай эхлүүлэх чиглэлээр хоёр тал ажиллахаар тогтсон юм.

    Уг төслийг Унгарын талтай хамтран хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа анхаарал хандуулан ажиллаж байсан бөгөөд төсөл хэрэгжсэнээр мал сүрэг эрүүүлжиж, мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортод дорвитой ахиц гарч, үүнээс улбаалан 160 гаруй мянган малчин өрхийн амьдралд чухал нөлөө үзүүлнэ. Улмаар Монголын эдийн засгийг олон талт болгоход чухал ач холбогдолтой болно хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Саяхан шүлхий өвчин Улаанбаатар хотын бүс рүү орж ирсэн нь маш том аюулын харанга болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулж ажлын хэсэг гарган Биокомбинатыг нэн даруй газар дээр нь очиж үзэж, төлөвлөгөө боловсруулан ажлаа эхлэх нь зүйтэй гэлээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан энэ ажилд хамтран ажиллана гэдгийг дурдав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй байгуулагдах шинэ Засгийн газрын ХХААХҮ-ийн сайдын хамгийн түрүүнд хийх ажил нь Биокомбинатын шинэчлэл байх ёстой гэж байв.

    Элчин сайд Галошфаи Михай Матиаш энэхүү том төсөлд хувь нэмрээ оруулах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, уг төсөл хоёр талд ашиг тустай болохыг тэмдэглэсэн юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн хоёр дахь санал нь Унгарын кино урлагийн хөгжлийн туршлагаас хуваалцах тухай байв.

    Кино урлагаар дамжуулан залуучуудад эх оронч хүмүүжил олгохоос гадна Монголын түүх, соёл, өв уламжлалын талаар сурталчлан таниулахад чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглэлээ.

    Элчин сайд Галошфаи Михай Матиаш Монгол Улсад өмнө нь ажиллаж байсан, монгол гэр бүлтэй, Монголд олон найз нөхөдтэй, Монгол орныг сайн мэддэг хүний хувьд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байлаа.

    Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Унгар Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд, албаны бусад хүмүүс оролцов.
  • ”Чиг үүргийн яамдуудын сайд давхар дээлтэй, харин дэд сайд байхгүй шүү гэдэг саналыг хэлсэн”
    2017 оны 10 сарын 03
    УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй санал солилцсон талаараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
  • ГХЯ: Лас Вегаст гарсан халдлагад монгол иргэд өртөөгүй
    2017 оны 10 сарын 03
    АНУ-ын Лас Вегас хотод 10 дугаар сарын 1-ний өдөр “Route 91 Harvest Festival” хөгжмийн наадмын үеэр зэвсэгт халдлага болж, 58 хүн нас барж, 500 гаруй иргэн шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Зэвсэгт халдлагыг үйлдсэн хэрэгт АНУ-ын иргэн 64 настай Стэпэн Паддокийг сэжиглэж байгаа бөгөөд цагдаагийн ажилтнууд сэжигтний байрлаж байсан “Mandala Bay” зочид буудлын өрөөнд нэвтрэхэд тэрээр амиа хорлосон байдалтай олджээ.

    Халдлагад Монгол Улсын иргэн өртсөн гэсэн мэдээлэл байхгүй байна.
  • Баян-Өлгий аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
    2017 оны 10 сарын 03
    Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

    Сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

    Ажлын хэсэг 10 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг өгөв.Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна.

    Түүнчлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах дадлага сургуулиуд Баян-Өлгий аймагт ийнхүү эхэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 32 төсөл хэрэгжүүллээ
    2017 оны 10 сарын 03
    Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2017 онд Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам, Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, Өгөөж, чихэр боов ХХК-ийн баруун урд уулзвар, Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын уулзварыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг хийж, гүйцэтгэлээ. Мөн нийслэлийн 9 дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн 13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын 23 төсөл, гүүр хоолой туннел засварын 7 багц ажил, тэмдэг тэмдэглэгээний 3 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил, замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц ажил, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийт 32 төсөл, арга хэмжээний явц өнөөдрийн байдлаар 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 1 гэхэд бүрэн дуусна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Цэцийн дунд суудлын хуралдаан болно
    2017 оны 10 сарын 03
    Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан маргааш болно.
  • МҮБХ журмаа шинэчлэн баталжээ
    2017 оны 10 сарын 03
    МҮБХ-ноос шинэ журам баталжээ
  • АНУ-д хорионд байсан охин монгол хүүхэд биш
    2017 оны 10 сарын 03
    АНУ-ын Индиана мужид оршин суудаг Мэри Хеллер гэх эмэгтэй 15 настай монгол болон 19 настай хятад охидыг гэрийн
  • Энэ онд 860 хүний амь насыг авран хамгаалжээ
    2017 оны 10 сарын 03
    Монгол улсын хэмжээнд нийт 3450 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 165 хүн амь насаа алдаж, 51 хүн гэмтэж бэртэн 534,6 мянган толгой мал хорогдож, 32,5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

    Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

    Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын алба хаагчид, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, байгаль хамгаалагчид, иргэд оролцсон нийт 25317 хүн, 4322 автомашин ажиллаж, 860 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 16,0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

    Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 16-аар буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 7-оор нэмэгдсэн.



    Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 270-аар, аварсан эд хөрөнгө 0,2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.



    2017 оны эхний 9 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:



    Мөн 2017 оны эхний 9 сард эрэн хайх, аврах ажиллагааны 287, тээврийн хэрэгслийн ослын 80, нийт 367 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2792 аврагч, 514 автомашин ажиллаж, 837 хүнд анхны тусламж үзүүлэн, 98 хүний амь насыг аварсан.

    МОНГОЛ УЛСАД 2017 ОНЫ ЭХНИЙ 9 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ



    ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

  • Каталонийн удирдагч олон улсын дэмжлэг хүслээ
    2017 оны 10 сарын 03
    Испанийн Каталони мужийн тусгаар тогтнолын асуудлаар өнгөрсөн ням гарагт явуулсан бүх нийтийн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхтэй уулзаж байна
    2017 оны 10 сарын 03
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Бүлгийн хуралдаанд
  • Хүний эрхийн Үндэсний Комисс Орхон, Булган аймагт ажиллаж байна
    2017 оны 10 сарын 03
    Хүний эрхийн Үндэсний Комисс Орхон, Булган аймагт ажиллаж байна
  • А.Цэрэнсодном: Прокуророос ”иргэн Б-д холбогдох зөрчлийг хянаж, шүүхэд дүгнэлт хүргүүлээд байна
    2017 оны 10 сарын 03
    Олон нийтийн сүлжээгээр замын цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, эсэргүүцсэн гэх иргэний талаарх мэдээллүүд олны анхаарлыг
  • Г.Байгалмааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ
    2017 оны 10 сарын 03
    Г.Байгалмааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ
  • Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тайлбар авахаар болжээ
    2017 оны 10 сарын 03
    Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тайлбар авахаар болжээ
  • ”Apple” компанийн шинэ загварын “iPhone 8 Plus” дэлбэрчээ
    2017 оны 10 сарын 03
    Америкийн “Apple” компани “iPhone 8 Plus” гар утсыг өнгөрсөн сарын 22-нд олон нийтэд танилцуулж худалдаанд гаргасан билээ. Тэгвэл тус гар утастай холбоотой сөрөг мэдээлэл гарсан нь цэнэглэж байх явцад дэлбэрчээ.



    Тайванийн Тайчун хотын иргэн өнгөрсөн сарын 30-нд “iPhone 8 Plus” худалдан авчээ. Ухаалаг гар утас нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн үд хүртэл хэвийн ажиллаж байсан бөгөөд цэнэглэж байхад гэнэт дэлбэрсэн гэнэ.


    Одоогоор дэлбэрсэн шалтгаан нь хараахан тодорхойгүй байгаа ч “Батарейнд асуудал байж магадгүй” гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Тус гар утсыг “Apple”-ийн хянан шалгах төв рүү илгээсэн гэнэ.


  • 24 баримт: Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы нээлтэд юуг онцлов
    2017 оны 10 сарын 03
    Өнгөрсөн Засгийн газар тамхины хуулийг шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй.
  • Мөрийтэй тоглож байсан бүлэг этгээдийг илрүүлжээ
    2017 оны 10 сарын 03
    Улаанбаатар хотын хэмжээнд 10-р сарын 02-ны өдрийн 05:00 цагаас 10-р сарын 03-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1939 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 234, зөрчлийн 1315, согтуугийн 81, зам тээврийн ослын 390, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 85-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
    Тухайлбал өчигдөр мөрийтэй тоглож байсан бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Паб-д хүмүүс мөрийтэй тоглож байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээлийн дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороонд суух 56 настай эрэгтэй Б нь мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглуулж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Уг газраас 10 кадр зураг, эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг хураан авч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
  • Танилц: Аравдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
    2017 оны 10 сарын 03
    Дулааны улиралд хийгддэг засварын ажил хийж байгаатай холбогдуулан засварын үеэр эрчим хүч түр таслах өнөөдрийн хуваарийг хүргэж байна. Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлан засвар хийхээр төлөвлөжээ.

    Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

    Баянзүрх дүүрэг

    11:00-15:00 цагт: УСУГ-ын худаг (ХТП-647),

    Чингэлтэй дүүрэг

    11:00-15:00 цагт: 4-р хороо Хүч сервис, Өгөөж, Ундецим-Ундецим, Урлах Эрдэм, Сод Шонхор, Эва ХХК-ууд, Барилга корпораци, ХХБ, ОСНААУГ-ын ХҮТ-7, Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ /БХБЯ/, эдгээрийн ойр орчмоор,,

    Хан-Уул дүүрэг

    11:30-18:00 цагт: 13-р хороо ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газар, Худгууд, эдгээрийн ойр орчмоор.
4263 4264 4265 4266 4267 4268 4269
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 27 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 39 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 21 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 21 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 21 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 21 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК