-
2011 оны 12 сарын 26
-
2011 оны 12 сарын 26
Бид жилд Цагаан сар, Үндэсний баяр наадам, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гэх зэрэг зургаан том баяр тэмдэглэдэг. Иргэд нь өнөөдөр тийм өдөр гээд хундага тулгаж байхад улс төрчид нь манай, танай намынх гээд улс төржүүлнэ, өмчилнө. Үнэндээ улсын тусгаар тогтнол ярихаар аль нам яаж оролцсон бэ гэдэг эмзэг, танхил асуулт гарч ирдэг болохоор тэр. Эрх баригч намууд нь баяраа хувааж аваад тус бүр сүртэй сайхан тэмдэглэдэг уламжлал тогтож байгаа нь сайн хэрэг шүү.
-
2011 оны 12 сарын 26
-
2011 оны 12 сарын 26
-
2011 оны 12 сарын 26
Өчигдөр Зул сарын баяр тэмдэглэж байсан Мадалла, Жос хотод байдаг хоёр сүмд залбирал үйлдэж байсан хүмүүсийг гаднаас нь дэлбэлсэн гэж ”CNN” мэдээлж байсан. Тэгвэл энэ тоо тав болж, гурваар нэмэгдсэн тухай дөнгөж сая мэдээллээ.
-
2011 оны 12 сарын 26
Зул сарын баяраа тэмдэглэж, залбирал үйлдэж байсан Нигер улсын Гэгээн Терезагийн сүмийг өчигдөр үл мэдэгдэх этгээд гаднаас нь дэлбэлж, хамгийн багадаа 25 хүн амь үрэгджээ. Энэ сүм нь тус улсын нийслэл Абужагийн ойролцоо Мадалла хотод байдаг бөгөөд эргэн тойрны дэлгүүр, байшин барилга нь ч мөн сүйдсэн байна.
-
2011 оны 12 сарын 26
-
2011 оны 12 сарын 26
-
2011 оны 12 сарын 25
Наймаа солилцоо, дуулиан шуугианаар тасардаггүй ”NBA”-ын шинэ улирлын тоглолт өнөө орой эхэлж байна. ”NBA”-ийн шилдэг тоглогчид нэлээн удаан ажил хаясан ч Зул сарын өдөр энэ улирлын тоглолт эхлэхээр болсон билээ. Монголын ”Sport box” суваг энэ тоглолтыг өнөө орой 12 цагаас шууд дамжуулахаар бэлдээд байна. Шилдэгүүдийн шилдэг өрсөлддөг ”NBA”-д энэ орой таван тоглолт болох юм.
-
2011 оны 12 сарын 25
Испаний цагдаа нар дуучин Моданнагийн дууг хулгайлж интернэтэд тавьсан фэнийг нь баривчилж, хорьжээ.
-
2011 оны 12 сарын 25
Махны үнийг бууруулах зорилгоор нэгдүгээр сарын 15-наас нөөцийн махыг худалдаанд гаргахаар болжээ. Жил бүрийн хавар хэл ам дагуулдаг ч махны нийлүүлэлтэд багагүй нөлөөлдөг нөөцийн махны хэмжээг өмнөх жилүүдийг бодвол 4-5 тонноор нэмсэн байна.
-
2011 оны 12 сарын 25
Гайти улсын цагаач 38 иргэний цогцсыг Кубын хилийн ойролцоо завьтайгаа живсэн байхыг олжээ. Цагдаа нарыг очиход тэдний завь далайн эргээс 100 метрийн зайтай хөвсөн байсан гэнэ.
-
2011 оны 12 сарын 25
Хөгжмийн ертөнцөд домог мэт яригдах болсон “Битлз” хамтлагийн салшгүй нэг хэсэг байсан түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй. Хожим хамтлаг тарсны дараа Жон Леннон дангаараа уран бүтээл туурвих болсон төдийгүй энх тайвны төлөө тэмцэгч болсон юм. Гэвч түүний зогсолтгүй үргэлжлэх амьдрал нэг л өдөр буун дуунаар эцэс болсон. 1980 оны 12-р сарын найманд сэтгэцийн өвчтэй фен нь түүнийг таван удаа буудаж амийг нь хороосон. Энэ бол түүний хэвлэлд өгсөн сүүлийн ярилцлага юм.
-
2011 оны 12 сарын 25
Дилов хутагт Жамсранжавын гарын шавь 103 настай гэвш Жамбалдорж гуай АНУ-ын Нью-Йорк хотноо өнөөдөр өглөө бурхны хутгийг олжээ. Тэрбээр Дилов хутагтын дурсгалд зориулсан “Ницин” сүмийг Нью Жерсигийн Хаул хотод 1977 онд байгуулж түүнээс хойш тус хийдэд ном айлтгажээ.
-
2011 оны 12 сарын 25
Өнгөрсөн дөч гаруй жилийн хугацаанд Ливи улс Италиас тусгаарлаж чадсан баяраа Муаммар Каддафигаас болж тэмдэглэж чадаагүй. Үүний оронд 1969 оноос хойш М.Каддафийн төрийн эрхэнд гарсан өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн аж.
-
2011 оны 12 сарын 25
Тусд хэрэгтэй үйл бүтээх, мод тарих, худаг гаргах, газрын амыг анх нээх, буяны эхийг бүтээх, замд гарах тэргүүтэн зөөлөн үйлд сайн. Ном сонсох, үхэгсдийн үйл үйлдэх, бурхан шүтээн тахихыг тэвч. Ням гараг тул гэр орон босгох, зэрэг нэмэх, хурим хийх, эм найруулахад сайн. Ханах, төөнөх, шинэ дээл эсгэхэд муу. Худалдаа наймаа эхлүүлэхэд гэмгүй.
-
2011 оны 12 сарын 25
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.
-
2011 оны 12 сарын 25
Москва хотод өчигдөр В.Путин болон Нэгдсэн Орос намыг эсэргүүцсэн 100 гаруй мянган хүн жагслаа.Тэд 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд В.Путиныг сонгохгүй байхыг уриалж “В.Путин байгаа цагт авлига, хээл хахууль хэзээ ч зогсохгүй” гэж хашгирч байжээ. Харин В.Путин жагсаал болох үеэр тэднийг үл тоож “ширэнгэн ойн амьтад” гэж нэрлэснээс болж иргэдийн уур бухимдлыг ихээр хүргэсэн байна. Тиймээс тэд толгойдоо бэлгэвч хэлбэртэй тууз зүүсэн В.Путины зурагт хуудсыг хаа саагүй авч явж байжээ.
-
2011 оны 12 сарын 24
Төрийн өмчийн хорооны дарга Б.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн даргаар томилохоор яригдаж байгаа тухай эх сурвалж мэдээлэв.
-
2011 оны 12 сарын 24
Авлигатай тэмцэх газар жилийн эцсийн тайлангаа гаргахаар завгүй ажиллаж байна. Энэ онд дарга нар нь шинэчлэгдсэн тус байгууллага сүүлийн үед олны анхаарлын төвд байнга өртөх болсон ч албан ёсны мэдээллийг гаргаж байгаа нь цөөхөн юм. Учир нь хэвлэл мэдээллийн ажилтнаа халж, сэлгэсэн. Дарга нар нь ч мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаатай мөн холбоотой.