-
2011 оны 12 сарын 23
-
2011 оны 12 сарын 23
Иргэний танхимд өнөөдөр “Нарны эрчим хүчийг ашиглах нь” сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг боллоо. Мэргэжлийн албаны хүмүүс, судлаач, эрдэмтэд оролцсон уг хэлэлцүүлэгт “Нарны эрчим хүчний хэрэглээ Монгол оронд”, “Монгол улсын нарны эрчим хүчээр ажиллах том дулааны станц барьж ашиглах боломж”, “Баруун бүсийн эрчим хүчний системд 100 МВт-ын чадалтай нарны цахилгаан станц байгуулах судалгааны асуудал” зэрэг илтгэл тавьж хэлэлцсэн байна.
-
2011 оны 12 сарын 23
Хойд Солонгосын эрх баригчид удирдагчаа хөдөөлүүлэх ёслолд гадаад улсаас ямар ч хүн оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн билээ. Ким Чен Ирийн ойрын хүрээний цөөхөн хүнийг уг ёслолд урьсан бөгөөд тэдний нэг нь Японы алдартай илбэчин Тэнко (Марико Итакүра) болж байна.
-
2011 оны 12 сарын 23
Засгийн газрын хоёр тогтоолын заалтуудын тухай иргэдийн зүгээс гомдол гарган Үндсэн хуулийн цэцэд хүргүүлжээ. Эдгээрийг энэ сарын 27, 28-ны өдөр дунд суудлын цэцээр хэлэлцэхээр болжээ. Тухайлбал, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт
-
2011 оны 12 сарын 23
Арго багшийг ирэх сонгуульд нэр дэвшихийн тулд МАН-д гишүүнээр элсэх хүсэлт гарган, тус намын томчуудыг царайчилж явна гэсэн мэдээ мэдээллийн зарим сайтаар өчигдөр гарсан билээ. Энэ талаар тодруулахаар Арго багштай холбоо барив.
-
2011 оны 12 сарын 23
Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хэдхэн сар үлдээд байгаа энэ парламентийн УИХ-ын чуулганд суух ирц өдөр ирэх тусам багассаар байна. С.Баяр, Г.Батхүү, Д.Одхүү, Ц.Цэнгэл, Ц.Шинэбаяр, Д.Тэрбишдагва зэрэг зургаан гишүүн өвдөж, ойрд байгаагүй рекорд тогтоов. Энэ бол өнөөдрийн ирц. Өвчтэй гэж чөлөө авсан гишүүдээс С.Баяр л АНУ-руу явж цөөнгүй хоног эмчлүүлэхээр болсон гэсэн мэдээ байна. Бусад нь ямар учраас өвдөв, хавдав гэсэн мэдээлэл одоохондоо алга.
-
2011 оны 12 сарын 23
Шинэ он гарангуут хэрэгжиж эхлэх нэгэн хууль бол хуучин авто машины онцгой албан татварын тухай хууль юм. Үйлдвэрлэгдээд 10 жил болсон автомашиныг хилээр оруулж ирэхэд оноож буй татварыг 50 хувь хүртэл буюу доод тал нь таван сая төгрөгөөр нэмнэ.
-
2011 оны 12 сарын 23
-
2011 оны 12 сарын 23
Энэ үгийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Азийн газрын захирал ноён Дикамп Монголын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлжээ. Уг зөвлөгөөн Лондон хотод хоёр дахь жилдээ болж өнгөрлөө. Монголын хөрөнгийн болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл, уул уурхайг дагасан тээвэр, төмөр зам, ложистикийн бизнесийг сонирхсон олон байгууллага зөвлөгөөнд оролцжээ.
-
2011 оны 12 сарын 23
Нийтийн тээврийн 400 автобусны хөдөлгүүрийг дизелиэс гадна хийн түлшээр ажилладаг болгон сольж байгаа гэнэ. Ингэснээр том автобуснаас ялгардаг хорт утааг 30 хүртэлх хувиар бууруулах юм. “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос хийж буй уг ажлын хүрээнд “Автобус 1” компаний 120, “Автобус 3” компаний 80, “Цахилгаан тээвэр”-ийн 50 автобусыг шинэчилж байгаа юм.
-
2011 оны 12 сарын 23
-
2011 оны 12 сарын 23
-
2011 оны 12 сарын 23
-
2011 оны 12 сарын 23
БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Хи Жинпин Вьетнамын нийслэл Ханойд айлчлах үеэр түүнийг алдаатай хэвлэсэн далбаа барьсан хүмүүс угтаж, гайхашруулжээ.
-
2011 оны 12 сарын 23
-
2011 оны 12 сарын 23
Ирэх жил УИХ-ын сонгуулийг мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоор явуулах болсон тул санал өгөх хуудас дээр өмнөх жилүүдийг бодвол олон хүний нэр бичигдэх юм байна. Сонгогч урьд жилүүд шиг нэрийн өмнөх тоог дугуйлахгүй харин сонгсосон хүн, намын нэрийн өмнөх дугуйг будаж бөглөнө. Ингэснээр сонгуулийн санал тоолох машинаар уншуулах боломжтой болох аж.
-
2011 оны 12 сарын 23
“Гэр хороолол барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал агсан Ц.Түмэнгэрэлийн паспортыг ашиглан хил зөрчсөн М гэгчийг саатууллаа. Түүнийг Токио- Улаанбаатар чиглэлийн онгоцноос буухад нь баривчилжээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газрын албаны эх сурвалжаас тодруулахад ”Манайх тийм асуудал шалгаагүй” гэсэн юм.
-
2011 оны 12 сарын 23
“Бөмбөгөр” худалдааны төвөө шатаалгасны дараа нэг хэсэг олны анхаарлын төвд орсон Г.Алтан Сигапурт амьдарч байгаад ирсэн. Г.Алтанг “Хадгаламж” банкны тодорхой хувийг худалдан авсан тухай мэдээлэл нэг хэсэг дуулиан тарьсан.Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Г.Алтан “Хадгаламж” банкны тодорхой хувийг авах гэж байгаад тохиролцож чадаагүй аж. Тиймээс Г.Алтан “Хадгаламж” банкны хувь нийлүүлэгч ч биш, ТУЗ-ын гишүүн ч биш, гүйцэтгэх удирдлага ч биш гэнэ.
-
2011 оны 12 сарын 23
-
2011 оны 12 сарын 23
С.Оюун гишүүний нөхөр Ч.Энхбаярыг хамтран ажилладаг япончууд нь Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Тэрбээр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд алтны хайгуул хийх зөвшөөрөлтэй “Гоулдан нар” гэдэг компанитай аж. Энэ компанид нь хөрөнгө оруулсан япончууд мөнгөө юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй байгаа тул шүүхэд хандсан байна. Түүнийг хөрөнгө оруулагчдынхаа мөнгийг өөр компани руу шилжүүлсэн гэж хардаж байгаа гэнэ.