-
2011 оны 12 сарын 22
-
2011 оны 12 сарын 22
-
2011 оны 12 сарын 22
-
2011 оны 12 сарын 22
УИХ-ын гишүүд өнөөдрийн чуулганаар энэ сарын 29-ний өдөр нийтээр амрах өдөр болгох, барилдсан бөхчүүдэд цол олгохыг хэлэлцэх эсэхийг шийдэх гэж түүхийн мэдлэгээ сорьцгоов. 1911 оны 12-р сарын 29-ний өдөр үнэхээр амралтын өдөр болгож, бөхийн цол олгохоор үнэ цэнэтэй өдөр мөн, биш гэж ширүүхэн маргалдлаа.
-
2011 оны 12 сарын 22
-
2011 оны 12 сарын 22
УИХ-ын гишүүн Д.Кёкүшюүзан Батбаяр парламентын дэд хорооны даргад нэр дэвшив. Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо байгуулах санаачлага гарсаныг хоёр нам бүлгийн хуралдаанаараа дэмжсэн бөгөөд даргынх нь асуудал яригдаж эхэлжээ. Ардчилсан намын хувьд бүлэг дээрээ ярилцаад Д.Кёкүшюүзан Батбаярыг нэр дэвшүүлсэн байна.
-
2011 оны 12 сарын 22
Дэлхийд ховор, түүх соёлын үнэт олдвор олж соёлын сан хөмрөгт тушаасан хоёр иргэнд тус бүр гурван сая төгрөгийн шагнал гардууллаа. Сүхбаатар аймгаас ирсэн Б.Бадмаанямбуу болон Хэнтий аймгийн харьяат С.Алтанцэцэг нар дээрх үнэт олдворыг олжээ. С.Алтанцэцэг аймгийнхаа Норовлин сумаас эртний хүний чулуужсан гавлын яс олж Археологийн хүрээлэнд өгсөн байна.
-
2011 оны 12 сарын 22
-
2011 оны 12 сарын 22
-
2011 оны 12 сарын 22
Төмрийн хүдэр, нүүрсний татварыг таван хувиар нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нар боловсруулсан ч Засгийн газрын хэлэлцүүлэгт уналаа. Хоёр гишүүн “Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай” хуулийн төсөл боловсруулж, борлуулах үнэлгээнээс хамаарч таван хувийн татвартай болгохоор заажээ.
-
2011 оны 12 сарын 22
Баян-Өлгийн Цагааннуурын боомтоор Монголын иргэдийн ОХУ-д гаргасан 33.303 тонн адууны махыг Алтайн Бүгд найрамдах улсын Ташантын боомтын Мал эмнэлэг хорио цээрийн албаныхан буцаав.
-
2011 оны 12 сарын 22
Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын дөч гаруй хүний эрхийн төлөө тэмцэгчид Хойд Солонгосийн хил давуулан олон зуун ухуулах хуудас бүхий бөмбөлөг хөөргөжээ.
-
2011 оны 12 сарын 22
Монголд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ажил хийж байгаа арав орчим компани хуулийн хүрээнд ажилласан эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн мэдээлэл түгжээ. Дорноговь, Сүхбаатар, Дорнод зэрэг зүүн өмнөд аймгийн сумдыг дамнан хайгуул хийж буй компаниудад Ашигт малтмалын газрын өмнөх удирдлагууд хууль зөрчин зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулах аж.
-
2011 оны 12 сарын 22
Австралийн хамгийн баян хүн Жина Райнхаарт Монголын нүүрсний салбарт ажилладаг хоёр компанид хөрөнгө оруулжээ. Австралийн Хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Aspire Mining”, “Guildford Coal” хоёр компанид түүний оруулсан хөрөнгө одоогийн байдлаар ойролцоогоор гурван сая доллар байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний хөрөнгөөр тэрбээр уг хоёр компанийн хувьцааг худалдаж авчээ.
-
2011 оны 12 сарын 22
2011 онд нийт 66 сурвалжлагч Арабын хувьсгал, Мексикийн дээрэмчид, Пакситаны улс төрийн үймээнээс болж амь үрэгдсэн байна. Шинэ мэдээлэл, ялангуяа улс төрийн талаархи мэдээлэл олж авахад хамгийн их эрсдэлтэй байдаг Пакистанд энэ жил арван сэтгүүлч ажлаа хийж яваад бусдад алуулсан байна.
-
2011 оны 12 сарын 22
“Apple” компанийг үндэслэгч, өнгөрсөн аравдугаар сарын таванд нас нөгчсөн Стив Жобст Америкийн дуу бичлэгийн академи “Грэмми”-ийн зөвлөлийн шагналыг нөхөн олгов. Энэ шагналыг дуучин хөгжимчин биш хэдий ч, дуу бичлэгийн үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог уламжлалтай.
-
2011 оны 12 сарын 22
ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Путины орлогын мэдүүлгийг нийтлэв. Мэдүүлгээс үзвэл В.Путин ерөнхий сайдын албыг хашсан дөрвөн жилийн хугацаандаа 18 сая рублийн орлого (цалин, хадгалажмийн хүү, хувьцааны орлого, цэргийн тэтгэвэр) олсон бөгөөд хадгаламждаа 5.7 сая рубльтэй ажээ.
-
2011 оны 12 сарын 22
Уул уурхайн салбарынхнаас улсад хамгийн их орлого оруулдаг, “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг томилох асуудлаар өчигдөр тус компанийн ТУЗ хуралджээ. 2008 оноос хойш тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаа Ч.Ганзоригийн гэрээний дөрвөн жилийн хугацаа нь дуусч байгаа учир ийнхүү хурал зарлах шаардлагатай болсон байна. Түүнийг 2012 оны сонгуульд Архангай аймаг МАН-аас нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан юм.
-
2011 оны 12 сарын 22
-
2011 оны 12 сарын 22
Авлигатай тзмцэх газрын шинэ дарга нар их л ширүүн байна. Ажилтнуудаа толгой дараалан халж байгаа явдал зогсох янз одоогоор лав харагдахгүй байгаа юм. Хүмүүсийн ярьж буйгаар бол жинхэнэ даргын үүргийг Ч.Хурц нь гүйцэтгэдэг юм байх. Саяхан Б.Хурц МАН-ынханд ”агсам” тавьсан юм байх. ”Танайхнаас таван хүн шоронд хийсэн байхад сонгуульд ялахыг чинь харъя л даа” гэж.