зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4245 4246 4247 4248 4249 4250 4251
  • ”Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайдтай ажиллах байр суурьтай байгаа”
    2017 оны 10 сарын 12
    УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийн дэмжиж эцэслэн баталгаажуулснаа мэдэгдсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болно
    2017 оны 10 сарын 12
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан өнөөдөр 15.00 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А зааланд болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Газар эзэмших эрх шилжүүлэх /Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн эзэмшил газраас 6000 м2 газарт ажилчдын 512 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар шилжүүлэх/, Ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх /Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хороо, цэцэрлэгийн 3 барилга, 171 барилгын гадна шугам сүлжээ, Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороо, бага сургууль цэцэрлэг, цэцэрлэгийн барилга, Ус дулаан дамжуулах төвийн барилга/, Хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
  • Малчид цаг агаарын мэдээг утсаараа шуурхай авах боломжтой боллоо
    2017 оны 10 сарын 12
    Мерси Кор олон улсын байгууллагаас өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд малчдад цаг уурын мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг нэвтрүүлэх тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршсан байдаг. Энэхүү туршлагатай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сард Шадар сайд байхдаа танилцаж, уг үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд холбох боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу өнөөдөр нийт 21 аймгийн 1550 багийн 160.600 малчин өрх цаг уурын мэдээллийг шуурхай хэлбэрээр гар утсаараа хүссэн үедээ авах боломж бүрдэж байна. Тодруулбал МЕССЭЖ үйлчилгээг 330.000 малчин хэрэглэж, Онцгой байдлын ерөнхий газраас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ авах боломжтой болох юм.

    Уг ажлын хүрээнд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон “Юнител групп”, “Мобиком корпораци”, “Скайтал” болон “Жи-Мобайл” ХХК-ийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.



    Ингэснээр малчид багийн төвшинд цаг агаарын мэдээ, бэлчээрийн ургацын мэдээ, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ хүлээн боломжтой болж байна. Цаашид уг үйлчилгээг хөгжүүлэн малын өвчний гаралт, цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ гэх мэт мэдээллийг хүргэх боломжийг бүрдүүлэх юм.

    Уг үйлчилгээг өнгөрсөн оны 06 дугаар сараас ашиглалтад оруулан туршиж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 57 мянга гаруй малчдаас хүсэлт авсан байна. Хэрэглэгчдийн 51 хувь нь цаг агаарын мэдээллээ уг системээс голчлон авдаг. Олонх буюу хэрэглэгчдийн 90 хувь нь цаг агаарын мэдээллийн таарц маш сайн байгааг илэрхийлж, 81% хувь нь энэ системийн үйлчилгээг сайн гэж дүгнэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ





  • Н.Алтанхуяг: Бүлэглэлийн засаглал нуран унаж байна
    2017 оны 10 сарын 12
    Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягтай ярилцлаа.

    -Ерөнхий сайд асан биш Монгол Улсын шинэхэн Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуягийн хувьд эхний асуултаа тавья. Хэдийгээр та ажлаа аваад удаагүй ч ард түмэн шинэ Ерөнхийлөгчөөс их зүйл хүлээж байгааг мэдэрч буй байх?

    -Би өөрийнхөө хариуцсан чиг үүргийн хүрээнд ажиллаж байна. Манай нийгэмд үе солигдох үйл явц ид үргэлжилж байна. Дэлхий даяар явагдаж буй системийн өөрчлөлтүүдээс үүдэн манай улсад ч шинэ сорилт тулгарлаа. Асуудлыг өнгөц харалгүй, жам ёсны энэ үйл явцыг хэрхэн зөв төлөвшүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна. Уламжлалт бус сэтгэлгээтэй, онцлог бүхий шинэ үе нийгмийн олонхыг бүрдүүлж эхэллээ. Үүнтэй зохицох улс төрийн шинэ бодлого боловсруулж байж гаргасан шийдвэр зөв болж, хүлээн зөвшөөрөгдөнө. Тиймээс илүү орчин үежсэн улс төрийн бодлого боловсруулах шаардлага үүсээд байна. Нэг үгээр хэлбэл, Монголын төрийн бодлого, шийдвэр нийгмийн сэтгэлгээнээсээ хоцрогдчихоод байгаа тул олон нийт төрдөө сэтгэл хангалуун бус, шүүмжлэх байдал хавтгайрсан. Тиймээс бид нээлттэй, чөлөөт, ардчилсан улсын хувьд иргэдийнхээ сэтгэлгээний өөрчлөлтийг сөрөх гэж бус, төрийн бодлогоо засах гэж хичээж ажиллах хэрэгтэй байна.

    -Танд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн албыг авах хэрэг байв уу?

    -Авах өгөх тухай асуудал биш шүү дээ. Монголын нийгэм сүүлийн жилүүдэд дандаа буруу тийшээ явлаа. Бүх шатандаа хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг болсон. Ялангуяа УИХ, Засгийн газраас цөөхөн хүний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг болоод удсан шүү дээ. Би Ерөнхий сайд байх үеэсээ энэ бурууг засаж залруулах гэж тэмцсэн. Тэгээд огцорсон, огцорсон ч тэмцсээр л байна. Гэвч буруу зөрүүг зогсоож дийлэхгүй өдий хүрлээ. Нам дамнасан цөөн хүний бүлэглэл төрийг он удаан жил барих, хулгай луйврын аргаар төрийн эрхийг нэгэндээ шилжүүлж, найр тавин дамжуулах, нам гэдэг институцийг тоглоомын байгууллага болгох оролдлого хийсээр байна. Монголын минь заяа их учраас саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогч түмэн үүнийг таслах эхлэлийг тавилаа. Эрх мэдэл, албан тушаал, хууль хяналтын байгууллага, мөнгөтэй хүмүүсийн хүрээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд бүгд нөгөө талд байсан ч ард түмэн “Та нар хэрээс хэтэрч байна шүү” гэсэн сануулга өгч, эсэргүүцлээ илэрхийлж, өөрсдийнхөө сонголтыг хийсэн. Ард түмэн нэгэнт ийм сонголт хийж, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон учраас бүлэглэлийн эрх ашигт бус, улс орны эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргахад нь нэмэр болох юм болов уу гэж бодоод саналыг нь хүлээн авч, ажиллаад үзье гэж шийдсэн. Хэн хэн маань нам дамнасан бүлэглэлийн махны машин дундуур явсан болохоор Монголын нийгмийг зөв болгохын төлөө хамтраад ажиллаж болох байх. Зорилгоо нэгтгээд Монголынхоо, монголчуудынхаа сайхан амьдралын төлөө хамтран зүтгэнэ дээ.

    Н.Алтанхуяг: Бүлэглэлийн засаглал нуран унаж байна

    -Сүүлийн үед уулзаж, ярилцсан олон хүний амнаас өөрчлөлт, шинэчлэл гэдэг үг сонсогдох болжээ. Өнөөгийн нийгмийн үйл явц таныхаар хямрал уу, өөрчлөлт үү?

    -Сөрөг үзэлтнүүдийн нүдээр бол хямрал, өөдрөг үзлээр бол сайжрах процесс юм уу даа. (инээв) Ерөнхий сайдын албаа өгсний дараа судалгаа шинжилгээний ажилд чамгүй цаг зарцуулсан. Төрийн бус байгууллага байгуулан, үе үеийн төлөөллийг урьж, санал бодлыг нь сонслоо. Бид Ардчилсан хувьсгал хийж, олон намын тогтолцоо, чөлөөт эдийн засаг руу шилжихдээ цөөнгүй алдаа гаргасан. Эдийн засаг, мөнгө төгрөгөө голлож анхаараад боловсрол, нийгмийн соён гэгээрлийн асуудлуудаа орхигдуулсан тал бий. Мөн улс төрийн өрсөлдөөнд маш олон нийтлэг үнэт зүйлээ балласан гэж боддог. Эцэст нь бид нэгдмэл эрх ашгаа нийтээрээ ухамсарлах цаг үетэй тулгараад байна. Амин хувиа бодсон бүлэглэлийн засаглал сүүлдээ ялзрал болж нуран унадгийг яг энэ цаг мөчид харж байна. Тусгаар улсыг хувийн компани мэт өмчлөх гэж оролдоод нийгмийн үзэн ядалтын бай болдгийг харлаа. Гүйцэтгэх засаглалаа өөрийн толгойгүй гүйцэтгэх захирлаар удирдуулбал ямар их хохирол амсдагийг үзлээ. Энэ мэт олон гажуудлыг одоо сууриар нь засах захиалга дээр нийгэм олонхоороо нэгдэж байна. Эдгээрийг засаж чадна гэж Х.Баттулгыг ард түмний олонх Ерөнхийлөгчөөр сонгосон. Ямар ч байсан нийгмийн олонх гажуудлаа олж хараад, засуулах захиалгаа өгсөн нь хамгийн чухал. Сүүлийн таван жил улс төрд үүсээд буй үл ойлголцол, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал бол зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдгийг би дөрвөн жилийн өмнөөс л ярьж, хэлсэн. Нийтийн, нийгмийн асар их баялгийг цөөхөн гэр бүл гадаадынхантай хувааж эзэмшээд, үе дамжсан хөрөнгөтний засаглал байгуулах гэж маш нарийн төлөвлөсөн ажиллагааг зохион байгуулсныг одоо олон хүн ойлгодог болж.

    Бид ардчилсан Үндсэн хуулиараа тэгш эрх, тэгш боломжоо бататган байгалийн баялгаа ард түмний өмч гэж хуульчилсан.
    Төрт улсын хувьд, Үндсэн хуулиа сахин хамгаалж, монгол хүн бүрийн эрх ашигт үйлчлэх, баялгаа ард түмэндээ хүртээж чадах хүчтэй төр, засгийг ард түмэн хүсэж байна. Ерөнхийлөгчийн багийн гишүүний хувьд үүний төлөө зүтгэнэ.

    -Иргэд “60 тэрбум”-ын асуудалд үнэхээр нухацтай, эмзэг хандаж буй нь яг одоо эрх баригч намд өрнөж буй үйл явдлаар илэрхийлэгдлээ.

    МАН түүхэндээ анх удаа өөрийн байгуулсан Засгийн газраа парламентын үнэмлэхүй олонх байхдаа огцрууллаа. Та үүнийг юу гэж харж байна вэ?

    -Төр, засаг тогтворгүй байхыг хэн ч хүсэхгүй. Гэхдээ засгийн тогтвортой байдлын суурь нь юу вэ, яагаад үнэмлэхүй олонх бүрдсэн УИХ өөрийн намын Засгийн газраа огцруулав гэдгийг эрүүлээр харвал цаана нь өнөөх л шударга ёсны асуудал хөндөгдөж байгаа. “60 тэрбум” бол нэг л баримт. Бас оффшорын асуудал бий. Үнэндээ дээр дурдсан хэт цөөнхийн явцуу шуналд туйлдсан ард түмний бухимдал бага багаар нэмэгдсээр асар том эсэргүүцэл болоод байна. МАН доторх санал зөрөлдөөн, тэмцэл бол тэсрэх ёстой л зүйл. УИХ дахь МАН-ын 65 гишүүн бүгд буруутан биш. Улаанбаатар хотын албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр арилжаалах тухай 65 гишүүн биш, нэр бүхий 2-3 хүн, тэр дундаа намын дарга нь ярьсанд асуудлын гол байгаа юм. Тэр зарах төлөвлөгөө нь тодорхой хэмжээгээр хэрэгжсэн ч байх. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл шүү дээ. Гэтэл энэ хэргийг нь хаачих шиг боллоо. Энэ бол хууль ёсыг уландаа гишгэсэн том доромжлол. Ингэхээр л төрд итгэх тухай ярилтгүй болж байгаа юм. МАН-ын дотоод тэмцлийг хараад “Тэдэн дотор ч гэсэн эх орноо боддог, шударга бус зүйлийг хүлцээд сууж тэвчихгүй хүмүүс байна” гэж харж байгаа.

    Ер нь бол дэлхийн хамгийн их хэрэглээтэй зах зээлтэй хөрштэй, байгалийн асар их баялагтай, цөөн хүн амтай улсын иргэд яагаад ядуу амьдарч байгаагаа насаараа ойлгохгүй, шулуулаад явах уу. Шуналдаа сохорсон хүмүүсийн увайгүй үйлдэлд ард түмэн дүн тавьж дөнгөж эхэлж байна. Цаашдаа олон шударга бус зүйл илэрч, зохион байгуулалттайгаар ямар муухай зүйл хийснийг нь иргэд ч илүү ойлгосноор манай нийгэм зарчимд суурилсан үнэт зүйлтэй болно. Ингэсэн цагт Монгол хүчирхэг, хөгжингүй улс болно. Үүнд би эргэлзээгүй итгэдэг учраас гэр бүлээ, дотнын хүмүүсээ эрсдэлд оруулан байж энэ шударга бустай тэмцсэн. Төрсөн охин, төрсөн дүү, ойр дотнын нөхөд, хамт ажилласан залуусаа шоронд хориулан байж, барьцаалуулаад тэмцсэн маань Монгол шударга төрийн төлөө, монгол хүнээ Монголдоо сайхан амьдруулахын төлөө зүтгэсэн хүмүүсийг бүлэглэлийн “махны машин”-аар оруулахын эсрэг байсан.

    -Таны толгойлж байсан Засгийн газрыг огцруулахаар хамаатан садан нь идсэн уусан гэж ярьж, давхар дээл өмсөн жагсаж байсан хүмүүс сая огцорлоо шүү дээ?

    -Хэн, хэн?

    -ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат давхар дээл ярьж, ХНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр Дэнзэнгийн хэрэг хэмээн мэдээлэл хийж байсан.

    -Улс төрд орж ирж буй залуус түр зуурын ашиг хонжоо, зарчим хоёроо ялгадаг байх хэрэгтэй. Өөртөө хэрэгтэй байгаа албан тушаалын төлөө юуг ч зольж чаддаг биш, зөв зарчим, эрүүл нийгэм, зөв засаглалын төлөө явах ёстой. Улсынхаа ирээдүйг хараагүй, мөчид бодолтой байсан нь өнөөдөр эргээд өөрсдөд нь ирж байгаа хэрэг. Сайд болж болно. Хүн болох, хүн байх хэцүү л дээ. Зарчимтай байх бүүр хэцүү. Н.Номтойбаяр залуу хүн. Дэнзэнгийн гэх хэрэг шүүх цагдаа дээр тогтоогдоогүй байхад Н.Номтойбаяр УИХ-д оруулж, хэрэг үүсгэсэн. Албан тушаал, газрын баялгийн төлөө залуус нэгнээ шорон гяндан руу түлхэж байна. Үүнийгээ буруу байжээ гэдгийг ойлгох цаг тун ойрхон.

    -Аль ч нам санхүүжилтээ олохын тулд гишүүдээсээ ил, далд мөнгө авдаг. 60 тэрбумыг ч үүний нэг хэлбэр гэж ойлгуулах оролдлогыг бид харж байгаа шүү дээ?

    -Луйвар нь илчлэгдэхээр бүх л нам ингэдэг гэсэн гүтгэлэг хийж байгаа юм. Би намын даргаар зургаан жил ажилласан. Тэр үед ҮЗХ-ны гишүүд жилд нэг сая төгрөгийн татвар төлдөг байлаа. Гишүүдээс жижиг сажиг хандив орж ирнэ. Намайг намын даргаар ажиллаж байхад албан тушаалыг мөнгөөр худалдах үйлдэл байтугай энэ тухай яриа гарч байгаагүй. Энэ чинь ёс зүйн асуудал. Ер нь ямар эрүүл ухаантай, ёс зүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү. Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа. Албан тушаал худалдаж авахын тулд мөнгө төлсөн хүмүүс түүнээ буцааж олохын төлөө улайран дайрч байна. Үүнийг таслан зогсоож, дахиад ийм зүйл гарахгүй болтол хариуцлага тооцож, төрөө аврах ёстой. Гэхдээ зүгээр нэг албан тушаалаас огцуулах нь шийтгэл биш шүү.

    Н.Алтанхуяг: Бүлэглэлийн засаглал нуран унаж байна

    -Яаж шийтгэх ёстой вэ. Шоронд хийх үү?

    -Нэг хүнийг шоронд хийснээр бүх зүйл зөв замдаа орчихгүй. Бүх зүйлийг ил гаргах ёстой. Хууль хяналтынхан хуйвалдаж нуугаад байж болохгүй. Ингэж байж дараа дараагийн удаа төрийн эрхэнд гарах улс төрийн намууд болон нийгэмд сургамж болно.

    -Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бүлэглэлийн толгойлогчдын нэг гэж анх удаа нэр цохон мэдэгдсэн. Нууц биш бол хамтрагчид нь хэн байсан бэ?

    -Нууцсаад байх зүйлгүй, хүн бүр тэдний үйлдлийг уншдаг боллоо шүү дээ. М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хоёр Э тэргүүтэй цөөн хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр газрын доорх баялгийг хуу хамж байгаа учраас 30 гэр бүл баяжиж, гурван сая иргэн нь хоосорч байна. Тэд улс төрд залгамжлагчаа тодруулдаг. Үүнийхээ төлөө нам дотроо болоод нам дамнасан дайн хийдэг. Давхар дээл гэж хэдэн жил ярив.

    Н.АЛТАНХУЯГ: Үнэт зүйл, үзэл санаагаа нэгдүгээрт эрэмбэлсэн үед л нам эв нэгдэлтэй болно

    Одоо бүр “Бүгдээрээ давхар дээлтэй байвал сайн” гэнэ ээ. Ямар ч зарчимгүй бүлэглэл хэзээ, яаж олон нүүр гаргаж байгааг хараарай. Алтанхуягийн үед бол бүгд болохгүй, бусад үед бүгд болно. Алтанхуягийг намын дарга болгохгүй, УИХ-д оруулахгүй, Ерөнхийлөгчөөр сонгож болохгүй гэвэл тэд хамтраад унагааж чадаж байна. АН-ын даргын сунгаа гурав хоногийн дараа болох гэж байхад АТГ дуудаад яллагдагч болгоод зарлачихаж байгаа юм. Манай намынханд “Н.Алтанхуягаа дэмжвэл тэр хүнийг чинь хэрэгтэн болгоно” гэсэн мессеж тарааж буй нь тэр. Үүнийгээ ганц Алтанхуяг дээр хэрэгжүүлээгүй. Сая харж байхад У.Хүрэлсүх дээр ч хийж л байна билээ. Ерөнхий сайд болгохгүйн тулд угтуулаад хэрэгтэн гэж зарласан. Өрсөлдөгчөө дарж л байвал аль ч нам байсан ингэдэг болсон. Би бүлэглэлийг зарласан тэр мэдэгдлээ өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хийсэн. Түүнээс жил гаруйхны дараа л ард түмэн бүгдийг ойлгосон.

    Өөрийг нь Төрийн тэргүүн болтол дэмжиж зүтгэсэн намаа хувьчлалын луйвар хийхийн тулд туйлдаж ядартал нь самарчихаад, өрсөлдөгч намаа далдаас даргалаад буйг МАН-ын гишүүд ил ярьдаг болсон. МАН-д үүсээд буй өнөөгийн зөрчил ч үүнийг задлах гэсэн эх оронч гишүүдийнх нь зоримог алхам гэж харж байна. Өнөөдөр зориг гаргаж байж л энэ бүх муу муухайг өөрчилнө. Эргэлзэж, хулчийх юм бол бүлэглэл бүр хүчтэйгээр дахин амилна. Ер нь улс орнууд оршин тогтнохуйгаа материаллаг буюу эдийн засгийн хэв шинжтэй байлгахыг чухалчилдаг хандлагаасаа ухарч эхлээд байна. Хүн төрөлхтөн өнгөрсөн зууны сүүлийн хагаст зэвсгийн өрсөлдөөнөөс эдийн засгийнх руу шилжсэн бол эдүгээ соёлын өрсөлдөөн рүү гол анхаарлаа хандуулж байна. Оршин тогтнол, тусгаар байдлаа хэрхэн илэрхийлж, хамгаалах вэ гэдэг асуудал илүү мөн чанарлаг болж байна.

    Гэтэл бид энэ шинэ хандлагаас асар их хоцрогдон, эдийн засаг, эрх мэдэл тойрсон өрсөлдөөнөөсөө гарч чадахгүй сууна. Одоо хэн, хаана, хэрхэн алдсаныг ойлгоод алдаагаа засаад, нийтээрээ урагшлах хэрэгтэй. Би хувьдаа Элбэгээ ч юм уу, өөр хэн нэгэнд элдэв зүйл бодож санахгүй, гэхдээ мартахгүй. Буруугаас нь болж үүссэн өнөөгийн нөхцөл байдал зөв голдиролдоо орж засагдаад урагшлаасай гэж хүсэж байна. Бид зарчимд суурилсан эв нэгдлээ бэхжүүлж, ухамсар, эх оронч үзэл, хөдөлмөрч зан чанараа сэргээж чадвал хөгжил дэндүү ойрхон харагдана.

    -Тэгээд энэ бүлэглэл, хонгил нурах нь уу. Одоо ч хүчтэй байсаар уу?

    -Хонгилыг босгосон хоёр гол хүний нэг нь хугацаагаа дуусгаад буулаа. Нөгөөх нь Ерөнхийлөгч болж үргэлжлүүлэн хамгаалах гээд бүтсэнгүй. Тэгэхээр тэр хонгилын орой нь нурж байна. Гэхдээ л доогуур, хууль хяналтын байгууллагад бий болгосон хонгил нь амь бөхтэй байж л байгаа. Ч.Сайханбилэг, М.Энхболд нар улсын эдийн засаг хямарлаа гэж их ярьсан. Угтаа бол бид шударга бусын хямралд орчихсон учраас урагш явахгүй байгаа юм. Монголчууд бид хэдэн хүний бүлэглэлд хуваагдах биш, хуульд захирагдах ёстой.

    -Ц.Элбэгдорж одоо Ерөнхийлөгч биш болсон. Түүнтэй уулзаж ярилцсан уу?

    -Л.Гансүхийн нүүрсний хэрэг гэгчийн шүүх хурлын өмнөөс эхлээд л надтай уулзахаа больчихсон. Түүнээс хойш уулзалгүй хэдэн жил болж байна.

    -Чөлөөт эдийн засагтай ихэнх улс үндэсний цөөн тооны бизнесээ дэмжиж хөгждөг гэсэн ойлголт байдаг. Бид энэ ойлголтыг хүлээн зөвшөөрч чадахгүй, дэмжихгүй байгаа юм биш үү?

    -Үндэсний компани гэдэг ойлголт хэзээ иргэдийн дэмжлэг авах вэ гэвэл шударга өрсөлдөөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн цагт гэсэн хариулт дахиад ирнэ. Дараа нь бизнесийнхээ өрсөлдөөнөөр аль салбараас олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үндэсний компани бий болгох вэ гэдгээ тооцож, төр бодлогоор дэмжих ёстой. Түүнээс биш зүгээр нийтийн баялгийг шударга бусаар цөлмөсөөр үндэсний хэмжээний компани болох тухай ойлголт байхгүй л дээ. Ер нь чөлөөт эдийн засаг, нийгмийн талаарх нийтлэг ойлголтоо нэгтгэхгүй бол бүхнийг чөлөөт гэж туйлширдаг боллоо. Чөлөөт нийгмийн суурь нь бусдын эрх ашгаар хязгаарлагдах эрх чөлөө гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Үүнийг ухамсарласан, зарчимтай бизнес л үндэсний хэмээн үнэлэгдэх төдийгүй дэлхийд өрсөлдөж чадна. Шинэ үеийн залуус үүнийг сайн ойлгодог болсон тул шударга ёсыг маш хүчтэй нэхээд байгаа юм.

    Ойрын ирээдүйд сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, органик хүнсний чиглэлд дэлхийд өрсөлдөх Монголын компаниуд бий болох цаг ойртсон гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Манай улс соёлын бодлогоо сууриар нь шинэчилж, агуулгыг нь илүү гүнзгий түвшинд судалж ашиглавал суурь хөгжилд маш том боломж нээж өгнө. Еврази дэлхийн улс төр, эдийн засгийн төв болж эхэлж буй энэ үед соёлын ялгарал, дархлаа бол амин чухал асуудал төдийгүй, үсрэнгүй хөгжлийн суурь нь. Товчхондоо, бид түүх, өв соёл, ахуй уламжлал, төрт ёсны арвин туршлагаа шингээсэн, бие даасан үндэсний хөгжлийн философитой болох цаг нь ирсэн.

    -Үүнийг таны хувийн үзэл бодол гэж үзэх үү, эсвэл шинэ Ерөнхийлөгчийн анхаарлаа хандуулж буй бодлого гэх үү. Ерөнхийлөгчийг НҮБ-ын чуулганд оролцоогүйд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандсан. Бие даасан бодлоготой болно гээд НҮБ-ыг арай үл тоомсорлоогүй биз дээ?

    -Монголчууд бидний үндэсний үзэл сэргэж, эдийн засгийн хөгжлөөс илүү шударга ёс нэхэж буй нь соёлоороо цангаж, хэн гэдгээ санагалзаж буйн нотолгоо. Дэлхийтэй харилцах өргөн боломж, даяаршсан их мэдээлэл биднийг хурдтай ухааруулж байна. Одоо тусгаар улсын хувьд суурь үзэл санаагаа бий болгож, бие даасан хөгжлийн бодлогоо баримталж хөгжихөөс аргагүйг ойлгох цаг болсон. Манайхан ч дэлхий дээр улам бүр үгүйсгэгдэж буй элдэв үзэл санаануудад өөрийн бодолтой хандах нь зөв гэдгийг ойлгож эхэлсэн нь сайн хэрэг. Үндэсний хэв шинж, ялгарлаасаа холдох тусам ард түмний нэгдмэл эрх ашиг гэдэг ойлголт үгүй болох тул хөгжлийн суурь нь соёлын бодлого болчихоод байна. НҮБ-ын чуулганы тухайд шаардлагагүй бол явах хэрэггүй гэдгийг нь дэмжиж байгаа.

    Хэн, хэдэн удаа очих нь биш, ямар үр дүн гарах нь чухал. Өмнөх Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ найман жилийн хугацаанд НҮБ-ын индэрт долоон удаа гарсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр нь булаацалдан байж Давос явж, Нью-Йоркт очин, индэрт гарч үг хэлснээрээ улс хөгждөг бол хөгжихөөр л боллоо. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр АСЕМ хийж баахан мөнгө үрсэн байх. Наадмын нээлт, НҮБ-ын индэр хоёр өөр л дөө.

    -Ерөнхийлөгч боловсролгүй, бүрдүүлсэн баг нь тааруу, зөвлөхүүд нь муу ажиллаж байна, буруу, зөрүү юм хийлээ гэсэн шүүмжлэл гарч байгаа учраас дээрх асуултуудыг тавиад буй хэрэг л дээ?

    -Ер нь төрд ажиллах хүмүүс Монголынхоо нөхцөлийг ойлгодог, эх орноо гэсэн сэтгэлтэй байх нь хамгийн чухал гэсэн итгэл үнэмшил төрийн албанд ажилласан жилүүдэд надад бат суусан. Монголоо мэдэхгүй хүн гадаадын юмыг яаж нутагшуулж, хөрсөндөө буулгах вэ, хэцүү шүү дээ. Дээр нь эх орон, элгэн түмнээ гэх сэтгэл дутмаг хүн гадаадын хэчнээн сургууль төгсөөд ч Монголыг өөрчилнө гэж байхгүй. Харин онцлог, давуу болон сул талаа мэдэрч, ойлгосон хүмүүс л Монголыг хөгжүүлнэ.

    -2014 онд таны Засгийн газрыг огцруулахад эсрэг санал өгсөн хүмүүсийн нэг нь Х.Баттулга. Харин Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа багт нь ажиллахаар болсон нь сонирхолтой шийдвэр санагдсан. Таны гомдол тайлагдсан гэсэн үг үү?

    -Нэг, хоёр үйлдлээр нь хүнийг үнэлж дүгнэх боломжгүй юм. Тухайн үеийн явдлыг нэг хүний үйлдэл гэж харахаасаа Монголын төрд хэн яаж нөлөөлж байна, жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг л олох нь зөв байсан. Өнөөдөр жинхэнэ эзэд нь илэрсэн. Л.Болд гишүүн саяхан “Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахгүй бол ийм хэрэгт холбогдуулна гэсэн дарамт шахалтад орсон” гэж ярьсан харагдсан. Энэ мэтийн олон шалтаг, шалтгаан байсан биз.

    -Сэтгүүлч миний хувьд соёлын бодлогоос илүүтэй ирэх жилүүдэд төлөх гадаад өрүүд, эдийн засгийн хямрал л санаа зовоож байна. Таны тэргүүлж байсан Засгийн газраас үүдэлтэй бондын төлбөрүүд манай улсыг дефольт зарлахад хүргэнэ гэх айдас гадуур байна?

    -Бонд бол хадны мангаа биш. Монголчууд анх удаа элдэв тулгасан нөхцөлгүй, өөрсдийн бодлогоор зарцуулах мөнгө босгож, бүтээн байгуулалт хийсэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Зам, дэд бүтэц, эрчим хүчний салбарт сүүлийн 30-40 жил хийгээгүй бүтээн байгуулалт өрнүүлсний үр шимийг одоо бид нийтээрээ хүртээд амьдарч байна. Төсвийн үргүй зардлыг багасгаж, УИХ-ын гишүүдийн тойрогтоо улс төрийн зорилгоор ашиглаад дуусгадаг тэр их мөнгийг бид нийслэл хотынхоо дэд бүтцэд зарцуулсан. Мөн эх орныхоо ихэнх төв суурин газрыг нийслэлтэй засмал замаар холбож чадсан. Орон даяар иргэдээ хямд өртөг бүхий орон сууцаар хангах ажлыг амжилттай хийж, 100-гаад мянган өрх тохилог орон сууцанд амьдардаг болсон. НӨАТ-ын цогц шинэчлэлийн үр дүнд улсын төсвийн орлого үнэмлэхүй ихээр нэмэгдэж байна. Харин энэ бүх бодит ажлыг улс төрийн зорилгоор хараар будаж, үгүйсгэсэн хүмүүс өнөөдөр засгийн эрхийг барьж байгаа.

    Нүүрс, зэсийн үнийн өсөлтөөс орж ирсэн тэр их орлого одоо хаашаа орж байна вэ. Хувийн компаниудынхаа бизнесийг дэмжих нэрээр өөрсдөдөө концесс батлуулахаас өөр ямар ажил хийв. Гүүр, зам барина гэж тууз хайчлаад байвч тэднээсээ ядаж нэгийг барив уу. Өнгөрсөн сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялахын тулд худлаа амласнаас өөр юу хийв. Энэ мэт маш тодорхой, бүгдийн нүдэнд ил, олон асуудлыг ярьж болно. Харин манай Засгийн газрын үед хийсэн бүтээн байгуулалтыг монголчууд нүдээрээ харж, гараараа барьсан. Ялгаа нь ердөө л энэ. МАН засаг барих үед улсын төсвийн орлого нэмэгддэг атлаа хаашаа орсон нь мэдэгдэхгүй халамж нэрээр алга болдог. Харин манай нам засаглаж буй үед мөнгө босгоод ч хамаагүй иргэдийнхээ төлөө ажиллаж, бүтээн байгуулалт хийсэн. Одоо төрийн албыг арилжааны систем болгож, авлигыг хөөрөгдөж, мэргэжлийн биш, мөнгөний өрсөлдөөнөөр боловсон хүчнээ томилдог ужигарсан тогтолцооноос Монголын төр, засаг ангижрах цаг нь болсон.

    Н.Алтанхуяг: Бүлэглэлийн засаглал нуран унаж байна

    -“60 тэрбум”-ын систем дан ганц МАН-ын асуудал гэж буй ч танай нам бас үүнийг хэрэгжүүлж байгаа. Сонгуулийн дараах намын шинэчлэл чинь ил цагаандаа гарсан мөнгөний өрсөлдөөн болсон?

    -Манай намд өмнө нь ийм систем байгаагүй. Намайг энэ намыг зургаан жил удирдахад л лав мөнгөний өрсөлдөөн байгаагүй. АН олон намын нэгдэл учраас бүлэг фракцын бүтцийг ил хүлээн зөвшөөрдгийн хувьд боловсон хүчний давуу талыг нь харж, хэн нь хаана ажиллах вэ гэдгээ ярилцаж шийддэг байснаас биш мөнгөөр албан тушаал наймаалцдаггүй байсан. Намын ажилд мөнгөний оролцоог дэвэргэж болохгүй гэдгийг манайхан МАН-ын “60 тэрбум”-ын асуудлаас ойлгомжтой харсан байх. Ярилцлагын эхэнд дурдсанчлан нийгэмд өрнөж буй сэтгэлгээний хувьсгалын суурь шалтгаан бол шударга бусын хямрал. Бид нийгмээрээ алдаагаа олж таньдаг, буруугаа жигшдэг болж байна. Үүнтэй уялдан манай нам дотоод олон асуудлаа шинэчилж, өөрчлөхөөс өөр аргагүй. Эс бөгөөс нийгмийн шахалтаар түрүүлж шинэчлэгдсэн нам л цаашдаа давуу талтай болно.

    МАН хөл, толгойгоо олохгүй байсаар, манай нам буурин дээрээ шинэчлэгдэхгүй байсаар сонгуульд ялна гэдэг шиг үлгэр байхгүйг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цаг байгаа дээр нээлттэй болж, залуусаа дэмжиж, нэг хэсгээ шахах биш, чадалтайгаа урагш түлхэж намынхаа цонхоор салхи оруулж, бодлогоо алс төлөвлөж, эв нэгдлээ сахин бататгах байх гэж өнөөгийн намын удирдлагууддаа найдаж байгаа. Бас шинэчлэгдье гэж байгаа бол янз бүрийн шалтгаанаар бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсээс АН салах хэрэгтэй. Сая л гэхэд нийслэлийн хуралд манай Э.Бат-Үүл “60 тэрбум”-ын талд ашигтайгаар оролцлоо. Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой хэцүү, үргэлж борвиноос зуудаг.

    -Намынхаа өнөөгийн удирдлагад сэтгэл хангалуун бус байгаа бололтой. Шалтгаан нь юу вэ, намдаа гадуурхагдсан лидерийн гомдол уу?

    -Гомдоллож, гоншгонох биш намаа хайрлаж, өмөөрдөг, хамгаалдаг намын гишүүний хувьд болж буйг нь урамшуулж, болохгүй байгааг нь хэлж шүүмжлэн залруулах нь миний үүрэг. Үзэл санаанаас илүү хөрөнгө мөнгө, үнэт зүйлсээс илүү бүлэг фракц гэдэг ойлголт байж болохгүй. Эрх баригч нам дотор өрнөж буй үйл явцаас бид сургамж авч алдаагаа засах хэрэгтэй. Нийгмийн сэтгэлгээний өөрчлөлт манай намыг тойрохгүй нь мэдээж. Бүх гишүүний тэгш оролцоог хангасан засаглал бүрдэж, үнэт зүйл, үзэл санаагаа нэгдүгээрт эрэмбэлсэн үед л намын эв нэгдэл бий болно гэдэгт одоо эргэлзэх хэрэггүй. Эвтэй, үзэл санаа нэгтэй нам л улс орноо үсрэнгүй хөгжилд хүргэж чадна.

    -УИХ-ын сонгуулийн дараа эхлүүлсэн АН-ын шинэчлэл бараг шувтарч байна уу. Намынхаа шинэчлэлийн асуудлаар хамгийн чанга дуугарсан хүн нь та. Гишүүд, дэмжигчдийн, бас таны хүссэн шинэчлэл хийгдэж чадсан уу?

    -Юун шувтрах, шинэчлэл дөнгөж эхэлж байгаа. АН-ын шинэчлэл эхлэхэд би хоёр гараа өргөөд дэмжсэн. Намын даргын сунгаанд оролцож, олон сонгуульд дараалан ялагдсан гишүүдийнхээ сэтгэл санааг өргөхөд нэмэр болъё гээд шинэчлэлийн төлөө ажилласан. Гэвч намын маань шинэчлэл миний бодож, төсөөлснөөс өөрөөр явж байна. Миний бодлоос гадна олон мянган гишүүн, дэмжигчийн хүлээлтээс өөр болсон. Би хоёр зүйлд сэтгэл гонсгор байгаа. Нэгдүгээрт, мөнгө их ярьж байна. Мөнгө төгрөгөөс илүү сэтгэл зүтгэл чухал. Дарга болохын тулд мөнгө төлөх нь сайн зүйл биш. Хоёр дахь нь, улсын хэмжээний сонгуульд МАН-ын хийдэг хулгай, луйвар манай дотоод сонгууль руу орж ирлээ. Шударга ёсыг улс төрийн намууд дотооддоо тогтоож байж улс орны хэмжээнд энэ тухай ярина. МАН-д шударга ёс байхгүй болсон учраас өнөөдөр ингэж баларч байна. АН шинэчлэлийг эхлүүлсэн ч алдаагаа засах хэрэгтэй, С.Эрдэнэ дарга.

    -Одоо АН доторх уур амьсгал ямархуу байгаа вэ. Булаацалдах эрх мэдэлгүй болохоор нам жим байна уу?

    -АН Монголын нийгэмд дандаа шинэ, шинэлэг зүйлийг түүчээлдэг. Айж хулчийж юу ч хийхгүй сууснаас алдаа, оноо дагуулаад ч болов шинэлэг юм сэдэж, гаргасан алдаагаа засаад явах нь дээр.

    -Улс төрийн намууд, улстөрчид төлөвшөөгүй байна, улс орноо, иргэдээ боддог хүн төрд алга, өөрсдөө л авах идэхийн дон тусчээ гэсэн шүүмжлэл яваандаа гуравдагч хүчнийг хүсэх хандлага болон хувирч байна. Энэ юунд хүргэх бол?

    -Хэнд чинь ч итгэх арга алга гэж иргэдийн хэлж байгаа нь үнэн. Намууд үүндээ дүгнэлт хийж, буруу зөрүү явж байгаагаа засах хэрэгтэй. Засаж чаддаггүй юм бол иргэдийн итгэлийг алдаж, дургүйг хүргэсэн хүмүүсээ намаасаа зайлуулах ёстой. Бусад оронд бол зайлуулна гэхээсээ илүү буруутнууд нь өөрсдөө явдаг тогтолцоотой юм билээ. Манайхан л чаргууцалдаад байх юм. Нөгөө нүд, чих болох ёстой хууль хяналтын байгууллагыг шударга бусын хонгилын бүтэц болгочихоор яалтай ч билээ. Хамгийн аймшигтай нь нам дамнасан бүлэглэл хуулийг хүссэнээрээ өөрчилж, эрх мэдлийг өөртөө авдаг жишиг бүүр тогтчихсон. Дээд шүүхийг хар л даа. Өөрийн хүнийг ерөнхий шүүгчээр ажиллуулахын тулд ҮХЦ-д өргөдөл өгч, хууль өөрчиллөө. Энэ ерөнхий шүүгч нь С.Зоригийн хэргийн шүүх хурлыг даргалж, хаалттайгаар шийдсэн.

    АТГ-ын дарга хугацаанаасаа өмнө өөрөө өргөдлөө өгөөд явж буй нь бас л дээрх бүлэглэлийн хийж буй ажил. “Дараачийн Ерөнхийлөгч гарч ирээд хэнийг ч тавих юм билээ. Түүнээс өрсөөд өөрийн хүнээ зургаан жилээр тавьдаг хэрэг” гэсээр өргөдлийг нь өгүүлснийг тааж ядах юмгүй. Хугацаанаасаа өмнө өргөдлөө өгсөн АТГ-ын дарга үүнийхээ хөлсөнд тун удалгүй генерал цолоор шагнуулж байгаа юм. Хоёр Э маань мөнгө, албан тушаал, цол хэргэмийг хонгилын бүрэлдэхүүндээ найр тавин өгдөг болсон. Ингэж л Монголын төрөөр, шударга ёсоор тоглож байна. Гэхдээ энэ бүхэн одоо өөрчлөгдөх байх. Ялангуяа МАН-д зөв юм ярьж буй тэр хэсэг тууштай байвал шүү дээ. Төрийн албыг 60 тэрбумаар заръя, газрын доорх баялгийг хувааж авъя гэх мэтийн зүйл хийж, Монголын төрийг буруу замаар явуулсан бүлэглэл засгийн эрхэнд дахин гарвал хэсэг хугацааны дараа Засгийн газар нь дахиад л өнхөрнө. Энэ бол цаг хугацааны л асуудал. Дахиад жаахан хугацаа өнгөрөхөд эднээс ямар шившгийн юм илрэхийг хэн мэдэх вэ. Хамгийн наад зах нь албан тушаалтнуудын ёс зүй. Иргэд оройн хоолоо яах вэ, яаж хэдэн хүүхдээ өлсгөхгүй байх тухай бодож байхад албан тушаалтнууд цуглаад нэг оройд 50-60 сая төгрөгөөр покер тоглочихдогоо л болих хэрэгтэй.

    -Та АТГ, хуулийн байгууллагад нэлээд ээрэгдсэн. Тэр асуудлууд сонгуультай хамт ард үлдсэн үү?

    -Намайг улс төрийн нөхцөл байдлаас болж л татаж чангаадаг юм. Надад хийсэн хэрэг байхгүй, Ц.Элбэгдорж нарын хууль бус үйлдлүүд хэрээс хэтрэхээр нь л түүнийг нь хэлсэн. Бас Ерөнхийлөгчид нэр дэвшиж энэ бүх хууль бустай тэмцэхээ зарласан. Энэ л намайг хүчний байгууллага, АТГ-т дуудах шалтгаан болсон. Дээхнэ үед эх орныхоо төлөө дуугарлаа гээд буудчихдаг байсан бол одоо хэрэг үүсгэж, дарамталдаг болсон юм билээ. Эхнэр хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхөр бүгдийг нь дарамталж, залхаадаг. Энэ бол хүсэл эрмэлзэл, сэтгэл санааг нь тарчлаан зовоох хоёр Э-гийн есөн эрүү шүү дээ.

    -Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар нэлээд шаргуу ажиллаж байна. Энэ талаар сонирхож үзэв үү?

    -Үндсэн хуульд өөрчлөлт оруулж засах юм бий. Гэхдээ нэг нам дангаараа 65 суудалтай байхад Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Энэ бол Монгол Улсын хувьд, ардчилсан Үндсэн хуулийн хувьд маш том эрсдэл. Тийм учраас ажлын хэсгийнхэнд хурдаа хасаж, тоормосоо татаач гэж хэлсэн. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ дахь хүчний харьцаа харьцангуй тэнцвэртэй байхад Үндсэн хууль өөрчлөх асуудал яригдахад МАН-ын дарга М.Энхболд “Төр, засгийн энэ эмгэнэлтэй байдал Үндсэн хуулийн биш, АН-ынхны хоорондоо толхилцдогийн буруу. Үндсэн хуульд гар хүрэх шаардлага одоохондоо байхгүй” гэж байсан. Гэтэл өнөөдөр яагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж дайраад, “түүхий” төсөл барьж, орон нутгаар баахан хүн цуглуулж, жүжиг тавиад яваа юм бэ, энэ буруу шүү дээ.

    -Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах заалтууд байгаа болохоор та ингэж хэлж байна уу?

    -Өмнө нь ярьж байсан болохоор би тэгж хардахгүй байгаа. Түүнээс биш “М.Энхболд ялагдаж, Х.Баттулга гарсан чинь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж авах гэж байна” гэж захын хүн ярина. Өөрсдийнх нь хүсээгүй Ерөнхийлөгч гараад ирэхээр хурдаа нэмсэн нь ч үнэн.

    -Ярилцсанд баярлалаа.

    Эх сурвалж: Өнөөдөр сонин Х.УЯНГА
  • Хонины мах “Хархорин” захад хамгийн хямд байна
    2017 оны 10 сарын 12
    Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ.

  • Д.Хаянхярваа: Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, АТГ-аас бичиг нь ирж амжвал өнөөдөр томилоход ч бэлэн байна
    2017 оны 10 сарын 12
    МАН-ын бүлгийн хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн дэмжиж эцэслэн баталгаажуулсан талаар бид мэдээлсэн.
  • УИХ дахь МАН-ын бүлэг ЗГ-т орох сайдуудаа танилцууллаа
    2017 оны 10 сарын 12
    Төрийн ордонд МАН-ынхан Ардын Засгийн сайдуудаа эцсийн байдлаар тодруулаад байна.
  • Эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг саатуулжээ
    2017 оны 10 сарын 12
    Хотхоорондынзамд гэмт хэргийн замаар алдсан эд зүйл, илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсынчанартайавтозамуудадбайрлах 13 хяналтын цэгийн үйл ажиллагааг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан үйл ажиллагааг нь идэвхижүүлж эхэлсэн.

    Тус ажлын хүрээнд дээрх постуудын орчныг бүрэн камержуулж нэгдсэн хяналт тавьж үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг мэдээ мэдээллээр шуурхай хангах ажлыг зохион байгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүрт нь өгч байна.



    -Эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг саатуулжээ-

    Хяналтын цэгт ажиллаж байгаа алба хаагч нар нь 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 10-ны өдөр хүртэлх 7 хоногийн байдлаар 5010 хүн, 18173 тээврийн хэрэгслийг шалгаж, гэмт хэрэг 1, эрэн сурвалжлагдаж байсан этгээд 2-ийг илрүүлэн саатуулж 2991 зөрчилд холбогдох 2915 хүнийг 73,625,000 төгрөгөөр торгож, 30 тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.

    -3 тооны үхэр хулгайд алдагдсан хэргийг илрүүллээ-

    Тухайлбал:Булган аймгийн Баяннуур сумын хяналтын цэгт гарал үүслийн гэрчилгээгүй 3 тооны үхрийн мах ачиж явсан тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад 2017 оны 10 сарын 05-ннаас 6 –нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Цагаан баг Зуслан гэх газрын орчмоос 3 тооны үхэр хулгайд алдсан гэмт хэргийг В гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэнийг илрүүлсэн.

    -Монгол Улсын эмийн бүртгэлээс хасагдсан “Эрэвгэр жирэвгэр” гэх ургамлыг тээвэрлэж явжээ-

    2017 оны 10 дугаар сарын 03-нд Сэлэнгэ аймгийн Гурвалжин уулзварын хяналтын цэгт 69...СЭА улсын дугаартай Хюндай Элентра маркийн автомашиныг саатуулан шалгахад зохих зөвшөөрөлгүйгээр хурааж бэлтгэсэн Монгол Улсын эмийн бүртгэлээс хасагдсан 20 килограмм “Эрэвгэр жирэвгэр” гэх ургамлыг жолооч Б нь тээвэрлэж явсныг холбогдох газарт хүлээлгэн өгч ажилласан байна.

    Иргэд та бүхэн гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээллийг хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч нарт биеэр болон Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын тусгай утсанд мэдээлж шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болсныг зөвлөж байна.
  • ХСИС-ийн сонсогчид дээрмийн хэрэг илрүүлжээ
    2017 оны 10 сарын 12
    Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Баянбүрд” зочид буудлын урд явж байсан
  • У.Хүрэлсүх: Малчин, албан тушаалтан бүрийн хариуцлага, хандлагыг өөрчлөх нь чухал
    2017 оны 10 сарын 12
    “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.
  • Танилц: ХХААХҮЯ- наас АТГ-ынхны илрүүлсэн 14 зөрчил
    2017 оны 10 сарын 12
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд хэлэлцүүлсээр байна.
  • Төрийн өмчит байгууллагуудыг TOPCIT шалгалтад хамрууллаа
    2017 оны 10 сарын 12
    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Мэдээлэл технологийн үндэсний парк” –тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын мэдээлэл технологийн практик ур чадварын “ТОПСИТ” шалгалтыг 2017 оны 10-р сарын 10,11,12 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна.
  • У.Хүрэлсүхийн үлдсэн гурван сайдын нэрс тодорхой боллоо
    2017 оны 10 сарын 12
    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө Төрийн ордонд хуралдаж, үлдсэн гурван сайд дээрээ тохироонд хүрчээ.
  • Сайд нар өнөөдөр томилогдох уу
    2017 оны 10 сарын 12
    МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дуусчээ.
  • Шүлхийн хорио цээрийн дэглэмийг ирэх долоо хоногт цуцална
    2017 оны 10 сарын 12
    Нийслэлийн мал эмнэлгийн газраас мэдээлснээр шүлхийн хорио, цээр одоо ч үргэлжилж байна. Уг өвчнөөр өвчилсөн үхрийг устгаснаас хойш 28 хоногийн дараа хориог бууруулдаг журамтай юм. Тиймээс ирэх долоо хоногоос хорио цээрийг цуцлах гэнэ. Үүний дараа шүлхийн улмаас яг хэдий хэмжээний хохирол учирч, ямар зардал гарсныг нэгтгэх юм.

    Малын гоц халдварт шүлхий өвчин энэ жил урьд өмнөхөөс илүү тархаж, Улаанбаатарын ойролцоо амьдардаг өрхийн мал хүртэл халдвар авсан. Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Морингийн даваа”-ны задгайд иргэн Ц-гийн 14 толгой үхрээс хоёр үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр шүлхий өвчин болох нь батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон юм.

    Дундговь аймгаас ирж, Морингийн даваа орчимд зусаж намаржсан айлыг шүлхийн вакцинд хамруулаагүйн малаас халдвар тархсан болохыг албаны хүмүүс тогтоосон.

    Морингийн даваа орчимд 4х3 км талбайд тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулаагүй байхад нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мөн шүлхий өвчин гарсан.

    Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Шижирийн аманд оршин суудаг малтай иргэний 17 үхэр гэнэт үхсэн юм. Тэгвэл үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин байгаа нь батлагдсан тул өвчин гарсан голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.

  • Кино найруулагч Питер Бросенсийг Алтан гадас одонгоор шагнав
    2017 оны 10 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Бельгийн Вант Улсын кино найруулагч Питер Бросенсийг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өглөө.

    Питер Бросенсийг Алтан гадас одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын кино урлагийг хөгжүүлэх, монголчуудын түүх, соёл, аж амьдралыг дэлгэцийн уран бүтээлүүдээр дамжуулан дэлхий дахинд сурталчлан таниулахад оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Бельгийн Вант Улсын иргэн, кино найруулагч Питер Бросенсийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

    Питер Бросенс нь Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад онцгой хувь нэмэр оруулсан хүн бөгөөд тэрээр 1993 онд “Талын хот” баримтат кино, 1998 онд “Нохой орон” баримтат уран сайхны кино, 1999 онд “Монголын дуу” баримтат уран сайхны киног багтаасан шинэ цагийн түүхэн гурвал буюу “Mongоlian trilogy” гурвал бүтээлийг Монголын найруулагч, зохиолчидтой хамтран бүтээж, дээрх гурвал дэлхийн 170 орчим кино наадамд оролцож нийт 30 шагнал хүртсэн байна.

    Улмаар 2006 онд Монголын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Хадаг”уран сайхны кино нь дэлхийн кино наадмуудаас 60 шагнал хүртжээ.

    Тэрээр одоо зохиогдож буй “Улаанбаатар” олон улсын кино наадамд өөрийн 3 киногоо дэлгэн үзүүлж, кино наадмын онцлох найруулагчаар уригдан ирээд байгаа юм.

    Дээрх кинонуудад Монголын талаас кино найруулагч Д.Төрмөнх, С.Бямбаа нараас гадна нийт 100 орчим жүжигчид, киноны уран бүтээлчид хамрагдсан оролцсон бөгөөд Монголын кино урлаг анх Петер Бросенсийн дэмжлэг, оролцоотойгоор дэлхийн 200 орчим кино наадмуудад оролцож нийт 50 гаруй тэргүүн дэд шагнал хүртсэн байна. Үүнээс Гран при, Швейцарь, Венециэс Алтан арслан зэрэг олон өндөр шагналыг хүртэж, “Хадаг” кино Белгийн төрийн шагнал хүртсэн юм.

    Тэрээр мөн дэлхийн хэмжээний нийт 75 шагналыг 370 кино наадмаас хүрсэн Европын холбооны шилдэг найруулагч ажээ.

    Түүний Монголын киног дэлхийн тавцанд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор ийнхүү шагналаа.
  • ХХААХҮЯ-ны 15 албан тушаалтан давхар ажил эрхэлж байжээ
    2017 оны 10 сарын 12
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд хэлэлцүүлсээр байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайланг өнөөдөр хэлэлцүүллээ.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хэмжээнд давхар ажил эрхлэлт, төлбөр авах, өөртэйгөө холбоотой шийдвэр гаргахдаа мэдүүлэг, тайлбар гаргаагүй зэрэг хуулийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн жишээ түгээмэл байв. Тухайлбал, 2016 онд Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн гишүүдэд хуралдаанд оролцсон оролцоогоор 1 удаагийн хуралд 1 гишүүнд 25 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна. Ийм урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд энэ нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тус яамны харьяа зарим агентлагийн дарга нар тушаал гаргаж өөртөө урамшуулал, урамшуулалт цалин олгох шийдвэр гаргасан бөгөөд энэ тухай шийдвэрийг гаргахаас өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргаагүй нь мөн хууль зөрчсөн үйлдэл юм. Тус салбарын удирдлагын түвшинд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж Ажлын хэсэг дүгнэв.

    Яамны нийт албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн судалгаатай танилцахад 2017 оны байдлаар 15 албан тушаалтан ажлын бус цагаар давхар ажил эрхэлж байв. Яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн У нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 3 компанид зөвлөх, орчуулагчийн ажил хийдэг ажээ. Тэрээр яамны удирдах албан тушаалтнаас давхар ажил эрхлэх зөвшөөрлийг бичгээр хүссэн боловч удирдлагын зүгээс илтэд ашиг сонирхлын зөрчил үүсэх тул зөвшөөрөөгүй байна. Гэвч У нь удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад дээрх 3 компанид давхар ажил эрхэлж байжээ. Уг асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулийн хүрээнд нарийвчлан шалгаж байна.

    Малын үзлэг, ангилалтын ажлын талаар Ажлын хэсэг тусгайлан судалж үзжээ. Энэ ажлын зардал нь улсын төсвөөс гардаг байна. 2015 онд 391.9 сая төгрөг зарцуулсан байв. Зардлыг хянан үзэхэд аймаг тус бүр ИТХ-ын шийдвэрээр үзлэг, ангилалт хийх малын тархац судлах зардлын тарифыг харилцан адилгүй тогтоодог байна. Жишээлбэл, Өмнөговь аймагт 2500 төгрөг байхад Баян-Өлгий аймаг 300 төгрөгөөр тогтоожээ. Эрх зүйн зохицуулалтгүй байгаагаас аймаг бүр өөр өөр тариф баталдаг гэсэн тайлбарыг мэргэжилтнүүд өгч байв. Цаашид нэгдсэн жишиг тариф гаргах шаардлагатай тул аймгуудын мал, эмнэлэг үржлийн тасаг болон салбарын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж санал авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэв.

    Салбарын хэмжээнд 2015 онд баяр наадам, арга хэмжээ тэмдэглэх, зохион байгуулахад төсвөөс 1.3 сая зарцуулах, 2016 онд 45.1 сая төгрөгийн томилолт, тээвэр шатахууны зардлыг бусдаар гүйцэтгүүлсэн зэргээр төсвийн зардлын ангиллыг зөрчиж шийдвэр гаргах, сангийн албан хаагчдад 7.9 сая төгрөгийн үүрэн холбооны утасны хөнгөлөлт үзүүлэх, шууд гэрээ байгуулж ажлын хөлсөнд 21.7-23.7 сая төгрөг олгосон зэрэг зөрчил гарсан байна.

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд иргэн, аж ахуйн нэгжээс 2016 онд нийт 700 гаруй төсөл ирүүлснээс 212-т нь зээл олгох шийдвэр гаргажээ. Хурлын тэмдэглэл болон холбогдох материалуудтай танилцахад чухам ямар шалгуур үзүүлэлтээр тэдгээр 212 аж ахуйн нэгж, иргэнийг сонгон шалгуулсан эсэх нь тодорхойгүй байв. Ирүүлсэн төсөл болон холбогдох материалуудад эрсдлийн үнэлгээ хийх аргачлал боловсруулж өндөр оноо авсан нэгжийг сонгон шалгаруулсан гэх боловч төсөл сонгон шалгаруулах хурлын дараа аргачлалыг батлан гаргасан, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн талаар хурлын тэмдэглэлд дурдагдаагүй байсныг Ажлын хэсгийнхэн онцоллоо.

    Шалгарсан 212 төслийн 83 төсөлд нийт 43.54 тэрбум төгрөгийн зээл олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд шийдвэрлэсэн байв. Чухам ямар шалгуур үзүүлэлтээр, юуг үндэслэж аж ахуйн нэгжүүдэд зээл олгосныг Авлигатай тэмцэх газар дахин нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийхээр болов. Түүнчлэн Үндэсний Аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа сангуудад эрсдлийн аудит хийх шаардлагатай байна гэдгийг мэдэгдлээ.
  • ”Улаанбаатар олон Улсын IX кино наадам”-ын шилдгүүд тодорлоо
    2017 оны 10 сарын 12
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагийн ивээл дор Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар олон улсын IX кино наадам”-ыг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

    Энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцож байгаа бөгөөд наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарлаж “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино”, “Нээлтийн кино” гэсэн төрлүүдэд шилдгүүдээ шалгаруулж, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом, батламж, мөнгөн шагналаар шагналаа.

    ”Улаанбаатар олон Улсын IX кино наадам”-ын “Уран сайхны кино”-ны төрөлд ”Ээж” уран сайхны кино, ”Түүхэн кино”-ны төрөлд ”Зүрхний хилэн” уран сайхны кино, ”Хүүхдийн кино”-ны төрөлд ”Шилжилт” уран сайхны кино, “Нээлтийн кино”-ны төрөлд уран сайхны кино ”Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино тус тус шалгарчээ. Дашрамд дуулгахад тус наадмын нээлтийн киногоор шалгарсан ”Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ”Оскар”-т уригджээ.















  • Тайланд руу зорчих иргэдийн анхааралд
    2017 оны 10 сарын 12
    Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр таалал төгссөнтэй холбогдуулан Тайланд Улсад нэг жилийн хугацаанд гашуудал зарласан билээ. Гашуудлын хугацаа 2017 оны 10 дугаар сард дуусгавар болж байгаа бөгөөд 10 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Бангкок хотноо Хаан Пумипон Адульядет агсаны шарилыг чандарлах ёслолын арга хэмжээ болох юм. Үүнтэй холбогдуулан тус улсад зорчих иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:


    Хааны шарилыг чандарлах ёслолын арга хэмжээ болох Хааны Их ордон болон Маргад эрдэнийн Буддагийн сүм (Grand Palace and Wat Phra Kaeo /Temple of Emerald Buddha/) 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олон нийтэд түр хаалттай байна.
    Хаантантай салах ёс хийх зорилгоор Тайландын өнцөг булан бүрээс олон тооны хүн Бангкок хотод ирэхээр төлөвлөж байгаа тул Та энэ үеэр Бангкок хотод ирэх бол зочид буудлын захиалгаа эртнээс хийнэ үү.
    10 дугаар сарын 26-29-нд банк, худалдааны төв, дэлгүүр, эмнэлэг болон олон нийтийн тээврийн хэрэгсэл ажиллах хэдий ч зарим дэлгүүр, хоолны газрууд эрт хаагдана.
    10 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Хааны Их ордон, түүний ойролцоох Санам Луанг (Sanam Luang) талбай орчмын замын хөдөлгөөнийг түр хаах тул Бангкок хотын замын хөдөлгөөн харьцангуй ачаалал ихтэй байх болно.
    Олон нийтийн тээврийн хэрэгсэл, тухайлбал автобус, метро (MRT), Skytrain (BTS) 10 дугаар сарын 26-ны өдөр үнэгүй үйлчилнэ.
    Тайландын иргэд, ялангуяа төрийн албан хаагчид гашуудлын хугацаанд хар, бараан өнгийн хувцас өмсөж байгаа хэдий ч жуулчид заавал хар өнгийн хувцас өмсөх шаардлагагүй, энгийн хувцаслаж болно. Зорчиж байгаа орныхоо ёс заншил, уламжлал, ард иргэдийнх нь сэтгэл санааг хүндэтгэх үүднээс хэт задгай, тод, эрээн өнгийн хувцас өмсөхгүй байх, аль болохоор хар тууз зүүж явахыг зөвлөж байна. Хар туузыг нисэх онгоцны буудал, зочид буудал, дэлгүүрүүдэд жуулчдад үнэгүй тарааж байгаа болно.
    Хааны нас барсан өдөр буюу 10 дугаар сарын 13-ны өдөр, мөн 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд хар эсхүл цагаан өнгийн цамц өмсөхийг зөвлөж байна.
    10 дугаар сарын 25-29-нд олон нийтийн газруудад хөгжим сул дуутай, гэрэлтүүлгийг нь бүдгэрүүлсэн байх бөгөөд 26-ны өдөр бар, шөнийн клубууд хаалттай байх болно.
    Хааны шарилыг чандарлаж түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслолыг жуулчид үзэж, оролцох боломжтой. Харин Тайландын ёс заншил, уламжлалын дагуу заавал дагаж мөрдөх шаардлагатай хатуу дүрэм, журам үйлчлэх тул ёслолын арга хэмжээнд оролцохдоо Тайландын иргэд эсхүл тай хэл, соёлыг мэддэг хүнтэй хамт явахыг зөвлөж байна.
    Хаантай салах ёс гүйцэтгэх ёслолын арга хэмжээнд Тайланд болон гадаадын бусад орны төр, засгийн тэргүүн, өндөр түвшний төлөөлөгчид оролцох тул Тайландын цагдаа болон арми аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн хамгаалалттай ажиллана. Иймд дээрх өдрүүдэд Бангкок хотод зорчих иргэд гадаад паспортаа биедээ авч явахыг анхаарна уу.
    Тайландын Аялал жуулчлалын газраас гадаадын жуулчдад хандан тус улсад хийх аяллаа хойшлуулах шаардлагагүй болохыг уриалж байгааг үүгээр уламжилж байна.
    МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
  • Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг маргааш Дээд шүүх хянан хэлэлцэнэ
    2017 оны 10 сарын 12
    Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг маргааш Дээд шүүх хянан хэлэлцэнэ.
4245 4246 4247 4248 4249 4250 4251
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 43 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 55 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 38 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 38 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 38 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 38 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК