Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4260 4261 4262 4263 4264 4265 4266
  • Сүүний үнэ 200 төгрөгөөр нэмэгдлээ
    2018 оны 1 сарын 02
    фермерүүдээс татан авдаг сүүнийхээ үнийг нэг литр тутамд 200 төгрөгөөр нэмж байгаа
  • Оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаа 4 -нд дуусна
    2018 оны 1 сарын 02
    үйл ажиллагаагаа зогсоох, дуусгавар болгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна.
  • Түүхий нүүрсний хэрэглээг танаж, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглоно
    2018 оны 1 сарын 02
    ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ТАНАЖ, НИЙСЛЭЛ РҮҮ НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО
  • ЦАЛИНТАЙ ЭЭЖ хөтөлбөрт хамрагдах иргэдийн БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
    2018 оны 1 сарын 02
    Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
    Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
    Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
    0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.
  • 24 баримт: Зөн билэгтнээр “тодорсон” Эрчим хүчний сайд
    2018 оны 1 сарын 02
    Баримт 1. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Цэрэнпилийн Даваасүрэн 1964 оны арванхоёрдугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төржээ.
    Баримт 2.Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
    Баримт 3.Эдийн засагч, автоматикийн инженер мэргэжилтэй.
    Баримт 4. Ц.Даваасүрэн бизнесийн удирдлага, эдийн-засгийн чиглэлээр магистр хамгаалж БНХАУ, Тайланд, Сингапур, Японд санхүү, хөрөнгө оруулалтаар мэргэжил дээшлүүлсэн.
    Баримт 5.ОХУ-д төлөх их өрийг шийдвэрлэх үеэр Ц.Даваасүрэн техникийн ажлын хэсгийг нь ахалж байжээ.
    Баримт 6. Ц.Даваасүрэнгийн улс төрийн замнал МАХН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон үеэс эхлэлтэй.
    Баримт 7. Анх 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш гурвантаа УИХ-д сонгогдсон.
    Баримт 8. Жил бүр Төсвийн тухай хууль, төсвийн тодотгол, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд ажлын хэсэгт нь Ц.Даваасүрэн заавал ордог.
    Баримт 9. Морь, шатрын хоббитой тэрбээр аймгийнхаа алдарт уяач цолтой.
    Баримт 10. Намынхантайгаа муудалцаад 2012 онд Хөвсгөлд бие даан нэр дэвшиж гарч ирж байсан түүхтэй ч 2016 оны сонгуулийн өмнө намдаа элсч тойрогтоо өрсөлдөн УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон юм.
    Баримт 11. Түүний жилийн орлого 170 саяар яригддаг.
    Баримт 12. ХОМ-ээс нь харахад, Ди Эл Өү ХХК/, ”Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлэг/,“Цолмон хээр” дэлгүүр ХХК, Өег мебель ХХК, “Нэмүт” ХХК гэхчлэн компаниудад хувь эзэмшдэг.
    Баримт 13. “Цолмон хээр” дэлгүүр нь морь, малд зориулсан эм, тариа, бэлдмэл борлуулдаг. Нэгэнтээ тэрхүү дэлгүүрийнх нь Англи, Америкаас авчирдаг зарим нэр төрлийн эм, эмийн төрлийн бvтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэгдээгүй байсан хэмээн шуугиан тарьж байсан билээ.
    Баримт 14. УИХ-д гурвантаа сонгогдох хугацаандаа 14 хууль санаачлан өргөн барьсан бөгөөд хоёр нь буцаагдаж хүчингүй болсон байдаг.
    Баримт 15. Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Эрчим хүчний сайдын ажлаа авахдаа “28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна” гэж тодотгосон байна.
    Баримт 16. Ц.Даваасүрэн Зам тээврийн хөгжлийн сайдад Хөвсгөл аймаг руу өвлийн нислэгтэй болох талаар хүсэлт тавьсны дагуу Улаанбаатар-Мөрөнгийн чиглэл рүү долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх болсон.
    Баримт 17. Сайд болсныхоо дараа хэлсэн үг нь “Дуудлага байх, хувь заяа байх”.
    Баримт 18. Хэлсэн алдартай ишлэл:УИХ сурталчилгааны газар боллоо...
    Баримт 19. УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэнг зарим хvн “Хамгийн шударга гишvvн” хэмээн итгэдэг ч хамтарч ажиллаж байсан, харилцаа холбоогоо ашиглан тендер авч байсан танил дотно хvмvvс нь тvvнийг “10 хувь”-ийн Ц.Даваасvрэн гэдгээр нь илvv сайн мэдэх юм билээ.
    Баримт 20. Байсхийгээд л тойргоо сольдог гишүүдийг бодвол мань хүнийг тойрогтоо үнэнч гэж хэлж болно.
    Баримт 21. Өмнөх парламентын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал хөндөгдөх үед тогоон дотроосоо ”Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт хийх чадамжгүй” гэж хэлсэн ганц хүн.
    Баримт 22. Тэрбээр 2008 онд С.Баярцогтыг “Чи энэ Оюутолгойн гэрээнээс болж гадныханд найр тавьж гүйснээсээ болж гэр бүлдээ гай чирч, энэ эх оронд гишгэх газаргүй болно оо” хэмээн хатуу мэдэгдэж байжээ. Өдгөө түүнийг их зөнч юм гэлцэж байна.
    Баримт 23. Тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлээр “Дандаа санасан бодсоноор нь шийдэхгүй бол шантааж хийгээд эхэлдэг. Тэр хүнийг ингэж давраахгүй” гэж хэлсэнд нь эмзэглэсэн Ц.Даваасүрэн гишүүн тун удалгүй УИХ дахь Ардын намын бүлгийн хуралд сүүлийн хоёр сар суугаагүйн дээр өөрийн хvсэлтээр бүлгээсээ гарсан атлаа “Намаасаа гарахгүй” хэмээн мэдэгдсэн нь маргашгүй үнэн.
    Баримт 24. Орос, англи хэлтэй.
  • ”Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах ээжүүд анхаараарай
    2018 оны 1 сарын 02
    ”Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах өргөдөл бичих заавар
  • 76-3=73
    2018 оны 1 сарын 02
    Шинэ оны үүд нээгдэнгүүт УИХ-ын гишүүдийг хасагдагчаар бодох бодлого иргэдийн дунд бий боллоо. Энэ нь оны өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Гантулга, О.Баасанхүү, Б.Наранхүү нарыг улсын их хурлаас эгүүлэн татах болсон тухай мэдээлэл түгсэнтэй холбоотой юм. Хэрэв энэ нь үнэн бол хэл ам ихтай, ажил цалгардуулж буй гишүүдээ ийнхүү төрийн ордон шүүрдэж эхэллээ. Энэ цэвэрлэгээнд өртсөн анхны хүн бол УИХ-ын гишүүн Д.Гантулга. Цахим ертөнцийн од болоод байгаа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй өдий хүрсэн нь гишүүдийн нэрд сэв суух нэг шалтгаан болоод байгаа гэж үзэж байгаа аж.
  • Ким Жон Ун: Бидэнд АНУ-ыг бүхэлд нь үгүй хийж чадах зэвсэг бий
    2018 оны 1 сарын 02
    Бидэнд АНУ-ыг бүхэлд нь үгүй хийж чадах зэвсэг бий. Энэ бол заналхийлэл бус, харин бодит үнэн” гэжээ.
  • Х. Болормаа: СБД нийслэлийн төсвийн 31 хувийг дангаараа бүрдүүлдэг
    2018 оны 1 сарын 02
    Х.Болормаа гэх шавилхан бүсгүйтэй танил болоод удаагүй байна.Түүнтэй уулзах тоолонд дандаа л ажил ярьж, бусдын төлөө гэх сэтгэл нь оргилж явах нь бий. Ийм нэг эрхэмсэг хатагтайг “Гарын үсэгтэй ярилцлага” буландаа урилаа.
  • Амь гуйсан адууны нүдийг харж чадахгүй юм билээ
    2018 оны 1 сарын 02
    Манай нядалгааны газар энүүхэнд, булан тойроод л” хэмээгээд урд орон замчлан гүйх эрийн өдөр тутам хийдэг ажил нь ердөө энэ. Хэдий чинээ эрт босч зам тосч олон хүнд зуучилна, тэр хэрээр эзний чулуудах зоосны хэмжээ өснө.
  • 2017 оны НӨАТ-ын баримтаа энэ сарын наймны дотор бүртгүүлээрэй
    2018 оны 1 сарын 02
    НӨАТ-ын тухай хуульд зааснаар худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Үүнд:

    Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх
    Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх
    Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх
    Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

    Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараах мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.

    Хэрэглэгчийн овог, нэр
    Регистрийн дугаар
    Цахим шуудан /имэйл/-ийн хаяг
    Утасны дугаар
    Албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар.
    Албан татвар төлөгч нь журмын дагуу бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.

    Албан татвар төлөгч нь албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх ба тухайн хуанлийн жилийн /2017 оны/ сүүлийн өдрийн 24.00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн /2018 оны/ эхний найман өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.

    Татварын алба нь /Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв УҮГ/ НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад /Татварын ерөнхий газар/ хүргүүлдэг.

    Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага НӨАТ-ын тухай хуульд зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад /Сангийн яам/ хүргүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргадаг журамтай.
  • Малчид 22.4 тэрбум төгрөгийн урамшуулал авна
    2018 оны 1 сарын 01
    2017 оны ноосны урамшууллын урьдчилсан дүнгээс харвал 2017 онд Үндэсний үйлдвэрт 20111 кг хонь, тэмээний ноос тушаасан 86465 малчны мэдээлэл баталгаажиж, 22.4 тэрбум төгрөгийн урамшуулал авахаар болжээ. Эдгээр баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумуудын мал эмнэлэг үржлийн тасагт илгээжээ.
  • Уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлнэ
    2018 оны 1 сарын 01
    Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)-т уушгины хатгалгааны эсрэг вакцин (пневмококк)-ыг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан. Дээрх зорилтын хүрээнд 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан байна. Мөн энэ онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай дүүргинй БХД-ийн 36.000 хүүхдийг гурван тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд шаардагдах нэг тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулжээ.
  • Өрхийн эмнэлгийн төсөв нэмэгджээ
    2018 оны 1 сарын 01
    Эрүүл мэндийн яам хуулийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эмнэлэгт тус бүр найман сая 50 мянган төгрөгийн санхүүжилт хийх шийдвэрийг гаргажээ. Санхүүжилтийг нэмэгдүүлсэн нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих,тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Өөрөөр хэлбэл, ээлжинд эмнэлгийн байгууллагууд улсын төсөв болон үйл ажиллагааны орлогоо бие даан захиран зарцуулах боломжийг бүрдүүлээд байгаа ба цаашид өрхийн эмнэлгийн төвүүд өдрийн эмчилгээ хийх, гэрээр явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн энэхүү үйл ажиллагааныхаа зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой болгож байгаа аж. Энэ онд өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт анх удаа 10-15 сая төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулж, оны эцэст ажлын гэрээг дүгнэхдээ даатгалаас санхүүжих чадамжийг харгалзах зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгөх ажээ. Түүнчлэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудыг улсын эмнэлэгт шилжүүлж, өөр менежментийг багийг Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллуулах боломжтой болжээ.
  • Монгол Улсад 532 зочид буудал үйл ажиллагаа явуулдаг
    2018 оны 1 сарын 01
    Зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комисс өнгөрсөн оны 10, 11 дүгээр сард Улаанбаатар хот, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудтай танилцсан бөгөөд нийслэлээс зэрэглэлийн хүсэлт тавьсан 14 аж ахуйн нэгжээс 12-т, орон нутгаас хүсэлт ирүүлсэн зургаан зочид буудлаас тавд нь зэрэглэл тогтоохоор ажиллаж, есөн зочид буудалд одны зэрэглэлийн батламж гардуулжээ. Дашрамд тэмдэглэхэд, өнөөдрийн байдлаар Монгол Улсад олон улсын сүлжээ болон дотоодын хөрөнгө оруулалттай 532 зочид буудал үйл ажиллагаа явуулж буйгаас 70 зочид буудал II-V одны шаардлага хангаж, зэрэглэлээ баталгаажуулаад байна.
  • Бодлогын гэрээ үргэлжилнэ
    2018 оны 1 сарын 01
    Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн дүнд дутагдалтай байгаа 51 мянган тонн тэжээлийг оруулж ирэн, малчдад түгээхээр болжээ. Нийтдээ 40 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэжээлийг 34 аж ахуйн нэгжээр дамжуулан орон нутагт хүргэх, борлуулах ажил оноос өмнө эхэлсэн. Аж ахуйн нэгжүүд борлуулах аймгаас хамааран тухайн аймгийн бүх суманд дунджаар нэг тонн хивгийг 334000-480000, хорголжин тэжээлийг 344000-517700, овьёосыг 400000-537700, арвайг 410000-440000 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа ба гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хэрэгжсэнээр өвс, тэжээл малчдын гарт хямд үнээр худалдаалагдах боломж бүрджээ. Тухайлбал 25 кг хивэг 9800 орчим, 40 кг хорголжин 17200 орчим төгрөгөөр тус тус зарагдахаар байгаа юм. Эх сурвалжийн хэлснээр, өнөөдрийн байдлаар 1947.8 тонн хивэг, 1324.1 тонн хорголжин, 21.2 тонн тэжээлийн бэлдмэл импортоор орж ирээд байгаа бөгөөд ХХААХҮ-ийн яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан есөн аж ахуй нэгж нийтдээ 1248.2 тонн хивэг, 761.9 тонн хорголжин тэжээлийг импортоор оруулж ирэн Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн малчдад хүргэн, худалдаалж байна.
  • Нийслэлийн талаарх 24 баримт
    2018 оны 1 сарын 01
    1. Монголын нууц товчоонд тэмдэглэснээр «12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханыөргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв» гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг.
    2. Өнөөгийн Улаанбаатар хотыг өндөр Богдын өргөө Шар бүсийн орд нэрээр XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд үүсгэн байгуулжээ.
    3. “Шар бүсийн хот” хөгжин хөгжсөөр Хутагтын өргөө, Их хүрээ, Номын их хүрээ гэх мэт нэртэйгээр 1778 онд Хан уулын ар, Хатан Туулын сав, Алтан тэвшийн хөндийд Сэлбийн хүн чулууны хонхорт ирж бууснаас хойш бүр мөсөн суурьшсан байна.
    4. Хэдийвээр Хүрээ 1639 онд сууриа тавьсан боловч Монгол төрийн гал голомтыг онголон хадгалж байсныг онцлох нь зүйтэй юм.
    5. 1911 онд хаант Монгол улсын нийслэл Хүрээ хэмээх болов.
    6. 1924 оноос их хүрээ улсын нийслэл хэмээгдэн Улаанбаатар хот хэмээн нэрийдэв.
    7. 1932 захын шар дэлгүүрээс хойхно 1919-1920 оны үед хятад хүүхнүүдтэй эмсийн хүрээлэн байжээ.
    8. 1915 оны үед хүрээний есөн гудамжинд нийт 217 үйлдвэр үйлчилгээний жижиг газар ажиллаж байсан ба 495 хүн ажиллаж байжээ.
    9. 1930-аад онд Намын төв хороо засгийн газрын байрны баруун талд зэрэгцүүлэн барьсан хоёр давхар байшинд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо голлон байрлаж байв.
    10. 1935 оны тавдугаар сарын дөрвөнд нэгэн их барилгын суурийг зэрэгцүүлэн тавьсан нь 1936 оны нэгдүгээр сард ашиглалтанд орж, энд МАХН-ын төв хороо, МХЗЭ-ийн төв үйлдвэрчний эвлэлийн, хотын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагууд байрлажээ.
    11. Энэ барилгыг 60000 төгрөгөөр барьсан гэдэг.
    12. Монгол бөхийн өргөөний зүүхэнтэй, өдгөө нийслэлийн музей байгаа байшинг 1905 онд Цогтбадамжав гэгч бариулжээ.
    13. Чойжин ламын музейгээс зүүнтээ орших Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музейн байшинг өндөр Жанрайсигийн дуганыг ашиглалтанд оруулсны дара илүүдэл материалыг ашиглан 1920-оод оны сүүлээр германы архитектурын зураг төслөөр бариулав.
    14. Улаанбаатар хот Монгол улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог.
    15. Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг.
    16. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 км2 нутагтай.
    17. 1947 оны долоодугаар сарын найманд бүрэн цардаж тохижуулсан Сүхбаатарын талбайн үйл ажиллагааг нээх ёслолыг хийжээ.
    18. Сүхбаатарын талбайг тохижуулах ажлыг маршал Х.Чойбалсан гардан удирдаж, эргэн тойрных нь хэмжээг зааж өгсний дээр энэ талбайн хойморт төрийнхөө шинэ ордныг бариулжээ.
    19. Одоогийн Сүхбаатарын талбай буюу одоогийн Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн байр байгаа дээр Түшээт ханыхны хог нэртэй овоолсон хог байсан нь хамгийн том хогийн цэг байжээ.
    20. Улаанбаатар нь улсын нийслэл бөгөөд Монгол Улсын цорын ганц саятан хот.
    21. Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог.
    22. Нийслэл хотын хүн амын 67 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30 хувь нь 16-аас доош насны хүүхдүүд байна.
    23. Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллага олон нийтэд үйлчилж байна.
    24. Хотын гол онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс бөгөөд одоогоор 40000 орчим том жижиг компаниуд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 46 хувийг үйлдвэрлэж байна.

  • Шинэ оны “бэлэг”
    2018 оны 1 сарын 01
    Өчигдөр шинэ оноо үдэж, шилтэй дарсаа оргилуулж, шог хошин үзсэн шигээ сайхан амарлаа. Гэтэл үүр цүүрээр нэгэн зүүд зүүдлэв. Ажлын сүүлийн өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шуурхай ажлын хэсэг гарч нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дээ. Өөрөөр хэлбэл, “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д хэрэглэгчдээс ирүүлсэн “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн мэдээллийн мөрөөр орж, А-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийснийг илрүүлснээ дуулгасан. Хяналт шалгалтын явцад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Магнай трэйд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-ийн зарим салбарууд А-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийснийг олж тогтоосон явдал. “Сод монгол” ХХК-ийн хувьд “Сод Монгол групп” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар олгож, 100.000-аас дээш төгрөгийн түлш худалдахгүй байсан бол “Тэс пэтролиум” ХХК, Нарны гүүрний доод талд байрлах төв, Баянбүрдийн тойрогт байрлах ШТС-5 зэрэг зургаан салбартаа А-92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа “30000 төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй” гэсэн хязгаарлалт хийчихсэн сууж байсан. Харин “Магнай трейд” ХХК-ийн 92 дугаар шатахуун түгээх станц нь дизель түлш болон АИ-92 шатахууныг худалдаалахгүй зогсож байсныг хяналт шалгалтынхан илрүүлж, шаардлага тавьсны үндсэн дээр хэвийн худалдаалж эхэлсэн билээ.
    Ашигт малтмал, газрын тосны газрын газрын газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээллээр 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй үүнээс Аи-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байсан. Энэ бол хэвийн хэмжээ. Хэдийгээр газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн хэмжээ шаардлагатай түвшинд байгаа үед аж ахуй нэгжүүд дур мэдэн хязгаарлалт хийсэн үйлдлийн үндэслэл, шалтгааныг хуульд нийцэж байгаа эсэхийг нарийвчлан тогтоож, хэрхэн шийдвэрлэснээ мэдээлэх л юм гэсэн. Гэхдээ л амралт, баярын өдрөөр ашиг сонирхолдоо нийцүүлэн хурдан шуурхай хууль баталдаг, үнэ нэмдэг туршлага төрийнхөнд байдаг болохоор “хар дарсан” хэрэг. Зүүдэн дунд ирсэн өвлийн өвгөн хичнээн гоёмсог баглаатай бэлэг өгсөн гээч... Задалтал түлшний үнэ нэмэгдсэн тухай “мэдэгдэл”. Манайхан түлшний үнэ литр тутамдаа хориос гучин төгрөгөөр нэмэгдэхэд л юмны үнээ арваас хорь дахин нэмчихдэг. Эргээд буухад нь анзаараагүй мэт гүлдийгээд үлдчихдэг юм чинь хар дарж, хашгирахаас биш яах юм бэ??? Муу юм холуур... ТҮЙ ТҮЙ гэж үглэсээр л унтсан шүү... Одоо бушуу гарч шатахуун түгээх рүү явъя. Юмыг мэдэх вэ. Нефть, хийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжийнхэн нэгдэж үгсээд цаадуултай чинь хуйвалдчих вий. Амралтын өдөр гэж ангайж суулгүй ажиг сэжиг гарвал залгаарай нөхдөө...Араараа тавиулж хаширсан хүн билээ, би. Ахиж шинэ жилийн иймэрхүү бэлэг авмааргүй байна...
    З.УРСГАЛ

  • Танилц, төлөх татварынхаа нэмэгдэлтэй...
    2018 оны 1 сарын 01
    Засгийн газар зарлагаа нэмж, 2.4 их наядын алдагдалтай төсөв батлуулсан. Үр дүнд нь өнөөдрөөс эхлэн та дараахь татварын нэмэгдэлд өртөх нь ээ. Тодруулбал, Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татвар өнөөдрөөс 10, 2019 оноос тав, 2020 оноос эхлэн таван хувиар тус тус нэмэгдэнэ. Мөн хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулна. Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэх нь мэдээж. Үүнийг эсэргүүцэн уурхайчид хэвлэлийн бага хурал зарласан билээ. Гэхдээ л өнөөдрөс эхлэн сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2, сарын дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувийн татвар ногдуулах нь. Судалгаанаас харахад өнөөдрийн байдлаар 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 92 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх найм гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байгаа юм. Эл татвараас төсвийн орлого энэ онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байсан бол өнөөдрөөс 120 мянган төгрөг, 2019 онд 160 мянган төгрөг, 2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр болсныг дуулгая.

    Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр долоо, 2018 онд тус бүр найм, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсны дагуу нэмэгдэх нь ээ.
  • С.Батболд:Олон кран ажиллаж, олон хүн ажлын байраар хангагдсан жил болно гэдэгт итгэлтэй байна
    2017 оны 12 сарын 31
    Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.
    Цагийн зүү 12 ын тоог голлож, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөч ойртож байгаа энэ цаг үед Монгол Улсын зүрх нь болсон Нийслэл хотынхоо нийт иргэддээ баярын мэндийг өргөн дэвшүүлье.
    Хотын дарга гэсэн хариуцлагатай албанд томилогдон ажилласанаас хойш яг нэг жил 6 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд засаг даргын мөрийн хөтөлбөрөө батлуулан, хэрэгжүүлж эхэлээд байна. Улиран одож буй 2017 он Нийслэлийн хувьд “ Иргэнээ дээдэлсэн” “ Эрх зүйн шинэтгэлийг хийхийг чармайсан он тоолол байлаа. Саятан хотын хувьд салбар бүрийн хөгжлөөс гадна Улаанбаатар гэсэн их айлын өөдлөх зам, хөгжих жимийн дардан болгохын төлөө Нийслэлийн удирдлагын шинэ баг чармайн ажиллаа.
    Үүний үр дүнд шинэ оноо бид өр төлбөргүй хот болон угтаж байгаа баяртай мэдээ дуулгахад таатай байна. Өртэй хүн өөдөлдөггүй, Өттэй мод нахиалдаггүй гэсэн үг бий.
    Тиймээс ч бид аж ахуй нэгж компаниуд болон нийслэлийн төр захиргааны байгууллагын хооронд үүсээд авсан өр авалгыг тэгэлж чадлаа.
    Түүнчлэн Утаагүй Улаанбаатар болгохын төлөө тууштай ажилласны үр дүнд сүүлийн 26 жилийн түүхэнд байгаагүйгээр анх удаа нийслэл хотод шилжин ирэх хөдөлгөөн болон гарах хөдөлгөөн тэнцэж, яндангийн тоог бид нэмэгдүүлсэнгүй. Засгийн газар, яамдтай, гадны байгууллагатай хамтран ажилласнаар Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд агаар шүүгчээр 100 хувь хангагдах боллоо.
    Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй хийснээр Ерөнхий боловсролын 10 сургууль, 13 цэцэрлэг 2017 онд шинээр үүдээ нээж, 10 мянгаар суудлын тоогоо нэмэгдүүллээ.
    Эмнэлгүүдийн гадна тохижилтонд эрс шинэчлэл хийж, ОНГОЦ буух зурвас хийж, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.
    Хагас зуун жилийн насжилттай гүүрүүдийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын шанг татаж, авто замын уулзваруудыг өргөтгөлөө гээд 2017 онд Нийслэлчүүд бид хийсэн ажил арвин жил байлаа. Нийслэлийн бүтээн байгуулалт, нийгмийн ажил бүрийн ард иргэн, аж ахуй нэгж, та бүгдийн минь дэмжлэг байдаг учраас хот маань өдрөөс өдөрт өнгөжин жавжаахиж байна.
    Ирэх онд хөгжлийн Эрчимтэй хурдаа бид алдахгүй ажиллана. Олон кран ажиллаж, олон хүн ажлын байраар хангагдсан жил болно гэдэгт итгэлтэй байна.
    Нийслэлчүүддээ шинэ жилийн баярын мэнд хүргэе
    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД

4260 4261 4262 4263 4264 4265 4266
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    10 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    1 цаг 17 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    1 цаг 42 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    1 цаг 55 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    2 цаг 18 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    2 цаг 41 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    2 цаг 54 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    3 цаг 9 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    3 цаг 27 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    3 цаг 45 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    4 цаг 41 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    5 цаг 12 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    5 цаг 25 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    5 цаг 26 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    5 цаг 35 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    5 цаг 39 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    6 цаг 33 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
    6 цаг 34 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
    6 цаг 38 мин
  • 2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
    7 цаг 5 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК