-
2013 оны 9 сарын 11
ОХУ чанарын шаардлага хангаагүй гэж үзсэний улмаас Молдаваас дарс импортлохыг хориглолоо хэмээн ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 11
Олон улсын олимпийн хорооны шинэ Ерөнхийлөгчөөр Германы нэр дэвшигч сонгогджээ. Германы Олимпийн үндэсний хорооны дарга, олимпийн наадмын туялзуур жадны алтан медальт 59 настай Томас Бах дэлхийн спортын хамгийн том байгууллагын ес дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
-
2013 оны 9 сарын 11
Дамаск Химийн зэвсгийг хадгалах, үйлдвэрлэх, хөгжүүлэх, хэрэглэхийг хориглосон олон улсын конвенцид нэгдэхэд бэлэн хэмээн Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 11
Италийн санваартан Рензо Зокка Ромын хамба лам Францист 20 жил унасан машинаа бэлэглэсэн байна. Хамбад бэлэглэсэн цагаан өнгийн “Ренаулт 4” машин нь 300 мянган км явсан гэсэн заалттай байжээ.
-
2013 оны 9 сарын 11
ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин Сирид химийн зэвсгийн нөөцөө олон улсын хяналтад шилжүүлэн өгөх санал тавьсан билээ. Энэхүү саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар сайшаан хүлээн авсан юм.
-
2013 оны 9 сарын 11
“Apple” компани ухаалаг гар утасныхаа хоёр шинэ загварыг өчигдөр танилцууллаа. iPhone 5S болон iPhone 5C загваруудыг Калифорн мужид танилцуулсан байна.
-
2013 оны 9 сарын 11
Хоёр Солонгос таван сарын турш хаалттай байсан хамтын үйлдвэрлэлийн Кэсон бүсийг ирэх долоо хоногт нээхээр болсон тухай мэдээллээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Нэгтгэлийн яам мэдэгдсэн байна.
-
2013 оны 9 сарын 11
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордны танхимаас Сирийн асуудлаар орон даяар мэдэгдэл хийлээ. Тэрээр Сирид цэрэг оруулах асуудлаар санал хураахаа хойшлуулахыг Конгрессоос хүссэн байна. Барак Обама энэхүү хүсэлтээ Сирийн асуудлыг шийдвэрлэх дипломат арга замтай холбон үзжээ.
-
2013 оны 9 сарын 11
Засгийн газарт зөвлөх замаар мөнгө угаадаг хэмээн алдаршсан Тони Блэйр манай улсын Засгийн газарт зөвлөх гэрээ хийсэн. Түүнийг Монголтой гэрээ хийсний зорилго нь Оюу толгойн баялаг юм хэмээн барууны хэвлэлүүд бичиж байгаа. Бүр Оюу толгойн ажлын хэсэг байгуулсан бөгөөд үүнд Тони Блейр зөвлөнө хэмээн бичсэн юм. Харин эрх баригчид түүнийг Оюу толгойгоос өөр асуудлаар зөвлөнө хэмээн мэдээлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Тони Блэйр бараг нууцаар шахууу манай улсад айлчлаад явлаа.
-
2013 оны 9 сарын 10
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Сирид цэрэг оруулахыг эсэргүүцэж байгаа гэлээ. Энэ талаар Ерөнхийлөгч Барак Обама “PBS” болон “NBC” сувгуудад өгсөн ярилцлагадаа мэдээлсэн байна.
-
2013 оны 9 сарын 10
Энэтхэгт хүчирхийллийн гэмт хэргийг эсэргүүцсэн аймшгийн кино бүтээсэн нь нэлээдгүй шуугиан дэгдээгээд байна. “Kill the Rapist” буюу “Хүчирхийлэгчийг хөнөө” киноны гол үйл явдал нь өнгөрсөн 12 дугаар сард олон нийтийг цочроосон хүчирхийллийн хэрэг аж.
-
2013 оны 9 сарын 10
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өчигдөр Сирийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Тэрээр хэрвээ НҮБ-ын шинжээчдийг дүгнэлтээр Сири химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдвол олон улс хариу үзүүлэх нь зүйтэй гэсэн байна.
-
2013 оны 9 сарын 10
Японы “Фукушима 1” атомын цахилгаан станцыг хариуцсан “Тепко” компани хордсон усны шинэ цэгийг нээсэн хэмээн мэдээллээ. Ерөнхий сайд Шинзо Абэ атомын цахилгаан станцыг хяналтдаа авсан хэмээн мэдээлсний дараа энэхүү мэдэгдлийг хийсэн бөгөөд хордсон усны голомт үйлдвэрийн цогцолборт багтаж байгаа гэлээ.
-
2013 оны 9 сарын 10
Ерөнхийлөгч Хассан Роуханийн кабинет Иранд фэйсбүүк хуудсуудыг нээсэн нь эрх баригчдын хувьд анхны тохиолдол боллоо.
-
2013 оны 9 сарын 10
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон Сирийн асуудлаар анх удаа биечлэн мэдэгдэл хийлээ. Олон улсын ажиглагчид түүний мэдэгдлийг Америкийн эрх баригчидтай үгсэн ярьсан мэт хэмээн тодорхойлж байна.
-
2013 оны 9 сарын 10
Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад “CBS” телевизд ярицлага өгчээ. Тэрээр Хэрвээ АНУ Сирид цэрэг оруулахаар болвол ямар ч хариу барихад бэлэн байгаа тухайгаа анхааруулсан байна.
-
2013 оны 9 сарын 10
Хойд Солонгосчууд өчигдөр БНАСАУ байгуулагдсаны 65 жилийн ойгоо тэмдэглэлээ. Цэргийн сүрт жагсаал Пхеньяны төв талбайд болсон байна. Удирдагч Ким Чен Ун улс тунхагласны баярыг даргалсан байна.
-
2013 оны 9 сарын 10
АНУ-ын Конгресс химийн зэвсэг хэрэглэсэн гэх Сирид цэрэг оруулах асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор албан ёсны дүн гараагүй байгаа ч барууны хэвлэлүүд аль намын төлөөлөгчид ямар байр суурьтай байгаагаар урьдчилсан тоон мэдээллүүд гаргаад байна.
-
2013 оны 9 сарын 10
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид цэрэг оруулах төлөвлөгөөгөө зогсоож магадгүй талаар мэдээллээ. Тэрээр өчигдөр үндэсний томоохон хэмжээний зургаан телевизийн сувагт Сирийн асуудлаар ярилцлага өгсөн юм.
-
2013 оны 9 сарын 09
Австралийн Сенатын сонгуульд өрсөлдсөн Жулиан Ассанжийн Викиликс нам маш бага санал авч ялагдал хүлээсэн талаар Сонгуулийн хорооноос мэдээллээ.