-
2015 оны 3 сарын 23
Сингапур орныг үндэслэгч, тус улсын “эцэг” хэмээн хүндлэгддэг Ли Куан Ю 91 насандаа эмнэлэгт таалал төгссөн тухай дэлхийн бүхий л томоохон хэвлэлүүд мэдээлж байна.
-
2015 оны 3 сарын 23
Йемений босогчид тус улсын томоохон хот дахь олон улсын онгоцны буудлыг эзлэн авсан талаар НҮБ-ын Йемений төлөөлөгч мэдээлжээ.
-
2015 оны 3 сарын 23
Бага Виктор Янукович сонирхолтой тохиолдлоор амиа алдсан нь Украины экс ерөнхийлөгчийн холбоотнууд ээлж дараалан янз бүрийн шалтгаанаар амиа алдсантай холбогдож ОХУ болон Украинд ихээхэн шуугиан дэгдээж байна.
-
2015 оны 3 сарын 23
www.nbcwashington.com Монгол эмэгтэйчүүд АНУ-д хүчирхийлүүлсэн тухай мэдээллийг өнгөрсөн амралтын өдөр түгээжээ.
-
2015 оны 3 сарын 20
Афганистаны хилэгнэсэн олон түмэн Коран судрыг шатаасан эмэгтэйг харгисаар зодож хөнөөжээ.
-
2015 оны 3 сарын 20
Өнөөдөр дэлхйин Аз жаргалын өдөр тохиож байна. Энэ өдөр аль улсын иргэд хамгийн аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч байгааг НҮБ байгууллага судалсан байна.
-
2015 оны 3 сарын 20
Европын холбооны ОХУ-д тавьсан эдийн засгийн хоригуудын хугацаа ирэх долдугаар сард дуусах билээ. Гэвч энэ хугацааг энэ жил дуустал лав цуцлахгүй хэмээн мэдээллээ.
-
2015 оны 3 сарын 20
Ливийн армийн удирдагч Генерал Халифа Хифтер өнөөдөр “АП” агентлагт ярилцлага өгчээ.
-
2015 оны 3 сарын 20
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэрээр Оросын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын ойгоор Москвад зочлох юм.
-
2015 оны 3 сарын 20
Францын баруун өмнөд хэсгийн мужийн нэгэн айлаас таван нярайн цогцос олдсон нь орон нутгийнхнийг сэртхийлгэжээ. Энэ нь тус улсын хувьд нярай хүүхдүүдийг хөнөөсөн аллага хамгийн олон гарсан жилд тооцогдож байна.
-
2015 оны 3 сарын 20
Лхагва гарагт Тунис улсын Үндэсний Бардо музейд болсон буутай халдлагын хэрэгт есөн хүнийг сэжиглэн баривчилжээ.
-
2015 оны 3 сарын 19
АНУ-ын баруун хойд хэсэгт орших Айдахо мужид олон тооны үхсэн шувуудаар “бороо” оржээ. Зэрлэг байгаль хамгаалагчдын мэдээлж буйгаар 2000 гаруй үхсэн галуу, 20 гаруй халзан бүргэд тэнгэрээс унасан байна.
-
2015 оны 3 сарын 19
Лхагва гарагт Эйфелийн цамхаг харагдахаа больжээ. Учир нь Парис хотын агаарын бохирдол хэт ихэссэний улмаас утаан манан татаж дэлхийд алдартай том цамхаг хүртэл үе үе “алга болох”-од хүргэсэн байна.
-
2015 оны 3 сарын 19
Зүүн Хятадын тэнгисийн газар нутгийн маргааны улмаас тааруу харилцаатай байсан Япон, Хятад улсууд өнөөдөр аюлугүй байдлын хэлэлцээрээ эхлүүллээ.
-
2015 оны 3 сарын 19
Тайландын засгийн газар эмэгтэйчүүдийг хөхнийхөө доод хэсгийг гаргасан сельфи хийхийг хоригложээ.
-
2015 оны 3 сарын 19
ОХУ Крымийг нэгтгэсний нэг жилийн ойг тэмдэглэж байна. Зуун мянган хүн уг баярыг тэмдэглэхээр Москва хотын Улаан талбайд цугларсан хэмээн Оросын төрийн хэвлэл мэдээлжээ.
-
2015 оны 3 сарын 19
Хэдхэн цагийн өмнө Шведийн баруун хэсэгт орших Готенбург хотын нэгэн ресторанд буутай этгээдүүд халджээ. Рестаронд гал нээснээр хоёр хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна.
-
2015 оны 3 сарын 19
Грекийн парламент Европын хорооны сануулгыг үл тоон өчигдөр нийгмийн цогц халамж бүхий хуулийг баталлаа. Ерөнхий сайд Алексис Ципрас хомсдлын эсрэг хуулиа “Хүмүүнлэгийн хямралын эсрэг хууль” хэмээн нэрлэжээ.
-
2015 оны 3 сарын 19
Израилийн парламентын сонгуульд ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Ликуд нам ялсан тухай тус улсын Сонгуулийн хорооноос мэдээллээ. Гол өрсөлдөгч Зионист холбоо намын дарга Исаак Херцог ерөнхий сайдад баяр хүргэж ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.
-
2015 оны 3 сарын 19
АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн охин Кэролайн Кеннеди Япон улс дахь АНУ-ын элчин сайдаар ажиллаж байгаа. Тэгвэл элчин сайдыг хөнөөнө хэмээн заналхийлсэн тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Японы эрх баригчид заналхийлэгч этгээдийг олохоор ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн байна.