-
2013 оны 7 сарын 05
Перугийн нийслэл Лима хотын гудамжинд оюутнууд болон төрийн албан хаагчид цагдаа нартай мөргөлдлөө. Тэд төрийн хэвшилд шинэ хуулийн төсөл батлах Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг эсэргүүцсэн байна.
-
2013 оны 7 сарын 05
Сирийн Засгийн газар Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулсныг дэмжиж буйгаа илэрхийллээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад Египетийн ард түмэн ялалтаа хамгаалах хэрэгтэй хэмээн мэдээлжээ.
-
2013 оны 7 сарын 05
Өчигдөр Египетийн арми төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Мохаммед Морсиг албан тушаалаас нь огцруулан түр Засгийн газрын тэргүүнийг зарласан. Тэгвэл Морсиг хэрэгт буруутган байцааж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 05
Маргааш Нобелийн шагналт, Дээрхийн гэгээнтэн ХIV Далай ламын 78 насны төрсөн өдөр тохиож байна. Түвдийн оюун санааны удирдагчаар нэрлэгдсэнээс хойш 73 дахь жилээ угтаж буй Далай ламын төрсөн өдрийн нээлт маргааш өглөө 10 цагт Энэтхэгийн Байлакуппе хотод эхлэх аж.
-
2013 оны 7 сарын 05
АНУ-ын тусгаар тогтнолын баяр энэ сарын дөрвөнд болж өнгөрлөө. Тусгаар тогтнолынхоо америкчууд тэд сүр дуулиантайгаар тэмдэглэсэн байна.
-
2013 оны 7 сарын 04
Египетийн арми Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулж, Үндсэн хуулийн шүүхийн удирдагчийг шилжилтийн үеийн төрийн тэргүүнээр томилсноос хойш нефть, алтны үнэ нэмэгдэж эхэллээ.
-
2013 оны 7 сарын 04
Египетийн арми Ерөнхийлөгч Мохаммед Морсийг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Батлан хамгаалахын яамны байшинд хорионд байлгаж байгаа гэлээ.
-
2013 оны 7 сарын 04
Өнгөрсөн шөнө төрийн эргэлт хийсэн Египетийн шинэ ерөнхийлөгчийн нэр тодорчээ. Түр Засгийн газрын тэргүүнээр тус улсын үндсэн хуулийн танхмын тэргүүн шүүгч Адли Мансоурыг нэрлэлээ. Тэрээр орн нутгийн цагаар пүрэв гаргийн 10:00 цагт тангараг өргөх аж.
-
2013 оны 7 сарын 04
Өнгөрсөн шөнө төрийн эргэлт хийсэн Египетийн арми Лалын ахан дүүс намын удирдах албаныхныг баривчилж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 04
Эргэлт зарлахаас өмнөх дөрвөн өдрийн жагсаалын үеэр Тахрирын талбайд 100 орчим эмэгтэй бэлгийн халдлагад өртсөн талаар Хүний эрхийн төв мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 04
Өчигдөр Каир хотноо Египетийн зэвсэгт хүчнийхэн яаралтай хурал зарласан билээ. Энэхүү хурлаар Египетийн арми Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулж, төрийн эргэлт эхлүүлжээ.
-
2013 оны 7 сарын 04
Японы Ёкохама хотын захад нэгэн зочид буудал нээгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Хисаёши Терамура гэгч бизнесмений зочид буудал үхсэн хүмүүст үйлчлэх аж.
-
2013 оны 7 сарын 04
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн биеийн байдал тун муу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Нийслэл Претори хотын эмнэлэгт хэвтэж байгаа тэрээр төхөөрөмжийн тусламжтайгаар л амьсгалж байгаа гэлээ. 94 настай Нельсон Мандела өөрөө амьсгалж чадахгүй болоод зургаан өдөр өнгөрч байгаа аж.
-
2013 оны 7 сарын 04
Өчигдөр АНУ-ын Төрийн Департмент Египет дэх Элчин сайдын яамныхаа нэн чухал үүрэггүй албан хаагчдыг гэр бүлийн хамт буцаан шилжүүлэх тушаал гаргажээ.
-
2013 оны 7 сарын 04
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн гэр бүлийн 16 гишүүн ач хүү Мандлаг нь булшны хэрэгт буруутган шүүхэд дуудсан билээ. Өчигдрийн шүүх хурлаар Мандлаг буруутай хэмээн үзэж гэр бүлийн шаардлагыг биелүүлэхийг даалгажээ.
-
2013 оны 7 сарын 04
Бельгийн хаан хоёрдугаар Алберт хаан ширээнээсээ татгалзаж буйгаа мэдээллээ. Үндэсний телевизээр хийсэн мэдэгдэлдээ 79 настай эзэн хаан хунтайж Филиппд хаан ширээгээ залгамжлуулах болсонтой тухайгаа тайлбарласан байна.
-
2013 оны 7 сарын 04
Энэтхэгийн Засгийн газар хүн амынхаа гуравны хоёрт хөнгөлөлттэй үнээр хүнс олгох томоохон хөтөлбөрийг сонгуулийн өмнөхөн хэрэгжүүлэх тухай ярилцаж байна. Мөн Хүнсний аюулгүй байдлын хуулийн төслөөр сар тутамд ойролцоогоор 800 сая ядуу иргэнд 5 кг хямд үр тариаг үнэгүй олгох аж.
-
2013 оны 7 сарын 04
Каир хотноо Египетийн Зэвсэгт хүчний Хямралын асуудал эрхлэх штабын хуралдаан өчигдөр эхэлжээ. Хуралдааны дүнгээр Үндсэн хуулийн асуудал болон Ерөнхийлөгч Мохаммед Морсийг огцоруулах тухай зарлан мэдээлж болзошгүй гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
-
2013 оны 7 сарын 04
Өмнөд, хойд хөршүүд “Тэнгисийн харилцан ажиллагаа 2013” цэргийн хамтарсан сургуулилт хийх гэж байна. Японы тэнгист болох сургуулилтад цөмийн эсминец хөлөг онгоц болон цэргийн далбаат онгоцнууд оролцох аж.
-
2013 оны 7 сарын 03
Камбож улсад өчигдөр зургаан настай охин шувууны ханиадаар амиа алджээ. Энэ нь Камбожид 2013 онд шувууны ханиадаар амиа алдсан ес дэх хүн боллоо хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.