-
2020 оны 9 сарын 03
Бразилийн шигшээ баг, Францын “Пари Сен-Жермен” багийн тоглогч Неймарын “ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Неймар Да Сильва өөрийн хүү, найзууд болон багийн зарим нөхдийн хамт Ибиза арал дээр амралтаа өнгөрүүлсэн юм байна. Түүнээс гадна “ПСЖ” -ийн Анхель Ди Мариа, Леандро Паредес нарын шинжилгээ ч эерэг гарсан аж.
-
2020 оны 9 сарын 02
“ФИБА 3х3 Унгар Их Дуулга-2020” тэмцээн эхэллээ. Эхний өдөр хэсгийн тоглолтууд явагдсан бөгөөд "УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ" эхний тоглолтоо Сербийн новисад багтай хийж 21-6 харьцаатай хожигдлоо.
-
2020 оны 9 сарын 01
Улаанбаатар хотод жүдо бөхийн Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 26-29-нд болно.
-
2020 оны 9 сарын 01
"Бээжин-2022" өвлийн XXIV өвлийн олимпийн наадамд Монголын баг тамирчдыг амжилттай оролцуулах, цаашлаад анхны олимпийн аваргууд төрөн гарсан газраас өвлийн олимпийн анхны медаль хүртэх зорилт тавин өвлийн спортын төрлүүдийг дэмжиж ажиллахаар бодлого боловсруулах асуудлыг хэлэлцлээ.
-
2020 оны 8 сарын 31
17 насандаа жүдо бөхийн дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн Украины нэрт бөх Дарья Билодидын намтраар бүтээсэн "Анаконда" баримтат киноны нээлтийн ёслол энэ сарын 29-нд болов.
-
2020 оны 8 сарын 27
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадамд долоо давж түрүүлсэн Төв аймгийн Жаргалант сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх Б.Содхүүгийн арслан цолны мялаалга наадам болж өндөрлөв.
-
2020 оны 8 сарын 27
NBA-н тоглогчид бойкот хийж, NBA-н улирал үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй боллоо. Плейоффын зургаа дахь тоглолтоо хийх байсан Миулоки Бакс - Орландо Мэжик багуудын тоглолтод тоглогчид гарч ирэхгүй эсэргүүцлээ илэрхийлэв.
-
2020 оны 8 сарын 27
Монголын хөлбөмбөгийн холбооны 2020 оны “Нэгдүгээр лиг” замынхаа талд орлоо. Нийт 10 баг 18 тойргийн тоглолтод өрсөлдөж, алтан медаль хүртсэн баг ирэх жил дээд лигт дэвших бол мөнгөн медаль хүртсэн баг нэмэлт тоглолт хийх юм. Өнгөрсөн жил “Нэгдүгээр лиг”-ээс хүрэл медаль хүртсэн “Дөчин Мянгат Юнайтед” (“ДМЮ” хэмээн товчилдог) энэ жил эхний есөн тоглолтын дараа хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байгаа ч дээд лиг рүү дэвших зорилгоо биелүүлнэ гэдэгтэй итгэлтэй байна. Тус багийн ерөнхий менежер Шаашингийн Батсуурьтай ярилцсанаа хүргэе.
-
2020 оны 8 сарын 26
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Доржхандын Хүдэрбулгын начны цолны мялаалга наадам боллоо.
-
2020 оны 8 сарын 25
Олимпийн наадам хөшигөө нээхэд ердөө ганцхан жил үлдэж байхад боксын шигшээ баг ахлах дасгалжуулагчгүй бэлтгэл сургуулилтаа хийсээр. Гэтэл энэ хариуцлагатай албанд хэн хэзээ эзэн суух нь тодорхойгүй байна.
-
2020 оны 8 сарын 25
2016. Одоогоос дөрвөн жилийн өмнө хүн төрлөхтний баяр цэнгэл Риогийн олимпийн наадам сүр дуулиантай өрнөж байлаа. Энэ олимпийн наадамд Монголын баг тамирчдаас хоёр нь медалийн тавцанд гарч төрийн алтан соёмбот далбаагаа мандуулсаныг бүгд мэднэ. Тэгвэл энэхүү баярт мэдээний дундуур монгол тамирчин допинг хэрэглэж, олимпоос хасагдсаныг мэдэх нь хэд бол.
-
2020 оны 8 сарын 24
Өсвөрийн сагсчид “Монголын багийн спортын анхны дэлхийн аварга” хэмээх эрхэм алдарыг хүртэхдээ гурван дээд амжилтыг тогтоож, Дэлхийн сагсан бөмбөгт өвөрмөц түүхийг үлдээлээ. Тодруулбал Монголын баг хасагдах шатанд Гвиней улсын эсрэг 119:111, Пуэрто Рико улсын эсрэг 118:109, аваргын төлөө Болгар улсын 99:124 оноог авч өөрсдийн тогтоосон онооны дээд амжилтаа шинэчилсээр аварга болж чадлаа.
-
2020 оны 8 сарын 23
Чансаа танилцуулах үеэр “WBC” холбооны хөнгөн жингийн чансааг Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт тэргүүлж эхэлснийг зарласан байна.
-
2020 оны 8 сарын 20
Ижийдээ өгсөн амлалтандаа хүрч Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэл гүйж ирсэн. Амлалтандаа хүрсэн хүүгээ хараад ижий минь дээд тэнгэрээс баярлаж суугаа даа гэж бодон сэтгэл их огшиж байсан.
-
2020 оны 8 сарын 19
М.Бадарч нь энэ жилийн наадмын тавын даваанд аймгийн арслан Н.Хүрэлсүх, зургаагийн даваанд улсын начин цолын болзол хангасан Х.Цогтгэрэл, долоогийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва нарыг өвдөг шороодуулж заан цол хүртсэн билээ.
-
2020 оны 8 сарын 19
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Улсын начин Н.Мустафагийн амжилтыг үнэлж, 10 сая төгрөг өгчээ.
-
2020 оны 8 сарын 17
Монголын үндэсний олимпийн хорооны тамга гардуулах ёслол өнөөдөр болж МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт албыг 2001 оноос хашсан Д.Загдсүрэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.
-
2020 оны 8 сарын 06
Казахстаны чөлөөт бөхийн таван залуу тамирчин Алматыгаас Тараз хүртэлх хурдны замд осолд орж гурав нь таалал төгссөн харамсалтай явдал болжээ.
-
2020 оны 7 сарын 23
Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жинд дэлхийн аварга цолын төлөө “Кинг Туг” Н.Төгсцогт рингэнд гарахаар болоод байгаа юм.
-
2020 оны 7 сарын 22
Олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер Де Кубертений зохиосон таван цагаригийн эх зургийг Францын Канн хотод энэ сарын 26-ны өдөр дуудлагаар худалдахаар болов. Өөрийн гараар зурсан Олимпийн таван цагариг болон мөн түүний гарын үсэг бүхий хуудас хожим Олимпийн эмблем болсон түүхтэй юм. Дуудлага худалдааны анхны үнэ 100 мянган евро байх гэнэ.