-
2013 оны 9 сарын 24
АНУ-ын ашгийн төлөө бус байгууллага тус улсын нисэгчгүй онгоцны дайралтуудад амиа алдсан Пакистаны иргэдийг нэрлэх төслийг өчигдөр эхлүүлжээ.
-
2013 оны 9 сарын 24
Дэлхий нийтийн хэмжээнд ХДХВ-ээр халдварлагчид болон энэ өвчинтэй холбогдон амиа алдагсдын тоо эрс буурсан хэмээн НҮБ-аас өчигдөр мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 24
БНХАУ-ын хамгийн баян хүн зүүн хойд хэсгийн Киньдао мужийг кино хот болгож, хятад маягийн Холливүүд барих гэж байна хэмээн барууны хэвлэлүүд бичжээ. Тэрээр энэ төсөлд нийтдээ 50 тэрбум юань буюу 8.2 тэрбум ам.доллар зарцуулах гэж байна.
-
2013 оны 9 сарын 24
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын албан ёсны түүхийн номны нэг бүлгийг өөртөө зориулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Удахгүй хэвлэгдэх энэхүү номыг тус улсын ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичиг болгон ашиглах аж.
-
2013 оны 9 сарын 24
“Apple” компани өнгөрсөн баасан гарагт худалдаанд гарсан iPhone5S болон 5C загваруудаасаа гурав хоногийн дотор есөн сая ширхгийг худалдаалсан хэмээн мэдээллээ. Энэ нь “Apple” хийгээд бусда ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн хувьд нээлтийн долоо хоногтоо хамгийн олныг борлуулсан рекорд болоод байна. Үүний улмаас “Apple”-ийн хувьцаа өчигдөр 6 хувиар өссөн байна.
-
2013 оны 9 сарын 24
Ираны Гадаад хэргийн сайд Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дахь хуралдааны үеэр дэлхийн зургаан том оронтой цөмийн хөтөлбөрийнхөө талаар хэлэлцэхээр болжээ.
-
2013 оны 9 сарын 24
Цөмийн дайн болох, эсвэл тэнүүлч од дайран өнгөрөхгүй л бол манай дэлхийд ирээдүйн 1.75 тэрбум жилийн дотор амьдрал үргэлжилсээр л байна хэмээн Их Британийн эрдэмтэн мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 24
Египетийн шүүх Исламын ахан дүүсийн бүхий л үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. Шүүх засаглалын эрх баригчид дээрх исламын хөдөлгөөн нь засгийн газрын бус байгууллага бөгөөд төрийн салбар болох боломжгүй тул ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлаж байна.
-
2013 оны 9 сарын 24
Иран болон ОХУ-ууд шинээр атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай “Press TV” мэдээллээ. Хэлэлцээрийг хоёр талын эдийн засгийн хамтарсан хороо саяхан баталсан хэмээн Ираны атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али-Акбар Салехи мэдэгдсэн байна.
-
2013 оны 9 сарын 24
-
2013 оны 9 сарын 23
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн хөшөөг АНУ-ын нийслэл Вашингтон хотод босгожээ. Нобелийн энх тайвны шагналтны хөшөө Өмнөд Африкийн элчин сайдын яамны өмнө сүдэрлэсэн байна.
-
2013 оны 9 сарын 23
Бангладешийн хувцасны үйлдвэрийн олон мянган ажилтан нийслэл Дака хотноо гурав дахь өдрөө жагсаж байна. Замуудыг хааж, үйлдвэрүүддээ гал тавьж, цагдаа нартай мөргөлдөж буй жагсагчид сарын цалин багадаа 100 ам.доллар байх ёстой хэмээн шаардаж байгаа юм.
-
2013 оны 9 сарын 23
“Apple” компани хэд хэдэн ухаалаг утсыг шинээр гаргасан нь өмнөх утастай харьцуулахад бат бөх биш байгааг судалгаагаар тогтоожээ. Техникийн аюулгүй байдлыг хангах “SquareTrade” байгууллага “Apple”-ийн шинэ утаснуудыг оролцуулаад таван ухаалаг утасны чанарыг харьцуулан судалсан байна.
-
2013 оны 9 сарын 23
Хүн амаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг Энэтхэг улсын эдийн засаг өсч байгаа ч охидыг сексийн хэрэглүүр болгон ашиглах нь буурахгүй, харин ч өсөн нэмэгдсээр байна хэмээн Дели хотод байрлах Үндэсний хүний эрхийн комисс мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 23
Дэлхийн олон оронд сангаа байгуулж томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн 83 настай тэрбумтан Жорж Сорос өнгөрсөн бямба гарагт гурав дахь удаагаа гэрлэлээ. Тэрээр өөрөөсөө 41 насаар дүү, эрүүл мэнд, боловсролын зөвлөгчөөр ажилладаг Тамико Болтон гэгч эмэгтэйтэй гэрлэсэн байна.
-
2013 оны 9 сарын 23
Францын цагдаа нар “Air France” компанийн нислэгийн ачаа тээшнээс 31 тэмдэглэгдээгүй чемодан илрүүлжээ. Сэжигтэй ачаануудыг шалгаж үзээд нийтдээ 1.3 тонн кокайн илрүүлсэн байна.
-
2013 оны 9 сарын 23
АНУ-ын телевизийн уран бүтээлийн шилдгүүдийг шалгаруулдаг 65 дахь удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслол өчигдөр Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө.
-
2013 оны 9 сарын 23
АНУ-ын тэнгисийн цэргийн нисдэг тэрэг Улаан тэнгист осолдсон талаар Тэнгисийн цэргийн яам мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 23
БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуандон мужийн нутгийг дайран өнгөрсөн Усаги хуй салхинд багадаа 20 хүн амиа алдсан хэмээн тус улсын “CCTV” мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 23
Казахстаны уул уурхайн үйлдвэрлэл ирэх дөрвөн жилд 29.5 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн “Business Monitor’’ мэдээллээ.